Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/878

 

           

 

 

 

2020       10          05                         2020/ШЦТ/878

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,   

Шүүгдэгч Ч.Б, Б.Э, Б.П, Г.Э, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Б, Б.Э, Б.П Г.Э, Б.Х нарт холбогдох эрүүгийн 1809 01189 0570 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 -Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архидекторч мэргэжилтэй, “МҮС” ХХК-д менежер ажилтай, ам бүл-3, ээж, охины хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19 дүгээр байрны 51 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О овогт Ч Б /РД:********/,

-Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. ам бүл 3, эх дүү нарын хамт Баянгол дүүргийн 19-р хороо 57-р байрны 95 тоотод оршин суудаг хэрэг хариуцах бүрэн чадвар чадамжтай  урьд ял шийтгэлгүй гэх , Б овгийн Б Э /РД:********/,

-Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “Ремакс ХХК-ны үл хөдлөх хөрөнгийн агентад агент ажилтай, ам бүл Баянзүрх  дүүргийн 7 дүгээр хороо, 38а дугаар байрны 53 тоотод оршин суух хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдлээгүй гэх Б овогт Г Э /РД:********/,

 

-Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч  мэргэжилтэй, “Изи данер” рестораны захирал ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт  Баянзүрх  дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол,  28 дугаар байрны 58 тоотод оршин суух хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдлээгүй, гэх Ц овгийн Б Х /РД:********/,

-Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 27-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, “Изи данер” рестораны захирал ажилтай /хувь эзэмшигч/, Баянзүрх  дүүргийн 18 дугаар хороо, 27/3 дугаар байрны 905 тоотод оршин суух хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдлээгүй, гэх Б овогт Б П /РД:********/,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 03 дугаар сарын 07 ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Изи дайнер” рестораны тамхи татах өрөөнд хохирогч Э.Ж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ,

Шүүгдэгч Б. Х нь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Изи Дайнер” рестораны тамхи татах өрөөнд хохирогч Э.М шүүгдэгч Г.Э Б.П нартай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Изи Дайнер” рестораны тамхи татах өрөөнд хохирогч Э.М зодож хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогч Э.Ж-ийг Г.Э, Б.Х, Б.Э нартай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг хоёр ба түүнээс олон хүний эсрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Изи Дайнер” рестораны тамхи татах өрөөнд хохирогч Э.Мыг Б.П, Б.Х нартай бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогч Э.Ж-ийг Б.П, Б.Х, Б.Э нартай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Б нь Б.П, Б.Х, Г.Э нартай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Изи Дайнер” нэртэй рестораны тамхины өрөөнд хохирогч Э.Ж-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.

Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ж мэдүүлэг /1-р хх-ийн 11-14/-р тал, хохирогч иргэний нэхэмжлэгч Э.М мэдүүлэг /1-р хх-ийн 17-19/-р тал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №3435 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 28/-р тал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №3438 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 29/-р тал, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.М өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 37/-р тал, камерийн бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 48-49/-р тал, камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 47/-р тал, “Изи Дайнер” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 27/-р тал, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол, яллагдагч нарын мэдүүлэг /2-р хх-ийн 5-26/-р тал зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Б, Б.Э, Б.П, Б.Х, Г.Э нар нь бүлэглэн хохирогч Э.Ж, Э.М нарыг зодож бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.М өгсөн “... Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дүү Ж ажлынхаа эмэгтэйчүүдийг баярлуулаад явж байхад нь аваад Ж эхнэр М нь мөн 50 дугаар дэлгүүрийн хажуугийн “Изи Дайнер” ресторанд баяр тэмдэглэж байхад 01 цагийн орчим очсон байхаа, бид нарыг очиход ажлынх нь 2 эмэгтэй цуг байсан өөр ширээн дээр бас хүмүүс байх шиг байсан. Тэгээд би нойлын өрөө рүү орсон чинь миний урд нэг залуу орж чадахгүй байна энд хүмүүс гаргахгүй нээ гэсэн тэгээд би хаалганых нь бариулыг 2 дахин доош нь дараад хөдөлгөсөн чинь дотор талаас хаалга онгойлгонгуутаа миний зүүн талын хацар руу шанаадсан тэгээд би зүүн гараараа зөрүүлээд савсан чинь эрүүнд нь хүрсэн тэгсэн чинь цуг байж байгаад цуг байж байгаад нойлын өрөөнөөс цуг байж байгаад сүүлд гарч ирсэн найз охин нь юм шиг байна  лээ миний ар дагзнаас маажаад авсан тэгэхээр нь би найз охиныг нь түлхээд та 2 яаж байгаа юм бэ гэсэн тэр үед миний зүүн нүднээс цохиулсандаа нулимс гараад анивчаад яаж байгаа юм бэ гэсэн чинь нөгөө залуу дахиад дайрах гэж байхад дахиад 3 залуу нэмэгдэж орж ирээд намайг буланд шахаж байгаад нэг нь заамдаж дараад нэг нүүр лүү өшиглөсөн би найз чинь эхэлсэн хөөе гэж хэлэхийн завдалгүй үйл явдал болоод байж байхад манай дүү орж ирж байсан тэгээд манай ахыг яаж байгаа юм бэ гэхэд баахан залуучууд нэмэгдэж орж ирээд тамхины өрөө рүүгээ чирч оруулж байгаад зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/-р тал,   

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №3435 дугаартай “...Э.М биед тархины доргилт, хамрын ясны зүүн хажуу, дээд уруулд няцарсан шарх дээд 1,2,3-р шүдний сулрал 3 дугаар шүдний хагас хугарал, хүзүү, хацар, эрүү, эгэм, зүүн чихний дэлбэн, дагз, шуу, зүүн нүдний зовхинд цус хуралт зулгаралт, цээж ахар сүүл орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо дээрх гэмтэлд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны №3438 дугаартай “...Э.Ж биед тархины доргилт, баруун нүдний ухархайн дотор доод ханын элхэгийн хөндий рүү цөмөрсөн зөрөөтэй хугарал, хамрын ясны хажуу ханын цөмөрсөн хугарал, 2 доод зовхи, хамар хацар орчмын зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал баруун нүдний зовхи,  хүзүү уруулд цус хуралт, зүүн шуу, алганд зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хараа нь хэрхэн ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 29/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.М өгсөн“... би нөхөртэй гээ сууж байсан чинь танай ширээний залууг зодоод байна гээд хальт хэлчхээд явсан . Миний нөхөр Ж наанаа байж бай гээд би агааг аваад ирье гэж надад хэлээд М араас явсан тэгээд гэнэт орилоон чанга дуу чимээ гарахаар нь гүйгээд очиход манай нөхрийг тамхины өрөөний хаалганы баруун урд талд зодож байсан. Намайг харахад М газар уначихсан тэнд нь хүмүүс овоорчихсон байсан. Манай нөхөр ах М-ыг өмөөрөөд та нар болиоч гэж хэлэхэд ахыгаа авах гээд ах руу гаа дөхөх гэхэд нөгөө хоёр нь манай хэдийг нийлүүлэхгүй хоёр талд зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.М өгсөн “...Э бид хоёрыг нойлын өрөөнд байхад нойлын өрөөний хаалгыг гаднаас тогшоод байсан. Тэр үед гадна байсан залуу Э газар унатал нь цохисон. Тэгээд газар унагаачхаад дээрээс нь өшиглөөд байсан. Тэгээд гаднаас рестораны зөөгч орж ирээд салгасан. Тэгээд тэр үед тамхины өрөөнд баахан хүмүүс орж ирээд  Э салгах гэж байгаад өөрсдөө муудалцаад зодоон болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/-р тал,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 48-49 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Э өгсөн “...Намайг “Изи Дайнер” рестораны нойлын өрөөнд найз охин М байж байхад М гаднаас байн байн хаалга тогшоод байсан. Би дотроос нь хүн бие засаж байна гэж хэлээд хаалга онгойлгох мөчид үүдэнд М зогсож байсан ба тухайн үед би хаалгыг хүчтэй түлхэхэд М духанд цохисон. Тэгээд би юу болж байгааг мэдээгүй М цохиулаад газар унасан...” гэх мэдүүлэг  /ХХ-ийн 30 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.П өгсөн “...2018 оны 03 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00:00-01:00 цагийн үед намайг “Изи Дайнер” рестораны зөөгч дуудаад нойлын өрөөнд Э ахыг зодчихсон байна гэхээр нь би тамхины өрөөнд орсон . Намайг тамхины өрөөнд ороход Э зодуулчихсан байдалтай сууж байсан. Би М чи сууж бай би цагдаа дуудна гэж гэж хэлээд зогсож байхад Э босож ирээд М руу дайрсан би М дарж газар унасан. Тэр үед М дүү Ж тамхины өрөөнд орж ирээд намайг нэг цохисон. Өөр нэг танихгүй бүдүүн залуу ирээд намайг түлхэхээр нь хажуудаа байсан сандлыг аваад хүмүүсийг айлгаж тамхины өрөөнөөс гаргасан. Тэгээд би гарчхаад буцаад ороод ирэхэд Х Э нар өрөөнд ороод ирчихсэн бужигналдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Х өгсөн “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ноос  08-нд шилжих шөнө ажлын байран дээрээ /Изи Данер ресторан/ найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд байж байхад манай зөөгч охин ирээд тамхины өрөөнд зодоон болоод байна гэж хэлсэн. Би тамхины өрөө рүү яваад очиход манай найз Э миний гарыг хугалчихлаа гэж орилсон. Тэгээд миний уур хүрсэн. Би эргэж очоод Э цохисон залууг манай найзууд торгоогоод байж байхаар нь би тэр залууг хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд маргаан үүсэж эхэлсэн. Тэр үед Мын дүү Ж ирж ам муруйсны улмаас зодоон болсон тухайн үед болсон явдлын талаар нарийн сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө намайг Изи Данер нэртэй ресторанд сууж байхад нойлын өрөөнд нь зодоон болоод байна гэхээр нь ортол манай төрсөн дүү Б.П найзуудтайгаа өөр танихгүй хэдэн залуутай муудалцаж байсан. Би тухайн үед зодоонд оролцоогүй. Энд тэнд бужигналдсан хүмүүс байхаар нь тэр залуучуудыг энд тэндээс нь татах, босгохгүй гэж хөлөөрөө дарсан...” гэх мэдүүлэг \хх-ийн 56\-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хангаж, тэдэнд хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах саналыг гаргасан байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгч Ч.Б, Б.Э, Б.П, Г.Э, Б.Х нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Иймд, шүүгдэгч Ч.Б Б.Э, Б.П, Г.Э, Б.Х нарыг бүлэглэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Э.Ж, Э.М нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, талаараа хүсэлт гаргасан /2-р хх-ийн 95-96/-р тал, байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа санамсаргүй байдлаар хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.Э нарыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Х, Б.Э, Б.П нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял...” тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б, Б.Э, Б.П, Г.Э, Б.Х нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Ч Б, Б овогт Б Э, Ц овогт Б Х, Б овогт Б П, Б овогт Г Э нарыг бүлэглэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.Э нарыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Х, Б.Э, Б.П нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

4. Б.Э, Б.П, Г.Э, Б.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, Б.Э, Б.П, Б.Х, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ИДЭР