| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0171/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/180 |
| Огноо | 2021-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч Н.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ын ************д холбогдох эрүүгийн 2138000000195 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны *** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ************ овогт ************ын ************ РД:(***************)-д холбогдох,
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Э.************ нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энхэр П.Э************тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар хохирогч П.Э************ийн биед баруун, зүүн хацар, шанаа, дух, зулайн хэсгийн хуйханд няцралт, цус хуралт, зүүн бугалга болон бугуйнд цус хуралт, баруун ухархайн хананд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хэргийг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.************ нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энхэр П.Э************тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар хохирогч П.Э************ийн биед баруун, зүүн хацар, шанаа, дух, зулайн хэсгийн хуйханд няцралт, цус хуралт, зүүн бугалга болон бугуйнд цус хуралт, баруун ухархайн хананд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000195 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Би энэ оны 05 дугаар сарын 28-ны өдөр нутгийн залуу болох ************тай хамт архи уусан. Би ************тай нийт 3 шил архи хувааж уугаад уусан архиндаа согтоод эхнэр Э************ийг зодсон юм. Би эхнэрээ зодож гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа би энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. би дахин ийм үйлдэл дахин гаргахгүй. ...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Э************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2017 оноос хойш нөхөртэйгөө нэг гэрт ороод дундаасаа 2 хүүхэд төрүүлээд хөдөө мал маллан амьдарч байна. Энэ хугацаанд манай нөхөр их дарамттай архи уухаараа дандаа намайг зоддог. ... 2021 оны 05 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим нэг шил 0,75 соёрхол гэдэг нэртэй архи авч ирээд ************тай ууж байгаад ************, ************ хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Манай нөхөр Н.************ намайг хийт Гамбаа хүний хүүхэдтэй суух гэж байгаа юм уу гээд намайг барьж аваад зүүн талын хацар руу нэг удаа алгадаад, үснээс татаад орноос газарт унгаан баруун талын духан тус газарт нэг удаа өшиглөөд тэгээд нэг хэсэг мэдэхгүй болсон байсан. Хэсэг байж байгаад ухаан ороод гэрээс гараад зугтаагаад гэрийн арын пүнзэнд ороод сууж байсан. Манай том хүү нэг сартай хүүхэд уйлаад гэрээс мөлхөөд гараад ирэхээр нь очоод хүүхдээ авахад манай нөхөр гэрээс гарч ирээд намайг газар унаган өшиглөөд байсан. Өмнө 2019 онд Төмөрбулаг сумын 1 дүгээр багт Сайнбаяр гэдэг айлын малыг харж байхад зодож манай эгч ************ намайг авч байсан. Ер нь намайг архи уух бүртээ намайг зоддог хүн байгаа юм. 2020 оны 05 сард Төмөрбулаг сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байхад эмнэлэг дээр ирж агсан тавьж байсан. Эмч нар мэдэх байх өмнө цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан удаа байхгүй. ... Одоо нөхөр ************тай хамт амьдарч байгаа шүүх хуралд оролцохгүй надад шүүх хуралд оролцох боломж байхгүй. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг,
Гэрч П.************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 10 сард Төмөрбулаг сумын иргэн Д.Сайнбаяр гэдэг айлын мал харж байхдаа манай дүү Э************ над руу залгаад нөхөр ************ зодоод байна гэхээр нь би очиж дүү Э************ийг авч байсан тухайн үед манай дүүгийн нүд болон хөл гар нь хөхөрсөн байсан. Тэгээд бид цагдаад шалгуулаагүй өнгөрөөж байсан. 2019 оны 05 сард Бат-Өлзий гэдэг хүний мал харж байхад ************ манай дүү Э************ийг зодоод байна гэж Баянжаргал гэдэг хүн надад хэлээд би очиж Э************ийг авч гэртээ ирж байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. 2020 оны 01 сард Э************ 6 сартай жирэмсэн байхад манай гэрт орж ирээд намайг харж байхад ************ Э************ийн хөл рүү өшиглөөд хэл амаар доромжлоод байхаар нь би ************ыг гэрээсээ хөөж гаргасан. ... 2021 оны 05 дугаар сарын 26-ны орой ************ нь манай дүү Э************ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл гаргасан байна. Э************ эрүүл саруул, дуу цөөтэй, даруухан, хүний үгнээс гардаггүй хүн байгаа юм. ************ын урдаас хэрэлдэж байсан удаа байхгүй тийм болохоор ************ дээрэлхээд байдаг юм. ...” гэх мэдүүлэг (хх-21-22, 27х),
Гэрч Э.************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Төмөрбулаг сумын 2 багийн иргэн ************ гэдэг хүнийг танина. 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Одончимэгийн хамт Төмөрбулаг сумын 2-р баг Тэлээгийн ам гэх газар ************ын гэрт очсон. Гэрийн гадаа нь ************ бид хоёр нэг шил архи уусан. Нялх хүүхэдтэй айлд уугаад яах уу гэж бодож гадаа нь уусан. ... Би эхнэртэйгээ явах гэсэн. ************ын эхнэр та хоёр хоноод яваач та хоёрыг явахаар ************ намайг зодоод байдаг юм гэсэн. Тэгээд би эхнэртэйгээ явах гээд мотоцикл дээрээ суусан ************ гэрээ дотроосоо түгжээд гэртээ эхнэрээ зодоод байсан. Хаалгыг нь эвдээд гэрт нь орох уу гэсэн манай эхнэр хэрэггүй айлын хаалга эвдэж яах юм гээд байсан. Гэрээс нь жаахан холдоод утасны сүлжээ орохоор нь. Төмөрбулаг сумын хэсгийн төлөөлөгчийг дуудсан. Удалгүй эмнэлгийн машин цагдаа хамт ирээд ************ыг эхнэр хүүхэдтэй нь Төмөрбулаг сумын төв рүү аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хх-30-31х),
Гэрч Н.************ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ************ын амьдрал боломж бололцоо муутай амьжиргааны түвшин доогуур байдаг 2021 оны 5 дугаар сард нэг удаа хүнсний тусламж үзүүлсэн. ************ архи уугаад байдаг хүн байгаа юм. Архи уухаараа эхнэрээ зодоод байдаг гэж сонсож байсан. Манай багийн нэг хүн ************ архи уухаараа эхнэрээ зодоод байх юм гэж ярьсан. Сумын хамтарсан багийн хурал хийхэд энэ талаар мэдсэн. ...” гэх мэдүүлэг (хх-34-35х),
Гэрч Л.************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 20-ны орчим ************ эхнэр Э************ рүүгээ агсан тавиад эхнэрээ ганц нэг цохисон гэхдээ гэмтэл учрах хэмжээнд цохиогүй. ...” гэх мэдүүлэг (хх-38-39х),
Гэрч Ч.************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 7 дугаар сард яг хэдэн гэдгийн санахгүй байна. Төмөрбулаг сумын 12 дугаар баг Бүгсийн гол гэх газарт манайхтай айл байсан. ************, Э************ нар хоёулаа архи уугаад зодолдсон байдалтай байсан. Э************ийн хамрын цус гоожсон байдалтай байхаар нь тухайн үед эгч П.************т хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-42-43х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаартай дугаартай:
1. П.Э************ийн баруун, зүүн хацар, шанаа, дух, зулайн хэсгийн хуйханд няцралт, цус хуралт, зүүн бугалга болон бугуйнд цус хуралт, баруун ухархайн хананд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. П.Э***********н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-44х),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-73-74х),
Хүүхэд хамгааллын хамтарсан багийн хувийн хэрэг (хх-75-76х),
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-77-82х)
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн хуулбар (хх-66х), Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний 07 дугаартай тодорхойлолт (хх-67х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-69х), гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-70х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000195 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.************ нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энхэр П.Э************тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар хохирогч П.Э************ийн биед баруун, зүүн хацар, шанаа, дух, зулайн хэсгийн хуйханд няцралт, цус хуралт, зүүн бугалга болон бугуйнд цус хуралт, баруун ухархайн хананд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч П.Э************ийн (хх-11-13, 16х), гэрч П.************ийн (хх-21-22х), гэрч Э.************ын (хх-30-31х), гэрч Н.************ны (хх-34-35х), гэрч Л.************ын (хх-38-39х), гэрч Ч.************ийн (хх-42-43х) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-73-74х),
Хүүхэд хамгааллын хамтарсан багийн хувийн хэрэг (хх-75-76х),
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-77-82х)
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаартай дугаартай дүгнэлт (хх-49х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг шүүгдэгч Н.************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.************ нь хохирогч П.Э************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч П.Э************ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.************ас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.************ нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-68х) -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.************ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол саналгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийх ялын саналыг шүүгдэгч Н.************ нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.************ын 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийх ялыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын засаг даргын тамгын газарт, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогтой ************ын ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ын ************ыг 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Хохирогч П.Э************ нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.************ас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************д оногдуулсан 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.************д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН