Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ, 

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******** овогт ********ын ********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000300037 дугаартай, 146/2021/0032/Э индекстэй хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, мужаан хийдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ** дугаар баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ********ын ******** /РД:********/ гэв.

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** овогт ********ын ******** нь 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ** дугаар багийн нутаг ******** тоотод өөрийн гэртээ байхдаа танихгүй хүнээс гарал үүслийн гэрчилгээгүй 6 ширхэг 0,227м2 эзэлхүүнтэй нойтон хуш модыг худалдан авч байгаль экологид 383941 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ******** овогт ********ын ********  нь 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг ******** тоотод өөрийн гэртээ байхдаа танихгүй хүнээс гарал үүслийн гэрчилгээгүй 6 ширхэг 0,227м2 эзлэхүүнтэй нойтон хуш модыг худалдан авч байгаль экологид 383941 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч ********ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Тухайн үед цагдаа хүн сурч манайд орж ирсэн. Манайхаас гарахдаа байшингийн урд байсан хуш модыг хараад энэ юун хуш юм гэхээр нь хүнээс авсан гэж хэлсэн. Зарсан хүнээ таних уу? гэхээр нь танихгүй гэсэн чинь цагдаагийн хэлтэс орж учраа ольё гэж хэлсэн... гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Пүрэвтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...А.******** нь манай сумын иргэн учир танина тэрнээс биш бид 2 хамаатан садан төрлийн болон найз нөхдийн холбоо байхгүй. Тухайн хүний үйлдэл нь гэмт хэрэг мөн болох нь тогтоогдвол тухайн хүн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Он сар өдрийг нь санахгүй байна. Ямартай ч 2020 оны 10 дугаар сарын сүүлээр байх манай нөхөр ******** танихгүй хүнээс 6 ширхэг хуш мод авсан гээд хашаан дотор байдаг амбаар дотроо хураачихсан байсан. Тус моднууд нь 1 метр гарантай 6 ширхэг мод байсан. Ямар хүнээс авсан юугаар тээвэрлэж ирснийг би мэдэхгүй байна. Тэгээд сүүлд цагдаа нар ирээд үзлэг хийхэд тус моднууд нь 1 метр 30 см урттай 6 ширхэг хуш байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Нойтон хуш мод бэлтгэх зөвшөөрөл иргэдэд огт өгөхгүй. ...Босоо нойтон хуш, шинэс модонд нөхөрлөл, иргэдэд зөвшөөрөл олгодоггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “...Бэлтгэсэн 1.3 метр урттай 2 ширхэг, 1.4 метр урттай 4 ширхэг мод нь “Хуш” төрлийн нойтон мод байна. ...Нийт 383941 төгрөг...” гэсэн 12 дугаартай дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/

Битүүмжилсэн хөрөнгө орлого эд зүйлийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /хх-ийн дугаар хуудас/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч ********ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр нойтон хуш модыг худалдаж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийтгэв.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 60,000 төгрөгийн үнэлгээтэй 6 ширхэг 0,227м3 нойтон хуш модыг хурааж худалдан борлуулж, үнийг нь улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр нойтон хуш модыг худалдаж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 60,000 төгрөгийн үнэлгээтэй 6 ширхэг 0,227м3 нойтон хуш модыг хурааж худалдан борлуулж, үнийг нь улсын орлогод оруулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэг цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА