Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 11

 

Ц.Э  , Б.С  нарт холбогдох
 эрүүгийн хэргийн талаар 

226/2018/0032
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Прокурор:Б.И   /онлайнаар/ нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч  С.Байгальмаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ичинхоролын эсэргүүцлээр  Ц.Э  , Б.С  нарт холбогдох эрүүгийн  1740000050001 дугаартай хэргийг  2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Дундговь аймагт 1981 онд төрсөн, 37 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Уулын баяжуулах үйлдвэрт жолооч ажилтай,  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 4-419 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэлгүй Б   тулга овогт Ц   Э   /РД:ЕМ81020818/
Дорноговь аймагт 1986 онд төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Уулын баяжуулах үйлдвэрт жолооч ажилтай,  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45-106 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэлгүй Б   овогт Б   С   /РД:СШ86082253/
Яллагдагч Ц.Э  , Б.С   нар нь хамтран хүч хэрэглэхгүйгээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Эм Кэй Ай” ХХК-ийн харуул хамгаалалттай агуулахын цонхоор 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу И.Эрдэнэтөрийн эзэмшлийн 42-76 УНЦ улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж барилгын материал, сангийн хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 4054350 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Прокурорын газраас Ц.Э  , Б.С   нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр  сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар шүүгчийн захирамжаар: Яллагдагч Ц.Э   Б.С  нарт холбогдох эрүүгийн 1740000050001 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.И  эсэргүүцэлдээ: Хохирогч байгууллагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон төлөөлөгч Н.Батнасангийн “... Манай байгууллагыг Си Эм Кэй Ай ХХК гэдэг” гэсэн мэдүүлэг, гэрч У.Батаагийн “... Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Си Эм Кэй Ай ХХК-нд манаачийн ажил хийдэг гэсэн мэдүүлэг, мөн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр хохирогч байгууллага нь “Си Эм Кэй Ай” ХХК болох нь эргэлзээгүй нотлогдсон байхад шүүх зөрүүг гаргаж хохирогчийг зөв тогтоо гэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагч Ц.Э  , Гэмт хэргийн улмаас хохирсон хохирлын хувьд бодит байдлаараа хохирогч байгууллага болох “Си Эм Кэй Ай” ХХК-нд буцааж хүлээлгэн өгч хохирол бүрэн төлөгдсөн, хохирлын талаар маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ компанийн гүйцэтгэх захирал нь компанид учирсан хохирлыг нэхэмжлэхтэй холбоотойгоор компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон асуудал нь түүний эрх хэмжээний асуудал мөн эсэх талаар тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд болон яллагдагч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй ач холбогдолгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “ ... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой” бөгөөд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
 Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Э  , Б.С   нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
          
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр  сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Э  , Б.С  нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр. Яллагдагч Ц.Э  , Б.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ДЭНСМАА
                             ШҮҮГЧИД                                                   О.БААТАРСҮХ 
                                                                                                  Б.СҮХГОМБО