Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2016/00501

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

       Дорнод аймаг дахь ******* газрын нэхэмжлэлтэй, 

     Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх ******* оршин суух, ЖВ93032814 тоот регистрийн дугаартай, Мэхээрч овогт Бямбахүүгийн Бат-Эрдэнэд холбогдох,

       Саатуулах байрны төлбөр 42700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 4 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 177 дугаар шийтгэврээр Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад, төлөгдвөл зохих 42700 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 4 сарын 12-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 177 дугаар шийтгэврээр 7 хоногийн баривчлах шийтгэл цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн. Иймд саатуулах байрны төлбөр 42700 төгрөгийг 2017 оны 7 сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.  

        Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь хариуцагч *******д холбогдуулан саатуулах байрны төлбөр 42700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

       Хариуцагч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар 2017 оны 4 сарын 11-ний өдрөөс 2017 оны 4 сарын 17-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаагаар баривчлагдсан байх бөгөөд төлөгдвөл зохих 42700 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 177 дугаар шийтгэвэр, 173 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.   

      Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 42700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 42700/дөчин хоёр мянга долоон зуу/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь ******* *******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.      

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ