| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0049/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/58 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/58
2021 06 30 2021/*********************/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
*******үүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч *******.*******илгүүн
*******үүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотын дүүрэгт төрсөн, , настай, тболовсролтой, гагнуурчин, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , нарын хамт .дүүргийн дугаар хороо, үгээр гудамжны тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн ******* ******* /Р*******: /
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь оны дугаар сарын -ний өдрөөс оны дүгээр сарын -ний өдрийг хүртэлх хугацаанд *******агануур дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр гудамжны тоотод болон биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 45 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
*******О*******ОРХОЙЛОХ нь:
*******үүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
*******үүгдэгч ******* мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...оны дугаар сарын -нээс оны дүгээр сарын -нд шилжих шөнө *******агануур дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны тоотод буюу манай гэрт найз *******, *******, *******, *******, ******* нар шинэ жил тэмдэглэхээр цугларч пиво ууцгаасан. *******эгээд зарим найз нарын хамт гэрээс гарч байгаад тухайн өвсөө хэрэглэсэн. *******и анх удаа сорж үзсэн болохоор ямар нэгэн нөлөө байгаагүй. Гэртээ ороод байж байтал араас цагдаа нар орж ирээд миний гадуур хувцасны халааснаас уг өвсийг хурааж авсан. *******ухайн өвсийг 4-5 хоногийн өмнө гудамжнаас олсон. Интернет орчноос яаж хэрэглэх талаар мэдээлэл авсан. *******уруу зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Х.******* мэдүүлсэн: “...оны дүгээр сарын -ний шөнө цагдаа нар ******* гэрт ирээд түүний биед үзлэг хийх үед хувцасны халааснаас өвс гарч ирсэн. Өмнө нь энэ талаар огт мэдээгүй байсан. Харин Э.******* шинэ оноо гаргачихаад ******* ирэхдээ гадуураа ямар нэгэн куртикгүй дан цамцтай орж ирсэн. *******эгээд хэсэг сууж байгаад даараад байна гээд ******* өлгөөстөй байсан куртикийг аваад өмссөн. *******эгээд цагдаа нар ******* бие болон ******* биед үзлэг хийгээд дээрх өвс мэт зүйлийг гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 54, 152/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.******* мэдүүлсэн: “...*******и нойл орчихоод гарч ирэхэд ******* жижиг ундааны савтай, гол хэсэгтээ гуурстай тамхи шиг зүйл барьчихсан зогсож байсан. *******айшинд ороод сууж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. *******и гэрээс гарахдаа хувцасгүй гарч ирсэн ба ******* гэрт ирсний дараа даараад байхаар нь ******* гадуур хувцасыг өмссөн байсан. *******агдаа нар орж ирээд ******* гэрт үзлэг хийгээд нөгөө тамхи шиг татаад байсан сав болон хуйлсан зүйл, тугалган цаас зэргийг хурааж аваад бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчраад биед үзлэг хийхэд миний өмссөн байсан ******* куртикний зүүн талын халааснаас нэг 6 өнцөгтэй төмөр сав гаргаж ирээд дотор хэсгийг нээж үзүүлэхэд нэг үр шиг зүйл байсныг цагдаа нар хураан авсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 55-56, 154-155/,
Мөрдөн байцаалтад гэрч С.******* мэдүүлсэн: “...*******и 2021 он гаргаад ******* гэрээр очиход ******* дотуураа бор өнгийн малгайтай цамц өмссөн, гадуур нь ******* бор, цагаан өнгийн алагласан куртикийг өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 60/,
Мөрдөн байцаалтад гэрч У.******* мэдүүлсэн: “...оны дүгээр сарын -ний шөнө 00 цаг өнгөрөөгөөд ******* гэрт орсон. *******ухайн үед *******, *******, *******, ******* бид дөрөв байшингаас гарч зүүн талын төмөр хашаа руу ороод хуванцар саванд нүх үүсгэж хуванцар саванд нүх үүсгээд хуванцар савны ёроол хэсэгт бага зэрэг ус хийж тугалган цаасаар жижиг аяга хийж ургамлаа хийж шатаан хуванцарын амсраас сорж уушиглаж татсан. *******эгээд буцаад гэртээ ороод байж байхад цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж шалгасан. Өвс гэх ургамал нь ******* байсан. ******* нь жижиг цагаан уутны ёроолоор бага зэрэг ургамал авч явсан. *******нх бид нарыг ******* гэрт байхад гаднаас ******* гадуураа бор өнгийн цамцтай орж ирээд суусан. *******эгээд жаахан даараад байна гээд хувцасны өлгүүрт байсан ******* куртикийг аваад өмсчихсөн байсан болохоор тухайн үед цагдаагийн газар тэр куртиктэйгээ ирээд биед үзлэг хийх үед халааснаас нь төмөр дотор хийсэн үр мэт зүйл гарч ирээд хураагдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 61-63, 157-158/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Л.******* мэдүүлсэн: “...******* куртикний халаасаа ухаж байгаад гялгар ууттай нунтагласан өвс гаргаж ирсэн. Ингээд ******* ******* авч ирсэн ундааны савыг цэвэрлэж дотор нь пиво хийж байгаад мөнгө хуйлж тугалган цаасаар тогоо шиг зүйл хийгээд дээр нь нөгөө өвсөө хийгээд доороос нь галаар шатааж байгаад хашаан дотроо өөрөө нилээн хэд хэдэн удаа сорсон. ******* ******* гэрт орж ирэхдээ шар өнгийн малгайтай цамцтай орж ирсэн. Харин тэднийхээс гарахдаа ******* куртикийг өмсөж гарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 64-67/,
Хэргийн газар үзлэг хийсэн “Уг хэрэг учрал болсон гэх газар нь *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 29 дүгээр гудамжны 1 тоотод байрлах байр байв... ...Хэрэг болсон гэх газрын баруун хойд хэсэгт 29 гэсэн дугаартай хуучны шавар байшин байв. Урд хэсэгт саарал өнгийн төмөр амбаар үүдэн хэсэг нь хойд зүг рүү харсан цагаан өнгийн модон хаалганы зүүн доод буланд “Fanta” гэсэн бичиглэлтэй 500 граммын хуванцар савны “Fanta” гэх бичиглэлийг баруун талд цоолж гялгар цоохор зүйлээр ороосон соруулыг хийсэн байдалтай байв. Үзлэгээр “Fanta” гэх бичиглэлтэй хуванцар савыг хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-н 11-14/
Хүний өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн “...******* өмсөж яваа хувцасны халаасанд байгаа эд зүйлсийг өөрийн дураар нь гаргуулан харахад “Sigar” нэртэй тамхины хайрцаг дотор 2 ширхэг тамхитай, “marllboro” нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, багтрааны цацлага 1 ширхэг, “Mokate” нэртэй кофе 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, чихэр 1 ширхэг, цагаан өнгийн нимгэн уутанд хийсэн жижиг хэмжээний ногоон өнгийн нунтаг зүйл зэрэг эд зүйлс байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 26-27/
Хүний биед үзлэг хийсэн “Э.******* өмсөж явсан хувцас авч яваа эд зүйлийг үзэхэд ...зүүн халаасанд нь гадуураа шувуу угалз зэрэг дүрслэл бүхий зурагтай, диаметр нь 4.5 см, өндөр нь 2.3 см, конус /тэгш зургаан өнцөгт/ хэлбэртэй дотор талын хайрцаг хэсгийн өндөр 1 см байх ба тал хэсгээрээ ногоон өнгийн нунтаг, үр мэт жижиг бөөрөнхий зүйлстэй ургамал мэт зүйлтэй, тагны дотор хэсэгт нь ягаан өнгийн цавуу мэт зүйлээр бохирлогдсон хатсан металь савтай эд зүйл байсныг хураан авав...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 28-29/
Эд зүйлд үзлэг хийсэн “...гялгар уутанд боосон нунтаг зүйл байх бөгөөд уутыг задлан үзэхэд хатааж нунтагласан ногоон өнгийн ургамал байна. *******үүнийг электрон жин дээр жинлэж үзэхэд 45,5 грамм татаж байв. Зургаан тал бүхий жижиг төмөр хайрцгийг нээж үзэхэд мөн хатааж нунтагласан ногоон өнгийн ургамал байна. *******үүнийг жинлэж үзэхэд 2.3 грамм байсныг тэмдэглэн авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 72-74/
Эд зүйлд үзлэг хийсэн “...Гялгар уутанд боосон нунтаг зүйл байх бөгөөд уутыг задлан үзэхэд хатааж нунтагласан ногоон өнгийн ургамал байна. *******үүнийг электрон жин дээр жинлэж үзэхэд 40 грамм татаж байв. Зургаан тал бүхий жижиг төмөр хайрцгийг нээж үзэхэд мөн хатааж нунтагласан ногоон өнгийн ургамал байна. *******үүнийг төмөр савнаас гаргаж жинлэж үзэхэд жингийн грамм заагч ажиллахгүй /жинлэж байгаа зүйл хөнгөдөж байсан/ байсныг тэмдэглэн авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 117-118/
*******үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №421 дугаартай “*******инжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ, *******инжилгээнд ирүүлсэн “******* 2020.01.01 4:51” гэж хаягласан шээсний дээжнээс *******етрагидроканнабинол /*******НС/ илэрсэн. *******етрагидроканнабинол /*******НС/ нь НҮ*******-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-н 93-94/
*******үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №418 дугаартай “*******инжилгээнд ирүүлсэн өвс, ургамал мэт зүйлүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Гялгар уутанд боосон болон төмөр хайрцагтай өвс, ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. *******ельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮ*******-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Гялгар уутанд боосон өвс ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 43 гр, төмөр хайрцагтай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 2 гр байсан ба дээжнээс 0.1 гр шинжилгээнд зарцуулав” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-н 108-111/
*******үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №423 дугаартай “*******инжилгээнд ирүүлсэн эд зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. *******огоо хэлбэрт оруулсан тугалган цаас, хуванцар сав, хуйлсан мөнгөн тэмдэгт тус бүрээс *******ельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. *******ельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮ*******-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. *******инжилгээнд ирүүлсэн эд зүйлийг ямар хэрэглэдэг, ашигладаг нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-н 114-116/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “...“Fanta” гэсэн бичиглэлтэй 05 граммын хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, хуйлсан мөнгөн дэвсгэрт /серь дугаарыг харах боломжгүй/, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, гялгар ууттай өвс мэт зүйл /шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 43 грамм Каннабис/, гадуураа шувуу угалз зэрэг дүрслэл бүхий зурагтай диаметр нь 4.5 см, өндөр нь 2.3 см өндөртэй, 6 өнцөг хэлбэртэй, төмөр хайрцаг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 2 грамм Каннабис зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 150/
*******үүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 229 дугаартай дүгнэлтээр “******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь сэтгэцийн өвчингүй байна. ******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 210-211/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлээр “...гэртээ харих замдаа гудамжид гялгар ууттай зүйл байхаар нь хажуугаар нь өнгөрөх гэхэд 0.5 литрийн “Fanta” ундааны савыг хажуу талаас нь цоолоод тугалган цаасыг хуйлсан мөнгөн дэвсгэрт дээр тогтоогоод тогоо хэлбэрт оруулчихсан сонин харагдаад байхаар нь уг гялгар ууттай зүйлийг аваад үзтэл дотор нь миний биеэс хураагдсан өвс мэт зүйл байхаар нь хэрэглэж үзэх гээд нөгөө гялгар ууттай зүйлийг аваад амбаарны хажуу талын төмөр саван дотор хийгээд нуучихсан юм гэж мэдүүлсэн байна. *******а дээрх эд зүйлийг олсон гэх газраа зааж өгч чадах уу гэхэд ******* чадна гээд *******агануур дүүргийн Залуус гудамжны 29 дүгээр байшингийн баруун урд буланг заав..” гэжээ. /1 дүгээр хх-ийн 224-225/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “дэслэгч Ж.М *******агануур дүүргийн 5 хороо, Залуусын 29-1 тоотод сэжиг бүхий хүмүүс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж, хэрэглэж байна” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-н 10/,
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ. /1 дүгээр хх-н 138/,
*******үүгдэгч ******* нь “*******агдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-н 139/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
*******үүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, гэрч, шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хууль ёсны шаардлагыг хангасан, хууль ёсны баримтууд гэж үнэлэв.
*******үүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
*******үүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
*******үүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
*******үүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэжээ. Иймд шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. /2 дугаар хх-н 1/
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
*******үүгдэгч ******* нь оны дугаар сарын -ний өдрөөс оны дүгээр сарын -ний өдрийг хүртэлх хугацаанд *******агануур дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр гудамжны тоотод болон биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 45 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн “Гудамжнаас олоод өвс байна гэдгийг мэдэж байсан. *******эгээд хадгалж байгаад шинэ жилээр гаргаж ирсэн. *******и тухайн үед пиво уусан байсан болохоор сэтгэл хөдлөлөөр гаргаж ирээд хашаандаа хэрэглээд гэртээ орж ирээд байж байтал араас цагдаа нар орж ирээд гадуур хүрэмний халааснаас уг өвсийг гаргаж ирээд хурааж авсан” гэсэн мэдүүлэг,
- гэрч Х.******* мэдүүлсэн “******* гэрт ирээд түүний биед үзлэг хийх үед хувцасны халааснаас өвс гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54, 152/,
- гэрч Э.******* мэдүүлсэн “...*******и нойл орчихоод гарч ирэхэд ******* жижиг ундааны савтай, гол хэсэгтэээ гуурстай тамхи шиг зүйл барьчихсан зогсож байсан. Миний өмссөн гадуур хувцас ******* болохоор тухайн хувцасны халаасанд жижиг төмөр савтай зүйл юу болохыг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 55-56, 154-155/,
- гэрч С.******* мэдүүлсэн “...*******и 2021 он гаргаад ******* гэрээр очиход ******* дотуураа бор өнгийн малгайтай цамц өмссөн, гадуур нь ******* бор, цагаан өнгийн алагласан куртикийг өмссөн байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 60/,
- гэрч У.******* мэдүүлсэн “*******ухайн үед *******, *******, *******, ******* бид дөрөв байшингаас гарч зүүн талын төмөр хашаа руу ороод хуванцар саванд нүх үүсгэж хуванцар саванд нүх үүсгээд хуванцар савны ёроол хэсэгт бага зэрэг ус хийж тугалган цаасаар жижиг аяга хийж ургамлаа хийж шатаан хуванцарын амсраас сорж уушиглаж татсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 61-63, 157-158/,
- насанд хүрээгүй гэрч Л.******* мэдүүлсэн “...******* куртикний халаасаа ухаж байгаад гялгар ууттай нунтагласан өвс гаргаж ирсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 64-67/,
-*******үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 421, 418, 423, 229 дугаартай дүгнэлтүүд /1 дүгээр хх-ийн 93-94, 108-111, 114-116, 210-211/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-н 72-74, 117-118, 224-225/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсаныг хууль бус гэж үзнэ.
*******үүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “*******үүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад” гэсэн дүгнэлтийг гаргасан,
*******үүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “хөнгөн ял шийтгэл” оногдуулж өгнө үү гэв.
*******үүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
*******үүхээс шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагын зорилго нь нэг талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.
*******үүгдэгч ******* нь “ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдал тогтоогдов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.
Иймд ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх журмыг хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. *******энссэн хугацаанд “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох ” хязгаарлалтыг тогтоовол зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан *******агдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “Fanta” гэсэн бичиглэлтэй 0.5 граммын хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, хуйлсан мөнгөн дэвсгэрт /серь дугаарыг харах боломжгүй/, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, гялгар ууттай өвс мэт зүйл /шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 43 грамм Каннабис/, гадуураа шувуу угалз зэрэг дүрслэл бүхий зурагтай диаметр нь 4.5 см, өндөр нь 2.3 см өндөртэй, 6 өнцөг хэлбэртэй, төмөр хайрцаг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 2 грамм Каннабис зэрэг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг *******агдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, баримтыг тус шүүхэд ирүүлэх нь зүйтэй. /1 дүгээр хх-н 150/
Энэ хэрэгт хураагдан ирсэн “мэдүүлгийг шалгах ажиллагаа”-ны дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди нь дүрс, бичиглэлгүй байх тул энэ талаар дурдаж хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:
1. *******үүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар ******* овгийн ******* ******* “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******нхбаяр нь тэнссэн хугацаанд эрх хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.4 дэх заалт, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан *******агдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “Fanta” гэсэн бичиглэлтэй 0.5 граммын хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, хуйлсан мөнгөн дэвсгэрт /серь дугаарыг харах боломжгүй/, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, гялгар ууттай өвс мэт зүйл /шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 43 грамм Каннабис/, гадуураа шувуу угалз зэрэг дүрслэл бүхий зурагтай диаметр нь 4.5 см, өндөр нь 2.3 см өндөртэй, 6 өнцөг хэлбэртэй, төмөр хайрцаг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 2 грамм Каннабис зэрэг зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг *******агдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж, энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. *******ийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
**************РГ*******Л*******ГЧ, ЕРӨНХИЙ *******ҮҮГЧ *******.**************ЙГ*******ЛМ**************