| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00488/И |
| Дугаар | 00488 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1996 онд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух, РБ96042000 дугаар регистртэй, Тогоруутан овогт Энхжаргалын Бүрэгмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, РЛ96052912 дугаар регистртэй, Хамар овогт Дашзэвэгийн Ёндондашид холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2017/00402/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Адъяасүрэн, нэхэмжлэгч Э.Бүрэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, хариуцагч Д.Ёндондаш, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Бүрэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ёндондаш бид хоёр 2013 онд 10 дугаар ангид байхдаа үерхэж эхлэсэн бөгөөд оюутан болж хамт амьдарч байх хугацаанд жирэмсэн болсон. Д.Ёндондаш өөр эмэгтэйтэй үерхэж байсныг мэдээд бид маргалдаж, тусдаа амьдрах болсон. Хүү Б.Агваансамдан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, Д.Ёндондаш хүүхдээ нэг л удаа харсан. Бид цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй. Иймд хүү Б.Агваансамдангийн төрсөн эцэг Д.Ёндондаш мөн болохыг тогтоолгож, хуулинд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлнэ гэв.
Хариуцагч Д.Ёндондаш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Бүрэгмаа бид хоёр 10 дугаар ангид байхаасаа үерхэж, оюутан болох жил нь хамт байх болсон. Би хүүхдээ авахуулсан гэж бодож байсан. Хүүгээ төрүүлсэн гэдгийг сая мэдсэн. Хүү Б.Агваансамдан миний хүүхэд мөн. Иймд цаашид эвлэрч хүүхдээ өнчрүүлэхгүйгээр хамт амьдаръя гэж бодож байна. Хэрэв эвлэрэхгүй бол хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Бүрэгмаа нь хариуцагч Д.Ёндондашид холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Бүрэгмаа, хариуцагч Д.Ёндондаш нар 2013 онд танилцан, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Агваансамдан төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын улсын бүртгэлийн ажилтны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэсэн хүү Б.Агваансамдангийн №0000168071 дугаартай төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж буй тухай “2-р багийн иргэн Бүрэгмаа овогтой Агваансамдан, нас: 1 нас 5 сар, хүйс: эр, хэвийн бойжиж байгаа нь үнэн болно” гэх бичилттэй 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байх тул хүү Б.Агваансамдангийн төрсөн эцгээр Д.Ёндондашийг тогтоох үндэслэлтэй байна.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Б.Агваансамдан нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Д.Ёндондашаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Б.Агваансамданг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Агваансамдан 1 нас 6 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг хүү Б.Агваансамданд сар бүр хариуцагч Д.Ёндондаш төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Агваансамданд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болж байна.
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Э.Бүрэгмаагийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, бүгд 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 99.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Бүрэгмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ёндондашаас улсын тэмдэгтийн хураамж 99.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бүрэгмаад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА