Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0190

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Улсын яллагч                                                                   Ж.Б

Хохирогч X, W, Qinggeletu,

Xinhua нарын хууль ёсны төлөөлөгч                        Б.А /онлайн/

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч

Б.Аын өмгөөлөгч                                       М.Г /онлайн/

Иргэний нэхэмжлэгч                                                  И.А /онлайн/

Иргэний нэхэмжлэгч     И.Агийн өмгөөлөгч   С.Ч /онлайн/

Иргэний хариуцагчийн хууль

ёсны төлөөлөгч                                                           Г.Т

Иргэний хариуцагчийн хууль

ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч                                   Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                              С.Н

Шүүгдэгч                                                                      Г.Анарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийн нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баас  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г Ат холбогдох 1939005210016 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, ам бүл 6, эхнэр, 3 хүүхэд, эхийн хамт,  Дорнод аймаг Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 47 дугаар байр А-33 тоотод оршин суух, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр шагнагдаж байсан,  ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Г А /РД:ею79052818/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  Г.А нь Хэнтий аймгийн  Баянхутаг сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт буюу Чингис хотоос зүүн урагшаа 16 км зайд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 49-26 ДОА улсын дугаартай Т.Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болог тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гэсэн заалтуудыг зөрчин 7862 унм улсын дугаартай т.приус маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас БНХАУ-н иргэн ХIA LONG /Ш Л/-ны амь нас хохирч, БНХАУ-ын иргэн W /В/,  Quinggeletu /Ц/ нарын эрүүл мэндэд хүнд хохирол,  Hin hua /Ш Х/-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, И.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 49-26 ДОА улсын дугаартай  T.Prius маркийн автомашинд зорчиж явсан Х.Уийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч Г.А нь: гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна, осол болсны дараа хохирсон хүмүүст эмнэлэгийн тусламжийг үзүүлсэн, талийгаачийг хилээр нэвтрүүлэх үед өөрийн боломж, бололцоогоороо тусласан  гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь: “гомдолтой байна, хохирогч нарын эмчилгээний зардал, оршуулгын зардал, цаашид гарах эмчилгээний зардал  болон бусад зардалд нийт 206.327.962 төгрөг нэхэмжилж байна, холбогдох баримтууд нь хэрэгт байгаа”гэжээ.

Иргэний нэхэмжлэгч И.А нь: “автомашины эвдрэл болон тээврийн зардал, эмчилгээтэй холбоотой зардлуудаа нэхэмжилнэ, баримтыг нь хэрэгт хавсаргасан байгаа” гэжээ

 

Мөрдөн байцаалтын үед:

        Хохирогч Qinggeletu-ийн /Ц/ өгсөн:....Улаанаас замын машинд суугаад Багануурт хоол идээд машиндаа  суугаад явж байгаад Цэнхэрмандал суманд хоолонд ороод явж байтал замдаа сарлаг үзээд зургаа үзүүлж байсан, тэгээд машиндаа суугаад явж байтал би хальт зүүрмэглэсэн, тэгтэл надад гэнэт түс хийх чимээ л гарсан, тэрнээс хойш юу болсоныг би мэдэхгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Манай машинд жолоочтойгоо нийлээд 5-н хүн сууж явсан. Жолооч залуу мөн тэрний хажууд би  сууж байсан, арын суудалд  голд нь W суугаад түүний баруун талд Xiolong зүүн талд нь Xinhua суугаад явж байсан. Тэр автомашинд хоёр суудлыг бүс байсан тэгээд Xiolong болон Xinhua нарын 2 талд байсан бүсийг 2 тал руу нь сунгаж, зөрүүлээд бүсэлж байсан санагдаж байна... Би өөрт учирсан хохирол болон Монголд эмчлүүлсэн зардал болон гэртээ хариад үзүүлэх зардлаа болон шаардлагатай бүх зардлаа нэхэмжилнэ. Өөрт учирсан хохирлоо бүгдийг нь барагдуулмаар байна. Миний гэр бүл энэ ослоор их хохирол учирсан надад их хүнд байна. Энэ бүх хохирлоо нэхэмжилмээр байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-22 хуу/

Хохирогч Хin Hua /Ш Х/ өгсөн:...УлаанБ хотоос урагшаа явж байхад гэнэт  өөдөөс урсгал сөрөөд нэг машин хурдтай  гараад ирсэн. Тэгээд бидний сууж явсан  автомашин замын хажуу руу унасан...УлаанБ хотын 13 дугаар хорооллын “Ану үжин” гээд буудлаас хөлсний машин 100 юаниар тохироод Дорнод явж байсан...Урсгал сөрж ирсэн машин их хурдтай явж байсан. Гэнэт л ороод ирсэн. Өөртөө учирсан хохиролоо төлүүлмээр байна. Энэ ослоос болж би гэмтэж миний нөхөр нас барсан их хүнд тусч байгаа.  Нөхрийгөө алдчихлаа хэцүү байна. Гэр бүлдээ учирсан бүх хохирлоо төлүүлмээр байна. Их гомдолтой байна...гэх мэдүүлэг 1-р хх-ийн /24-25 хуу/

Хохирогч X-ийн хууль ёсны төлөөлөгч Gаоа Ruhan-ний өгсөн:.. Манай аав Монгол Улсад аялах гэж ирсэн. 2019 оны 08 дугаар сарын 15-нд манай ээж, эгч, ах тэгээд манай аавын төрсөн ахын хамт зугаалах гэж ирсэн. Би аавтайгаа хамгийн сүүлд Монгол руу явах гэж байхад нь уулзсан. Манай аав ямар нэг өвчингүй эрүүл хүн байсан. Манай аав бол малчин хүн бидний ганц түшиг тулгуур байсан юм аа. Энэ ослоор  манай ээж, эгч, ах гээд бүгд гэмтсэн, бэртсэн дээр нь манай аав ингээд нас барчихлаа, би гомдолтой надад маш их хэцүү байна...Би саяхан их сургуулиа төгссөн одоо ажилд орж чадаагүй байгаа болохоор ингээд амьдралын эх үүсвэр болсон аав минь өнгөрчихлөө. Би дахиж сургуульд сурах байсан тэрний төлбөр гэж бас хэцүү болчихлоо. Ээж минь эдгэлээ ч гэсэн одоо 49 настай автомашины осол дараа нь бэртэл нь бүүр илүү илэрдэг гэж хэлсэн, бас ээжийн гэмтэл нь одоо зүүн хөлний чөмгөн яс хугарсан, цээжний битүү гэмтэлтэй байсан гэж эмч нар хэлж байсан. Би их гомдолтой байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30 хуу/

Хохирогч W /В / өгсөн:....УлаанБ хотоос гараад жолооч Хэнтий хүрчихлээ гэсэн, тэгээд хэсэг хугацаанд явж байгаад гэнэт урдаас машин гараад манай машин газрын уруу 2 бил үү 3 өнхөрсөн.Тэгээд жолооч машинаас буугаад биднийг машинаас буулгасан...Өөдөөс явж байсан машины ямар хурдтай явж байсныг би сайн мэдэхгүй байна...надад болон миний гэр бүлд их зүйл тохиолдлоо. Эмчилгээний зардал болон цаашдаа учрах  бүх хохирлоо төлүүлмээр байна. Их гомдолтой байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 хуу/

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б. Аын өгсөн:...Би 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт 4629 доа улсын дугаартай цагаан өнгийн "Тоёота Приус-20" маркийн тээврийн хэрэгсэл, 7862 унм улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүд мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас 78-62 унм улсын дугаартай цагаан өнгийн "Тоёота Приус-20" маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн X нас барж хохирогч W-гийн биед хүнд хохирол, Qinggeletu-гийн биед хүнд хохирол, X-гийн биед хүндэвтэр хохирол учирсан гэх мөрдөн байцаалтын 1939005210016 дугаартай хэрэг дээрх гадаад улсын иргэдийг төлөөлөн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Манай зүгээс гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэх төгрөг, юанийн төлбөрийг мөрдөгчид албан ёсоор бичгээр гаргаж өгсөн байгаа...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 242 хуу/

Хохирогч Х.Уийн өгсөн:...Би 2019 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчим Дорнод аймгаас УлаанБ хот руу 49-26 доа приус-20 маркийн автомашинтай гарсан. УлаанБ хот руу явж байхад 15 цагийн орчим Хэнтий аймгаас зүүн тийш 15 орчим км зайд явж байхад төв замын хойд талаас шороон замаар ногоон өнгийн машин төв зам руу орж ирээд баруун тийш бид хоёрын урд талд явж байсан. Нөхөр бид хоёр тухайн машинаас хол зайтай явж байсан ба явж байхад урд явж байсан машины хурд нь багасаж зогсох шиг болохоор нь тухайн машиныг тойрч гарахаар машины зүүн гар талаар манай машины  хамар хэсэг дөнгөж гарахад урдаас буюу эсрэг урсгалаас машин ирж байгаа нь харагдаагүй ба гэнэт нэг машин урдаас орж ирээд манай сууж явсан машиныг мөргөсөн...Осол болсоны дараагаар өөрийн сууж явсан машинаа харахад зам дээр зүүн урд зүгт харж зогссон байсан ба нөгөө мөргөлдсөн машин нь замаас гарч замын урд талд нь байсан. Осол болох үед хянах самбар руу хараагүй ба тухайн үед бид хоёрын урд талд явж байсан машин хурдаа багасгасан зогсох үйлдэл хийхийг мэдсэн тул манай нөхөр машинаа зогсоохоор тоормослоход машины ард нь арай зогсож амжихгүй байсан тул тухайн машиныг мөргөхгүйн тулд хажуу талаар нь /зүүн/ машины хараа оруулж зогсох үед осол болсон ба нөхөр бид хоёр урсгал сөрж яваагүй. Бид хоёрын урд талд явж байсан тээврийн хэрэгсэл нь зам дээр байсан том хагархай хэсэг рүү орж байсан тул хурдаа сааруулж зогсох үйлдэл хийх үед тухайн осол болсон тул замын эвдрэл осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайн зам дээр замын аюултай хэсэг анхааруулах самбар, таних тэмдэг, тэмдэглэгээ огт байгаагүй... Осол гарахад манай машин эсрэг урсгалд бүрэн ороогүй байсан ба өөрийн урсгалд явж байсан урд талын машины зүүн талаар нь манай машины хамар хэсэг л цухуйсан байсан...Одоо миний биеийн байдал хэвийн байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-50 хуу/

 

Гэрч И.Агийн өгсөн:..Би өчигдөр УлаанБ хотоос 09 цагийн үед өөрийнхөө 7862 унм дугаартай цагаан өнгөтэй приус-20 маркийн автомашинтай Өвөр монгол 4 иргэнийг аваад Дорнод аймгийн төв рүү гарсан, надтай хамт Цэнгэл гэдэг жолооч мөн Өвөр монгол 5 хүн авч цуг хөдөлсөн, эдгээр өвөр монгол иргэд бүгд цуг явж байгаа хүмүүс байгаа юм...Тэгээд Хэнтий аймгийн төвийн урд байдаг Хэрлэн голын гүүрээр гараад миний багцаагаар 20 орчим км газар явж байтал эсрэг урсгалаар өөдөөс ирж байсан хар өнгийн приус маркийн автомашин хурдаа хассан, учир нь яг урьд нь зам дээр 2 нүх байсан юм. Тэгээд би нүх байна, энэ машин хурдаа хаслаа даа гээд бодоод яг нөгөө  хар өнгийн приус маркийн машинтай зөрж өнгөрөх тэр агшинд нөгөө машины араас нэг цагаан өнгийн приус маркийн машин гэнэт урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан машины урд талаас мөргөсөн, яг эгцэлж бол мөргөөгүй, зөв талын урд талаас  мөргөсөн, Тэгээд тэр машинд мөргүүлээд миний машин замын далан руу унаж 1-2 хөрвөөгөөд тогтсон. Ослын дараа би хамгийн түрүүнд машинаасаа буусан, тэгээд жолоочийн арын хаалгыг онгойлгоход одоо энэ талийгаач болсон эрэгтэй айхтар амьсгаатай байж байсан, би тэр хүнийг машинаас гаргах санаатай байсан боловч суудлынх нь бүсийг тайлж чадаагүй, суудлын бүсийг нь таслах гэсэн боловч иртэй зүйл олдоогүй. Тэгээд  нөгөө талаар тойроод нөгөө  хаалгыг нь татсан боловч хаалгаа онгойлгож дийлээгүй,  ахиад нэг хүчтэй татсан чинь дотор харанхуйлаад яаж ч чадахгүй би газар суусан. Ингээд байж байтал гэнэт хар хувцастай залуу гарч ирээд миний машины хаалгыг онгойлгосон, удалгүй замын хүмүүс ирээд миний машинд сууж байсан хүмүүс гаргаж байгаа харагдсан...Баруун өвдөг язарсан, 2 оёдол тавиулсан. Өөр цээжээр хатгаж хөндүүрлэж өвдөөд байна. ...Миний машин байгаа юм. Мөнгөний хэрэг гараад 2019 оны хавар ломбарданд 7 сая төгрөгөөр барьцаанд тавьсан, тэгээд одоо гэрчилгээ тэр ломбардны нэр дээр байгаа... Хэнтийгээс гараад осол болсон газраас наашаа ч гэсэн зам эвдрэлтэй, засварын ажил хийгдэж байгаа гэсэн тэмдэг тэмдэглэгээ байдаггүй...Тэр зам тээврийн ослоос болж миний өөрийн эзэмшлийн 7862 унм Т.Приус маркийн автомашин эвдэрсэн. Би энэхүү машинаа 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр УлаанБ хот мянган машины зогсоолоос 15 сая  500 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд би өөрийнхөө төлбөрөөр тус автомашиндаа үнэлгээний компаниар үнэлгээ  хийлгэж 9 сая 447 мянган төгрөгөөр үнэлсэн ба дахин ашиглах боломжгүй гэж хариу гарсан. Ингээд миний бие автомашин худалдаж аваад жил явсан болохоор урд худалдаж авсан мөнгөнөөсөө 1 сая төгрөг хасаад 14 сая 500 мянган төгрөгийг автомашиндаа нэхэмжилмээр байна. Мөн миний бие энэхүү хэргээс болоод машиндаа үнэлгээ хийлгэх гэж УлаанБ хотоос Ино марк мастер ХХК-ний ажилчдыг авчирч үнэлүүлэхэд 400 мянган төгрөг, хэрэг болсон газраас автомашины ачилтын хөлс гэж 75000 мянган төгрөг, Хэнтий аймгийн үнэлгээний газраар хийлгэсэн үнэлгээний төлбөр гэж 268000 мянган төгрөг, Авто тээврийн үндэсний төвөөр дүгнэлт гаргуулахад 88000 мянган төгрөг мөн  би энэхүү хэрэгт өөрийн өмгөөлөгч Чинзоригын төлбөрт өмгөөллийн 1 сая эмчилгээний зардал гэж нийт  120 мянган төгрөг өөрөөсөө гаргасан ба энэхүү бүх зардлуудаа нэхэмжилмээр байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38, 44-45, 47 хуу/

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тын өгсөн:...Би одоогоор Хэнтий аймаг дахь Улсын чанартай авто зам, засварын арчилалт хариуцсан "Харгуй" төрийн өмчит хувьцаат компаний ерөнхий инженер ажил албан тушаалыг эрхэлж  байна. Би уг ажилд 10 дахь жилдээ ажиллаж байна...  Би тухайн хэргийн дараа өөрийн биеэр газар дээр нь очиж танилцсан. Тухайн замын нүхэн эвдрэл нь болохоор өмнө засварласан нүхэн эвдрэл байсан. Замын нөхцөлд хурдаа тохируулаагүй болон гүйцэж түрүүлэх хориотой газар тухайн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлж аваар осол гаргасан байна гэж ойлгосон учир манай компани уг осолд ямар нэгэн хамааралгүй гэж ойлгож  байна. Бидний зүгээс шаардлагатай материалуудаа шүүх хуралд оролцож нотлох баримтын хэмжээнд гаргаж өгнө. Уг чиглэлийн зам дээр 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл засвар арчилалт хийгдсэн мөн шинээр үүссэн эвдрэлийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллага засаж дуусгасан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-247 хуу/

Гэрч Д.Ц өгсөн:... Би А гэх хүнийг 1998 оноос оюутан байхаас нь эхлэн таньдаг болсон юм. Оюутан байхдаа хамт олондоо нэр хүндтэй, хүмүүстэй их сайн харьцдаг оюутан байсан. А нь одоо бүсийн оношилогоо эмчилгээний төвийн чих, хамар хоолойн эмчээр ажилладаг. А нь аливаа асуудалд тайван, хүлээцтэй ханддаг, нийгмийн идэвхи сайтай...Ажил дээрээ өвчтөн ирэхэд номер авсан үгүй хамаагүй иргэдийг үзэж өгдөг, ажлын гүйцэтгэл сайтай, байгууллагаас зохион байгуулж байгаа спорт, урлагын арга хэмжээнд бусдыгаа хошуучлан оролцдог. Ажил дээрээ уурлаж байгаа болон хүнтэй маргалдаж байгааг нь би харж байгаагүй. А эмч нь манай Дорнод аймагт 2011 оны орчим шилжиж ирсэн ба өмнө нь Дорноговь аймагт ажиллаж байсан юм. Дорнод аймагт ирснээс хойш манай аймагт чих, хамар хоолойн чиглэлээр шинэ шинэ хагалгаанууд хийсэн ажилдаа сайн хүн байгаа юм. Намайг ажиллаж байх хугацаанд иргэдээс А эмчтэй холбоотой гомдол, шүүмж ирж байгаагүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52 хуу/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019  оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт:

  1. Талийгаач X-н цогцост зүрхний баруун тосгуур ховдолын цоорол, цээжний хөндийн цус хуралт,  зүүн 2-11-р хавирга ясны хөндлөн зөрсөн хугарал, баруун 2,3,4-р хавирга ясны хугарал, дэлүү, зүүн бөөрний бяцрал, нойр булчирхайн толгой хэсгийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 
  2.  Талийгаач нь авто ослын улмаас зүүн 2-11-р, баруун 2,3,4-р хавирга ясны хугарал нь зүрхний баруун тосгуур, ховдлын хөндийг нэвтэрч цээжний хөндийд хурц алдаж дотор эрхтний  эрс цус багадалт, цус алдалтын шоконд орж нас барсан байна гэх дүгнэлт / 1-р хх-ийн 63-64 хуу/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019  оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаартай дүгнэлт:

  1. W-н биед  нарийн гэдэсний цоорол, чацархайн тасрал, хэвлийд оёдол бүхий шарх духанд зулгаралт, хэвлийн хоёр хажуу хэсэг, зүүн шилбэ, тохойн хонхорт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заагдсанаар амь  насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  
  4. Цаашид энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс шууд хамаарна
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт  /1-р хх-ийн 73 хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019  оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 398 дугаартай дүгнэлт:

1.            X биед зүүн дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал, зүүн дал, бугалга, зүүн шилбэнд зулгаралт, духанд цус  хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.            Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.            Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

4.            Цаашид энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5.            Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт  /1-р хх-ийн 78 хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019  оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 399 дугаартай дүгнэлт:

1.         Q-н биед баруун талын цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун 4,5,7,8-р хавирга ясны хугарал, дух, цээж, баруун шуу, баруун сарвуу, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.         Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.         Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д заагдсанаар амь  насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 

4.         Цаашид энгийн  хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.

5.            Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт  /1-р хх-ийн 83 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019  оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10292 дугаартай дүгнэлт:

1.            Х.Уийн биед бүсэлхий нурууны 5-р  нугалмын хугарал, хүзүү, хэвлийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.         Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.            Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

5.            Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /1-р хх-ийн 88 хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019  оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаартай дүгнэлт:

1.            И.Агийн биед зүүн хавирга ясны хугарал, баруун өвдгөнд язарсан шарх, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.            Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.            Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4.            Цаашид энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5.            Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт  /1-р хх-ийн 93 хуудас/

 

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт:

1.            49-26 доа улсын дугаартай Тоёота Приус маркийн  тээврийн хэрэгсэл жолоодож явсан Гач овогтой А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэх аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” 13.2. дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/. өөдөөс яваа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал”,  13.4 дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.            78-62 унм улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан И овогтой А нь Монгол улсын  замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэх  үндэслэл тогтоогдохгүй байна.

3.            Зам тээврийн осол  49-26 доа улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Гач овогтой А нь замын хөдөлгөөний дүрмийн 13.1,13.2.а/, 13.4.ж/ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргасан байх үндэслэлтэй байна.

4.            АО-502 тоот замын арчлалт засвар хариуцсан “Харгуй” ТӨҮГ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.3. “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн  байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын  байгууламж төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах технтк хэрэгслийг холбогдох норм, дүрэм стандаартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу  замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол хэрэг гарахад зам дээр үүссэн эвдрэл гэмтэл нь нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

5.            49-26 доа улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийн осол гарах үед явж байсан хурдыг тодорхойлох боломжгүй.

6.            78-62 унм улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийн осол гарах үед явж байсан хурдыг тодорхойлох боломжгүй гэх дүгнэлт /1-р хх-ийн 100-101 хуу/

 

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 489 дугаартай дүгнэлт:

1. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар “Шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг өөрөө хариуцна” гэж заасан тул Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.П гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй байна.

2. Зам тээврийн осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, хохирогчдийн өгсөн мэдүүлэг зэргээс үндэслээд уг осол хэрэг гарахад тээврийн хэрэгсэлийн зорчих хэсэг дээр үүссэн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх  үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг гарсан зорчих хэсгийн арчлалт, засвар үйлчилгээг хариуцсан “Харгуй” ТӨҮГ-ын ажилтан, албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-д “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээр хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэл  байна.

3.Т.Приус маркийн 49-26 доа улсын дугаартай автомашины жолооч Г.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 107-108 хуу/

 

Яллагдагч Г.Аын өгсөн:...би өөрийн гаргасан алдааг ойлгож байгаа, гэхдээ зам анги хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээд зам дээр үүссэн эвдрэл гэмтлээ засаад янзалсан бол тэр үед осол гарахгүй байсан... замын ослын дүгнэлтээр осол гарахад зам анги болон намайг буруутай гэж хуульзүйн дүгнэлт гаргасан байхад зөвхөн намайг яллагдагчаар татчихаад зам ангийг эрүүгийн хуулийн зохихзүйл хэсгээр татаагүй байгааг ойлгохгүй байна...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр миний бие Дорнод аймгаас УлаанБ хот орох гэж өөрийн эхнэр Уийн хамт өөрийн 49-29 доа улсын дугаартай Т.Приус-20 маркийн машинтай гарсан. Тэгээд явж байхад Хэнтий аймаг орох замд ойролцоогоор 20 километр зай дутуу байсан байх Хэнтий аймаг харагдаж байсан. Намайг явж байтал шороон замаар нэг хар өнгийн Т.Приус маркийн автомашин асфальтан зам руу орж ирээд миний урд гараад явсан. Тэгээд явж байтал тэр машин гэнэт зогсолт хийсэн  би гайхаад урд талын хар өнгийн машиныг мөргөхгүйн тулд тоормосоо дартал миний машины АБ систем урдаас түлхэлт өгсөн, тэгээд л тулаад ирэхээр нь урд талын машиныг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тал руугаа дартал өөдөөс хурдтай машин ирээд л осол гарсан...би буугаад  замын хажуу руу унасан машин руу очоод хаалгыг нь нээтэл талийгаачийн царай цав цагаан болчихсон байхаар нь би өөрөө эмч хүн учраас талийгаачид тусламж үзүүлж цээжин дээр нь  дарж хиймэл амьсгаа хийх зорилгоор гараараа дартал зүүн талын хавирганууд хугарсан байдалтай мэдрэгдсэн болохоор хиймэл амьсгал хийж чадаагүй. Тэгээд бусад хүмүүс  машинаас бууж ирэхээр нь яаралтай эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ирэх хооронд араас ирсэн /маркийг нь мэдэхгүй/ машинд осолд орсон бусад хүмүүсийг нь суулгаад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, хэргийн газрын бүдүүвч зураг /хх-ийн 8-17 хуу/

7862 унм улсын дугаартай тоёото приус маркийн автомашинд ослын улмаас үүссэн эвдрэлийг засварлан дахин ашиглах боломжгүй тухай  Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт /1хх-ийн 119-121 хуу/

7862 унм улсын дугаартай тоёото приус маркийн автомашины үнэлгээг 10.200.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 370 дугаартай дүгнэлт / 3 хх-ийн 03-06 хуу/

7862 унм улсын дугаартай тоёото приус маркийн автомашин нь Автопрайм ХХК-д бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа / 3 хх-ийн 17 хуу/

7862 унм улсын дугаартай тоёото приус маркийн автомашиныг И.Агөөс фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан бөгөөд эрүүгийн хэрэгт зээлдэгч И.Аг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах тухай  Автопрайм ХХК-ий 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19/2-346 дугаартай албан бичиг, гэрээнүүдийн хуулбар /3 хх-ийн 23-27 хуу/

 

БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юаны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хаалтын ханш 378.45 төгрөг байсан тухай болон цаашид юаны ханшийн талаарх мэдээллийг монгол банкны https://www.mongolbank.mn/ хаягаар орж ашиглах тухай Монгол Банкны Хэнтий аймаг дахь салбарын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/194 дугаартай,  2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн а/85 тодорхойлолтууд, юаны 2019 оны 08 дугаар сарын 20-30-ны өдрүүдийн юаны ханшийн мэдээлэл / 3 хх-ийн 12-14, 30-31 хуу/

Г.Аын ажил байдлын тухай тодорхойлолт  / 1 хх-ийн 141-143 хуу/

 БНХАУ-ын иргэн X, W, Qi, X нарын паспортын хуулбар /1 хх-ийн 160-163/

Хохирогч нарын өвчний түүхийн хуулбарууд / 1 хх-ийн 189-241 хуу/

 Талийгаач X-н хүү Г.Ариунхан, хохирогч W, Q, /Ц/ X /Ш Х/ нараас Монгол Улсын иргэнд Б.Ат олгосон итгэмжлэлийн нотариатын гэрчилгээ болон орчуулга /1 хх-ийн 242-249 хуу/

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Аын гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд / 1-р хх-ийн 164-172, 2-р хх-ийн 64-157, 3-р хх-ийн 33-118 хуу/

Иргэний нэхэмжлэгч И.Агийн гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /1-р хх-ийн 173-176, 3 хх-ийн 28 хуу/

Иргэний хариуцагч Харгуй ТӨХК-иас гаргаж өгсөн  “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч харын хооронд байгуулсан гэрээний хуулбар, Хэрлэн сумын төвийн чиглэлийн хатуу хучилттай автозамын нүхэн эвдрэл засварласан ажилд ХАБЭА-н талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлан болон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай автозамын км заалт солих ажилд ХАБЭА-н талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай автозамын нүхэн эвдрэл засварласан ажилд ХАБЭА-н талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлан баримт /2-р хх-ийн 4-38 хуу/

 

Г.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 129 хуу/

Г.Аын нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 131 хуу/

Оролцогч нарт хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 18-21 хуу/

Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Г.А нь эмчилгээний төлбөрт тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын ХААН банкин дахь дансанд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 39.493.393 төгрөг шилжүүлсэн, иргэний нэхэмжлэгч И.Агийн ХААН банкин дахь дансанд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10.790.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримтууд, Г.Аыг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилсон Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн б/27 дугаартай тушаалын хуулбар  /3-р хх-ийн 157-159 хуу/

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн А0502 кодтой Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай автозам, замын байгууламжид 2019 онд хийгдэх урсгал засвар, арчлалтын ажлын графикийн хуулбар, автозам, гүүрийн арчлалт, засварын ажлын зардлын суурь норм / 3хх-ийн 160-166 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

              1. Гэм буруугийн талаар:

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.А нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн  Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу А0502 кодтой Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай автозамын 16 дахь км-т 49-26 ДОА улсын дугаартай тoyota prius маркийн автомашин жолоодож явахдаа эсрэг урсгал сөрсний улмаас 78-62 УНМ улсын дугаартай Toyota prius маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган 78-62 УНМ улсын дугаартай тoyota prius маркийн автомашинд зорчиж явсан  БНХАУ-н иргэн Х /Ш Л/-ын амь насыг хохироосон, W /В/,  Q /Ц/ нарын эрүүл мэндэд хүнд хохирол,  Х /Ш Х/-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 49-26 ДОА улсын дугаартай  тoyota prius маркийн автомашинд зорчиж явсан Х.Уийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Тухайн үед 4926 ДОА улсын дугаартай тoyota prius маркийн автомашиныг Г.А нь жолоодож байсан болох нь шүүгдэгч Г.А болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон,  шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Г.А нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Шүүгдэгч Г.А нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн үйлдлийн талаар мэдүүлэхдээ “өмнө явж байсан автомашин гэнэт хурдаа хасаж зогсох үед тормос гишгэсэн боловч зогсож амжихгүй мөргөхөөр байсан тул зайлсхийж эсрэг урсгал руу орох үед өөдөөс машин гарч ирж мөргөлдсөн” гэжээ.  Түүний энэ мэдүүлэг нь гэрч И.Агийн өгсөн “эсрэг урсгалаар өөдөөс ирж байсан хар өнгийн приус маркийн автомашин хурдаа хассан, учир нь яг урьд нь зам дээр 2 нүх байсан юм. Тэгээд би нүх байна, энэ машин хурдаа хаслаа даа гээд бодоод яг нөгөө  хар өнгийн приус маркийн машинтай зөрж өнгөрөх тэр агшинд нөгөө машины араас нэг цагаан өнгийн приус маркийн машин гэнэт урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан машины урд талаас мөргөсөн” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл “тус асфальтан зам дээр үүссэн байсан баруун талын замын эвдрэл нь урт нь 2.29 өргөн нь 2.09,...зүүн талын замын эвдрэлийн урт нь 2.05, өргөн нь 1.20 өргөн байв... гэж тусгасан, уг замын эвдрэлүүд нь Г.Аын явж байсан чиглэлийн эгнээнд байрлалтай болох нь ослын газрын бүдүүвч зураг /1 хх-ийн 11 хуу/  хэргийн газрын үзлэгийн явцад авсан 29, 30, 35 дугаар гэрэл зургууд / 1хх-ийн 14-15 хуу/-аар батлагдаж байна гэж үзлээ.

Дээрх зам тээврийн ослын улмаас БНХАУ-н иргэн /Ш Л/ нас барсан, W /В/,  Qu /Ц/ нарын эрүүл мэндэд хүнд хохирол,  Хin hua /Ш Х/-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Монгол Улсын иргэн Х.Уийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч И.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, И.Агийн эд хөрөнгөд 10.790.000 төгрөгийн хохирол  учирсан болон хохирогч болон тэдний хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Уг зам тээврийн осол нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэх аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2-а-д заасан “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно, 11.14-д заасан  “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарсан талаар шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагджээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.26. “саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Г.Аын урдаа яваа автомашиныг хурдаа хасах үед мөргөхгүйн тулд эсрэг урсгал руу орсон үйлдлийг нь саадыг тойрон гарах үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй, харин хоорондын зайг барьж яваагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.9. “гүйцэж түрүүлэх” гэж явж байгаа эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх, буцаж эгнээндээ орох үйлдлийг ойлгоно гэж заасан байх тул  шүүгдэгч Г.Аыг гүйцэж түрүүлэх үйлдлийг дээр дурдсан хориглосон тохиолдолд гүйцэтгэснээс зам тээврийн осол гаргасан байна гэж дүгнэв.

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтэнд “О-502 тоот замын арчлалт засвар хариуцсан “Харгуй” ТӨҮГ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.3. “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн  байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын  байгууламж төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах технтк хэрэгслийг холбогдох норм, дүрэм стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу  замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй”, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 489 дугаартай дүгнэлтэнд  “Зам тээврийн осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, хохирогчдын өгсөн мэдүүлэг зэргээс үндэслээд уг осол хэрэг гарахад тээврийн хэрэгсэлийн зорчих хэсэг дээр үүссэн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх  үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг гарсан зорчих хэсгийн арчлалт, засвар үйлчилгээг хариуцсан “Харгуй” ТӨҮГ-ын ажилтан, албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-д “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээр хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэл  байна” гэж тус тус тусгасныг үндэслэн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь  “Харгуй” ТӨХК-ийг эрүүгийн хариуцлагад татах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хариуцуулан төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Г.Аын  урдаа яваа автомашиныг хурдаа хасах үед мөргөхгүйн тулд эсрэг урсгал руу орж эсрэг урсгалаар явж байсан автомашинтай мөргөлдсөн  үйлдэл  нь замын эвдрэлтэй шууд хамааралгүй,  уг замын эвдрэл нь тухайн автомашиныг хурдаа хасахад нь нөлөөлсөн байж болох ч Г.Аын хувьд эсрэг урсгал руу ороход шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь  Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсэгт заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна гэж заажээ.   

Шинжээчийн дүгнэлтэнд “Зам тээврийн осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, хохирогчдын өгсөн мэдүүлэг зэргээс үндэслээд уг осол хэрэг гарахад тээврийн хэрэгсэлийн зорчих хэсэг дээр үүссэн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх  үндэслэлтэй байна. “Харгуй” ТӨҮГ-ын ажилтан, албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-д “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээр хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэл  байна гэж тусгасан байх боловч энэ эвдрэл нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлсөн талаар нарийвчлан тодорхойлж тусгаагүй байна.

Иймд “Харгуй” ТӨХК нь шүүгдэгч Г.Аын гаргасан зам тээврийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Аын  2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн  Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу А0502 кодтой Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай автозамын 16 дахь км-т 49-26 ДОА улсын дугаартай тoyota prius маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэх аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2-а-д заасан “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно, 11.14-д заасан  “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж 78-62 УНМ улсын дугаартай тoyota prius маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган 78-62 УНМ улсын дугаартай тoyota prius маркийн автомашинд зорчиж явсан  БНХАУ-н иргэн Х/Ш Л/-ын амь насыг хохироосон, W /В/,  Q /Ц/ нарын эрүүл мэндэд хүнд хохирол,  Х/Ш Х/-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 49-26 ДОА улсын дугаартай  тoyota prius маркийн автомашинд зорчиж явсан Х.Уийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Харин прокурорын яллах дүгнэлтэнд уг ослын улмаас хохирогч И.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж тусгасан байх бөгөөд мөн түүний эзэмшлийн 78-62 УНМ улсын дугаартай тoyota prius маркийн автомашинд 10.200.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байх тул И.Агийн эрүүл мэнд болон эд хөрөнгөнд нь хохирол учруулсан үйлдлийг уг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн И.Аг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас БНХАУ-н иргэн Х /Ш Л/ нас барсан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол, орон сууцны зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр зэрэгт нийт 98.755.146 сая төгрөг нэхэмжилсэн,  2 дугаар хавтаст хэргийн 76-98 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 43-76 дугаар хуудсанд холбогдох баримтууд хавсаргагджээ. Уг нотлох баримтуудыг шалгаж үзэхэд нийт 111.365 юаны үнийн дүн бүхий, 808.000 төгрөгийн үнийн бүхий 2019 оны 08 дугаар сарын 29-24-ний өдрүүдийн баримтууд байна.  

 2019 оны 08 дугаар сарын 22-нд юань 377.60 төгрөгийн,  23-нд 376.98 төгрөгийн, 24-нд 376.98 төгрөгийн ханштай байсан нь Монгол банкны лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд тооцож үзэхэд  41.991.020 төгрөгийн нийт 42.799.020 төгрөгийн баримт хавсаргагджээ. Үүнээс 1 дүгээр хавтаст хэргийн 76, 79, 94, 95, 96 дүгээр хуудсанд байх нийт 31.680 юань буюу 11.951.372 төгрөгийн зардал /хоол, тамхи, зочид буудлын өрөөний төлбөр гэх мэт/ нь оршуулгатай холбоотой зайлшгүй зардалд хамаарахгүй тул хасаж тооцохоор шийдвэрлэн 30.847.648 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 43-76 хуудсанд Xiao Long-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авсан орон сууцны зээлийн гэрээний хуваарь, харилцагчийн гүйлгээний дансны хуулгыг хавсаргасан байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралгүй байна гэж үзлээ.

Хохирогч Q/Ц/-ын хувьд эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардалд тооцож 5.499.132 төгрөг нэхэмжилсэн бөгөөд холбогдох баримтууд нь 2 дугаар хавтаст хэргийн 106-109 дүгээр хуудсанд хавсаргагджээ. Уг нотлох баримтуудыг шалгаж үзэхэд нийт 7.966.97 юаны үнийн дүн бүхий 2019 оны 08 дугаар сарын 27, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн  баримтууд байна.  2019 оны 08 дугаар сарын 27-нд юань 372.93 төгрөгийн,  2019 оны 09 дүгээр сарын 05-ны 374.01 төгрөгийн ханштай байсан нь Монгол банкны лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд тооцож үзэхэд  2.977.695  төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Хохирогч W /В/-н хувьд эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, авах байсан цалин зэрэгт тооцож 84.387.614 төгрөг нэхэмжилсэн бөгөөд холбогдох баримтууд нь 2 дугаар хавтаст хэргийн 115-134 хуу, 3 дугаар хавтаст хэргийн 77-118 дүгээр хуудсанд хавсаргагджээ. Уг нотлох баримтуудыг шалгаж үзэхэд нийт 7788  юаны болон 1.092.624 төгрөгийн үнийн дүн бүхий 2019 оны 09 дугаар сарын 03-13, 2019 оны 10 дугаар сарын 22-25, 2020 оны 03 дугаар сарын 30-31-ний  баримтууд байна.  2019 оны 09 дугаар сарын 03-нд юань 372.70 төгрөгийн,  2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 373.42 төгрөгийн, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 377.27 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 379.06 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 379.81 төгрөгийн ханштай байсан нь Монгол банкны лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд тооцож үзэхэд  нийт 2.622.295 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Харин 3 дугаар хавтаст хэргийн 77-118 дүгээр хуудсанд  байх 2019 оны 10 дугаар сарын 22-оос 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд хамаарах баримтуудаас нуруу, бэлхүүсний оношилгоо, эмчилгээ болон эмэгтэйчүүдийн өвчний шинжилгээ, эмчилгээтэй холбоотой гарсан гэх зардлын нэхэмжлэлүүдийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь  шинжээчийн дүгнэлтээр түүний биед нарийн гэдэсний цоорол, чацархайн тасрал, хэвлийд оёдол бүхий шарх духанд зулгаралт, хэвлийн хоёр хажуу хэсэг, зүүн шилбэ, тохойн хонхорт цус хуралт бүхий гэмтэл учирсан талаар тусгасан, нуруунд болон биеийн бусад хэсэгт ямар нэгэн гэмтэл учирсан талаар дурдаагүй байх тул үүнтэй холбоотой гарсан зардлууд нь тухайн хэрэгт хамааралгүй байна гэж үзлээ. Мөн авах байсан цалингийн зөрүү болох 6.200.995 төгрөгийг зөвхөн Шинэбарга зүүн хошууны залуучуудын үйл ажиллагааны төвийн тодорхойлолтыг /3 хх-ийн 76-777 хуу/ үндэслэн шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Хохирогч X / Шинхуа/-н хувьд эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардалд тооцож 16.940.070 төгрөг нэхэмжилсэн бөгөөд холбогдох баримтууд нь 2 дугаар хавтаст хэргийн 138-149 хуудсанд хавсаргагджээ. Уг нотлох баримтуудыг шалгаж үзэхэд нийт 5138 юаны үнийн дүн бүхий 2019 оны 08 дугаар сарын 26-аас 2019 оны 09 дүгээр сарын 10-ны  баримтууд байна.  2019 оны 08 дугаар сарын 26-нд юань 373.87 төгрөгийн,  2019 оны 08 дүгээр сарын 31-ний өдөр 374.11 төгрөгийн, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 376.87 төгрөгийн ханштай байсан нь Монгол банкны лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд тооцож үзэхэд  нийт 1.923.755  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хохирогч Х/Ш Л/-ийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн  98.755.146 төгрөгөөс 30.847.648 төгрөгийн нэхэмжлэлийг, Q /Ц/-ын нэхэмжилсэн 5.499.132 төгрөгийн нэхэмжлэлээс 2.977.695 төгрөгийн нэхэмжлэлийг, W /В/-н нэхэмжилсэн 84.387.614 төгрөгийн нэхэмжлэлээс 2.622.295 төгрөгийн нэхэмжлэлийг, X / Шинхуа/-н нэхэмжилсэн 16.940.070 төгрөгийн нэхэмжлэлээс 1.923.755 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж, хангаагүй үлдсэн 166.834.567 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд эдгээр нь ирээдүйд гарах зардал буюу хийгдэх эмчилгээний зардал, тухайн хэрэгт хамааралгүй гэж үзсэн зардал болон нотлох баримтгүй зардлууд байх тул хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Мөн хохирогч нар нь нэхэмжлэлтэй холбоотой хятад хэлээр үйлдсэн баримтуудаа ирүүлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь орчуулга хийлгэж хэрэгт хавсаргуулсан байх бөгөөд орчуулгын зардалтай холбоотой  1.122.000 төгрөгийн баримт /2 хх-ийн 65 хуу, 3 хх-ийн 42 хуу/ хавсаргаж, нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч И.А нь автомашины үнэ 14.500.000 төгрөг, эмчилгээ, өмгөөллйин хөлс болон бусад зардалд нийт 16.951.000т өгрөг нэхэмжилсэн бөгөөд ослын улмаас түүний эзэмшлийн 78-62 УНМ улсын дугаартай тoyota prius маркийн автомашин эвдэрч ашиглах боломжгүй болсон бөгөөд 10.200.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, И.А нь эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой /1 хх-ийн 173, 176, 3 хх-ийн 28 хуу/  баримтууд гаргаж өгсөнөөс 10.790.000 төгрөгийн нэхэмжлэл нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлагын  талаар:

 

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх  хуралдааны дараа гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох шүүхээс тогтоосон нийт 50.283.393 төгрөгийг төлөх зорилгоор шүүх хуралдааныг  ажлын 5 өдрийн хугацааагаар завсарлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 39.493.393 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 10.790.000 төгрөг нийт 50.283.393 төгрөгийг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримтууд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу эмч  мэргэжлээр ажилладаг зэргийг харгалзан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт .Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно. Гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Г.Аыг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон    ТОГТООХ нь:

 

1.            Шүүгдэгч Б овгийн Г Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.            Монгол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3 .           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Г.Ат тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.            Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хязгаарлалт зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тогтоосугай.

6.            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 206.327.962 төгрөгийн нэхэмжлэлээс 166.834.569 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

         7.    Шүүгдэгч Г.А нь хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ