Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0189

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 844 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.Ц нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0104/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 844 дүгээр шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: “Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-аас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 0844 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Тус шүүхээс "Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох Баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2.2.Нэгдүгээрт 0844 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.4..., гэж заасан бүрэн эрхийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд “Г” ХХК-ийн MV-015608 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж байсан 205.66 гектар талбай нь дээрх бүстэй давхацжээ. Тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн лавлагаагаар... усны энгийн хамгаалалтын бүстэй 204,36 га давхцалтай, мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн кадастрын зурагт Усан сан бүхий онцгой хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь нотлогдож байна” гэжээ.

2.3.Хариуцагч Нийслэлийн засаг дарга 2017 оны 08 сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй нэхэмжлэгч Г ХХК-ийн MV-015608 тоот тусгай зөвшөөрөл давхцаж байна гээд тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байдаг. Тус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч “Г” ХХК захиргааны хэргийн шүүхэд хандсанаар хариуцагч Нийслэлийн засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2020 оны 08 сарын 15-ны өдөр 07/18 тоот Эвлэрлийн гэрээ байгуулснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 411 тоот захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

2.4.Хариуцагч нь Эвлэрлийн гэрээ байгуулахдаа “Г” ХХК-ийг үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан эрх үүрэг, үр дагаврыг танилцуулснаар мөн хуулийн 68 дугаар зүйлд зааснаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагч эвлэрлийн гэрээ болон Шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 411 тоот захирамжийг үндэслэн 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/1210 тоот захирамжаар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн MV-015608 тоот тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 344-д "Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж зөрчиж шийдвэрлэсэн байна.

2.5.Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн засаг дарга өмнө нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 50 дугаар тогтоолыг үндэслэж нэхэмжлэгч “Г” ХХК-ийн MV-015608 тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжаар цуцалж шийдвэрлэсэн шийдвэрийг шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 411 тоот шийдвэрээр хүчингүй болгож, “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дахин сэргээхээр шийдвэрлэсэн буюу өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 тоот захирамжийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байхаас гадна шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 411 тоот шийдвэрт дүгнэлт хийгээгүй байна.

2.6.Хоёрдугаарт: 0844 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37.1, 37.1.3-д заасантай нийцжээ" гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч “Г” ХХК ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийг тухай бүр төлж байсан, мөн нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын санал гараагүй байхад энэхүү заалтыг үндэслэн гарсан маргаан бүхий захирамжийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Анх нэхэмжлэгч “Г” ХХК-д “Хан-Уул дүүргийн Гишүүний ам-2 нэртэй газарт орших 205.66 гектар талбай бүхий газрыг ашиглах” MV-015608 дугаар бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг[1] 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон.

Уг тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар хүчингүй болгосон бөгөөд уг захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны шүүхэд нэхэмжлэгч компаниас нэхэмжлэл гаргажээ.

Энэхүү нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 411 дүгээр захирамжаар[2] нэхэмжлэгч, хариуцагч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх эвлэрлийн гэрээнд   “хариуцагчаас нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж, хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах”-аар харилцан тохиролцжээ.

Уг шүүгчийн захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1210 дугаар захирамжаар[3] Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх MV-015608 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 205.66 гектар талбайд “Г” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сэргээн олгож, нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Үүний дараа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 09/423 дугаар албан бичгээр[4] “...түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас ...нийт 310.9 га талбай эвдэгдсэн байна. Иймд голын ай савд үйл ажиллагаа явуулж байгаа болон нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэх саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр[5] Г ХХК-ийн MV-015608 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй давхцалтай талаар нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлсний дагуу тус газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02/1255 дугаар албан бичгээр[6] “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

Эдгээр албан бичигт дурдсан нөхцөл байдлыг судлан хариуцагчаас нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээснээс хойш 1 жил 2 сарын дараа маргаан бүхий А/1025 дугаар захирамжаар[7] “тусгай зөвшөөрлийн талбай нь Улаанбаатар хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн MV-015608 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгожээ.

Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 11.1.4-т "Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж. ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох" гэж заасан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоожээ.

Уг тогтоолд заасан Улаанбаатар хотын усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүс, усан сангийн хамгаалалтын бүсийн аль алинтай нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцалтай гэдэг нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн зурган мэдээлэл[8],  Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичиг, “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн лавлагаа[9] зэрэг баримтуудаар[10] тогтоогдож байна.

Усны тухай хуулийн 12 дугаар зүйлд "Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 12.1.4-т "усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах",

...22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.”

...22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.”,

...22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.”

...22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.”

...22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.” гэж тус тус заасан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11.2.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах,

...35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно:”, 35.1.3-т "аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан" гэж тус тус зохицуулжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.2-т “...,  нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.2-т заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж заажээ.

Маргааны тохиолдлын хувьд нэхэмжлэгч компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын талбай нь хуулиар ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга, чулуу авахыг хориглосон хязгаарлалтын бүс болох Улаанбаатар хотын усан бүхий газартай давхцалтай бөгөөд уг зөрчлийг арилгахыг сануулсан албан бичгийг байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагуудаас удаа дараа хариуцагчид хүргүүлж байсан нөхцөл байдал маргааны үйл баримтаас тогтоогдож байна.

Хуулийн зохицуулалтаас үзвэл харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, усан бүхий хуулиар хориглосон хязгаарлалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга, чулуу авах зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах бүрэн эрх нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон, уг бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий актыг гаргажээ.

Үүнээс дүгнэвэл хариуцагч захиргаанаас нийтийн ашиг сонирхол буюу Улаанбаатар хотын усан бүхий газрыг хамгаалах зорилгоор нэхэмжлэгч компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, тодруулбал, эерэг нөлөөлөл бүхий хууль бус актаа хариуцагчаас эргэн харж хүчингүй болгосон бөгөөд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан таван жилийн дотор өмнөх хууль бус актаа хүчингүй болгосон байх тул маргаан бүхий актыг шүүхээс хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хариуцагч Эвлэрлийн гэрээ байгуулснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 411 тоот захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг,... анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д "Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж зөрчиж шийдвэрлэсэн,

...Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн засаг дарга өмнө нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 50 дугаар тогтоолыг үндэслэж нэхэмжлэгч “Г” ХХК-ийн MV-015608 тоот тусгай зөвшөөрлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжаар цуцалж шийдвэрлэсэн шийдвэрийг шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 411 тоот шийдвэрээр хүчингүй болгож, “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дахин сэргээхээр шийдвэрлэсэн буюу өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 тоот захирамжийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хуульд нийцээгүй гэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 844 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

[1] Хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2020/0367/З индекстэй хэргийн 1-р хавтас 8 дахь тал

[2] Хэрэгт нотлох баримтаар авагдсан 128/2020/0367/З индекстэй хэргийн 2-р хавтас 44-48 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 13 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 32 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 36 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 35 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 12 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 246-251 дэх тал

[9] Хэргийн 1-р хавтас 123 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 30-39 дэх тал