Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******** овогт ********ийн ********т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000460040 дугаартай, 146/2021/0039/Э индекстэй хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, **настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ** дүгээр баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж тэнссэн, ******** овогт ********ийн ******** /РД:********/ гэв.

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, мөн сарын 07-ны өдөр тус тус 23 цагийн орчимд согтуугаар эхнэр ********ийн эрх чөлөөнд халдаж зүүн нүд, баруун хөх, баруун хацар, нүд рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Шүүгдэгч ********ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөрлөлийн модны ажилд яваад орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Би эхнэрээ хардсаны улмаас бид хоёрын дунд гэр бүлийн маргаан үүссэн. Би чамтай хэрэлдэж байхаар гарлаа гээд гэрээс гарах гэтэл эхнэр араас татсан. Би эхнэрээ буйдан руу түлхчхээд гэрээс гарсан. Гэтэл тохойгоороо эхнэрийнхээ нүд рүү цохисон байсан. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манайд манай хоёр найз хөдөөгөөс ирсэн байсан. Тэр өдөр намайг вакцинаа хийлгэ гээд сургуулийн спорт зааланд хүрээд ир гэж сургуулиас дуудсан. Манай гэрт манай эхнэр, манай хоёр найзтай үлдсэн. Орой гэртээ иртэл манай эхнэр архи уучихсан над руу орилоод байхаар нь нэг удаа алгадсан. Миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  гэв.

Хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байхад манай нөхөр ******** 23 цагийн орчим ажлын газрын хүмүүстэйгээ архи уулаа гээд согтуу орж ирсэн. Нөхөр бид 2 маргаантай байсан юм. Тэрнээс болоод намайг хүүхдүүдийнхээ өрөөнд орсон чинь намайг барьж аваад намайг өөр хүмүүстэй хардаад миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд ахиад барьж аваад хоёр талын хацар луу 15-20 удаа алгадаад баруун талын хөх рүү гараараа нэг удаа цохичхоод унтаад өгсөн. ...2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр сургууль дээр юм хийж байгаа гээд гараад явахаар нь ******** гэдэг хүнтэй фэйсбүүкээр захиа хоорондоо бичсэн байхаар нь би нөхөр ********ын фэйсбүүк хаягаар захиа явуулсан. Тэгээд тэр өдөр ******** 23 цагийн орчим согтуу орж ирээд ******** “чи миний хамаг юмыг эзэмшчихээр юм мэдэж баймаар юм” гээд миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Манай нөхөр намайг зодохоороо чамайг цагдаа нарт хэлбэл ална шүү гэсэн. Тэгээд би 2 хоног гэрээсээ гарах гэсэн гар утас авчхаад ерөөсөө өгөхгүй байсан. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******** гэрээсээ самарт явлаа гээд гараад явахаар нь гэрээс гарч ирээд нөхөр ********т зодуулсан талаар мэдэгдэж байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ... 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2-3 хоногийн өмнө ээж болон дүү бид 3 гэртээ байж байсан чинь аав гаднаас согтуу орж ирээд ээжийг архи уучихсан байна гээд ээжийг аав дүү бид 2-ийн өрөөнд дуудсан. Дүү бид 2 том өрөөндөө зурагт үзээд байж байсан юм. Тэгээд ээж аавын байгаа өрөө рүү орсон. Аав ээжийг архи уучихсан байна гээд байсан бөгөөд дүү бид хоёроос ээжийг архи уусан уу гэхээр нь дүү бид хоёр архи уугаагүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал аав ээжийг сандал дээр сууж байхад нь гараараа алгадаад цохисон тэгээд ээжийн нэг нүд хөхөрсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “...1. ********ийн биед 2 нүдний зовхи, баруун хацар, баруун хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх зүүн нүдний дээд доод зохин дахь цус хуралт, баруун хөхний цус хуралт гэмтлүүд нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, баруун хацар дахь цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 166 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 61-63 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ******** овогт ********ийн ******** нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, мөн сарын 07-ны өдөр тус тус 23 цагийн орчимд согтуугаар эхнэр ********ийн эрх чөлөөнд халдаж зүүн нүд, баруун хөх, баруун хацар, нүд рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан хохирогч ********ийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ********ийн мэдүүлэг, 166 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр  нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч ******** нь ******** гэм буруугаа хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйж бид эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бидний гэр бүлийн харилцаа хэвийн болсон. ********т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргажээ. /хх-ийн 89 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулж шийтгэв.

Хохирогч хохирол, эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА