| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0035/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/97 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0035/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Б
Насанд хүрээгүй хохирогч М.З /онлайн/
Насанд хүрээгүй хохирогчийн
хууль ёсны төлөөлөгч Э.М /онлайн/
Иргэдийн төлөөлөгч Д.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б, Х.Б
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийн нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн М Н ид холбогдох 2039005190282 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр 08-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Х овгийн М Н /РД:СЙ93040811/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Н нь 2011 оны 4 дүгээр сарын Хэнтий аймгийн Дадал сумын Онон баг Хэрсэн хоолой гэх газарт байх Мын байшинд бага насны хүүхэд М.Зыг 5 нас 3 сартай,
Хэнтий аймгийн Дадал сумын Онон баг Хэрсэн хоолой гэх газарт байх Мын байшинд 2015 оны 5 дугаар сард 9 нас 5 сартай,
Хэнтий аймгийн Дадал сумын Онон баг Хэрсэн хоолой гэх газарт байх Мын байшинд 2015 оны 09 дүгээр сард 9 нас 9 сартай байхад нь биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан удаа дараа буюу 3 удаа бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед насанд хүрээгүй хохирогч М.З нь “мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг худлаа, 2011 он болон 2015 онд Н ах намайг хүчиндээгүй, харин 2019 оны 12 сар, 2020 оны 02 сард харилцан тохиролцож унтсан, анх мэдүүлэг өгөхдөө хугацааг нь урагшлуулж хэлвэл гайгүй байх гэж бодож тийм мэдүүлэг өгсөн” гэжээ.
Шүүгдэгч М.Н нь “ Зыг хүчиндээгүй, 2019 оны 12 сар, 2020 оны 02 сард харилцан тохиролцож унтсан, мөрдөгч анх байцаалт авахдаа хохирогчийн мэдүүлгийн дагуу байцаалт өгөөрэй гээд айлгаж байгаад байцаалт авсан, тэгэхээр нь хүчиндсэн талаар мэдүүлэг өгсөн юм” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Насанд хүрээгүй хохирогч М.Зын өгсөн:... Би Хэнтий аймгийн Дадал суманд 9 дүгээр ангид сурдаг. Одоо 14 настай. Намайг бага 4-5 настай байхад аав, ээж хоёр намайг хөдөө Н ахтай үлдээдэг байсан. Н бол миний аавын ах М хүүхэд юм. Н ах аав, ээжийг байхгүй байхад миний хувцасыг тайлаад өөрийнхөө өмдийг тайлаад миний бэлэг эрхтэнд өөрийнхөө боовыг хийдэг байсан. Би тэр үед яг яагаад байгааг нь ойлгодоггүй байсан 5 дугаар ангид ороод Н ах намайг хүчиндэж байсан юм байна гэж ойлгосон. Н ах намайг 2-3 удаа хүчиндсэн шиг санаж байна. Би энэ тухайн аав, ээждээ хэлж байгаагүй...Бага байхад миний бэлэг эрхтэн улайсан байхад шээснээсээ болсон байх гээд аав, ээж хоёр наран цэцгийн тос түрхдэг байсан. Энэ үйл явдал олон жилийн өмнө болсон болохоор бас би бага байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна...Өмнө нь мэдүүлэг өгөхдөө 4-5 настай гэж мэдүүлэг өгсөн гэхдээ одоо бодоод байхад 2015 оны хавар намрын хооронд Н ах надтай 2 удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн цаг үед цас байхгүй байсан болохоор хавраас намрын хооронд гэж бодож байна. Манайх Хэрсэн хоолой гэх газар байшиндаа байсан. Н ах аавыг байхгүй байх үед нь ирээд мал харж гэрт ойр зуурын ажил хийж байгаад Н ах надад хоёулаа бэлгийн харьцаанд орьё гэж олон удаа хэлдэг байсан. Би хэлэх болгонд нь үгүй гэж хэлдэг байсан. Тэгээд нэг өдөр Н ах ирээд мөн л нөгөө үг буюу хоёулаа бэлгийн харьцаанд орьё гэж хэлсэн би үгүй гэхэд Н ах намайг өргөж орон дээр гаргаад миний өмдийг тайлах гэсэн би болиоч гэж хэлээд түлхсэн боловч Н ахыг дийлээгүй. Миний өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг тайлаад миний дээр гараад миний хөлийг алцайлгаад надтай бэлгийн харьцаанд орсон. Н ах надтай 2-3 минут орчим хугацаанд надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед миний бэлэг эрхтэн их өвдөж би уйлсан, надад их муухай санагдаж байсан. Би Н ахыг болиоч гээд хоёр гараараа түлхсэн боловч Н ах миний хоёр гарыг толгойн дээр зөрүүлээд гараараа дарчихсан. Би 2 гараа авах гээд дийлээгүй. Мөн 2015 онд ахин нэг удаа мөн аавыг байхгүй байхад манай гэрт ирээд надтай бэлгийн харьцаанд орьё гэж хэлэхэд нь үгүй гэхэд миний өмдийг хүчээр тайлаад анх хүчиндсэн орон дээр гаргаад өөрийнхөө өмдийг тайлаад миний хөлийг алцайлгаад 2-3 минут орчим хүчиндсэн. Би уйлаад болиоч гэж хэлсэн мөн гараараа түлхсэн боловч огт тоохгүй миний гарыг гараараа дарчихаад хөдлөдөггүй байсан. Миний бэлэг эрхтэнээс цус гарсан...Энэ хоёр явдлаас хойш Н ах дахин намайг хүчиндээгүй. Энэ болсон явдлыг би хүнээс нуудаг хэнд ч хэлж байгаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлэг өгөхдөө би сандраад бас айгаад буруу ярьсан байна лээ. Одоо сайн бодоод байхад 2015 онд байсан байна. Н ах цэрэгт явж ирээд нэг жил гаран болж байсан болохоор би 2015 онд энэ үйл явдал болсон гэж санаад байгаа юм...Н ах миний аавын ахынх нь хүүхэд болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Н ахыг хөнгөн шийтгэж өгөөч гэж хүсэж байна. Би өөрийн санаж байгаа бүх зүйлээ ярьсан болохоор дахин мэдүүлэг өгөх гэж аймгийн төвд ирмээргүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 хуу/
Гэрч Г.Нын өгсөн:...2020 хорин оны 09 дүгээр сарын 17-ы өдөрт Дадал сумын сургуулийн 9-12 дугаар ангид сурдаг охидуудад үзлэг хийсэн үзлэгээр Мын Зын охин хальс цоорсон байсан. М.З 9 есдүгээр ангид сурдаг юм. М.Зтай ганцаарчилж уулзсан, З надад хэлэхдээ манай аав ээж хоёр намайг дандаа айлд орхиж явдаг байсан. Энэ үед том ах нар аягүй ихээр оролдож янз янз болдог байсан. Одоо бодоход би тэр үед 4 настай байсан. Манай аав, ээж хоёр намайг анзаарч хайхардаггүй байсан...бага байхад нэг ах надад чихэр хүүхэлдэй өгнө гэж хэлээд хүчирхийлж байсан, би одоо тэр ахыг хэн гэдгийг нь санадаггүй гэж хэлсэн. Үүнээс хойш ээж минь нас барсан энэ талаараа хэнд хандаж, хэлэхээ мэдэхгүй хадгалж явсаар одоог хүрсэн хоёр эгчдээ хэлье гэж бодсон боловч санааг нь зовоогоод яахав гээд хэлдэггүй байсан. Би өөрөө сэтгэл гутралд ороод шууныхаа судсыг ханаж байсан гээд баруун шуугаа шиг санаж байна надад харуулж байсан үхье гэж их бодогддог байсан. Шууг нь харахад Зын шуунд шарх надад харагдаагүй. З ганцаараа баймаар байдаг сургууль гэр хоёрын зай жоохон хол байсан бол өшөө их уйлах байсан гэж ярьж байсан. Надад энэ талаараа ярихдаа З уйлж ярьсан. З ярьж дуусаад олон жил нууц байсан зүйлээ яриад сэтгэл онгойгоод гоё болчихлоо баярлалаа гэж хэлсэн. Би ингээд сургуулийн хүүхэд хамгаалах багт мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/
Гэрч С.С өгсөн:...Би 2016 оны 09 дүгээр сарын нэгний өдрөөс Зыг 6 дугаар анги байхад нь анги удирдсан багш болсон. З хичээл сурлага сайтай онц сурдаг хүүхэд байгаа юм. Дуулах авьяастай чадахгүй юм байхгүй зохион байгуулсан бүх ажилд идэвхитэй оролцдог хүүхэд байгаа юм. Их хариуцлагатай хүүхэд байгаа юм хичээлээ тасалж байсан удаа байхгүй хичээлийн бус цагаар гадуур тэнээд байдаггүй. Сургуульд сурах хугацаандаа О гэх хамаатныдаа суудаг юм. Сургууль тараад амралтын үед бол хөдөө гэр лүүгээ явдаг юм. Хэнтий аймгийн Дадал суманд Онон багт аав М нь ганцаараа байдаг. З аав 2 эгчийн хамт амьдардаг. З айлын бага хүүхэд байгаа юм дээрээ 2 эгчтэй. Зын ээж нь нас бараад удаж байгаа юм шиг байна лээ. Зын аав нь өвөл болохоор Баруун бэлчир гэх газар нутагладаг зун болохоор зүүн бэлчир гэдэг газар нутагладаг мал малладаг хүн байдаг. М хүүхэддээ тавих анхаарал халамж муу ирж уулзаад байдаггүй хөдөө ганцаараа байдаг болохоор ирж уулздаггүй байх гэж бодож байна. Хааяа М таарахаар нь манай охин яаж байна гэж асууж байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/
Гэрч Н.Дын өгсөн:...Н нь 2002-2003 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн ороод миний шавь байсан. Энэ хүүхэд жаахан бүрэг ичимхий, дуу муутай өөрийгөө илэрхийлэх чадвар тааруухан байсан. 2003 оны хичээлийн жилийн намар бил үү 2004 оны хавар бил үү сургуулиас бүр гарсан хүүхэд юм. Өөрөө сургуульд сурах сонирхол бага, бүрэг ичимхий байсан болохоор мөн аав нь хажуудаа малчин болгох зорилгоор сургуулиас бүрмөсөн гаргасан юм. Сургалтын түвшин муу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуу/
Гэрч А.Азжаргалын өгсөн:....Н бол манай багийн иргэн. Би 2019 оны 06 дугаар сараас хойш багийн Засаг дарга хийж байна. Н эхнэр 3 хүүхдийн хамт Дадал сумын Онон багийн Хирсэн хоолойд өвөлжиж, Онон багийн нутаг баруун бэлчир гэх газарт зусдаг. Миний харахад төлөв даруу, ажилсаг хичээнгүй залуу юм...гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуу/
Гэрч О.Отгонзулын өгсөн:... Бид хоёр анх 2015 онд танилцаж байсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуримаа хийгээд тусдаа гарсан. Гэрлэлтийн баталгаатай. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй. Н 5 настай Сарангэрэл гэх дагавар охинтой. Сарангэрэл өөрийнхөө ээжээр овоглодог. Манай хүүхдийг Анударь одоо 2 ойтой болох гэж байна, хүү Ялалт 7 сартай. Манайх зундаа Дадал сумын 1 дүгээр багийн нутагт Баруун бэлчир гэх газарт Боргил ах, Энхтайван ах, М ах, Насаа ах нарын ойролцоо зусдаг. Намар, өвөл, хавар Дадал сумын 1 дүгээр багийн нутаг Хирсэн хоолой гэх газарт оршин суудаг...манай нөхөр М.Н хүнтэй үг хэлээ амархан ойлгоцдог, ямар нэгэн ажлыг сэтгэлээсээ хийдэг, илүү дутуу зангүй, эхнэр хүүхэддээ халамжтай, сайн эцэг юм. Аливаа юманд их няхуур ханддаг,найз нөхөд нутгийнхаа ард иргэдийн дунд нэр хүнд сайтай, сайн малчин хүн юм. 2 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Ой тогтоолт муутай болохоор сургуулиас гарсан. 2012-2013 онд хугацаат цэргийн алба хаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуу/
Гэрч Г.Мын өгсөн:...Би Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багт оршин суудаг би 3 охинтой хамгийн бага маань З байгаа юм. 2011 онд З Дадал сумынхаа ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид орсон. З 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болохоор жилээрээ бол 6 настайдаа сараараа бол 5 настайдаа сургуульд орсон гэсэн үг. 2011 оны 09 дүгээр сард сургуульд 1 дүгээр ангид ороод 11 сард татаж унасан юм. Тэгээд дараа жил буюу 2012 оны 1 дүгээр ангид дахин сургуульд ороод одоо 9 дүгээр ангид сурч байгаа. Миний охин З сурлага сайн олимпиад болон тэмцээн уралдаанд байнга Хэнтий аймгийн Хэрлэн суманд ирж оролцдог ангийнхаа шилдэг хүүхэд болж байсан. Миний охин маш их яриа илэн далангүй сэргэлэн цовоо хүүхэд, ангийн багш нь хүртэл Золзаяа маш их нээлттэй сэргэлэн хүүхэд гэж хэлдэг...миний эхнэр Мөнхцэцэг гэдэг хүн байсан, 2013 онд буюу Зыг 8 настай байхад нь элэгний өвчнөөр нас барсан... Би Нийг хэдэн онд төрсөн гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан миний охиноос 12 ах хүүхэд. Н аав буюу миний төрсөн ах М 2009 усанд эндэж нас барсан. Н одоо 3 хүүхэдтэй, эхнэрийн Огэдэг... Би энэ талаар огт мэдэхгүй охин Заас Н ах чинь чамайг хүчиндсэн юм уу хэзээ юм бэ гэхэд охин маань би мэдэхгүй тийм зүйл болсон байх гэж бодож байна. Би сайн санахгүй байна гэхээс өөр зүйл хэлээгүй. Тухайн үед ээж чинь байсан юм уу гэж асуухад ээж байсан гэсэн. Би хэдэн удаа тийм зүйл болсон юм гэж Заас асуухад 2 удаа байх аа би мэдэхгүй байна гэсэн эргэлзээтэй хариулт өгөөд байгаа юм...Манай гэр бүл Зыг 4-5 настай байхад зундаа сумын төвд өвөлдөө Дадал сумын Онон 1 дүгээр баг Хэрсэн хоолой гэх газар байх байшиндаа өвөлждөг байсан. Манай хөдөө байх байшин 4х4 байшин 2-г залгасан урт 2 талдаа 2 цонхтой байсан...2011 оны хавар 4 дүгээр сард 1 дүгээр багийн Хэрсэн хоолой гэх газар 2015 оны 5 сард 1 дүгээр багийн Хэрсэн хоолой гэх газар, 2015 оны 9 сарын эхээр бол баруун Бэлчир гэх газарт сүүлээр бол Хэрсэн хоолой гэх газарт байсан байх ёстой...Би Зыг бага буюу 4-5 настай байхад нь Ноор харуулж байсан талаар санахгүй байна. Зыг бага байхад эхнэр бид хоёр үлдээхгүй авч явдаг байсан, үлдээж байсан бол ган нэг удаа л үлдээсэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 77-80 хуу/
Яллагдагч М.Нийн өгсөн:...2011 оны 04 дүгээр сард манайх Дадал сумын 1 дүгээр багийн Хэрсэн хоолоой гэх газар нутагладаг байхад манай аав М төрсөн дүү болох М ахынх манайхаас урагшаа 3 км орчим газар эхнэр Мөнхцэцэг, хамгийн бага охин З нарын хамт хөдөө байдаг байсан...Тухайн үед цас хайлаад 4 дүгээр сард М ах Мөнхцэцэг эгч хоёр Дадал сумын төв явахдаа З дүүг надтай хамт үлдээгээд манай малыг харж байгаарай гээд үлдээсэн. Тухайн үед М ахын урд талдаа 2 цонхтой дотроо 2 өрөөтэй байшинд байдаг байсан. Би М ахын гэрийг цэвэрлэж байгаад зурагт үзээд хэвтэж байхад З дүү би унтлаа гээд байшингийн баруун өрөөны цонхоны харалдаа байсан орон дээр хэвтсэн. Би З дүүгийн хажуугаар хэвтэхэд дүү сэрүүн байсан. Би тэгээд З дүүгийн өмсөж байсан өмдийг нь өвдөг хүртэл нь шувтлаад мөн өөрийнхөө өмдийг өвдөг хүртэл нь шувтлаад З дүүгийн дээр гараад өөрийнхөө боовыг Зын бэлэн эрхтэнд хийсэн. Би 10 минут орчим хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Намайг хүчиндэж байхад Зын нүднээс нь нулимс гараад уйлж байсан. Би Зын бэлэг эрхтэн дотор нь дур тавиагүй, орны бүтээлэг дээр үрийн шингэнээ гаргасан. З дүү уйлаад байхаар нь би нулимсын арчиж аргадаад өмдийг нь татаж өгөхөд дүүгийн бэлэг эрхтнээс цус гараагүй байсан. Харин орны бүтээлэг дээр бага зэрэг цус гарсан байсан. М ах, Мөнхцэцэг эгч хоёр гэртээ гэгээтэй байхад сумын төвөөс ирсэн. Намайг З дүүг хүчиндсэнийг ах, эгч хоёр мэдчих байх гэж айгаад би явлаа гэж хэлээд гэр лүүгээ явсан...З дүүг хэдэн онд төрсөн гэдгийг би мэдэхгүй болохоор хэдэн настай байсан гэдгийг мэдэхгүй байна. 5 билүү 6 настай л байсан байх. Би Зтай 3 удаа бэлгийн харьцаанд орсон. 2011 онд нэг удаа, 2015 онд 2 удаа хүчиндсэн. М ах уугаад малаа хаяад явчихсан байсан, М ах нэг архи уухаараа хэдэн сараар уучихдаг хүн, авга ах М ах надад ахыгаа архи уусан үед манай малыг харж дүү Зыг эргэж тойрч байгаарай гэж захьдаг байсан...Тэр өдөр тавдугаар сарын хэдний өдөр байсныг би санахгүй байна. М ахынхаар орой харанхуй болж байхад очиход З ганцаараа байшингийнхаа баруун талын орон орон дээр унтах гээд хөнжлөө нөмрөөд чихэндээ гар утасныхаа чихэвч хийчихсэн бичлэг үзээд сэрүүн хэвтэж байсан. Би утасны бичлэг үзэх гээд Зын хажуугаар хэвтээд нэг чихэвчийг нь чихэндээ хийгээд хамт бичлэг үзэж байгаад би өмсөж явсан хувцасаа тайлаад би дотуур хувцас футболкатайгаа хөнжилд нь ороход З дотуур хувцас, левчик шиг бариу майктай байсан. Би хөнжилд нь ороход З та яах гээд байгаа юм гэж хэлсэн. Би хөнжилд нь ороод гараараа Зын гэдэс, хөхийг нь илэхэд эсэргүүцэл үзүүлэхгүй болохоор нь өөрөө дуртай байна гэж бодоод дотуур хувцсыг нь гараараа тайлахад З намайг түлхэхээр нь би гарыг нь 2 гараараа дарж байгаад 2 хөл нь алцайлгаж 10 минут орчим хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байгаад дотор нь дур тавьсан. Би З дүүг хүчиндэж байхад уйлж байсан. Би Зтай бэлгийн харьцаанд орж дуусчихаад. М ахын гэрээс 19 цагийн орчимд морио унаад явсан. Зын бэлэг эрхтэнээс цус гараад, орны даавуу цус болсон байсан, ямар өнгийн даавуу байсныг би одоо санахгүй байна. З дүү уйлаад гэртээ үлдсэн. Үүний дараа 2015 оны намар 9 дүгээр сард М ах архи уугаад явчихсан байсан. Би 9 дүгээр сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Өглөө 06 цагийн орчим М ахын гэрт үнээ саах гэж очиход З дүү ганцаараа байсан. Би 16 үнээ сааж дуусаад 09 цаг орчим М ахын гэрт ороод тогоо, шанага, сав суулга цэвэрлээд, нэрмэл нэрэх гээд тогоо тавьсан. Тэгээд өглөөний 10 цагийн орчим З бид хоёр зурагт хараад байшингийн баруун өрөөнд газраар хэвтэж байхад З орон дээр гарч хэвтээд утсаар бичлэг үзэхээр нь би хажуугаар нь хэвтээд бичлэг үзсэн. Тэгээд бичлэг үзэж байгаад би Зын өмдийг нь өвдөг хүртэл шувталахад З эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь 2 гарыг нь дарж байгаад 2 хөлийг нь алцайлгаж байгаад 10 минут орчим хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Бид Зын бэлэг эрхтэн дотор дур тавиагүй. Зын бэлэг эрхтэнээс жаахан цус гарсан байсан. Би Зыг хүчиндсэний дараа З уйлах гээд байхаар нь би аргадаж байгаад 12 цагийн орчим гэрлүүгээ явсан. З жоохон хүүхэд байсан болохоор гарыг нь хоёр гараараа дарчихаар хөдөлж чаддаггүй байсан...Би Зыг хүчиндсэн гэж хүнд хэлж байгаагүй. Хүнээс нуудаг байсан. Зыг энэ талаар хүнд хэлчих вий гэхээс айдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 110-113 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 694 дугаартай дүгнэлт:
1.2. М.Зын биед бэлгийн замын халдвар илрээгүй.
3. Гадна бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй.
2. Охин хальс 3,6,9,12 цагийн байрлалд сууриа хүрсэн хуучин урагдал гэмтэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 91 хуу/
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт:
1. М.З нь сэтгэцийн хувьд эрүүл.
2. М.З нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 96-97 хуу/
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаартай дүгнэлт:
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай дүгнэлт:
М.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123/
М.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 138 хуу/
Насанд хүрээгүй хохирогч М.Зын гаргасан “М.Нийн үйлдсэн хэрэгт бие, болон сэтгэл санааны хувьд гомдолгүй тул ялын хэмжээг бууруулж өгнө үү ” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 200 хуу/
Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт явуулсан “Бэлгийн хүчирхийллийн талаарх гомдол мэдээлэл шалгуулах тухай” 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 194 дугаартай албан бичгийн хуулбар / хх-ийн 2 хуу/
Насанд хүрээгүй хохирогч М.Зын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6 хуу/
Оролцогчдод хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 195-197/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Н ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Н нь 2011 оны 4 дүгээр сар, 2015 оны 05 дугаар сард, 2015 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Дадал сумын Онон баг Хэрсэн хоолой гэх газарт байх гэрт нь 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн М.Зтай тус тус бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Насанд хүрээгүй хохирогч М.З болон шүүгдэгч М.Н нар нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгүүдээ өөрчилж хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй, 2019 оны 12 дугаар сар болон 2020 оны 02 дугаар сард харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэх нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгсөн бөгөөд хоорондоо бэлгийн харьцаанд орсон гэх нөхцөл байдлаа үгүйсгээгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь насанд хүрээгүй хохирогч болон шүүгдэгчийн шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй, М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй, хохирогчийн мэдүүлгийн дагуу гэрчээр байцаалт авч, үүнийгээ үндэслэн яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэж дүгнэлт гарган мэтгэлцсэн болно. Мөн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч М.Нийг дээрх гэмт хэрэгт гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан.
Насанд хүрээгүй хохирогч М.З нь мэдүүлгээ өөрчлөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа олон жилийн өмнө болсон зүйл гэж хэлвэл М.Н гайгүй өнгөрөх байх гэж бодсон гэжээ.
М.З нь анх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу 14 настай байхдаа хохирогчоор мэдүүлэг өгсөн байх бөгөөд өөрийн олж авсан мэдлэгийнхээ хүрээнд анхнаасаа М.Нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх зорилготойгоор шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгэндээ дурдсан “2019 оны 12 сар, 2020 оны 02 дугаар сард харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон” гэх нөхцөл байдлыг 2011, 2015 онд хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон болгон өөрчилж мэдүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Мөн “Н ах миний аавын ахынх нь хүүхэд болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Н ахыг хөнгөн шийтгэж өгөөч гэж хүсэж байна” гэж мэдүүлэг өгсөн, М.Зын эцэг М нь “Г овогтой М миний бие М овогтой Нийн үйлдсэн хэрэгт миний охин болох З нь бие, болон сэтгэл санааны хувьд гомдолгүй тул Нийн ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 199 хуу/ гаргасан, М.З нь “М овогтой З миний бие нь М овогтой Нийн үйлдсэн хэрэгт бие, болон сэтгэл санааны хувьд гомдолгүй тул Нийн ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн хүсэлт / хх-ийн 200 хуу/ гаргасан. М. З ын сэтгэцийн байдлыг тодорхойлсон 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн сэтгэцийн үзлэг хэсэгт: одоо би 3 зүйлд санаа зовж байна. 1. Цагдаа шүүхийн асуудал, тэр хүн одоо хүүхэдтэй эхнэртэй, нөхөр нь байхгүй эмэгтэй хүн ар гэрээ авч явах болно, эхнэрт нь хэцүү байна, шоронгоос гараад ирэхээр нь хүүхдүүд нь том болчихсон байна, аавдаа дургүй болчихвол яана, 2. Энэ хэргээс болоод хамаатнууд хоорондоо хагаралдана, 3. Миний хамгийн дотно бүх юмаа ярьдаг эгчийн төрсөн ах нь намайг хүчирхийлсэн, тэр эгч маань ахыг нь шоронд суулгасан хүнд дуртай байхгүй л байна байх гэнэ гэж тусгажээ.
Үүнээс үзэхэд насанд хүрээгүй хохирогч М.З болон шүүгдэгч М.Н нар нь төрөл садны холбоотой учир ямар нэгэн байдлаар ятгалга, дарамтанд орсны улмаас өмнө өгсөн мэдүүлгээ 2019 оны 12 сар, 2020 оны 02 дугаар сард харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж өөрчилсөн бөгөөд энэ нь шүүгдэгчид ашигтай буюу “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэх нөхцөл байдлыг бий болгох зорилготой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэрч Г.Н нь ...М.З тай ганцаарчилж уулзсан, З надад хэлэхдээ манай аав ээж хоёр намайг дандаа айлд орхиж явдаг байсан. Энэ үед том ах нар аягүй ихээр оролдож янз янз болдог байсан...бага байхад нэг ах надад чихэр хүүхэлдэй өгнө гэж хэлээд хүчирхийлж байсан, би одоо тэр ахыг хэн гэдгийг нь санадаггүй гэж хэлсэн. Үүнээс хойш ээж минь нас барсан энэ талаараа хэнд хандаж, хэлэхээ мэдэхгүй хадгалж явсаар одоог хүрсэн хоёр эгчдээ хэлье гэж бодсон боловч санааг нь зовоогоод яахав гээд хэлдэггүй байсан...Надад энэ талаараа ярихдаа З уйлж ярьсан. З ярьж дуусаад олон жил нууц байсан зүйлээ яриад сэтгэл онгойгоод гоё болчихлоо баярлалаа гэж хэлсэн. Би ингээд сургуулийн хүүхэд хамгаалах багт мэдэгдсэн... гэж мэдүүлэг өгсөн, гэрч Г.М нь...миний эхнэр Мөнхцэцэг гэдэг хүн байсан, 2013 онд буюу Зыг 8 настай байхад нь элэгний өвчнөөр нас барсан... охин Заас Н ах чинь чамайг хүчиндсэн юм уу хэзээ юм бэ гэхэд охин маань би мэдэхгүй тийм зүйл болсон байх гэж бодож байна. Би сайн санахгүй байна гэхээс өөр зүйл хэлээгүй. Тухайн үед ээж чинь байсан юм уу гэж асуухад ээж байсан гэсэн. Би хэдэн удаа тийм зүйл болсон юм гэж Заас асуухад 2 удаа байх аа би мэдэхгүй байна гэсэн эргэлзээтэй хариулт өгөөд байгаа юм...гэж мэдүүлэг өгсөн бөгөөд эдгээр мэдүүлгүүдээс үзэхэд М.З нь 2013 оноос өмнө буюу эх Мөнхцэцэгийг нас барахаас өмнө 2011 оны 04 сард М.Нид хүчиндүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд насанд хүрээгүй хохирогч М.Зын шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилсөн шалтгаанаа тайлбарлахдаа мөрдөгч айлгасан, хохирогчийн мэдүүлгийн дагуу мэдүүлэг авна гээд анх удаа өмгөөлөгчгүй байцаалт авсан, дараа нь өмгөөлөгчтэй байцаалт авахдаа өмгөөлөгчтэй уулзуулахаас өмнө анх өгсөн мэдүүлгээрээ өгөөрэй гэсний дагуу өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө мөн адил мэдүүлэг өгсөн гэжээ.
Шүүгдэгч М.Ноос 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр /хх-ийн 84-87 хуу/ мэдүүлэг авсан байх бөгөөд өмгөөлөгч оролцуулаагүй байна. Насанд хүрээгүй хохирогч М.Заас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус мэдүүлэг авчээ.
Насанд хүрээгүй хохирогч М.З нь мэдүүлэг өгөх үедээ М.Нид хүчиндүүлсэн талаараа шууд зааж мэдүүлэг өгсөн байхад М.Нийг гэрчээр байцаасныг буруу гэж үзлээ. Учир нь гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн тодорхойгүй байгаа үед мөрдөгч нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй болохыг тайлбарлаж өгсөн байх ёстой. Иймд М.Нийн өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн байдлаар өгсөн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрчийн мэдүүлгийг /хх-ийн 84-87 хуу/ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгчийн хамт яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой байна. Энэ мэдүүлгийг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулах аргаар шалгахад дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.
Насанд хүрээгүй хохирогч М.З нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр /хх-ийн 32-33/ 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/ өгөхдөө ...намайг бага 4-5 настай байхад аав, ээж хоёр намайг хөдөө Н ахтай үлдээдэг байсан. Н бол миний аавын ах М хүүхэд юм. Н ах аав, ээжийг байхгүй байхад миний хувцасыг тайлаад өөрийнхөө өмдийг тайлаад миний бэлэг эрхтэнд өөрийнхөө боовыг хийдэг байсан. Би тэр үед яг яагаад байгааг нь ойлгодоггүй байсан 5 дугаар ангид ороод Н ах намайг хүчиндэж байсан юм байна гэж ойлгосон. Н ах намайг 2-3 удаа хүчиндсэн шиг санаж байна. Би энэ тухайн аав, ээждээ хэлж байгаагүй...өвддөг байсан...гэсэн байх бөгөөд гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, үйлдлийн арга, тухайн үеийн нөхцөл байдлын талаар болон 2015 онд 2 удаа хүчиндүүлсэн тухай нарийвчлан дурдаагүй байна. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр М.Нийг яллагдагчаар байцаахдаа өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг /хх-ийн 111-113 хуу/ авахад 2011 оны 04 дүгээр сар, 2015 оны 5, 9 дүгээр сард хэрэг болсон цаг хугацаа, газар, үйлдлийн арга, тухайн үеийн нөхцөл байдлын талаар хохирогчийн мэдүүлгэнд дурдагдаагүй зүйлүүдийн талаар нарийвчлан дурдсан бөгөөд үүнээс үзэхэд хохирогчийн мэдүүлгийн дагуу мэдүүлэг өгөхийг шаардаж, мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Яллагдагчаас мэдүүлэг авсаны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр насанд хүрээгүй хохироч М.Заас дахин мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/ авах үед 2015 онд 2 удаа М.Нид хүчиндүүлсэн талаараа мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэг гарсан газар, цаг хугацаа, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй дурдсан нь яллагдагчийн мэдүүлгээс зөрүүтэй зүйлгүй байна.
Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед өгсөн “Зыг хүчиндээгүй, 2019 оны 12 сар, 2020 оны 02 сард харилцан тохиролцож унтсан” гэх мэдүүлэг нь хэрэгт байгаа бусад нотлох баримтуудаар батлагдахгүй байх тул энэ мэдүүлгийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэсэн болно.
М.З нь 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд хэрэг гарах үед буюу 2011 оны 04 дүгээр сарын байдлаар 5 нас 4 сартай, 2015 оны 5, 9 дүгээр сарын байдлаар 9 настай байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон, хэрэг гарах үед 14 нас хүрээгүй байх тул бага насны хүүхэд гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааны үед тогтоогдсон шүүгдэгч М.Н нь бага насны хүүхэд болох М.Зыг болж буй үйл явдлын учир холбогдлыг ойлгох, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан гурван удаагийн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байх тул шүүгдэгч М.Нийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ.
Шүүгдэгч М.Нийг 2011 оны 04 сар, 2015 оны 5, 9 дүгээр саруудад үйлдсэн гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцсон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт ...бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заажээ.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн... бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан бөгөөд М.Нид холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь түүний эрхзүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Н нь сэтгэцийн завсрын эмгэг болох оюун ухааны хоцрогдолтой байх боловч энэ нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлтийг шинжээч нар санал нэгтэй гаргажээ.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч М.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн хувьд маргаж байгаа гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Нид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг 3 удаа үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч М.З нь мэдүүлэг өгөхдөө “Н ах миний аавын ахынх нь хүүхэд болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн, мөн “гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 170 /нэг зуун дал/ хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн М Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нийг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нид оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Нийн цагдан хоригдсон 170 /нэг зуун дал/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ОДХҮҮ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ