Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Улсын яллагч: Д.Алимаа

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овогтой ********гийн ********д холбогдох эрүүгийн 2127000440036 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

                                   

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

             Монгол Улсын иргэн, 19** оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт,Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогтой ********гийн ******** /РД:********/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч ******** нь 2021 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “********” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг 1.17м3 эзлэхүүнтэй нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1 200 873  төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Яллагдагч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Бат-Өлзий сумын 2 дугаар баг ******** гэх газар луу ганцаараа очиж газар унасан унанги моднуудыг 2 метрээр нь тайрч чирээд ******** улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр ачиж сумын төв орох гэж яваад цагдаад баригдсан...”гэх мэдүүлэг

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2р хуу/

3өрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7р хуу/

Яллагдагч   ********гийн гэмт хэрэг үйлдэж олсон 15 ширхэг нойтон шинэс модыг битүүмжилсэн тогтоол, зах зээлийн үнэлгээ, /хх-ийн 26-30, 51-54р хуу/

Яллагдагч   ********гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улбар шар өнгийн төмөр тагтай, сэнс нь улаан хуванцар тагтай цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 23-25р хуу/

Яллагдагч ********гийн гэмт хэрэг үйлдэхээ ашигласан ******** улсын дугаартай Портер маркийн автомашины зах зээлийн үнэлгээ, /хх-ийн 62-64р хуу/

Иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******** нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй. Орчны бүсэд хамаардаг юм.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-33р хуу/

Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би уг ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 02, 03 дугаар сарын үеэр танил залуу Бямбаа гэгчээс 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. ...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай ах ******** хэлэхдээ ойр зуурын юм зөөх гэсэн юм гээд миний портерыг 2021 оны цагаан сарын баярын дараахан авсан юм.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 38- 40р хуу/     

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “1. ...Бэлтгэсэн 2.10м урттай 15 ширхэг мод нь “Шинэс” төрлийн нойтон мод байна. 2. бэлтгэсэн 2.10м урттай 15 ширхэг мод нь босоо нойтон шинэс мод байна. З.Мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. 4.Мод нь ойд ургаж байгаа нойтон шинэс модыг огтолж бэлтгэсэн тууш модноос тодорхой зориулалтаар хэсэглэж тайрч авсан хэрэглээний бөөрөнхий мод мөн байна. ...Нийт 1200873 төгрөг.” гэсэн 17 дугаартай дүгнэлт, /хх-ийн 16-17р хуу/

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно...” гэсэн 76 дугаартай албан бичиг, хавсралт зураг /45-47р хуу/,

Бат-Өлзий сумын БОХУБ-ын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15/04/336/07 дугаартай: “Бат-Өлзий сумын иргэн ******** нь сум дундын ойн ангийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаартай ойд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 1.200.873 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж, 3 602619 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв.” гэсэн акт зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Яллагдагч ******** нь 2021 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “********” гэх газрын ойд  зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг 1.17м3  эзлэхүүнтэй нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1 200 873 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 3602619 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас, гэрч ********ын мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улсын байцаагчийн акт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн дүгнэлт /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ******** нь 2021 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “********” гэх газрын ойд  зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг 1.17м3  эзлэхүүнтэй нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1 200 873 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 3602619 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч ******** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ********гийн  үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  зэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

            Шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөрөө төлөхөө илэрхийлсэн улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ********д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1 334 304 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “...ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно...” гэж заасан байх тул шүүгдэгч нь 1 200 873х3=3 602 619 төгрөгийн нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй 1 800 000 төгрөгийг төлсөн байх тул ********гээс үлдэх 1 802 619 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө, мөн хууль бусаар бэлтгэсэн 1 200 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 метр 17 см урттай 15 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ********д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хөрөө, 120 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 метр 17 см урттай 15 ширхэг модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч тус тус улсын орлого болгож,

Прокурорын шүүгдэгч ********гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээтэй пронтер маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогддог тул хураан авч байгальд учруулсан хохиролд тооцуулан үлдэх хэсгийг улсын орлого болгох санал гаргасныг хангахгүйгээр харин байгаль орчинд учирсан хохирлын үлдэх  1 802 619 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд 100100351404 дансанд олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                           ТОГТООХ нь:

 

    1. Шүүгдэгч ******** овгийн ********гийн ******** нь зөвшөөрөлгүйгээр, ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ********г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөг торгох ял оногдуулсугай.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

         

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар  экологи эдийн засагт учирсан хохирол болох 1 802 619 төгрөгийг  шүүгдэгч ********гээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100100351404 дансанд олгосугай.

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 120 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 метр 17 см урттай 15 ширхэг мод, 30000 төгрөгийг үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА