| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00292/и |
| Дугаар | 339 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 339
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-69 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ84081425, Тайжууд овогтой Пүрэв-Очирын Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-69 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ78060171, Үргэлж овогтой Цэвээнравдангийн Пүрэвт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа, хариуцагч Ц.Пүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр Ц.Пүрэвтэй 2002 онд танилцаж, 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2003 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр охин П.Урангоо, 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдөр охин П.Мишээл нар төрсөн. Хамтын амьдралын хугацаанд Ц.Пүрэв байнга архи уудаг, сүүлдээ гэр орноосоо хулгай хийж, мөн миний хувцас хунарыг хулгайлдаг, харддаг, хэл амаар доромжилдог болсон. Миний бие хоёр хүүхдээ, гэр бүлээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдэд тэтгэлэг тогтоолгохгүй, тусламж дэмжлэг авахгүй болно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.
Хариуцагч Ц.Пүрэв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь 2002 онд П.Дэлгэрмаатай гэр бүл болсон. Хоёр сайхан охин төрүүлж өгсөн. Би энэ гуравдаа маш их хайртай. Сүүлийн үед миний архи дарс уух нь ихэсч энэ хүмүүсийг ийм байдалд орох хүртэл зовоосон. Хоёр охиноо бие эрүүл орчинд амьдруулмаар байна. Иймд П.Дэлгэрмаагийн хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа нь хариуцагч Ц.Пүрэвт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2003 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр охин Үргэлж овогтой Пүрэвийн Урангоо, 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдөр охин Үргэлж овогтой Пүрэвийн Мишээл нар төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч тэд 2017 оны 2 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, одоо дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй, түүнчлэн хариуцагч байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэх болсон хэмээн тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар П.Дэлгэрмаа, Ц.Пүрэв нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдүүдийн санал, зохигчдын тайлбарыг үндэслэн охин П.Урангоо, П.Мишээл нарыг эх П.Дэлгэрмаагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Пүрэвээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Дэлгэрмаад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тайжууд овогтой Пүрэв-Очирын Дэлгэрмаа, Үргэлж овогтой Цэвээнравдангийн Пүрэв нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Үргэлж овогтой Пүрэвийн Урангоо, 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Үргэлж овогтой Пүрэвийн Мишээл нарыг эх П.Дэлгэрмаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Пүрэвээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Дэлгэрмаад олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
6. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА