| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00270/и |
| Дугаар | 311 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 311
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: ****** банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.Ц,
Хариуцагч: С.М нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.183.003,28 төгрөг, зээлийн хүү 1.651.185,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194.549,38 төгрөг, нотариатын төлбөр 800 төгрөг, нийт 9.029.538,17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны *** салбарын зээлийн багц хариуцсан менежер Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*** аймаг *** сумын иргэн У.Ц, С.М нар нь 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ****** банкны З тооцооны төвөөс ЗГ/14 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3.200.000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2011 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ЗГ/45 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 500.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.800.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.600.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/1628 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/1628-1 тоот нэмэлт зээлийн гэрээ, БГХ/1628 тоот барьцааны гэрээ байгуулан 600.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1, 4.2.2 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 7.183.003,28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.772.316,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61.416,76 төгрөг, нийт 11.016.736,26 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 772 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.11-т заасан үүргээ биелүүлээгүй. Банкнаас 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд 2017 оны 3 дугаар сар 16-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэл хүргүүлж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 7.183.003,28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.651.185,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 194.549,38 төгрөг, нотариатын зардал 800 төгрөг, нийт 9.029.538,17 төгрөг төлүүлэх. Түүнчлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч У.Ц, С.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид нар аймгийн *** сумын ****** банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлд шаардсан 9.029.538 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Шардсан уг зээлийг төлж барагдуулна. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн ****** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны зээлийн баг хариуцсан менежер Ж.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “С.М, У.Ц нарын хариу тайлбартай танилцсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** банк нь хариуцагч У.Ц, С.М нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.183.003,28 төгрөг, зээлийн хүү 1.651.185,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194.549,38 төгрөг, нотариатын төлбөр 800 төгрөг, нийт 9.029.538,17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэн У.Ц, С.М нар ****** банктай 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ЗГ14 тоот зээлийн гэрээ байгуулан 3.200.000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/45 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.500.000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 500.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.800.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.600.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/1628 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, нэмэлтээр 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/1628-1 тоот нэмэлт зээлийн гэрээ, БГХ/1628 тоот барьцааны гэрээ байгуулан 600.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн байна.
Харин хариуцагч нар ****** банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.183.003,28 төгрөг, зээлийн хүү 1.651.185,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194.549,38 төгрөг, нотариатын төлбөр 800 төгрөг, нийт 9.029.538,17 төгрөг төлөхөөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч ****** банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.423 төгрөгөөс 79.711,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 79.711,5 төгрөгийг, хариуцагч У.Ц, С.М нараас 79.711,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** банканд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Ц, С.М нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9.029.538,17 /есөн сая хорин есөн мянга таван зуун гучин найман төгрөг арван долоон мөнгө/ төгрөг төлөхөөр нэхэмжлэгч ****** банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ****** банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.423 /нэг зуун тавин есөн мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөгөөс 79.711,5 /далан есөн мянга долоон зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 79.711,5 /далан есөн мянга долоон зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч У.Ц, С.М нараас 79.711,5 /далан есөн мянга долоон зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** банканд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагчид сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА