| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00327/И |
| Дугаар | 138/ШШ2017/00528 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/00528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны ******* сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 7 сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. Одоо 60 настай. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардалагтай гэж хэлсэн. Би өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймагт ажиллаж байгаад 1985 оны 7 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд илгээлтээр ирж мал маллах болсон. Улсын бодлого шийдвэрийн дагуу баруун хязгаар нутгаас зүүн хязгаар нутаг руу албан журмаар шилжүүлсэн. Би 1985 оны 7 сарын 15-ны өдрөөс эхлэн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдэлд үхэрчинээр томилогдсон бөгөөд нэгдэл татан буугдах хүртэл тухайн нэгдэлдээ ажиллаж байсан. Миний “Баясгалант хөдөлмөр” нэгдэлд ирээд үхэрчинээр томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байгаа. Мөн цалингийн тодорхойлолтоо авах гэсэн боловч Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газрын архивын зарим баримт буюу А, Б, В үсгээр эхэлсэн нэртэй “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн гишүүдийн цалингийн данс шатсан учраас олдох боломжгүй болсон. Иймд П.******* намайг 1985 оны 7 сарын 15-ны өдрөөс 1992 он хүртэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдэлд малчнаар 1985 оны 7 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын *******1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч П.******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдэлд 1985 оны 7 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын *******1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 9 сарын 09-ний өдрийн “Ажилд томилох тухай” 167 дугаар тушаал, 1991 оны 12 сарын 0*******-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 152 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг даргын тодорхойлолт, Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаа, гэрч Я.Алтаннавч, Ч.Болд нарын мэдүүлгээр батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******г Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдэлд 1985 оны 7 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын *******1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -д зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ