| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0002/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/43 |
| Огноо | 2021-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/43
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Гэрч: ********,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Баярчимэг, шүүгдэгч ******** овогт ********ын ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2026000000225 дугаартай, 146/2021/0002/Э индекстэй хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, ** настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ********ын ******** ажилтай, ам бүл 5, аав, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ******** дугаар баг, Р******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ******** овогт ********ын ******** /РД:********/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** овогт ********ын ******** нь 2020 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аймгийн Цагдаагийн газрын үүдэнд иргэн ********ын нүүрэн тус газар цохиж доод буйлны шарх, уруулын дотор талын цус хуралт, эрүү, зүүн хацрын цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ******** овогт ********ын ******** нь 2020 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аймгийн Цагдаагийн газрын үүдэнд иргэн ********ын нүүрэн тус газар цохиж доод буйлны шарх, уруулын дотор талын цус хуралт, эрүү, зүүн хацрын цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүгдэгч ********ын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн холбогдогчоор өгсөн мэдүүлэгт: ...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед аймгийн төвд аймгийн Цагдаагийн газрын гадаа үүдэнд сандал дээр сууж байхад цагдаа ******** хажуугаар өнгөрсөн юм. Би нааш ир гээд дуудсан чинь ******** намайг дуудаад пизда чинь гээд уурлаад амандаа үглээд цагдаагийн газар луу орсон. Би араас нь ороод чи яагаад уурлаад намайг пизда гээд хэл амаар доромжлоод байгаа юм гэсэн чинь ******** чи намайг дууддаг хэн бэ пизда минь гэсэн. Би ********ын зүүн шанаанд 1 удаа гараараа цохисон юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 7 дугаар хуудас/,
Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2020 оны 08 дугаар сарын 13-ны шөнө эргүүлээс буух гээд цагдаагийн газрын жижүүр дээр байхад гаднаас ******** гэх залуу орж ирээд мэндлэхээр нь би толгой дохисон. Тухайн үед би хүнтэй ярьж байсан. Тэгтэл намайг заамдаад миний зүүн шанаа руу цохисон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/,
Гэрч ********гийн: ...гаднаас өндөр нураатай хүрэн савхин хүрэмтэй нэг залуу дуудлагаар ирсэн юм. Ахлах мөрдөгч ******** тэр залууг драгер үлээлгэх гэсэн чинь тэр залуу драгер үлээхгүй гээд маргалдаад чанга дуугараад байсан. Тэгтэл гаднаас цагдаагийн ахлагч ******** гаднаас орж ирж байсан. Нэг харсан чинь тэр залуу ******** цагдаатай барилцаад авчихсан байсан. Тэгээд ******** цагдааг цохьчих шиг болсон. Тэр залуу гаднаас орж ирээд л чанга дуугараад хашгираад хүмүүстэй хэрүүл хийгээд байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 232 дугаар хуудас/,
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Үзүүлэгч ********ын зүүн завьжийг татаж үзэхэд буйл салстын шилжих нугалаас орчмын салстад шинээр үүссэн 2 см орчим шарх байсан ба хэсэг газрын үзлэг хийхэд нүүрний тэгш хэм бага зэрэг алдагдсан ам ангайлт хэвийн 34 дүгээр шүд босоо тогшилтод эмзэглэлтэй байсан. Салстын шарханд хүрэхэд өвдөлттэй байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ********, ********, ******** нарын гаргасан ...********ын биед доод булны шарх, уруулын дотор талын цус хуралт, эрүү, зүүн хацрын цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэрмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх 344 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 245-248 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийтгэв.
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********оос шинжээчийн шүүх хуралдаанд ирж оролцсон унааны зардал 87,000 төгрөгийг гаргуулж шинжээч эмч ********эд олгох нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********оос шинжээчийн шүүх хуралдаанд ирж оролцсон унааны зардал 87,000 төгрөгийг гаргуулж шинжээч эмч ********эд олгосугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА