| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00495/И |
| Дугаар | 138/ШШ2017/00497 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2017/00497
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг *******ын 21******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,
Саатуулах байрны төлбөр 42700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ш.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 21-ний өдрийн 194 дүгээр шийтгэврээр Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 42700 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 4 сарын 21-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 194 дүгээр шийтгэврээр цагдаагийн газрын саатуулах байранд 7 хоногийн баривчлах шийтгэл эдэлсэн. Иймд саатуулах байрны төлбөр 42700 төгрөгийг 2017 оны 7 сард багтаан төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Ш.*******д холбогдуулан саатуулах байрны төлбөр 42700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ш.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар 2017 оны 4 сарын 18-ны өдрөөс 2017 оны 4 сарын 24-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаагаар баривчлагдсан байх бөгөөд төлөгдвөл зохих 42700 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 194 дүгээр шийтгэвэр, 192 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч Ш.******* нь саатуулах байрны төлбөр 42700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Ш.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 227******* төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш.******* нь саатуулах байрны төлбөр 42700 /дөчин хоёр мянга долоон зуун/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4**************0 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ш.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 227******* төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ