| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0427/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/471 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/471
2020 05 18 2020/ШЦТ/471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Г.Сундуй,
Хохирогч Б.Б,
Насанд хүрээгүй хохирогч М.Х хууль ёсны төлөөлөгч Б.М,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, Б овогт Б Б холбогдох эрүүгийн 1909 00880 0872 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй 28 настай.тусгай дунд боловсролтой, барилга, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчин 7 дугаар гудамж, 48 тоотод оршин суух хаягтай, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буруутайд тооцож, 2 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаартай магадлалаар 2 жилийн хорих ялыг, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэсэн, Б овогтой Б Б /РД:********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
14. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хану" жимсний дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй М.Х халааснаас Айфоне 6 маркийн гар утсыг хулгайлж 420.000 төгрөгийн,
15. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Дрийм зочид бүудлын 31 тоот өрөөнд байрлан үйлчлүүлж байсан иргэн С.Ш өрөөнд/нэвтэрч түүний Айфоне 7 загварын гар утсыг хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 16.221.735 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б “...Гомдолтой байна, хохирлоо гаргуулж авмаар байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.Х хууль ёсны төлөөлөгч Б.М “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн, гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Хөрөнгө үнэлгээний тайлангийн дүгнэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, хохирлын тооцоог гаргасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /5-р хх-ийн 73-74/-р тал, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, хохирогч З.А мэдүүлэг /1-р хх-ийн 13/-р тал, хохирогч Э.М мэдүүлэг /1-р хх-ийн 225/-р тал, хохирогч Д.Э мэдүүлэг /4-р хх-ийн 43-45/-р тал, хохирогч Р.Н мэдүүлэг /хх-ийн 2-р хх-ийн 18-20/-р тал, хохирогч Б.Б мэдүүлэг /3-р хх-ийн 181-183/-р тал, хохирогч Л.Г мэдүүлэг /4-р хх-ийн 70-71/-р тал, хохирогч Ч.Н мэдүүлэг /3-р хх-ийн 97-98/-р тал, хохирогч Н.Б мэдүүлэг /хх-ийн 3-р хх-ийн 102-103/-р тал, хохирогч Г.Н мэдүүлэг 1-р хх-ийн 137-138/-р тал, хохирогч С.Б мэдүүлэг /2-р хх-ийн 203-204/-р тал, хохирогч Ж.Б мэдүүлэг /2-р хх-ийн 208-209/-р тал, хохирогч Г.А мэдүүлэг /3-р хх-ийн 21-23/-р тал, хохирогч Н.М мэдүүлэг /4-р хх-ийн 140/-р тал, Насанд хүрээгүй хохирогч Т.Э мэдүүлэг /4-р хх-ийн 140/-р тал, Насанд хүрээгүй хохирогч М.Х мэдүүлэг /2-р хх-ийн 66/-р тал, хохирогч С.Ш мэдүүлэг /4-р хх-ийн 169-170/-р тал, гэрч С.М мэдүүлэг /2-р хх-ийн 21-22/-р тал, гэрч Т.М мэдүүлэг /3-р хх-ийн 187-189/-р тал, гэрч Ц.Ж мэдүүлэг /1-р хх-ийн 152/-р тал, гэрч А.Ё мэдүүлэг /1-р хх-ийн 153/-р тал, гэрч Д.Б мэдүүлэг /5-р хх-ийн 33/-р тал, шүүгдэгч Б.Б мэдүүлгүүд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг гэрч, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, тухайн гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай шалгаж тодруулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг.
Шүүгдэгч Б.Б хулгайн үйлдлийн дийлэнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл зонхилж байх хэдий ч 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Дрийм” зочид буудлын 31 тоот өрөөнд байрлан үйлчлүүлж байсан иргэн С.Ш өрөөнд нэвтэрч “Айфоне-7” загварын гар утсыг хулгайлж 920.000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 107 дугаар цэцэрлэгийн эмчийн өрөөнөөс иргэн Ч.Н “Айфоне-6” маркийн гар утсыг хулгайлж 290.000 төгрөгийн мөн жижүүрийн өрөөнөөс иргэн Н.Б Самсунг С-5 загварын гар утсыг хулгайлж, 176.000 төгрөгийн, нийт 1.386.000 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Түүнчлэн хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь тухайн хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ бүхий нотлох баримт авагдаагүйн дээр шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч Б.Б үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 16.221.735 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.А учирсан 2.337.255 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Б учирсан 407.000 төгрөгийн хохирол, хохирогч Э.М учирсан 800.000 төгрөгийн хохирол, С.Ш учирсан 920.000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлсөн болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд, шүүгдэгч Б.Б нийт 11.757.480 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Н 2.390.000 төгрөгийг, хохирогч Э.М 1.215.000 төгрөгийг, хохирогч Р.Н 840.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч М.Х 420.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Т.Э 1.050.000 төгрөгийг, хохирогч А.Г 489.000 төгрөгийг, хохирогч С.Б 455.120 төгрөгийг, хохирогч Г.А 312.360 төгрөгийг, хохирогч Ч.Н 290.000 төгрөгийг, хохирогч Н.Б 176.000 төгрөгийг, хохирогч Б.Б 1.170.000 төгрөгийг, хохирогч Д.Э 1.050.000 төгрөгийг, хохирогч Л.Г 1.900.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтэдээ “... Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Шүүгдэгч Б.Б зүгээс “... Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг “... Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний “...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байдал, өөрийн гэмт үйлдэлд дүгнэлт хийгээгүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой хохирогч нарт хохирол нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Б энэ хэргийн учир цагдан хоригдсон нийт 164 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сд-4 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэгтгэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б үргэлжилсэн үйлдлээр “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд” нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 164 /нэг зуун жаран дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийт 11.757.480 төгрөг гаргуулж, 2.390.000 төгрөгийг хохирогч Х.Н /РД:********/-д, 1.215.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.М /РД:********/-д 840.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Н /РД:******** /-д, 420.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Х /РД:********/-д, 1.050.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Т.Э /РД:********/-д, 489.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Г /РД:********/-д 455.120 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б /РД:********/-д, 312.360 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А /РД:********/-д 290.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Н /РД:********/-д 176.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б /РД:********/-д, 1.170.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б /РД:********/-д, 1.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э /РД:********/-д 1.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Г /РД:********/- нарт тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сд-4 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР