Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 00531

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2017/00531

Хөвсгөл аймаг

 

        Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 35-02 тоотод оршин суух, РФ78100183 дугаар регистртэй, эмэгтэй, Ваанчиг овогт Арслангийн Амаржаргал,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 35-02 тоотод оршин суух, РЮ77123171 дугаар регистртэй, эрэгтэй, Боржигон овогт Даваадоржийн Эрдэнэдүүрэн нарт холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 17.499.907.16 төгрөг, хүү 1.380.096.52 төгрөг, нийт 18.880.003,68 /арван найман сая найман зуун наян мянга гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2017/00349/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын захирал Т.Доржпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нар нь тус банкнаас 2016 оны 02 сарын 05-ны өдөр 5001655301 тоот зээлийн шугаман гэрээ байгуулж 17.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай, 365 хоногт 29.4 хувийн хүүтэйгээр авсан.

Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч энэхүү хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 сарын 23-ны өдрөөс хойш зээлийн хүүг огт төлөөгүй.  Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрч 3 сар буюу 116 хоног хугацаа хэтрүүлж  гэрээг зөрчсөөр байна. Цаашид шугамын зээлийн 5001655301 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж, зээлдэгч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нар нь шугамын зээлийн 5001655301 дугаар гэрээний 3.4.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс зайлсхийж зээлээ тохирсны дагуу төлөхгүй байна.

Зээлдэгч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нарын зээлийн үлдэгдэл 2017 оны 03 сарын 27-ны өдрийн байдлаар 5001655301 дугаартай гэрээний зээлийн үндсэн төлбөр 17.499.907,16 төгрөг, хүү 1.380.096,52 төгрөг, нийт 18.880.003,68 төгрөг болоод байна. Зээлдэгч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 5.1.1 дэхь заалтын дагуу банкны санаачилгаар 5001655301 тоот шугамын зээлийн гэрээг цуцалж байна.   

Дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон:

  1. 2013 оны 08 сарын 01-ний өдрийн баталгаат ипотекийн 5000974262/01 дугаар гэрээгээр А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723005370 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000198175 дугаар гэрчилгээтэй Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 6 дугаар баг, 35 дугаар гудамж, 02 тоотын 48 м.кв хувийн сууц,
  2. 2013 оны 02 сарын 01-ний өдрийн баталгаат ипотекийн 5000974262/01 дугаар гэрээгээр А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нарын өмчлөлийн нэгж талбарын 210700349 дугаар, 000198175 дугаар гэрчилгээтэй, Г-1723000817,  Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 6 дугаар  баг, 35 дугаар гудамж, 02 тоотын 486 м.кв өмчлөх эрхтэй газар тус тус барьцаалуулсан.

Иймд дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн нийт төлбөр болох 18.880.003,68 төгрөгийг А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймаг дахь Хас банкны 18.880.003 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Бид Хас банкнаас шугамын зээл гэдэг зээл 2016 онд авсан бөгөөд Хас банкны нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхөд маргаан байхгүй, уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 18.880.003 төгрөг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар нь хариуцагч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нарт холбогдуулан Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 17.499.907.16 төгрөг, хүү 1.380.096.52 төгрөг, нийт 18.880.003,68 /арван найман сая найман зуун наян мянга гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252.350 төгрөгийн тал хувь болох 126.175 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нараас улсын тэмдэгтийн хураамж 126.175 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 17.499.907.16 төгрөг, хүү 1.380.096.52 төгрөг, нийт 18.880.003,68 /арван найман сая найман зуун наян мянга гурав/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.350 төгрөгөөс 126.175 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Амаржаргал, Д.Эрдэнэдүүрэн нараас улсын тэмдэгтийн хураамж 126.175 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА