Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

      2021         06          30                                     2021/ШЦТ/59

       

       МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 *******арийн бичгийн дарга                                *******аранжаргал

 Улсын яллагч                                                *******.*******илгүүн

 Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, .оны .дугаар сарын .-ны өдөр Улаанбаатар хотын .дүүрэгт төрсөн, .настай, ., .дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ., хүүхдийн хамт ******* дүүргийн . дугаар хороо, .хэсгийн 40 тоот хашаанд оршин суух урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн ******* ******* /РД: /.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дугаар сарын .-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн ******* дүүргийн .дугаар хороо, .хэсгийн .дугаар гудамжны .тоотод оршин суух ******* гэрт Ф.******* баруун мөрнөөс нь татаж чангаасан үйлдлийг дургүйцэн “зүгээр бай” гэхэд нь маргалдан, улмаар гэрээс дуудан гаргаж ******* хашаанд Ф.******* нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь дээд үүдэн 22 дугаар шүдний булгаралт, уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...*******и .оны .дугаар сарын .-ны өдөр айлд ямаа самнаж ирээд ******* дүүргийн .дугаар хороо, ..дугаар гудамжны .тоотод айлд архи уугаад хохирогч ******* маргалдаж байхдаа гараараа нүүрэнд нь нэг удаа цохьсон. Хохирогч ******* шүдийг 60,000 төгрөгөөр хийлгэж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ф.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд хэсэг хугацааны дараа ******* намайг зүгээр суулгахгүй, миний баруун мөрнөөс гараараа татаж чангаагаад байсан. *******и ******* хандан “чи зүгээр бай” гэхэд ******* намайг үгийн сөхөөгүй л гэрээс чирч гаргаад айлын хашаанд баруун гараараа миний нүүрний зүүн хацар, завьж хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд миний зүүн завьж, уруул хэсэг дотор талдаа дээд, доод хэсэгтээ язарч миний амнаас цус гарсан. *******и цагдаад зургаа авахуулаад гэртээ ирээд удаагүй байхад миний зүүн талын дээд үүдэн нэг шүд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Мөрдөн байцаалтад гэрч *******.Ч мэдүүлсэн: “...*******и нойл орчихоод гэртээ ороход Ф.*******, ******* нар хоорондоо маргалдаж байсан. Тэгэхээр нь би “та нар ингэж болохгүй” гээд гэрээс гаргасан. Тэгтэл ******* надад “эд нар хоорондоо хуйвалдсан байна, намайг гадуурхаж, бөөнөөрөө бөөрөлхөөд байна” гээд ******* ******* руу очоод “та нар намайг ал” гээд байсан. Тэгэхэд ******* ******* нүүр лүү гараараа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Мөрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...******* манай нөхөр ******* дуудаж гаргаад толгойн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохьчихсон байсан. Тэгээд би ******* хандан “чи яагаад манай нөхрийг цохиж байгаа юм бэ” гэхэд ямар нэгэн хариу өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаартай дүгнэлтэд: “Ф.******* биед дээд үүдэн 22 дугаар шүдний булгаралт, буйлны цус хуралт, доод уруулын язарсан шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх 22 дугаар шүдний булгаралт, уруулын язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь алдагдуулна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 25-26/,

Хохирогч Ф.******* нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 43/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ.  /хх-н 47/,

Шүүгдэгч, хохирогч нарын согтуурлын зэрэг шалгасан “******* согтуурлын зэрэг 2.48 хувьтай, Ф.******* согтуурлын зэрэг 1.46 хувьтай” гэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43/

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын М**************Г-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 50/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 55-58/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч Ф.*******атбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       67/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар .оны .дугаар сарын .-ны өдөр *******ийслэлийн ******* дүүргийн .дугаар хороо, .хэсгийн .дугаар гудамжны .тоотод оршин суух ******* гэрт хохирогч Ф.******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар гэрээс дуудан гаргаж ******* хашаанд түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь дээд үүдэн 22 дугаар шүдний булгаралт, буйлны цус хуралт, доод уруулын язарсан шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан   болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...*******и ******* маргалдаж байгаад нүүрэнд нь гараараа нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ф.******* “...******* намайг гэрээс чирч гаргаад айлын хашаанд гараараа миний зүүн хацар, завьж хэсэгт нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, гэрч *******.Ч “...******* ******* нүүр лүү гараараа цохьсон” гэх мэдүүлэг /хх-н 19/,  гэрч ******* “...******* манай нөхөр ******* дуудаж гаргаад толгойн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохьчихсон байсан” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед биед дээд үүдэн 22 дугаар шүдний булгаралт, буйлны цус хуралт, доод уруулын язарсан шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч хохирогч нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч *******, хохирогч Ф.******* нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал” нөлөөлсөн байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч ******* нь хохирогч Ф.******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******аранбат нь хохирогч Ф.*******атбаатарын биед биед дээд үүдэн 22 дугаар шүдний булгаралт, буйлны цус хуралт, доод уруулын язарсан шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Ф.*******атбаатарын шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “******* нь 60.000 төгрөгөөр шүд хийлгэж өгсөн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 69 / Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн  нийт 404 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

******* нь “ам бүл ., . амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс ******* бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал  зэргийг харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх ба ******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/505 дугаартай албан бичгээр “дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 104 цагийн ялыг эдлээгүй байна” гэжээ. /хх-ийн 55-58, 76-77/

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 404 цагаар тогтоох нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ******* энэ тогтоолоор оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 104 /нэг зуун дөрвөн/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 404 /дөрвөн зуун дөрвөн/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан ******* мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч Ф.******* эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 60.000 (жаран мянган) төгрөг төлснийг дурдсугай.

7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨ*******ХИЙ ШҮҮГЧ                                       *******.*******АЙГАЛМАА