| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0168/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/181 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгч Б.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ын ************д холбогдох эрүүгийн 2038000000329 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны ***дугаар сарын ***-ний өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 20-29 тоотод оршин суух, урьд 1997 онд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар, 2000 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн сум дундын шүүхийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ************ овогт ************ын ************ РД:(************)-д холбогдох,
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар),
Шүүгдэгч Б.************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зооноз өвчин судлалын байрны коридороос 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.************ын эзэмшлийн эмнэлгийн зориулалт бүхий багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар 2,075,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зооноз өвчин судлалын байрны коридороос 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.************ын эзэмшлийн эмнэлгийн зориулалт бүхий багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар 2,075,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000329 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.************ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би хойд зах дээр нэрийг нь мэдэхгүй 2 залуутай архи хувааж уугаад гол руу явж гол дээр очиж архи уусан. Тэгээд би архи их уусан болохоор эмнэлгийн хашаа руу явж орсон. Эмнэлгийн хашаа руу явж ороод нэг хаалга татаж онгойлгоод дотогшоо ороод мэс заслын хайрцагтай багажууд авсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал цагдаа нар ирээд аваад явсан. Багажуудыг нь би хүнд нь хүлээлгээд өгчихсөн. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. ...” гэх мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-6х),
Эд зүйлс хураан авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-7х),
Хохирогч М.************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Жаргалант эмнэлэгт хүнд өвчтөнд мэс засал хийхээр болоод өөрийн хувийн мэс заслын багажаа Зооноз өвчин судлалын төвд ариутгалд өгсөн. Тэгтэл өдөр 13:00 цагийн үед ЗӨСТ-өөс миний ариутгалд өгсөн багаж алга болсон гэж дуулсан. Тэр багаж маань 27 ширхэг мэс засалд ашигладаг жижиг багажууд байсан юм. Уг багаж нь иж бүрнээрээ 79 ширхэг байдаг бөгөөд нийт үнэ арван сая төгрөгийн үнэ ханштай байдаг юм. Би ямар мэс засал хийхээсээ хамаараад багажаа хэсэгчлэн ариутгуулдаг тул өнөөдрийн тухайд бол 27 ширхэг багаж ариутгуулахаар өгсөн байсан. миний алдсан багажийн 20-иод багаж нь л иж бүрэн багажийн хэсэг нэг хэсэг байсан. зарим нь бол өөр багаж байсан юм. Уг 27 ширхэг багажийг нийтэд нь гурван сая төгрөгөөр үнэлнэ. Би алдсан багажаа бүрэн бүтэн олж авлаа. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-10-11х),
Гэрч Ч.************ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг өнгөрч байхад өрөөндөө сууж байтал манай байгууллагын урд талын байшинд байдаг айлын охин орж ирээд “танай жижүүр ямар хүн байдаг юм бэ” танай эндээс юм аваад, нэг хүн гараад явчихлаа ногоон ууттай юм гэхээр нь би гараад харахад ойр хавьд харагдаагүй. Манай байгууллагын нөгөө ээлжийн ариутгагч ************ Жаргалан эмнэлгийн багажийг ариутгаж тавьчхаад явсан байсан. тэр багажийг хүн орж ирээд аваад гарчихсан юм. Тэр хүн манай байгууллагын хашаа руу орж ирж байгаа бичлэг Дэдэн төвийн хяналтын төвийн хяналтын камерт бичигдсэн байсан. мөн манай байгууллагын коридорын камерт бичигдсэн байсан. мөрөнд хулгай хийгээд, архи уугаад яваад байдаг Аба гэж дууддаг хүн мөн байсан. харвал би танина. ... ” гэх мэдүүлэг (хх-12-13х),
Гэрч Т.************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалан эмнэлгийн хагалгааны багажийг 11:00 цагийн үед хүлээн авч ариутгаад 12:45 цагт коридорт гаргаж тавьсан. 13:30 цагт надтай хамт ажилладаг ************н утсаар залгаад коридорт ариутгаад тавьчихсан байсан багаж алга болчихжээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-14-15х),
Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-60-61х),
Шүүгдэгч Б.************ий хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт (хх-28х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-29х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-30х), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-31-37х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000329 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.************ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зооноз өвчин судлалын байрны коридороос 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.************ын эзэмшлийн эмнэлгийн зориулалт бүхий багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар 2,075,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.************ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-6х),
Эд зүйлс хураан авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-7х)
Хохирогч М.************ын (хх-10-11х), гэрч Ч.************ны (хх-12-13х), гэрч Т.************ийн (хх-14-15х) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-60-61х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс өөрийн эд зүйлийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.************ийг ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч М.************ын “...Би алдсан багажаа бүрэн бүтэн олж авсан. Надад одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг (хх-10-11х)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.************ нь 1997 онд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар, 2000 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн сум дундын шүүхийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-30-37х) зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.************ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирогчийг хохиролгүй болгосон, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Б.************ий цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, мөн шүүгдэгчид шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000000329 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт ************ын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч ************ын ************ийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.************ий тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн 2038000000329 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.************ий цагдан хоригдсон 36 (гучин зургаа) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН