Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 167/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Э.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 2119000000088 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян Зэвэгт хүчин 4/58 айлын 53 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Амна ус овогт Э-гийн Э /РД:ЕП00220501/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 04 сарын 19-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд самсунг нөт-8 маркийн гар утсаар өөрийн Zulaa zuk гэх фэйсбүүк цахим хаягаар лайв хийж буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 158.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Одоогоор би орлогогүй, нөхрийн цалингаар амьдардаг. Хийсэн хэргээ ойлгож, ухаарч байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.450.000 төгрөгийн торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. 3 хувааж төлөх саналтай байна гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э.Э нь 2021 оны 04 сарын 18, 19, 22-ны өдрүүдэд манай гэрт цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Хамт амьдардаг учраас мэдэж байна гэсэн мэдүүлэг /хх 48-49 ху/,

 

-Яллагдагч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 04 сарын 18, 19-ний өдрүүдэд өөрийн эзэмшлийн Самсунг нөтэ-8 маркын гар утсаар интернетэд холбогдож “Zulaa zuk” гэх фэйсбүүк хаягаараа лайв хийж покер техас гэх тоглоомыг явуулсан. ...Би 3 өдөр л зохион байгуулсан. Уг 3 өдөрт хэчнээн хүн хамрагдсан талаар мэдэхгүй байна. Учир нь лайв хийж байхад хүмүүс ороод гараад байдаг болохоор тоо нь байнга хэлбэлзэж байдаг. Жишээ нь нэг хүн тоглоход миний ХААН банкны 5381063866 дугаарын дансанд 5000 төгрөг хийж өөрөө суудлаа сонгодог. Тэгээд нэг удаагийн тоглолтод 4 хүн оролцдог ба тэдгээр хүмүүсийн нэг нь 3 удаа дараалаад хожих хүртлээ тоглох зарчмаар үргэлжилнэ. Нэг тоглолтод 1 хүн 3 удаа дараалаад хожилт хийхэд тэр хүндээ 15.000 төгрөг өгдөг. Ийнхүү 4 хүнээс 20.000 төгрөг босдог ч хожсон хүндээ 15.000 төгрөгийг өгөөд би өөртөө 5000 төгрөгийг нь авдаг. ...тоглоом зохион байгуулахад ухаалаг гар утас, интернет, хөзөр, ватум цаас, хүмүүсийн нэрийг бичих цаас зэргийг ашигладаг байсан. Би хөзөр, ватум цаас, нэр бичсэн цаас зэргийг нь хогийн цэгт аваачаад хаячихсан. Учир нь цахим орчноор миний явуулж байсан тоглоомыг хууль бус гээд байсан болохоор айсан юм. Харин ухаалаг гар утас буюу Самсунг нөтэ-8 болон миний ашиг болох 158.000 төгрөгийг мөрдөгч хураан авсан. Би ганцаараа тоглоом зохион байгуулсан, тухайн үед бол гэрт О байсан хэдий ч оролцоогүй гэсэн мэдүүлэг /хх 41-43 ху/,

 

-Арилжааны банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-20 ху/,

 

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-23, 26 ху/,

 

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-26 ху/,

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 30 ху/

 

-эд хөрөнгийн үнэлгээ  /хх 32 ху/,

 

-Үзлэг хийсэн тэмдэглэл /хх 38 ху/,

 

-Э.Э-ыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-43 ху/

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 68 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 04 сарын 19-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд самсунг нөт-8 маркийн гар утсаар өөрийн Zulaa zuk гэх фэйсбүүк цахим хаягаар лайв хийж буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 158.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хийсэн хэргээ ойлгож, ухаарч байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Э.О-ын “...Э.Э нь 2021 оны 04 сарын 18, 19, 22-ны өдрүүдэд манай гэрт цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Хамт амьдардаг учраас мэдэж байна” гэсэн /хх 48-49 ху/, яллагдагч Э.Энхзулын “...2021 оны 04 сарын 18, 19-ний өдрүүдэд өөрийн эзэмшлийн Самсунг нөтэ-8 маркын гар утсаар интернетэд холбогдож “Zulaa zuk” гэх фэйсбүүк хаягаараа лайв хийж покер техас гэх тоглоомыг явуулсан. ...Би 3 өдөр л зохион байгуулсан. Уг 3 өдөрт хэчнээн хүн хамрагдсан талаар мэдэхгүй байна. Тэгээд нэг удаагийн тоглолтод 4 хүн оролцдог ба тэдгээр хүмүүсийн нэг нь 3 удаа дараалаад хожих хүртлээ тоглох зарчмаар үргэлжилнэ. Нэг тоглолтод 1 хүн 3 удаа дараалаад хожилт хийхэд тэр хүндээ 15.000 төгрөг өгдөг. Ийнхүү 4 хүнээс 20.000 төгрөг босдог ч хожсон хүндээ 15.000 төгрөгийг өгөөд би өөртөө 5000 төгрөгийг нь авдаг. ...тоглоом зохион байгуулахад ухаалаг гар утас, интернет, хөзөр, ватум цаас, хүмүүсийн нэрийг бичих цаас зэргийг ашигладаг байсан” гэсэн  /хх 41-43 ху/ мэдүүлгүүд, арилжааны банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Э нь интернет орчинд фэйсбүүк цахим хуудсаар шууд дамжуулан хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй  тоглоомыг  зохион байгуулж, тоглоомын үр дүнгээс ашиг олсон үйлдэл нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Э-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

 

Иймд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг ноте-8 маркийн гар утас, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох AF7987497, AG5583630, AI0677990, AK4604799 сериал дугаартай  20.000 төгрөгийн дэвсгэрт 4ш, АК4876571, АК2247134, NZ9746582, PS7930939, NZ16260001, NZ1460464, NZ5416280 сериал дугаартай  10.000 төгрөгийн дэвсгэрт 7ш, AM1992236 сериал дугаартай 5.000 төгрөгийн дэвсгэрт 1ш, AU8743969, АТ7599473, AR1679115 сериал дугаартай 1.000 төгрөгийн дэвсгэрт 3ш, нийт 14ш мөнгөн дэвсгэрт буюу 158.000 төгрөг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А ус овогт Э-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Энхзулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 150.000 /нэг зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг ноте-8 маркийн гар утас, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох AF7987497, AG5583630, AI0677990, AK4604799 сериал дугаартай  20.000 төгрөгийн дэвсгэрт 4ш, АК4876571, АК2247134, NZ9746582, PS7930939, NZ16260001, NZ1460464, NZ5416280 сериал дугаартай  10.000 төгрөгийн дэвсгэрт 7ш, AM1992236 сериал дугаартай 5.000 төгрөгийн дэвсгэрт 1ш, AU8743969, АТ7599473, AR1679115 сериал дугаартай 1.000 төгрөгийн дэвсгэрт 3ш, нийт 14ш мөнгөн дэвсгэрт буюу 158.000 /нэг зуун тавин найм/ төгрөг зэргийг тус тус улсын орлого болгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА