Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 00510

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/00510

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, РЛ87061205 дугаар регистртэй, эмэгтэй, Онход овогт Сосорбурамын Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт оршин суух, РЛ89091237 дугаар регистртэй, эрэгтэй, Их мэргэд овогт Оюунцэцэгийн Лхагвадоржид холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2017/00353/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оноос О.Лхагвадоржтой танилцан үерхэж байгаад 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 2 дугаар сарын 16-ны өдөр том хүү Энх-Амгалан төрсөн. 2009 оны 9 дүгээр сараас эхлэн байнгын хэл амаар доромжилж, зодож цохиж, заналхийлэх болсон. Энх-Амгаланг миний хүүхэд биш гэж дарамталдаг байсан тул ээждээ үрчлүүлсэн. Бага хүү Энхтөр 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. Бас л та нарыг хүнтэй малтай нь шатааж ална гэдэг байсан. Ингээд 2014 оны 3 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаа. Иймд хүү Энхтөрийг өөрийн асрамжид үлдээж хуульд заасны дагуу эцэг О.Лхагвадоржоос хүү Энхтөрд хүүхдийн тэтгэлэг гаргуулж авахыг хүсэж байна. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Лхагвадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ асуудлаар өмнө нь эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй. Одоо бид тус тусдаа гэр бүлтэй болсон. Цаашид хамт амьдрах нөхцөлгүй юм. Бидний хамтын амьдралын явцад хүү Энх-Амгалан нь 2009 онд, хүү Энхтөр 2012 онд төрсөн. Хадам ээж тэтгэвэрт ороход хэрэгтэй гээд хүү Энх-Амгаланг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн юм. Таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдрах болсон. Намайг үхсэн мэт алга бол гэсэн. Тусдаа байснаас хойш хоёр хүүдээ нэг удаа хувцас авч ирж өгсөн боловч хаячихсан байна лээ. Мөн цөөхөн хэдэн төгрөг өгч байсан. Ээж нь хоёр хүүхдийг маань надтай утсаар яриулдаггүй. Энэ байдлыг нэхэмжлэгч С.Түвшинжаргалд ойлгуулж хэлж өгөхийг хүсэж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулна, хүү Энхтөрийг ээж С.Түвшинжаргалын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Түвшинжаргал нь хариуцагч О.Лхагвадоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.        

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2014 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа болон гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба хамтран амьдрах хугацаанд 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү Л.Энхтөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, 00/001707 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын улсын бүртгэгчийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн №0000739530 Г-51 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй учир 2012 оны 5 дугаар сарын 07- ны өдөр төрсөн хүү Л.Энхтөрийг эх С.Түвшинжаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж заасан тул эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг О.Лхагвадоржоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд хүү Л.Энхтөр нь эцэг О.Лхагвадоржтой хэдийд ч уулзах эрхтэй болно.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдав.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Л.Энхтөр 5 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг хүү Л.Энхтөрд сар бүр эцэг О.Лхагвадорж төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Л.Энхтөрд сар бүр төлөх тэтгэлэг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, нийт 169.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Лхагвадоржоос 169.934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Түвшинжаргалд олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Түвшинжаргал, хариуцагч О.Лхагвадорж нар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:                                                                                                                                 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Онход овогт Сосорбурамын Түвшинжаргал, Их мэргэд овогт Оюунцэцэгийн Лхагвадорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Л.Энхтөрийг эх С.Түвшинжаргалын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Л.Энхтөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг О.Лхагвадоржоос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг О.Лхагвадорж, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг С.Түвшинжаргал нарт тус тус даалгасугай.

 

5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 169.934 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

                    

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА