| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00391/и |
| Дугаар | 298 |
| Огноо | 2016-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 298
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 1-1 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА69082615, Ноёдууд овогтой Дэчингийн Лхагвасамбуугийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 014 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО84010315, Шангас овогтой Юнгаравын Батболдод холбогдох,
Граж, досол, бензиний мөнгө 94.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагвасамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Ю.Батболдыг гражид машин тавьж эхэлсэн тэр өдөр танилцсан. Болдоо нь өдрийн 3.000 төгрөгөөр тооцож сараар гэрээ хийсэн. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 21 хоног тавьсан. Үүнээс 3-н хоногийн мөнгө болох 9.000 төгрөг өгсөн. 18-н хоног буюу 54.000 төгрөг өгөөгүй, мөн 1 литр досол 4.000 төгрөг, 75 литр бензин 1.400 төгрөгөөр бодож аваад 105.000 төгрөг өгөх ёстойгоос 85.000 төгрөг өгч 20.000 төгрөг дараа өгнө гээд өгөөгүй. Дахин 10 литрээр 2 удаа 20 литр бензин авсан. 1.400 төгрөгөөр бодож 28.000 төгрөг болсон үүний 12.000 төгрөгийг өгсөн, 16.000 төгөг өгөөгүй. Бүгд 94.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл удаа дараа шаардсан боловч мөнгөтэй боломжтой үедээ өгье эсвэл махаар тооцоо хийе гэсээр нэлээд хугацаа алдаж бүр сүүлдээ хэл амаар доромжлон /эхнэрийг/ өгдөг газраа өг гэхчилэн загнаж хэл амаар доромжлуулсан учир шүүхэд хандаж байна. Иймд Ю.Батболдоос гражийн 54.000 төгрөг, бензин, досолны 40.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг нийт 98.550 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Лхагвасамбуу шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ю.Батболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 94.000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан хэлбэрээр шийдэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагвасамбуу нь хариуцагч Ю.Батболдоос граж, досол, бензиний мөнгө 94.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хариуцагч Ю.Батболд нь нэхэмжлэгч Д.Лхагвасамбуугийн нэхэмжлэлийн шаардлага болох 94.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Д.Лхагвасмбуугийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ю.Батболд биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангийн 150000941 тоот данснаас 2.275 төгрөг, хариуцагч Ю.Батболдоос 2.275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Лхагвасмбууд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Лхагвасмбуугийн нэхэмжлэлийн шаардлага болох 94.000 /ерэн дөрвөн мянга/ төгрөгийг хариуцагч Ю.Батболд төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвасамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгөөс 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/, хариуцагч Ю.Батболдоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/төгрөгрийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Лхагвасамбууд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА