| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0303/И |
| Дугаар | 00493 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 12-04 тоотод оршин суух Тогоруутан овогт Лодонгийн Лхамсүрэн,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 11-07А тоотод оршин суух Гөрөөчин овогт Батбямбын Мягмаржав нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хөвсгөл- Ус Суваг ХХК-д холбогдох,
Ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Л.Лхамсүрэн, Б.Мягмаржав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн, Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Л.Лхамсүрэн, Б.Мягмаржав нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа Б.Мягмаржав миний бие 2004-2016 онд “Хөвсгөл Дулаан ХХК”-д эдийн засагч борлуулалтын байцаагчаар, Л.Лхамсүрэн миний бие 2003-2016 онд “Хөвсгөл Дулаан ХХК”-д ерөнхий нягтлан бодогчоор тус, тус ажиллаж байсан юм “Хөвсгөл Дулаан ХХК” Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот тогтоолоор үүсгэн байгуулагдаж 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 1711001130 тоот гэрчилгээ авч ажил үйлчилгээ явуулж эхэлсэн. Гэтэл Аймгийн ИТХ-ын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 56-р тогтоолоор “Хөвсгөл Дулаан ХХК”-ийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж үйл ажиллагаа,өмч хөрөнгийг “Хөвсгөл ус Суваг ХХК” шинээр үүсгэн байгуулж түүнд нэгтгэж ихэнх ажилчидыг ажлаас чөлөөлсөн. “Хөвсгөл Дулаан ХХК” ҮЭХ-ны гишүүд ажилчид компаний захиргаатай 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаатай хамтын гэрээ байгуулсан.
Уг хамтын гэрээний 2-р зүйлийн 3-д “Аж ахуйн нэгж байгууллагын харъяалал өмчлөгч өөрчлөгдсөн нь хамтын гэрээ хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй” гэж заасан ба мөн 5-ын “а”-д “Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхтгосноос болж ажлаас халагдсан үндсэн ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, 42.2, Эрчим хүчний салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээрийн 5.15-ыг тус тус үндэслэн тухайн ажилтаны улсад ажилласан нийт хугацааг харгалзан 26-аас дээш жил ажилласан бол 12 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгоно” гэж заасан.
Энэ хамтын гэрээнд зааснаар Б Мягмаржав Л Лхамсүрэн бид тус бүр 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой байгаа юм. Бид мэдэгдэл авсанаас хойш ажлаа хүлээлгэж өгөхгүй “тэтгэмжээ хуулийн дагуу авъя” гэж удаа дараа ажил хүлээлцэх комиссын дарга гишүүд, Аймгийн ИТХ-ын дарга,.Амгийн засаг дарга, Аймгийн ҮЭ хороо, Мэргэжлийн Хяналтын газрын хөдөлмөрийн байцаагчид мэдэгдэж байсан. Гэтэл ажил хүлээлцэх комиссын дарга Аймгийн засаг даргын орлогч Д Пүрэвдорж “ та нарт хуулийн дагуу хамтын гэрээгээр чинь тэтгэмжийг олгоно, санаа зоволтгүй ажлаа хүлээлгэж өг, үнэмшихгүй байгаа бол ажил хүлээлцэх зомиссын гишүүн хууль зүйн хэлтсийн хуулийн зөвлөх Энхзаяагаас асуу” гэж өрөөнд нь дагуулж оруулан уулзуулж Энхзаяа ч “Хамтын гэрээ чинь бүх газар бүртгэлтэй хүчин төгөлдөр тул хуулийн дагуу хамтын гэрээгээр тэтгэмж олгоно” гэж мэдэгдсэн. Ингээд бид итгэж ажлаа хүлээлгэн өгсөн. Гэтэл Аймгийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/1840 тоот албан бичгээр ажлаас чөлөөлөгдөж буй ажилчдад “Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т нэмэлт өөрчлөлт орсоны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож тооцоог дуусга” гэсэн үүрэг даалгаварыг компаний захирал X.Оюунбаатарт өгч захирал Х.Оюунбаатар бидэнд тушаал гарган 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Энэ нь хууль зөрчсөн.
Бид орон нутгийн өмчит компаний ажилчид болохоос биш төрийн албан хаагчид биш,төрийн албаны сүлжээгээр цалинждаггүй, ямарч нийгмийн асуудалд хамаардаггүй, компани төсвөөс санхүүжилт авдаггүй, компаны дүрэм журам хөдөлмөрийн хуулийг мөрдөн ажилладаг. 3 сарын тэтгэмжид Л Лхамсүрэн 2.983.732 төгрөг, Б Мягмаржав 1.953.661 төгрөг олгогдсон. Бид үүнийг үл зөвшөөрөн Аймгийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасны дагуу шалгалт хийгээд: Тухайн компани хамтын гэрээний 2.5 дах хэсэгт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас халагдсан тохиолдолд улсад ажилласан хугацаанаас хамаарч тэтгэмж олгохоор тохиролцсон гэрээ хүчин төгөлдөр болж баталгаажсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар “Хамтын гэрээг аж ахуйн нэгж татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө” гэж заасны дагуу гомдол гаргагч нарт тэтгэмжийг гэрээний дагуу олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Харин эдийн засгийн хэмнэлттэй горимд шилжсэнтэй холбогдуулан асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэлгүйгээр нэр бүхий гомдол гаргагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох нь зүйтэй гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/447 тоот албан бичгээр хариу өгсөн. Үүний дагуу олгохыг татан буулгах комиссоос “Хөвсгөл Ус суваг ХХК”-ны ТУЗ-д бичиг хүргүүлсэн боловч “Хөвсгөл Ус суваг ХХК”-ны ТУЗ “тэтгэмж олгох боломжгүй” гэсэн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 31 –ний өдрийн 13 тоот албан бичгээр Пүрэвдорж даргад хүргүүлсэн байна. Ингээд бид Аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу хороо хуралдаад 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/1 тоотоор :Тус хороонд гомдол гаргасан иргэдэд Хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмж олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд:
1. "Хөвсгөл Дулаан ХХК”-ы захиргаа, ажилчидын ҮЭХ-той байгуулсан хамтын гэрээтэй танилцахад уг гэрээний 2.5 а-д “бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт ажлын байрны цомхтголоор халагдсан ажилтанд улсанд ажилласан хугацаанаас хамааран тэтгэмж олгох”-оор тусгажээ.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 16.4-д Хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж татан буугдах үед “Хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө” гэж заасан учир тэтгэмжээ хамтын гэрээнд заасны дагуу олгуулах асуудлаараа шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргаж ирүүлсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд бид дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаа үндэслээд 12 сарын тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэл гаргуулахаар үндэслэл байгаа боловч, ‘Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/447 тоот албан бичиг, "Хөвсгөл Дулаан ХХК” ТУЗ-ийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот тогтоолоор компаний 2016 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулан баталсан зжлаас халагдсан болон бүтэц орон өөрчлөгдсөн үед олгох тэтгэмжийн тооцоо 5үх ажилчидад 6 сараар олгохоор шийдвэрлэсэн бүгд 58.056.000 төгрөг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Л Лхамсүрэн миний бие авах ёстой 6 сарын тэтгэмж 5.100.000 төгрөгөөс өмнө авсан 2 .983.732 төгрөг хасч олгогдоогүй үлдсэн 1 116.268 төгрөг, Б Мягмаржав миний бие авах ёстой 6 сарын тэтгэмж 4.080.000 төгрөгөөс авсан 1.953.661 төгрөгийг хасаад олгогдоогүй үлдсэн 2.126.339 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн өмчийн алдагдалтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг татан буулгаж, бүтэц зохион байгуулалт хийж, компанийн засаглалыг нэвтрүүлж үр ашигтай ажиллуулах зорилгоор"УСНААК" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, "Хөвсгөл Ус Чандмань" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, "Хөвсгөл Дулаан" хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг татан буулгах асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэн дэмжигдэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэж 56 дугаар тогтоолоор татан буулгаж, тус тогтоолоор “Хөвсгөл Ус Суваг” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж дүрмийг баталсан. Хөвсгөл Дулаан” ХХК-ийн 41 ажилтнаас шинээр үүсгэн байгуулагдсан ажлын ажилтанд 45 хоногийн цалин 10,7 сая төгрөг, 3 сарын тэтгэмж 21,2 сая төгрөгийг, “УСНААК” ОНӨҮГ-ын 51 ажилтнаас ажлын байр, орон тоо давхардан ажлаас чөлөөлөгдөж буй 8 ажилтанд 45 хоногийн цалин 5,6 сая төгрөг, 1-3 сарын тэтгэмж 5,6 сая төгрөгийг, “Хөвсгөл-Ус-Чандмань” ОНӨҮГ-ын 114 ажилтнаас ажпын байр давхардан ажлаас чөлөөлөгдөж буй 9 ажилтанд 45 хоногийн цалин 6,2 сая төгрөг, 1 сарын тэтгэмж 4,3 сая төгрөгийг тус тус аж ахуйн нэгжүүдээс олгогдсон байна.
Татан буулгах ажлын хэсгийн тэмдэглэлээс үзэхэд ажлын хэсгийн зүгээс “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн чөлөөлөгдөж буй 10 ажилтанд тус компанийн ТУЗ-ийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталж, төлөвлөсний дагуу 6 сарын тэтгэмж олгох санал тавьсан боловч нэхэмжпэл гаргагч Б.Мягмаожав болон Л.Лхамсүрэн нарын хүмүүс татгалзсан байна. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэлээр “Төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн талаар авах арга хэмжээ”-ний дагуу чиглэл өгч ажлаас чөлөөлөгдөж буй ажилтанд 3 сар хүртэлх үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг үүрэг болгосны дагуу тус компанийн захирал Х.Оюунбаатарын тушаалаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг чөлөөлөгдөж буй ажилтнуудад олгосон байна. “Хөвсгөл Дулаан” ХХК-ийн захирал болон тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээнд заасан тэтгэмж олгох заалтууд илт ашиг сонирхпын зөрчилтэй гэж үзэхээр байна. Тухайлбал:
5 дугаар заалт. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд шалтгааныг харгалзан дор дурьдсан хэмжээний тэтгэмж олгоно.
А. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгосноос болж ажлаас халагдсан үндсэн ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, 42.2, Эрчим хүчний салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээрийн 5.15-ыг тус тус үндэслэн тухайн ажилтны улсад ажилласан нийт хугацаагаар:
1-5 жил хүртэл ажилласан бол 2 сарын, 6-10 жил хүртэл ажилласан бол 4 сарын, 11-20 жил хүртэл ажилласан бол 6 сарын, 21-25 жил хүртэл ажилласан бол 8 сарын, 26-аас дээш жил ажилласан бол 12 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.
Б. Үндсэн ажилтан өндөр настны тэтгэвэрт гарсан бол тус салбарт ажилласан жилииг нь харгалзан:
0-10 жил хүртэл ажилласан бол 1 сарын, 11-15 жил хүртэл ажилласан бол 2 сарын, 18-20 жил хүртэл ажилласан бол 3 сарын, 21-25 жил хүртэл ажилласан бол 5 сарын, 26-аас дээш жил ажилласан бол 10 сарын тэтгэмж олгоно гэж тусгасан байна.
Энэхүү заалтаас харахад ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж авахдаа тухайн салбарт ажилласан жилийг харгалзахгүйгээр тэтгэвэрт гарч буйн нэгэн адилаар улсад ажилласан жилийг харгалзан үзсэн атлаа компаниас тэтгэвэрт гарч буй нөхцөлд улсад ажилласан жилийг биш тухайн салбарт ажилласан жилийг авч үзэж буй өрөөсгөл байна. Мөн ажлаас чөлөөлөгдөж буй ажилтанд олгож буй тэтгэмж нь тэтгэвэрт гарч буй ажилтны авах тэтгэмжээс өндөр тогтоосон нь учир дутагдалтай байна. Мөн татан буугдсан “Хөвсгөл Дулаан” ХХК-иас ажил хүлээлцэх болон хөрөнгө өр авлагыг хүлээж авах үед тус компани нь Татварын байгууллагад 152 000 төгрөгийн өглөгийн өр шилжиж ирсэн. Харин өөр ямар нэгэн өр авлага шилжиж ирээгүй болох нь Хөвсгөл Дулаан ХХК-иас “Хөвсгөл Ус Суваг” ХХК-нд хүлээлгэн өгсөн баримтуудаар нотлогдож байна.
Иймд “ Хөвсгөл Ус Суваг” ХХК нь иргэн Б.Мягмаржав болон Л.Лхамсүрэн нарын гаргасан тэтгэмж олгох нэхэмжпэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Ажил олгогчийн хувьд Хөвсгөл Дулаан ХХК байсан. Хөвсгөл Дулаан ХХК-ийн захирал өөрөө тэтгэмж гаргуулах шийдвэр гаргачихсан байхад яагаад өөр хуулийн этгээдийг хариуцагчаар татаж байгаа гэдэг нь учир дутагдалтай. Хэрвээ шүүхийн шийдвэрээр тэтгэмж авна гэвэл уг компанийг татан буулгасан эрх бүхий этгээд буюу хувьцаа эзэмшигч нар нь байгаа. Тэнд тэтгэмжийг нь “3 сараар олго” гэж албан бичиг хүргүүлсэн Засаг дарга байгаа шүү дээ. Тийм учраас хариуцагчаар дээрх этгээдийг татан оролцуулах боломж байсан юм биш үү. Хариуцагч нь Хөвсгөл Ус суваг ХХК биш аймгийн ИТХ, Засаг дарга байх ёстой гэж үзэж байна. Миний хувьд татан буулгах комиссийн нарийн бичгийн даргаар ажилласан. Болсон процесс нь татан буулгах ажлын хэсэгт та нар ажлаас чөлөөлөгдөж байгаа 10 хүндээ хамтын гэрээгээр биш ТУЗ-өөр баталсан төлөвлөгөөнийхээ дагуу 6 сарын тэтгэмжийг нь олгож өгье гэсэн асуудлыг ярьсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бол гарын үсгээ зураад баталгаажуулаад ир гэхэд хамтын гэрээгээр биш 12 сараар авъя гэдэг саналтай байсан учраас хүлээн зөвшөөрөөгүй байсан. Энэ хугацаанд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа хүмүүст 3 сарын тэтгэмж олгохоор болсон. Үүний дагуу Засгийн газрын 41 дүгээр хуралдааны тэмдэглэлээр Засаг дарга нарт чиглэл өгсөн байдаг. Хөвсгөл Дулаан ХХК нь төсвийн захирагчийн харъяанд байдаг учраас үүнтэй нь хамаатуулж заавал төрийн албан хаагч биш төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад багтдаг аж ахуйн нэгж, төрийн байгууллагаас ажлаас чөлөөлөгдөж байгаа хүнд 3 сарын тэтгэмж олго гэсэн чиглэл өгсөн байдаг. Үүний дагуу 3 сарын тэтгэмж олгогдохоор болсон. Өмнө шийдвэрлээд явчихсан бол 6 сарын тэтгэмж олгогдох байсан. Нэгэнт олгох ёстой компани нь татан буугдаж байхгүй болчихсон учраас өөр хувьцаа эзэмшигч ч юм уу тэдгээрт гомдлоо гаргах нь зүйтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мягмаржав, Л.Лхамсүрэн нар нь хариуцагч “Хөвсгөл-Ус Суваг” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан ажлаас чөлөөлөгдсний тэтгэмж нийт 4.242.607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
/ Б.Мягмарсүрэн 2.126.339 төгрөг, Л.Лхамсүрэн 2.116.268 төгрөг/
Нэхэмжлэгч Б.Мягмаржав, Л.Лхамсүрэн нар нь бүтэц зохион байгуулалтын улмаас ажлаас чөлөөлөгдсөн тул ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээ болон тогтоолд зааснаар 12 сарын тэтгэмж авах эрхтэй ч 6 сарын тэтгэмж авна. Үүнээс Л.Лхамсүрэн нь 5.100.000 төгрөгөөс авахаас урьд авсан 2.983.732 төгрөгийг хасч 2.116.268 төгрөг, Б.Мягмаржав 4.080.000 төгрөг авахаас урьд авсан 1.953.661 төгрөгийг хасч 2.126.339 төгрөгийг тус тус гаргуулж авна гэж,
Хариуцагч “Хөвсгөл-Ус Суваг” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Засгийн газар ажлаас чөлөөлөгдөж буй ажилтанд 3 сар хүртлэх үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг үүрэг болгосноос гадна тус байгууллага бус “Хөвсгөл-Дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компани тэтгэмжийг хариуцна хэмээн тус тус маргаж байна.
“Хөвсгөл-Дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Хөвсгөл Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот тогтоолоор үүсгэн байгуулж 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба мөн хурлийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс татан буулгаж үйл ажиллагаа болон өмч хөрөнгийг нь шинээр үүсгэн байгууллагдсан “Хөвсгөл-Ус Суваг” хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлжээ.
/хх-ийн 7, 30-31,50-54, 80 дугаар тал/
Ажил олгогч “Хөвсгөл-Дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай ажилтны төлөөлөл 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаатай хамтын гэрээ байгуулан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоодсон ба талууд энэ талаар маргаагүй болохыг дурьдлаа.
Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 5-д “Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд шалтгааныг нь харгалзан дор дурьдсан хэмжээний тэтгэмж олгоно”
5.а-д ”Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгосноос болж ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, 42.2, Эрчим хүчний салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээрийн 5.15-ийг тус тус үндэслэн тухайн ажилтны улсад ажилласан нийт хугацаагаар 1-5 жил хүртэл ажилласан бол 2 сарын, 6-10 жил хүртэл ажилласан бол 4 сарын, 11-20 жил хүртэл ажилласан бол 6 сарын, 21-25 жил хүртэл ажилласан бол 8 сарын 26-ээс дээш жил ажилласан бол 12 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгохоор”-оор заажээ.
/хх-ийн 12-20 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч “Хөвсгөл-Ус Суваг” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Засгийн газар ажлаас чөлөөлөгдөж буй ажилтанд 3 сар хүртлэх үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг үүрэг болгосноос гадна тус байгууллага бус “Хөвсгөл-Дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компани хариуцна гэх боловч үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүйгээс энэ нь нотлогдохгүй байна.
“Хөвсгөл-Дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтны төлөөлөлтэй байгуулсан хамтын гэрээг талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлснээр уг гэрээ хүчин төгөлдөр болсон ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д зааснаар хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуй нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө гэж заасан тул ажил олгогч буюу “Хөвсгөл-Дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компани уг гэрээний биелэлтийг хариуцах учиртай.
Гэвч “Хөвсгөл-Дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компани хуульд заасан үндэслэл журмын дагуу татан буугдаж, “Хөвсгөл-Ус Суваг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулж, татан буугдсан аж ахуй нэгжийн хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагаа буюу өр төлбөр, авлага гэх зэргээр бүхий л эрх үүргийг шилжүүлсэн байх тул “Хөвсгөл-Ус Суваг” хязгаарлагдмал хариуцлагатай компани тэтгэмжийг хариуцах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
“Хөвсгөл-Дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтны төлөөлөлтэй байгуулсан хамтын гэрээний 2.5.а-д бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас халагдсан тохиолдолд улсад ажилласан жилээс хамааран тэтгэмж олгохоор тохиролцсоны дагуу нэхэмжлэгч 12 сарын тэтгэмж авах учиртай ч нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа доорхи хэмжээгээр багасгасан тул тэдний багасгасан хэмжээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Мягмаржав 6 сарын тэтгэмж 4.080.000 төгрөг авахаас урьд авсан буюу 3 сарын тэтгэмж 1.953.661 төгрөгийг хасч 3 сарын тэтгэмж 2.126.339 төгрөг, Л.Лхамсүрэн 6 сарын тэтгэмж 5.100.000 авахаас урьд авсан буюу 3 сарын тэтгэмж 2.983.732 төгрөгийг хасч 3 сарын тэтгэмж 2.116.268 төгрөг, нийт 4.242.607 төгрөгийг “Хөвсгөл-Ус Суваг” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хөвсгөл Ус суваг” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 48.971 төгрөгийг гаргуулж Б.Мягмаржавд, 48.810 төгрөгийг гаргуулж Л.Лхамсүрэнд тус тус олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон