| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00270/и |
| Дугаар | 312 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 312
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Х банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.М,
Хариуцагч: У.Ц нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 14.300.000 төгрөг, зээлийн хүү 5.204.081,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206.725,50 төгрөг, нотариатын төлбөр 600 төгрөг, нийт 19.711.406,57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны *** салбарын зээлийн багц хариуцсан менежер Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Зүүнговь сумын иргэн С.М, У.Ц нар нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Х банкны Зүүнговь тооцооны төвөөс ЗГ/1560/1338 тоот зээлийн гэрээ, БҮГ/1560/1338 тоот барьцааны гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай дэлгүүрийн бараа татан авах зориулалтаар авсан, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 6.900.000 төгрөгийн бизнесийн зээлийн үлдэгдэлд нэмж ЗГ/1560-1 тоот зээлийн гэрээ, БҮГ/1506-1 тоот барьцааны гэрээ байгуулан 11.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1, 4.2.2 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 4.700.000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4.278.112,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 134.947,93 төгрөг, нийт 9.113.059,96 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ1560-1/1 тоот зээлийн гэрээ, БҮГ1560-1/1 тоот барьцааны гэрээ байгуулж 14.300.000 төгрөгийн зээлийг үлдэгдэлд бүтцийн өөрчлөлт оруулж хувиар өөрчлүүлж, хугацаа сунгуулж авсан боловч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 439 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.11-т заасан үүргээ биелүүлээгүй. Банкнаас 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд 2017 оны З дугаар сарын 16-ны өдрийн байдлаар доор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэл хүргүүлж байна. Үүнд: Дараах зээлийн төлбөрийг гаргуулах. Үндсэн зээлийн үлдэгдэл 14.300.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5.204.081,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 206.725,50 төгрөг нотариатын зардал 600 төгрөг, нийт 19,711,406.57 төгрөг төлүүлэх. Түүнчлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч С.М, У.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид нар Х банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нийт шаардсан 19.711.406,57 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны *** салбарын зээлийн баг хариуцсан менежер Ж.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “У.Ц, С.М нарын хариу тайлбартай танилцсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч С.М, У.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 14.300.000 төгрөг, зээлийн хүү 5.204.081,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206.725,50 төгрөг, нотариатын төлбөр 600 төгрөг, нийт 19.711.406,57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэн С.М, У.Ц нар Х банктай 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/1560/1338 тоот зээлийн гэрээ, БҮГ/1560/1338 тоот барьцааны гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай дэлгүүрийн бараа татан авах зориулалтаар авч, зээлийн барьцаанд *** аймгийн ****** сумын Зэлийн гол баг 12-04 тоотод байрлах, 70 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүр, 1063,2 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, 4 тал шинэ банзан хашааны хамт, мөн сумын Зэлийн гол баг, 1-10 тоотод байрлах, 80,75 м.кв талбай бүхий өвлийн сууц, 1575 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, 3-н тал хашааны хамт, түүнчлэн дэлгүүрийн бараа, Пажеро маркийн суудлын автомашин, Буфетны тоног төхөөрөмж, эсгий бүрээстэй 8 ханатай Монгол гэр зэргийг тус тус барьцаалсан байна.
Мөн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ЗГ1560-1 тоот зээлийн гэрээ байгуулан 17.900.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба мөн өдрийн БҮГ/1506-1 тоот “Барьцааны гэрээ” байгуулан зээлийн барьцаанд *** аймгийн ***** сумын Зэлийн гол баг 12-04 тоотод байрлах, 70 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүр, 1063,2 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, 4 тал шинэ банзан хашааны хамт, мөн сумын Зэлийн гол баг, 1-10 тоотод байрлах, 80,75 м.кв талбай бүхий өвлийн сууц, 1575 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, 3-н тал хашааны хамт, *** аймгийн ***** сумын Зэлийн гол баг 12-04 тоотод байрлах, 8х10 хэмжээтэй тоосгон үйлчилгээний зориулалт бүхий байр /хоолны газар, караоке/, эсгий бүрээстэй 8 ханатай Монгол гэр, дэлгүүрийн бараа, Пажеро маркийн, 58-08 УВА улсын дугаартай суудлын автомашин зэргийг тус ту барьцаалжээ.
Мөн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ1560-1/1 тоот зээлийн гэрээ байгуулан, 14.300.000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх ба мөн өдрийн БҮГ1560-1/1 тоот барьцааны гэрээгээр *** аймгийн ***** сумын Зэлийн гол баг 12-04 тоотод байрлах, 70 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүр, 1063,2 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, 4 тал шинэ банзан хашааны хамт, мөн сумын Зэлийн гол баг, 1-10 тоотод байрлах, 80,75 м.кв талбай бүхий өвлийн сууц, 1575 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, 3-н тал хашааны хамт, түүнчлэн дэлгүүрийн бараа, Пажеро маркийн суудлын автомашин, эсгий бүрээстэй 8 ханатай Монгол гэр, караоке, пабны тоног төхөөрөмж зэргийг тус тус барьцаалсан байна.
Харин хариуцагч нар Х банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг цуцлах, зээлийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 14.300.000 төгрөг, зээлийн хүү 5.204.081,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206.725,50 төгрөг, нотариатын төлбөр 600 төгрөг, нийт 19.711.406,57 төгрөгийг төлөхөөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Х банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256.507 төгрөгөөс 128.253,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 128.253,5 төгрөгийг, хариуцагч У.Ц, С.М нараас 128.253,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Ц, С.М нар зээлийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 14.300.000 төгрөг, зээлийн хүү 5.204.081,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 206.725,50 төгрөг, нотариатын төлбөр 600 төгрөг, нийт 19.711.406,57 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч Х банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256.507 /хоёр зуун тавин зургаа таван зуун долоо/ төгрөгөөс 128.253,5 /нэг зуун хорин найман мянга хоёр зуун тавин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 128.253,5 /нэг зуун хорин найман мянга хоёр зуун тавин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч У.Ц, С.М нараас 128.253,5 /нэг зуун хорин найман мянга хоёр зуун тавин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагчид сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА