| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0422/И |
| Дугаар | 00509 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 00509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 65-21 тоотод оршин суух Бэрсүүд овогт Эрдэнэчимэгийн Энхтуяа /РЮ81121568/-гийн
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Галбадрахыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Мөрөн сумын 2 дугаар багийн 1а гудамжны 01 тоот /иргэний үнэмлэхний хаяг/ иргэн Галбадрахтай 2016 онд танилцсан бөгөөд Н.Галбадрах нь танилцсан үөэс л надаас салахаа больж хайртай болсон, хамтран амьдрана, үр хүүхдүүдэд чинь сайн эцэг болно, хүнээс дутахгүй амьдарна гээд манайхаас гарахаа больсон. Би ч бас нөхрөөсөө салсан, ганц биө байсан. Энэ хүн надад үнэхээр сайн хандаж байсан тул би энэ хүний үгэнд итгэн хамт амьдарч эхэлсэн. Ингэхдээ би Мөрөн сумын 13-55-21 тоотод өвлийн хашаа байшинтай, prius-20 маркийн машинтай, зах дээр зогсож наймаа хийдэг байсан бөгөөд Н.Галбадрах нь надтай хамт амьдарч эхэлснээс хойш “энэ хашаа байшингаа зар, хуучин нөхрийнх чинь юм чинь, тэгээд хүний бараан дээр зогсоод хэрэггүй” гэж ятгах болсон бөгөөд би уг хашаа байшинг зээл авч бариулсан банкны зээлтэй байсан тул банкныхаа зээлийг хүнээс 7.500.000 төгрөг хүүтэй зээлж дарсан бөгөөд уг хүүтэй мөнгө зээлсэн хүнийхээ зээлийг төлж чадахгүй хүү нь өссөөр 10 000 000 төгрөг болсон хашаа байшингаа 16 000 000 төгрөгт бодож мөнгө зээлсэн хүндээ өгөөд зөрүү 6 000 000 төгрөгийг нь бэлнээр авч Галбадрахын үгэнд орж хүний бараан дээр зогсохоо больж 2.000.000 төгрөгийг амьжиргаандаа зарцуулж, үлдсэн 4.000.000 төгрөгөөр наймаа хийхээр Эрээнээс бараа авчирсан боловч Галбадрахын аав, ээж, эгч нар нь “бараагаа аваад ир, бид нар зараад өгье” гэсэн тул мөн л итгэн Эрдэнэтийн Хялганат руу 4 гахай бараа буюу 4.000.000 төгрөгийн бараа аваачиж өгсөн бөгөөд барааны үнэ нэг ч төгрөг би аваагүй. Тэгж байтал Галбадрах нь “манай эгч машиныг чинь бэлэн 6 000 000 төгрөгөөр чинь авья гэж байна, 2-лаа зарчихья“ гэхэд нь би 2015 онд 7.000.000 төгрөгөөр авсан prius-20 машинаа мөн л итгэн итгэмжлэл хийж өгөөд явуулсан боловч 2017 оны 2 дугаар сараас надтай холбогдохгүй болж утсаа салгаад алга болж өнөөдрийг хүртэл надад нэг ч төг өгөөгүй болно.
Гэтэл Н.Галбадрах нь өмнө Хатгал тосгоны харьяат А.Анхбаяр гэдэг эмэгтэйтэй гэр бүл байсан бололтой бөгөөд энэ тухайгаа надад хэлэлгүй нуусан байсан Галбадрахыг сураггүй алга болохоор нь би эх эцэг рүү найз нөхдөөс нь асуусан боловч хотод байгаа гэхээс өөр мэдээлэлгүй байж байгаад хүнээс хуучин эхнэртэйгээ хамт амьдарч байгаа сураг сонссон бөгөөд арай хийж нэг холбогдоход нь хамт амьдарч байгаа гэх эмэгтэй нь “гэр бүлийн баталгаатай байсан, чи гэр бүл үймүүлсэн “гэж над руу элдэв муу муухайгаар доромжилсон мэссэж олныг бичиж дарамталсан болно. Би энэ хүний сайхан үгэнд итгэн энэ хүнээс жирэмсэн болсон тул одоо маш их сэтгэл зүйн дарамттай, гэр оронгүй айлд амьдрах болсон тул үр хүүхдүүд ч гэсэн сэтгэл санааны хувьд хэцүү байдалтай байгаа болно.
Иймд энэхүү Н.Галбадрах нь намайг нөхөргүй ганц бие байгааг далимдуулан гэрлэх санал тавьж хамт амьдарч намайг төөрөгдүүлж орох орон, хийх ажил, унах унаагүй болгож итгэлийг минь эвдэн эд материалын хохирол үзүүлсэн тул энэ хүнээс хохирлоо гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх үүднээс Н.Галбадрахыг эрэн сурваллжлуулж хаа байгаа хаягийг нь тогтоосноор би Н.Галбадрахад холбогдуулан нэхэмжлэл гаргах зорилготой тул Н.Галбадрахыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.
Би одоо Н.Галбадрахыг өмнө хамт амьдарч байсан А.Анхбаяр гэгчтэйгээ Улаанбаатар хотод хамт амьдарч байгаа гэж үзэж байна. Галбадрах нь РМ87031711 гэсэн регистртэй, 99957881, 96120088 гэсэн утастай, эцэг Нямдорж, эх Лонжид нар нь Орхон аймгийн “Хялганат” тосгонд амьдардаг, гэрийн хаягийг нь мэдэхгүй, эгчийг нь Гантуяа гэдэг утас нь 88282191, эцэг эхийнхээ болон өөрийн, улмаар Галбадрахын хаягийг асуухад хэлж өгөхгүй байгаа болно. Галбадрахтай хамт амьдарч байсан гэх Анхбаяр гэгч нь 99955701 гэсэн утастай, ээж нь Адилбиш гэгч нь 88385400 гэсэн .утастай, түүний дүү Уужим нь Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хилийн цэргийн ар талын “Титаник” ХХК-ны зүүн талд “Сэтгэмж” жаазны үйлдвэрт ажилладаг утас нь 89387900, эхнэр нь “Мөрөн” дэлгүүрийн дунд хаалгаар ороод урд талын эхний лангуун дээр байдаг гэсэн эдгээр хүмүүс байгаа газрыг нь мэдэж байгаа байх.
Би энэ хүнийг миний итгэлийг эвдэн намайг залилан мэхэлж хохироосон гэж Цагдаагийн газарт хандсан боловч Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Буяндалай нь “наад хүн чинь таньтай хамт амьдарч байсан тул наадах чинь иргэний хэрэг байна, шүүхэд ханд. Манай харьяаллын биш” гэсэн болно.
Н.Галбадрах нь иргэний үнэмлэхэн дээрх хаягандаа оршин суудаггүй бөгөөд өөрийн боломжоор хаягийг нь тогтоох гэсэн боловч чадаагүй тул шүүхэд эрэн сурвалжлуулахаар хандаж байна.
…Миний бие 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүүхдээ төрүүлсэн байгаа тул 19-ний өдрийн 14 цагийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Галбадрах нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэгч Э.Энхтуяагийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Н.Галбадрахыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллийг дурдвал: Мөрөн сумын Сүх багийн Засаг дарга Ч.Алтанцэцэгийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1А-01 тоотод Нямдоржийн Галбадрах нь байхгүй бөгөөд тус багийн иргэн биш болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Энхтуяа нь “...намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон