Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2017/00499

 

*******иуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

        Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, 

      Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* *******ны ******* тоотод оршин суух, ЖБ801*******271 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ид холбогдох,

      Саатуулах *******ны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 180 дугаар шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах *******анд эдэлж гараад, төлөгдвөл зохих 85400 төгрөг, 2017 оны 4 сарын 11-ний өдрийн эрүүлжүүлэх *******ны төлбөр 4150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

        *******иуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 4 сарын 12-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 180 дугаар шийтгэврээр 14 хоногийн баривчлах шийтгэл цагдаагийн газрын саатуулах *******анд эдэлсэн. Иймд саатуулах *******ны төлбөр 89550 төгрөгийг 2017 оны 7 сард багтаан төлж барагдуулна гэжээ.  

       Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Т.*******ид холбогдуулан саатуулах *******ны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

     *******иуцагч Т.******* нь Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 2017 оны 4 сарын 12-ны өдрөөс 2017 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар баривчлагдсан байх бөгөөд төлөгдвөл зохих 89550 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 180 дугаар шийтгэвэр, 176 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.   

     *******иуцагч Т.******* нь саатуулах *******ны төлбөр 89550 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. *******иуцагч Т.******* нь саатуулах *******ны төлбөр 89550 /наян есөн мянга таван зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.      

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ