Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 04

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би "Б" ХХК-ийн шүүхэд ирүүлсэн "Увсаймгийн Засагдаргын 2014 оны 03-р сарын 31 -ны өдрийн А/198 тоот захирамжын 4 дэх заалтын "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжпэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох, захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжпэгч "Б" ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "Манай "Б" ХХК нь 2003 оноос одоог хүртэл А, В, С ангиллын жолооч бэлтгэх үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн билээ. Жолооны дадлага, сургалт явуулахад зайлшгүй шаардлагатай автодром байгуулах газрын асуудлаар холбогдох хууль тогтоомжуудын дагуу хүсэлт тавьж 2003 онд "АЗЗА - Увс" ХХК-ийн дээд талд 5000 м2/га газрыг автодромын зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарсан ба Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2007 оны 07-р сарын 16-ны өдрийн 97 тоот захирамжын дагуу газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай дахин сонгож гэрчилгээ олгосон. Манай компанийн зүгээс автодромын газрын төлбөрийг 2003 оноос 2018 оныг дуустал хугацаанд байнга төлж зориулалтын дагуу ашиглаж байна.

        Гэтэл 2019 оны 02-р сарын 11-ны өдрийн 14 цагийн орчимд аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Л.Н надтай гар утсаар холбогдож "Танайх яагаад газрын төлбөр төлөөд байгаа юм бэ? гэж асуухад нь манай компанийн автодромын газрын төлбөрөө төлсөн юмаа гэхэд танай компанид татварын ногдуулалт гараагүй ирж учраа ол гэсэн юм.

          Ингээд миний бие учрыг нь олохоор Увс аймгийн ГХБХБГ-т очиж асуухад танай автодромын газрын гэрчилгээ хүчингүй болсон юм байна. Тиймээс газрын ноогдуулалт төлөх шаардлагагүй гэжхэлсэн. Манай автодромын газрын гэрчилгээ яагаад, хэзээ хүчингүй болсон юм бэ гэж асуухад аймгийн Засаг даргын 2014 оны 03-р сарын 31-ний өдрийн А/198 тоот захирамжаар хүчингүй болсон байна хэмээн уг захирамжыг хувилж өгсөн.

          Миний хувьд автодромын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болсоныг огт мэдээгүй байсан бөгөөд захирамжыг анх удаагаа харж байгаагаа ГХБХБГ-ын мэргэжилгэнүүдэд хэлж яагаад захирамж гараад 5 жил орчим болж байхад бидэнд мэдэгдцэггүй юм бэ гэж асуухад хариулт хэлээгүй. Аймгийн Засаг даргын ийм томоохон шийдвэр гарч байхад яагаад манай компанид одоог хүртэл албан ёсоор мэдэгдэж захирамж танилцуулаагүйд маш их гомдолтой байна. Бидний зүгээс Газрын хуулийн дагуу автодромын газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн бөгөөд газар эзэмших эрхээ хүчингүй болгуулах ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй болно.

          Иймд манай компанийн автодромын зориулалгаар ашиглаж байгаа газрын газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгосон Увс аймгийн Засаг даргын 2014 оны 03-р сарын 31- ны өдрийн А/198 тоот захирамжын 4 дэх заалтын "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

          Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох "Увс аймгийн Засаг даргын 2014 оны 03-р сарын 31- ны өдрийн А/198 тоот захирамжын 4 дэх заалтын "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжпэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад хариуцагчийн зүгээс нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаан бүхий захиргааны актаас "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч "Б" ХХК-нь "Увс аймгийн Засаг даргын 2014 оны 03-р сарын 31-ны өдрийн А/198 тоот захирамжыг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжпэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыгхангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

     Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжпэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Увс аймгийн Засаг даргын 2014 оны 03-р сарын 31-ны өдрийн А/198 тоот захирамжын 4 дэх заалтын "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" гэж өөрчилсөн болно.

        Хариуцагч захиргааны байгууллага болох Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш нэхэмжпэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж хариу тайлбар ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийн хүрээнд байх бөгөөд хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрлэв.

           Иймд хариуцагч нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжпэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "БМ" ХХК-ийн ирүүлсэн "Увс аймгийн Засаг даргын 2014 оны 03-р сарын 31-ны өдрийн А/198 тоот захирамжын 4 дэх заалтын "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, "БМ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох /124/2019/0009/3 индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "БМ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжпэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.