Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 15 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, Урианхан овогт Колягийн Хандмаа /РЭ68022860/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 155/2017/00251/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ганболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Хандмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Колягийн Хандмаа нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 1984 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Найрал хөгжмийн /флейт/ үлээвэр дагалдан хөгжимчнөөр анх ажилд орсон юм. Түүнээс хойш 1987 онд Улаанбаатар хот руу Хөгжим бүжгийн дунд сургуулийн үлээвэр хөгжимд 45 хоногийн курст сууж мэргэжлийн флейт үлээвэр хөгжимчин болж тасралтгүй 30 жил ажиллаж 2015 оны 2 дугаар сарын 1-нд тэтгэврээ тогтоолгосон юмаа. Гэтэл 1984 онд анх ажилд ороход хөлдөлмөрийн дэвтэрт үлээвэр /флейт/ хөгжимчин гэж бичилгүй зөвхөн хөгжимчнөөр гэсэн тушаал гаргасан байсан тул тус Хөгжимт драмын театрт найрал хөгжмийн үлээвэр /флейт/ хөгжимчнөөр 1984 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Хандмаа нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт насаараа ажиллаж ирсэн ба тэрээр 2015 онд тэтгэвэр тогтоолгосон боловч анх ажилд орсон тушаалд үлээвэр хөгжимчин гэсэн тушаал байхгүй байна. Шүүхээр заавал ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай юм байна гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд К.Хандмаагийн 1984 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт үлээвэр хөгжимчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

К.Хандмаа нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үлээвэр хөгжимчнөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч К.Хандмаа нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд үлээвэр хөгжимчнөөр ажиллаж байсан болох нь Коля овогтой Хандмаад 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон №220730 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1984 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 43 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/14 дугаартай К.Хандмааг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Коля овогтой Хандмаад 1995 оны 01 сарын 01, 2010 оны 01 сарын 01-ний өдрүүдэд нээж олгосон Нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №14 дугаартай тодорхойлолт, гэрч Ж.Эрдэнэбилэг, Г.Өнөртөгс нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Урианхан овогт Колягийн Хандмаагийн Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үлээвэр хөгжимчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч К.Хандмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН