| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00318/И |
| Дугаар | 138/ШШ2017/00556 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2017/00556
*******017 05 08 138/ШШ*******017/00556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн ******* сумын *******-р баг “*******” гэх газар оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг *******017 оны 3 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны 7 сард Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр төгссөн. Улмаар 1987 оны 7 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд хуваарилагдан 4-р бригадын бага эмчээр ажиллаж эхэлсэн. 1988 оны 1 сарын 10-нд жирэмсний амралтаа авсан. Тэгээд 1988 оны 6 сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт болон цалингүй хүүхэд асрамжлах 6 сарын чөлөө авсан байх хугацаандаа ар гэрийн гачигдлаар Дорнод аймгийн ******* суманд шилжих болсон. ******* суманд ирээд 1988 оны 9 сарын 13-ны өдрөөс *******-р бригадын хүний бага эмчийн салбарын эрхлэгчээр томилогдон ажилласан. Би 1996 оны 7 сарын 17-ны өдөр хүртэл тасралтгүй *******-р бригаддаа ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Дорнод аймгийн төв Хэрлэн суманд шилжин ирж 8-р сургуульд бага эмчээр ажиллах болсон. Миний Матад суманд томилогдож байсан тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Матад сумын их эмч Уранчимэг тушаал гаргаж өгөх байсан боловч төрөхийн хүндрэлээс болж нас барсан учраас миний тушаал гараагүй. ******* сумын хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1996 оны 7 сарын 17-ны өдрийн 11 дүгээр тушаал дээр миний овгийг Цэгмэд гэж буруу бичсэн байсан. Үүний учир нь гэвэл миний бие анх төрөхдөө өөрийн төрсөн эх болох Цэгмэдийн нэрээр овоглож байсан. Тэгээд сургуульд орох үедээ ээжийн төрсөн ах болох *******гийнд үрчлэгдсэн. Би аавыхаа талаар мэдэхгүй.
Иймд намайг 1987 оны 7 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сар хүртэл Дорнод аймгийн Матад сумын 4-р бригадын хүний бага эмч, 1988 оны 9 сарын 13-ны өдрөөс 1991 оны 9 сарын 17-ны өдрийг хүртэл ******* сумын хүн эмнэлэгт бага эмч, салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох, мөн 1996 оны 7 сарын 17-ны өдрийн ******* сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 11 дүгээр тушаалын эзэмшигч нь *******гийн ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь 1987 оны 7 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сар хүртэл Дорнод аймгийн Матад сумын 4-р бригадын хүний бага эмчээр, 1988 оны 9 сарын 13-ны өдрөөс 1991 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын хүн эмнэлэгт бага эмч, салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгох, мөн ******* сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1996 оны 7 сарын 17-ны өдрийн 11 дүгээр тушаалын эзэмшигч нь *******гийн ******* мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Л.******* нь 1987 оны 7 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сар хүртэл Дорнод аймгийн Матад сумын 4-р бригадын хүний бага эмчээр, 1988 оны 9 сарын 13-ны өдрөөс 1991 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын хүн эмнэлэгт бага эмч, салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь, мөн Дорнод аймгийн ******* сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1996 оны 7 сарын 17-ны өдрийн 11 дүгээр тушаалын жинхэнэ эзэмшигч болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 сарын 17-ны өдрийн А/46 дугаар тушаал, Дорнод аймгийн Архивын газрын *******001 оны 8 сарын 0*******-ны өдрийн 188 дугаар лавлагаа, Дорнод аймгийн Матад сумын их эмчийн салбарын эрхлэгчийн 1988 оны 5 сарын *******6-ны өдрийн 18 дугаар тушаал, Матад сумын Засаг даргын тамгын газрын архиваас ирүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн түүвэр, Дорнод аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 9 сарын 16-ны өдрийн 93 дугаар захирамж, Дорнод аймгийн улсын архивын 1996 оны ******* сарын 05-ны өдрийн 89 дүгээр лавлагаа, ******* сумын Засаг даргын тамгын газрын архиваас ирүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн түүвэр, ******* сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1996 оны 7 сарын 17-ны өдрийн 11 дүгээр тушаал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн *******017 оны 3 сарын 09-ний өдрийн 00/000361 дүгээр төрсний бүртгэлийн лавлагаа, 0******* дугаар бүхий үрчлэлтийн гэрчилгээ болон гэрч Г.Дуламжав, Д.Лхамсүрэн, Т.Олзод нарын мэдүүлгээр батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.4, 135.*******.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******г 1987 оны 7 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сар хүртэл Дорнод аймгийн Матад сумын 4-р бригадын хүний бага эмчээр, 1988 оны 9 сарын 13-ны өдрөөс 1991 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын хүн эмнэлэгт бага эмч, салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг, мөн Дорнод аймгийн ******* сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1996 оны 7 сарын 17-ны өдрийн 11 дүгээр тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ