| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2021/0030/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-05-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж
Нарийн бичгийн дарга:Г.Ишээ,
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******** овогтой ********ын ********т холбогдох эрүүгийн 2127000120018 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 19** оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, ******** гэх газар оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ******** овгийн ********ын ******** /РД:********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн ********ийн давхар гэх газрын ойд 15 ширхэг нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ******** улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 1334304 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Яллагдагч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Бат-Өлзий сумын 2 дугаар багийн ******** гэх газраас унанги моднуудаас 2 метр 30 см тайрч 15 ширхэг моднуудыг биеэрээ чирч цагаалж байгаад ******** улсын дугаартай өөрийн эзэмшлийн пронтер маркийн тээврийн хэрэгслээр сумын төв рүү ачиж явж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг тайлбараа өгч байна. Улсын яллагчийн шинжлэн судалсан баримт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдэж байгаа баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн харагдаж байна. Гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Улсын яллагчтай санал нэг байна. Шүүхээс шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй юм. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах байдлуудыг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч ******** нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийн тухайд 1 000 000 төгрөгийг төлсөн. Хэрэг 2020 оны 01 дүгээр сард гарсан. Үүнээс хойш цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон, эдгээр байдлаас санхүүгийн асуудалтай байсан учир хохирол төлбөр төлж чадахгүй явсан. Малаа зараад хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Анх удаагаа гэмт хэрэг холбогдсон, “Их дөлгөөн хангай” нөхөрлөлд ажилладаг. Барилгын ажил хийж амьжиргаагаа залгуулдаг. Гэмт хэргийн хор уршгийг ухаарч ойлгосон. Дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******** улсын дугаартай машиныг хурааж улсын орлого болгож, түүний үнээс хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна... “гэв.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2р
хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5р
хуу/
Яллагдагч ********ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******** улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 14-17, 31-34, 55-58р хуу/,
Яллагдагч ********ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 42, 60-63 хуу/,
Яллагдагч ********ын гэмт хэрэг үйлдэж олсон 15 ширхэг шинэс модыг битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, үзлэг хийсэн тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 12-13, 37, 49-54р хуу/
Бат-Өлзий сумын БОХ-ын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай нөхөн төлбөр ногдуулах тухай акт, /хх-ийн 24р/
Иргэний нэхэмжлэгч Г.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Танина. Садан төрлийн холбоо байхгүй. ******** мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн
барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 64- 65р хуу/
Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Бат-Өлзий сумын 2 дугаар баг Билүүтэд гэртээ ганцаараа байхад манайд ******** ганцаараа ******** улсын дугаартай пронтер маркийн машинтай ирээд намайг хамт яваад мод ачилцаад өгөөрэй би Давхарт мод хийчихсэн байгаа гэж хэлсэн. Би малаа эргүүлчхээд ********ын араас очиход ******** пронтерийн тэвшин дээр модоо ачсан байсан. Би машины ард байсан үлдэгдэл гурван ширхэг модыг ачиж өгсөн. Тэгээд машинд нь суугаад төв аймаг руу явж байгаад Орхон голын гүүрэн дээр цагдаа нартай таарч шалгуулсан." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 73-74р хуу/
Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******** нь миний төрсөн дүү байгаа юм. Манай дүүгийн хувьд аядуу зөөлөн төлөв даруу хүн байгаа юм. ...Өөрийн гэсэн эд хөрөнгө гэвэл бод, бог нийлсэн цөөн тооны малтай, 1 ачааны машинтай, 5 ханатай нэг гэртэй бөгөөд өөр эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Манай дүү ******** 2021 оны 02 дугаар сард Бат-Өлзий сумын иргэн ******** гэх хүнээс худалдаж авсан. Надад хэлэхдээ малдаа өвс тэжээл өгөх гэж яваад хэдэн ширхэг мод хийгээд цагдаад баригдчихлаа гэж л хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 79-80р хуу/
Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай: “Байгаль Орчин аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу Ойн 1 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн 1 шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 570216 төгрөгөөр, хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог. ...Нийт 1334304 /нэг сая гурван зуун гучин дөрвөн мянга гурван зуун дөрвөн/ төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт, /хх- ийн 19-20р хуу/
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно...” гэсэн 42 дугаартай албан бичиг, хавсралт зураг /хх- ийн 46-47р хуу/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч ******** нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн ********ийн давхар гэх газрын ойд 15 ширхэг нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ******** улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 1 334 304 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь
-хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Цогтбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
-Ойн ангийн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улсын байцаагчийн акт /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /73-74 дүгээр хуудас/
-мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ********ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ********ын гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******** гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ******** нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1 334 304 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “...ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно...” гэж заасан байх тул шүүгдэгч нь 1 334 304х3=4 002 912 төгрөгийн нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй 1 000 000 төгрөгийг төлсөн байх тул ********оос үлдэх 3 002 912 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь “...мөнгө хэрэг болсон тул зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн...” гэж тайлбарлаж байгаа байдал мөн тус орон нутагтаа нэн ядуу өрхөд хамаардаг болох нь хэрэгт авагдсан байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ********т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө, Мөн хууль бусаар бэлтгэсэн 97500 төгрөгийн үнэлгээ бүхий 15 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ********т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ********оос экологи эдийн засагт учирсан хохирол болох 4 002 912 төгрөгийн хохирлоос 1 000 000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байх тул үлдэх 3 002 912 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг даргын тамгын газарт олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 97500 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метр 10 см урттай 15 ширхэг модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч тус тус улсын орлогод оруулахыг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч ********ын өмчлөлийн 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээтэй пронтер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж олсон орлогоос 3 000.000 / гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж улсын төсөвт шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ********ын ******** нь зөвшөөрөлгүйгээр, ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ********ыг 240/хоёр зуун дөчин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ********оос экологи эдийн засагт учирсан хохирол болох 4 002 912 төгрөгийн хохирлоос 1 000 000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэх 3 002 912 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 97500 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метр 10 см урттай 15 ширхэг модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч тус тус улсын орлогод оруулахыг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч ********ын өмчлөлийн 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээтэй пронтер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж олсон орлогоос 3 000.000 / гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж улсын төсөвт шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Өвөрхангай аймгийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч ********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА