| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00319/И |
| Дугаар | 00387 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1960 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, Хурцуул овогт Ням-Очирын Наранханд /РХ60040100/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 155/2017/00319/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мягмаржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Наранханд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.Наранханд одоо тэтгэвэрт гарч хувь тэнцсэн тэтгэвэр/ авдаг. Би тухайн үеийн ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн зүсмэлийн цехед нормчноор 1978 оны 07-р сарын 09-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг холбогдох баримт, тодорхойлолт, материал, тушаалыг үндэслэн дээрхи ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мягмаржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Наранханд нь 1978 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн зүсмэлийн цехед нормчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт тогтоолгох болтол энэ хугацаа нь тооцогдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Наранханд нь тус шүүхэд Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн зүсмэлийн цехед 1978 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Н.Наранханд нь Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн зүсмэлийн цехед 1978 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан болох нь Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1978 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаартай Ажилд томилох тухай 1982 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 188 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалуудын хуулбар, 188 тоот тушаалын хавсралтын хуулбар, гэрч Ц.Энхтуяа, Ж.Балжиннчм нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хурцуул овогт Ням-Очирын Наранхандын Ой модны аж үйлдвэрийн харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн зүсмэлийн цехед 1978 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Наранхандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН