Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 00504

 

Зохигчийн эвлэрлийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, 16а, Засгийн газрын 9 дүгээр байр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух Эрдэнэхүнд овогт Нацагдоржийн Батсайхан /РК65032117/-д холбогдох зээлийн үлдэгдэл  60.197.028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жижиг,дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,3асгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.5.2 дахь заалт, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл сонгон шалгаруулх комиссын 2014 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн шийдвэрийг үндэслэн ЖДҮХСан нь иргэн Н.Батсайханд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 2014/25 тоот зээл болон зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулан нийт 50.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай 3,3% хүүтэй зээл авсан. Гэвч үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээнд заасны дагуу талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж Н.Батсайханаас дараах мөнгөн төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд :

  1. Үндсэн зээл,зээлийн хүүгийн төлбөр: 49.653.247
  2. Алданги: 10.533.781

3. Нотариатын үйлчилгээний төлбөр: 10.000…Нийт 60.197.028 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: …Миний бие талх нарийн боовны чиглэлээр арван жил тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авсан. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж малчдын мах, ноос, малын үнэ огцом буурч бүтээгдэхүүний борлуулалтын эрч буурч зээлийн төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн…Иймд нөөц бололцоонд тулгуурлан тооцоолсоны дүнд 2017 оны 9 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Батсайхантай дараахь байдлаар тохиролцлоо. 2017 оны 9 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон иргэн Н.Батсайхан нь ЖДҮХСанд 18:000,000 төгрөгийг төлсөн байна. Дээрх төлбөр орж ирсэн тохиолдолд алдангиас чөлөөлж, үлдэгдэл төлбөрийг сангаас гаргасан хуваарийн дагуу төлөх. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд Сан нь Н.Батсайханаас төлбөрийг нэхэмжлэл гаргасан анхны дүнгээр буюу 60.197,028 төгрөгөөр төлүүлж, үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч Н.Батсайханд холбогдох, зээлийн үлдэгдэл 60.197.028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага 49.653.247 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлбөл зохих 406.216 төгрөгийн тавин хувь болох 203.108 төгрөгийг хариуцагч Н.Батсайханаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон