Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 180/2021/0038/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                                Ж.Б

            Шүүгдэгч                                                       Л.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Т.А /онлайн/

Өсвөр насны шүүгдэгч                               О.О

            Өсвөр насны шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч                                   Э.М

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч        Г.Бнарыг оролцуулан  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Болортуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Н, М.Ганчимэг өсвөр насны шүүгдэгч О.О нарт холбогдох 2039004920287 дугаартай эрүүгийн хэргийг /шүүгдэгч М.Г холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шүүх хуралдааны үед тусгаарлаж, түдгэлзүүлсэн/ хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

  1. Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 5-р баг, Саригийн 1-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Х говгийн Л Н /рд:СЮ93051619/
  2. Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,  гар урлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эх,  эгчийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 6-р баг, Цогт-Өндөр гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Бо овгийн ОО/рд: СЮ03282219/
  3. Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй,  ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 5-р баг, Саригийн 1-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э овгийн М Г/рд:ны87051261/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Нөсвөр насны яллагдагч О.О нар нь бүлэглэн 2020 оны 10 сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг, “Халзангийн ар” гэх газраас иргэн Д.Н эзэмшлийн 1 тооны үхрийг  93-09 ХЭА улсыг дугаартай портер маркын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Л.Н нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг, “Нарийн хөндий” гэх газраас иргэн Л.Г эзэмшлийн 4 буюу олон тооны үхрийг уналга буюу халзан зүсмийн морь ашиглан хулгайлж  3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Л.Н өсвөр насны яллагдагч О.Ор нар нь бүлэглэн 2019 оны 10 сарын 20-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг, “Завын өндөрийн ар” гэх газраас иргэн Ч.Эн эзэмшлийн 2 буюу олон тооны үхрийг уналга буюу морь ашиглан хулгайлж  1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Л.Н нь 2020 оны 11 дүгээр сард уналга буюу морь ашиглан Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Цагаан овооны зүүн хажуу гэх газарт байх бэлчээрээс Л.Гн эзэмшлийн 65 буюу олон тооны бог малыг хулгайлж 5.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч М. нь Л.Н2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг, “Нарийн хөндий” гэх газраас хулгайлсан иргэн Л.Г 4 тооны үхрийг гэмт хэргийн улмаас  олсон гэдгийг мэдсээр байж эзэмшсэн,

Яллагдагч М.Г нь Л.Н О.О нарын бүлэглэн 2020 оны 10 сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг, “Халзангийн ар” гэх газраас хулгайлсан гэх иргэн Д.Н1 тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж ашиглаж худалдан борлуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Л.Н, өсвөр насны шүүгдэгч О.О нар  нь мэдүүлэг өгөхдөө “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

  1. Хохирогч Д.Нн өгсөн:...Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг  “Адгийн худаг” гэх газарт нутаглаж байна. 2020 оны 10  дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө өөрийнхөө үхрээс 1 тооны үхэр алдсан. Манай үхэр тухайн үед гэрээс баруун урд “Халзан” гэх уулын урд байсан, цагаан эрээн нүүртэй хар үнээ байсан. Манай үхэр 2 чих нь цуулбар имтэй, 11 настай...Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12 хуу/

Гэрч Г.Т өгсөн:... 2020 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө манайхаас урагшаа 3-4 км Ухаа хошуу гэдэг газарт байсан 32 тооны үхэр байснаас хоёр чих нь цуулбар, эрээн нүүртэй хар халзан үнээ маань байхгүй хар халзан тугал нь ганцаараа үлдчихсэн  байсан. Тухайн мал байсан газарт мал нядалсан гэх шинж тэмдэг огт байгаагүй, тийм болохоор ачиж яваад өөр газар нядалсан байх боломжтой гэж бодож байна. Өөр алдсан мал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Гэрч Э.М өгсөн:...2020 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн орчим Малчдын хороонд байдаг манай эмэгтэй дүү фейсбүүк чатаар над руу манай малчдын хашаан дотор байдаг хашаан дотуур цагдаа нар яваад байна үхрийн толгой байна гэсэн чат бичсэн. Тэгэхээр нь би О гэдэг 17 настай эрэгтэй дүү рүүгээ утсаар холбогдоод малчдын хорооны хашаа руу явчихаад ирье гэж хэлээд дүүтэйгээ хамт такси хөлслөөд явсан. Тэгээд малчдын хороо явж байх замдаа би О гэдэг дүүгээ чи  хүнтэй ирж мал нядалсан юм биш биз дээ гэхэд эхэндээ үгүй гэж байгаад  сүүлдээ өөрөө Н гэдэг хүнтэй өглөө үүрээр 1 үхэр нядалсан гэж хэлсэн. Тэгээд хашаандаа очоод гэр лүүгээ ороход гэр дотор цустай шанага хутга байсан үхрийн толгой нь хашааны гадна талд байсан хашаан дотор ухсан нүхэн дотор үхрийн гэдэс нь байсан....2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг өнгөрч байх үед Н эхнэр Г намайг утсаар залгаад “Төгөлдөр” ресторанд намайг хүрээд ир гэж дуудсан. Ингээд би дуудахаар нь очиход М.Гг нь Т рестораны гадаа намайг хүлээж байгаад хамт хоолны зааланд нь орж хойд идсэн. Тэгээд хоол идэж байх зуур О.О цагдаад мэдүүлэг өгөх үед Л.Н ах өөрийнхөө үхрээс авсан тэгээд үхэр нядлах үед нь оролцоогүй, хутга шанага хоёроо хэрэглүүлсэн гэж хэлээрэй гэж үг зааж өгч байсан... Манай дүүг О От гэдэг 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн төвд төрсөн. Бид эхээс зургуулаа О.Ор айлын 5 дахь хүүхэд дээрээ 2 эгч, 2 ах, 1 эрэгтэй дүүтэй. Хэрлэн сумын 4 дүгээр  сургуулийн албан бус сургуульд 9 дүгээр анги хүртэл сурч байгаад аймгийн МСҮТ-д 1 жил гаран сурч төгссөн. Тэгээд сургуулиа төгсөөд гэртээ нэг хэсэг ажилгүй байж байгаад 2019 оны зун 6 дугаар сард Л.Н гэх айлын туслах малчнаар очсон...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 15-18-р хуудас/

Хохирогч Д.Н алдсан нэг тооны үхрийн үнэлгээг 1.000.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 358 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 44-46 хуу/

Өсвөр насны яллагдагч О.Он өгсөн:.. Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн төвд гэртээ байсан. Тэгээд Н ахын Хэнтий аймгийн төвд байдаг гэрт очсон. Намайг бол дуудаагүй би өөрөө хэсэж очсон юм. Нямдорж ах гэртээ эхнэрийн хамт байсан. Н ах намайг хоёулаа манай ээжийнд оччихоод ирье гэж хэлсэн. Би зөвшөөрсөн. Ня ах бид хоёр орой 20 цагийн орчимд Нямдорж ахын машинтай Хэнтий аймгийн төвөөс хойд зүгт явсан. Тэгээд шөнө болсон уулын дундуур орсон. Хэсэг үхэр байсан Н ах машинаа зогсоогоод буугаад бугуйлаар 1 тооны эрээн нүүртэй хар үнээ барьж авсан. Тэгээд машиндаа үхрийг  ачсан. Үхэр ачихад би тусалсан. Тэгээд буцаад Хэнтий аймгийн Хэрлэн сум 6 дугаар багт 00 цагийн орчим ирсэн. Үхрийг Хэрлэн сумын 6 дугаар багт байдаг манай хашаанд буулгаж Н ах бид хоёр нядалсан. Тэгээд үхрийн мах арьсыг ачаад буцаад Хэнтий аймгийн төвд орж ирсэн. Үхрийн толгой гэдсийг манай хашаанд хаясан...Н ах намайг дарамталж шахсан зүйл байхгүй. Н ахаас мөнгө аваагүй. Би Нахыг ээжийнхээ үхрийг авч байгаа юм байх гэж бодсон. Н ах эхнэртээ мэдэгдэхгүй нядалмаар байна гээд манай хашаанд нядалсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 63 хуу/

  1. Хохирогч Л.Г өгсөн:...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Нарийн хөндий гэх газарт оршин суудаг. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Нарийн хөндий гэх газраас 2020 оны 07 дугаар сарын дундуур байх сайн санахгүй байна тухайн үед манай эхнэр бурхан болоод 49 хоног нь дуусаагүй бид нар буян номын ажил хийгээд явж байх үед манай өөрийн үхэр сүргээс ухаа халзан үнээ, буглаг цагаан хүрэн үнээ, улаан эр бяруу, улаан халзан эр бяруу гэх 4 тооны үхэр алдсан юм. Тэгээд манай хүү М, М нар тэр хавийн айлын малаар хайсан боловч олдоогүй ээ. Манай мал дээр манай эхнэрийн төрсөн ах Г гэх хүн манай хүү М нар мал дээрээ байдаг А дансаар миний нэр дээр байдаг юм. 2020 оны 07 дугаар сарын 20 хавьцаа байх манай гэрийн ойролцоо байдаг Нгэх залуу өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн портер маркийн 93-09 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ачиж аймгийн төвд авчирсан гэдгийг мэдээд тэгээд бид нар Н 4 тооны үхрээ авсан юм...би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Нарийн хөндий гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын эхээр байх сайн санахгүй байна манай 700 гаран хонь ямаанаас 65 тооны хонь ямаа дутсан юм. Тэгээд бид нар тэр хавийн айлын малаар хайж нэлээн хэд хоног явсан болов ч олдоогүй. Манай гэрийн ойролцоо Н энхэр хүүхдүүдтэйгээ байдаг ба тухайн үед Н мал зарахаа аймгийн төв рүү эхнэртэйгээ явсан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76, 185-186 хуу/

Гэрч Г.М өгсөн:... 2020 оны 07 дугаар сарын дундуур манай ээж бурхан болоод 49 хоног нь дуусаагүй бид нар буян номын ажил хийгээд явж байх үед манай өөрийн үхэр сүргээс ухаа халзан үнээ, буглаг цагаан хүрэн үнээ, улаан эр бяруу, улаан халзан эр бяруу гэх 4 тооны үхрийг хулгайд алдсан юм. Тэгээд би өөрийн ах, М хамтаар тэр хавиар байдаг айлын малаар хайсан боловч олдоогүй ээ...манай гэрийн ойролцоо байдаг Нгэх залуу өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн портер маркийн 93-09 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ачиж аймгийн төвд авчирсан гэдгийг мэдээд тэгээд бид нар Н 4 тооны үхрээ авсан юм...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Нарийн хөндий гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын эхээр байх сайн санахгүй байна манай 700 гаран хонь ямаанаас 65 тооны хонь ямаа дутсан юм...тухайн үед Н мал зарахаар аймгийн төв рүү эхнэртэйгээ явсан байсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 79-80 хуу, 2 хх-ийн 3-4 хуу/

Гэрч Г.М өгсөн:...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Нарийн хөндий гэх  газраас 4 тооны үхэр алдсан гэж манай төрсөн дүү Мнадад хэлээд тэгээд бид хоёр аавын төрсөн ахынх нь хүүхэд болох Н сэжиглэж Н очиж уулзахад Н хэзээ аймагт 2020 оны 07 дугаар сарын 19-ний шөнө ирсэн гэхээр нь юу ачиж ирсэн гэхэд  үхэр ачиж ирсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар Н ачиж ирсэн гэх үхрийг хаана байгааг асууж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг хамгийн арын эгнээнд айлын хашаанд очиж үзэхэд манай 4 тооны үхэр байсан. Тэгээд би Нуурлаж бид нар өвчин зовлонтой байхад би манай малыг хулгайллаа гэж хэлж уурлахад Н цагдаад битгий хэлээрэй би дахин танай малаас авахгүй гээд гуйгаад байхаар нь  дүү бид хоёр цагдаад хэлээгүй юм. Тэгээд Нбуцааж манай үхрийг хөдөө гэрт аваачиж өгсөн юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 хуу/

Гэрч Б.У өгсөн:...2020 оны зун байсан би одоо сар өдрийг нь яг тодорхой санахгүй байна. Би тухайн үед Улаанбаатар хотоос ирээд байсан. Г над руу залгаад машин эвдрээд байна ирээд засвар хүртэл чирээд өгөөч гэсэн. Би өөрийн эзэмшлийн стана маркийн автомашинтай тэр хоёрын байгаа газрыг заалгаад очсон. Би Хэрлэн сумын 5 дугаар багийн хамгийн хойд талын гэр хорооллын гудамжны хойд талд очсон. Г, Н хоёр өөрсдийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Би  тэгээд машиныг нь чирч засварын газар хүргэж өгсөн. Би тэгээд явсан. Тэр өдөр дахиж Г залгаад үхэр ачаад гэр лүү хүргэж өгөөч гэж хэлсэн. Би зөвшөөрсөн хүний портер машин гуйгаад Гхэлсэн хаяг дээр очсон Хэрлэн сумын 5 дугаар багт байх айлын хашаанд уяатай байсан 4 тооны үхрийг ачаад зүүн зүгт 50 орчим км газар яваад Хэрлэн голын хойд талд буулгасан. Г Н хоёр надтай хамт явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94 хуу/

Гэрч Р.Г өгсөн:...Манайх 2019 оны 11 дүгээр сарын эхээр миний харж байсан хонь ямаанаас бог мал дутаад байна гэж манай дүү Г хэлсэн. Тэгээд бид бүгдээрээ хонио тоолж үзэхэд 65 тооны бог мал дутсан байсан. Тэгээд манай хажууд саахалт байдаг манай хүргэн Г дүү гэх Н нь урд шөнө 93-09 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эхнэр Г мал ачаад явсан байсан...2019 оны 11 сарын эхээр Н гэрийн гаднаас хонины хашаанд нь байсан 37 тооны бог малыг очиж авсан. Тэгээд манай малыг урьд шөнө нь гэрээсээ урагш 2 км хэртэй газарт хөдөө хээр байхад нь шөнө 03 цагийн үед явган очиж олоод авчирч хашсан юм гэж хэлсэн. Тэгээд М, М бид нар малаа тоолоход 65 тооны бог мал дутсан... гэх мэдүүлэг, /2 хх-ийн 8-10 хуу/

 

Хохирогч Л.Г  алдсан дөрвөн тооны үхрийн үнэлгээг нийтэд нь 3.200.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 104-106 хуу/

Хохирогч Л.Г алдсан 65 тооны бог малын үнэлгээг 5.880.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 11 дүгээ сарын 04-ний өдрийн 380 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 43-45 хуу/

  1. Хохирогч Ч.Э өгсөн:... 2019 оны 10 сарын 20-ны орчим үхрээ бүртгэж үзэхэд 2 үхэр маань дутаж байсан. Манайх тугалтайгаа нийлээд 145 орчим үхэртэй. Би тухайн үед үхрээ бүртгээгүй 20 орчим хоносон, энэ хооронд манай 2 үхэр хулгайд алдагдсан байсан, би өөрөө аймагт байдаг байсан мал дээр маань манай туслах малчин малыг маань хардаг байсан.  Дундын биетэй улаан халзан шүдлэн  насны үхэр, улаан халзан бяруу чих нь цуулбар буруу чих нь үзүүрээсээ ац имтэй байсан...манай зүүн талд Хувьзаяа, Л.Н, Б нарынх байдаг байсан...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 139 хуудас/

Хохирогч Ч.Э алдсан хоёр тооны үхрийн үнэлгээг нийтэд нь 1.600.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий шинжээчийн 2020 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн 20-28 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 157-158 хуу/

Өсвөр насны шүүгдэгч О.О өгсөн:... 2019 оны 10 дугаар сард байсан өдрийг нь санахгүй байна. Би Нахын хөдөө гэрт нь байсан.Надтай хамт Н ах түүний эхнэр Гнар байсан. Н ах хоёулаа ийшээ морьтой яваад ирье гэж хэлсэн. Н ах хүрэн зүсмийн морьтой явсан. Би цавьдар халзан зүсмийн морьтой явсан. Н ахынх Баянхутаг сум 1 дүгээр баг Толгод гэх газарт байсан, Толгод гэх газраас  зүүн урагш явсан харанхуй байсан болохоор хэдий хол явсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хэсэг бөөн үхэр харагдсан. Тэр үхэр дотроос 2 тооны үхрийг туугаад Н ахын гэрт ирсэн, 2 үхрийг хонины хашаанд хашиж барьж аваад нядалсан...би мал хулгайлж байна гэж бол дотроо бодсон...гэх мэдүүлэг / 1хх-ийн 176 хуу/

Яллагдагч Л.Нн өгсөн:...Г 4 тооны үхэр манай үхэртэй хамт манай гадаа ирсэн байсан. Би тэгээд өөрийн цавьдар халзан зүсмийн морийг унаж үхрийг хашсан, Э 2 үхрийг хулгайлахдаа цавьдар халзан зүсмийн морьтой явсан, О хүрэн үрээ унаж явсан, цавьдар морь үхсэн, хүрээн үрээг хулгайд алдсан, одоо надад адуу байхгүй..гэх мэдүүлэг /2 хх-ийн 101 хуу/

Гэрч Ч.С өгсөн:.. Г, Н хоёрыг гэр бүл болохоор нийт 400-аад толгой мал тасалж өгсөн.  Одоо ямар ямар мал хэдэн тоогоор өгсөн гэдгээ тодорхой санахгүй байна. Одоо Н Г хоёр бараг малгүй болсон. Миний хүү Н нь 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн. Би 7 хүүхэдтэй. Н миний 6 дахь хүүхэд байгаа юм.  Сургуулийн өмнө Н эцэг эхийн хамт мал маллаж байгаад 2002-2012 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуульд суралцаж 11 дүгээр анги төгссөн. Сургуулиа төгсөөд 2011 онд дээд сургуульд орсон боловч сургуулиас гарсан. 2012 онд Дорнод аймагт цэргийн алба хааж 2013 онд хугацаа дуусаж халагдсан. 2014 онд Г гэх хүнтэй танилцаж гэр бүл болсон, гэр бүлийн баталгаа байхгүй. Н 2 хүүхэдтэй том хүүхдийг нь Н гэдэг одоо 5 настай, бага хүүхдийг нь С гэдэг одоо 4 настай эрэгтэй хүүхэд байгаа...Одоо Н 90 гаран тооны хонь ямаатай. Адуу үхэр байхгүй. Адуу үхрээ үрээд дууссан, малыг нь би өөрийн малтай маллаж байгаа, өөрийн гэсэн 5 ханатай монгол гэртэй, хувьдаа 93-09 хэа дугаартай машинтай... гэх мэдүүлэг /1 хх-ийн 153 хуу/

Гэрч Ж.Э өгсөн:...Отгонбаяр 2003  оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Сургуулиас өмнө гэртээ эцэг эхийн хамт амьдардаг байсан. 2010 онд Хэрлэг сумын 4 дүгээр сургуульд орж суралцаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар 2 дугаар ангиасаа 1 жил сургуульд яваагүй юм. 2014 оноос албан бус сургалтад хамрагдаж байгаад 2017 оноос  Хэнтий аймгийн мэргэжил сургалт үйлдвэрийн төвд гар урлаач мэргэжлээр суралцаж 2018 онд төгссөн. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Миний  хүү 17 настай. Их дуу муутай хүнтэй маргалдаж муудаад байдаггүй хүүхэд байгаа юм. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Архи тамхи хэрэглэдэггүй. Одоо эгч М хамт амьдарч байгаа. Гманай худ байгаа юм. Тэгээд худындаа  мал маллахад нь туслуулах гэж хүүхдээ хөдөө явуулсан юм. Миний хүү хүнд уруу татагдаж хулгайн хэрэгт холбогдсон гэж бодож байна.  Өөрөө бол хулгай хийнэ гэж байхгүй...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 134-135 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /1 хх-ийн 4-9 хуу/

93-09 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашин нь Заг капитал ХХК-ий  эзэмшилд бүртгэлтэй байгаа тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /2 хх-ийн 189 хуу/

93-09 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай тогтоол / 2 хх-ийн 103 хуу/

93-09 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашиныг Л.Н нь Заг капитал ХХК-д  барьцаалан 1.500.000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлээ 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлж дуусгасан, Л.Н нь автомашинаа өөрөө нэр дээрээ буцаан шилжүүлж авахгүй байгаа, уг автомашинтай холбоотой аливаа асуудлыг нь тус байгууллага хариуцахгүй тухай Заг капитал ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 18, 28-ны өдрийн 2921, 2942 дугаартай албан бичгүүд / 1 хх-ийн 188 хуу, 2 хх-ийн 108 хуу/

93-09 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашины үнэлгээг 6.000.000 сая төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 386 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 57-60 хуу/

Шүүгдэгч Л.Н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны цавьдар халзан морьны үнэлгээг 700.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 50-52 хуу/

Шүүгдэгч Л.Н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн 3 настай адууны үнэлгээг 800.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 449 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 65-67 хуу/

Л.Н, О.О нарын иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 хх-ийн 175 хуу, 3 хх-ийн 185 хуу/

Л.Н хүүхдүүдийн /5-14 насны/ төрсний гэрчилгээний хуулбар / 2 хх-ийн 167-170 хуу/

Л.Н бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар / 2 хх-ийн 172 хуу/

Л.Н нь 2019 онд 526 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /2 хх-ийн 177 хуу/

О.О, Л.Н нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 193, 3 хх-ийн 193 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / 4 хх-ийн 54-56 хуу  /

Хохирогч Л.Г, Ч.Э, Д.Н нараас гаргасан Л.Н нь хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолтууд, мөнгөн шилжүүлгийн баримтууд /4 хх-ийн  03-06 хуу/

Шүүгдэгч Л.Н шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирогч Л.Г 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохиролд тооцож 300.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт, Л.Н нь 2017 онд цахилгааны түлэгдэлт өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн нүүрэн хэсгийн хуулбар, эмч Ч.Э тодорхойлолт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Н, өсвөр насны шүүгдэгч О.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

  1. Гэм буруугийн талаар

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Н,  өсвөр насны шүүгдэгч О.О нар нь бүлэглэн 2019 оны 10 сарын 20-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг, “Завын өндөрийн ар” гэх газраас хохирогч Ч.Э 2 тооны үхрийг уналга буюу морь ашиглан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Н нь ганцаараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Цагаан овооны зүүн хажуу гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч Л.Г  эзэмшлийн 65 тооны хонь, ямааг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 5.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Ннь ганцаараа 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг, “Нарийн хөндий” гэх газраас хохирогч Л.Г 4 үхрийг уналга буюу халзан зүсмийн морь ашиглан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр  3.200.000 төгрөгийн хохирол учруулсан

шүүгдэгч Л.Н,  өсвөр насны шүүгдэгч О.Ор нар нь бүлэглэн 2020 оны 10 сарын 16-17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг, “Халзангийн ар” гэх газраас хохирогч Д.Н 1 тооны үхрийг  93-09 ХЭА улсыг дугаартай портер маркийн автомашин ашиглан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Шүүгдэгч нар нь шүүх хуралдааны үед яллах дүгнэлтэнд тусгагдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Ч.Э, Д.Н, Л.Г, гэрч Р.Г Б.У, Г.М, Э.М нарын мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Л.Н нь ганцаараа болон өсвөр насны шүүгдэгч О.Обүлэглэн 2019 оны 10, 11 дүгээр сар, 2020 оны 07, 10 дугаар саруудад мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж,  Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж  заасныг үндэслэн уг гэмт хэргүүдийг нэгтгэн зүйлчлэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч О.О хувьд 2019 оны 10 дугаар сар, 2020 оны 10 дугаар саруудад 2 удаагийн үйлдлээр Л.Н бүлэглэн нийт 3 тооны үхэр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүний үйлдлийг мөн дээр дурдсан үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна. Мөн өсвөр насны шүүгдэгч О.О нь 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн болох нь иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдсон бөгөөд 2019 оны 10 дугаар сард 16 нас хүрсэн байсан буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ морь болон 93-09 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашиныг мал байгаа газарт түргэн очих, буцах, малыг туух, ачиж, зөөвөрлөх зэрэгт ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ морь болон машин, механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Н нь 4 удаагийн үйлдлээр  ганцаараа болон өсвөр насны шүүгдэгч О.О бүлэглэн 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 7 тооны үхэр, 65 тооны хонь ямаа хулгайлсан, өсвөр насны шүүгдэгч О.О нь шүүгдэгч Л.Н бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 2019 оны 10  болон 2020 оны 10 дугаар сард нийт 3 тооны үхэр хулгайлсан байх бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: Энэ зүйлийн “олон тооны мал” гэж ...найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан байх тул шүүгдэгч нарыг олон тооны мал хулгайлсан гэж дүгнэлээ.

Иймд О.О, Л.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан буюу бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж, олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н 1.000.000 төгрөгийн, хохирогч Л.Г 9.080.000 төгрөгийн, хохирогч Ч.Э 1.600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

Хохирогч Л.Г хувьд 4 тооны үхэр, 65 тооны хонь, ямаагаа алдсан бөгөөд 4 үхрээ амьдаар нь буцааж авсан,  25 хонины төлбөрт 2.500.000 төгрөг авсан талаараа тодорхойлолт  /4 хх- 03 хуу/ ийн гаргасан байна.  Мөн гэрч  Р.Г нь “2019 оны 11 сарын эхээр Н гэрийн гаднаас хонины хашаанд нь байсан 37 тооны бог малыг очиж авсан” гэж мэдүүлсэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч нь зөрүү болох 3 тооны хонины төлбөрт 300.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн баримт гаргаж өгсөн тул  хохирогч Л.Г алдсан 4 үхэр болон 65 тооны бог малын /25+37+3=65/  хохирол төлөгдсөн гэж дүгнэлээ.

 Хохирогч Ч.Э, Д.Н нар нь “хохирлоо барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

            Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 6 жил 2 сарын хугацаагаар хорих, өсвөр насны шүүгдэгч О.От 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай, өсвөр насны шүүгдэгч О.О өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, шүүгдэгч Л.Н өмгөөлөгч  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хорих ял оногдуулах  тухай дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  мал хулгайлах гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Л.Н  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Харин өсвөр насны шүүгдэгч О.О нь 18 насанд хүрээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэм бурууг ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 93-09 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашин нь Заг капитал ХХК-ий нэр дээр бүртгэлтэй байгаа нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх боловч Заг капитал ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 18, 28-ны өдрийн 2921, 2942 дугаартай албан бичгүүдэд “Л.Н нь уг автомашиныг  барьцаалан тус байгууллагаас 1.500.000 төгрөгийн зээл авсан, зээлээ 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлж дуусгасан, зээлээ төлж дууссанаар уг автомашин нь тус байгууллагад хамааралгүй болох бөгөөд Л.Н нь автомашинаа өөрөө нэр дээрээ буцаан шилжүүлж авахгүй байгаа, уг автомашинтай холбоотой аливаа асуудлыг нь тус байгууллага хариуцахгүй тухай” дурдагдсан байх тул уг автомашины өмчлөгчийг Л.Н мөн гэж үзлээ. Мөн 2 тооны адуу нь Л.Н өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу 2 тооны адууны үнэ болох 1.500.000 төгрөг болон 93-09 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашиныг шүүгдэгч Л.Н гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг  тус тус хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч О.Ор нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Н 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан нэг хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Hyundai porter маркийн 93-09 улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай прокурорын тогтоолыг  хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Н хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ха говгийн Лн Н, өсвөр насны шүүгдэгч Б овгийн О О нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, олон тооны малыг машин механизм ашиглан үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.О ял оногдуулахыг тэнсэж  нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч Л.Н оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тооны адууны үнэ 1.500.000 төгрөг болон 93-09 хэа улсын дугаартай  Hyundai porter маркийн  автомашиныг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар  өсвөр насны шүүгдэгч О.О зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

5. Өсвөр насны шүүгдэгч О.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг шийдвэрийг хүчингүй болгож,  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Өсвөр насны шүүгдэгч О.О оногдуулсан хүмүүжлийн чанартай арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

7. Өсвөр насны шүүгдэгч О.О нь  цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Hyundai porter маркийн 93-09 улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай прокурорын тогтоолыг  хүчингүй болгосугай.

8.  Шүүгдэгч Л.Н цагдан хоригдсон нэг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд  оруулан тооцсугай.

9. Шүүгдэгч Л.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,  өсвөр насны шүүгдэгч О.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ОДХҮҮ