| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/48 |
| Огноо | 2021-06-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/48
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-н У-т холбогдох эрүүгийн 2117000000056 хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 05 дугаар сарын 07-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Г аймгийн С сум дугаар баг, дүгээр байрны ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э-н У /РД:................./,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Баруун өвөр гэх газар А.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар заамдаж, баруун гараараа зүүн хацарт нь 2-3 удаа цохих, алгадах, цээж рүү нь баруун гараараа 2-3 удаа цохих, баруун хөлөөрөө элгэнд нь 3-4 удаа өвдөглөх, дэгээдэж газар унагах, цээж, бөгс рүү нь баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун талын ар 2-р хавирга, зүүн талын урд 3-р хавирганы хугарал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн хацарт, зүүн чихний хэсэгт зулгаралт, цээжний зүүн талаар зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Баруун өвөр гэх газар А.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар заамдаж, баруун гараараа зүүн хацарт нь 2-3 удаа цохих, алгадах, цээж рүү нь баруун гараараа 2-3 удаа цохих, баруун хөлөөрөө элгэнд нь 3-4 удаа өвдөглөх, дэгээдэж газар унагах, цээж, бөгс рүү нь баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун талын ар 2-р хавирга, зүүн талын урд 3-р хавирганы хугарал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн хацарт, зүүн чихний хэсэгт зулгаралт, цээжний зүүн талаар зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Миний хувьд 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүмбэр сумын 5 дугаар баг, Баруун-Өвөр гэх газар А.Э-ыг зодож биед нь хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Түүний баримтаар тогтоогдсон хохирлын мөнгө болох 176 114 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлнө. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түүнээс уучлалт гуйсан. Бид хоёрын маргалдаж, муудах болсон гол шалтгаан нь болохоор Э намайг адуу хөөлөө гэж уурласнаас болсон. Өөр муудах, маргалдах ямар нэгэн шалтгаан байхгүй. Э-ын хувьд намайг зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
1.3. Хохирогч А.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манайх Сүмбэр сумын 5 дугаар багт, Баруун өвөр гэх газар хаваржиж байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би адуугаа харахаар гэрээсээ баруун хойш 10 цаг өнгөрч байхад мотоциклтой ганцаараа хөдөлсөн. Манай адуу гэрээс баруун хойш нэг их холгүй байсан. Адуугаа харчхаад ах Э бууж цай уучихаад буцаад адуугаа туугаад гэртээ харих санаатай адуу байсан газраа давхиад ирэхэд манай адуу байсан газраа байгаагүй. Тэгээд урагш харахад нилээн зайтай тоос босоод байхаар нь давхиад очиход У манай адууг мотоциклоор элдээд хөөгөөд явж байсан. Тэр манай нэг азарга адууг өөр хүний нэг азарга адуутай хамт бөөнд нь хөөгөөд явж байсан. Тэгэхээр нь би давхиж очоод чи муу яахаараа хүний адуу хөөдөг муу хулгайч вэ? Хохь чинь шүү гэж хэлчихээд цаашаа адуу руугаа давхихад тэр ардаас давхиж ирээд урдуур тойрч мотоциклоо тулгаж зогсоогоод данхраадсан. Тэгэхээр нь би бас мотоциклоосоо буухад тэр намайг шууд заамдахаар нь би зөрүүлээд түүнийг заамдсан. Тэр миний нүүр рүү баруун гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би түүнд болиоч муу пиздаа минь гэхэд тэр шууд үргэлжлүүлээд баруун хөлийнхөө өвдгөөр миний элгэнд 3-4 өвдөглөж, бөөр рүү хэд хэдэн удаа цохиод зодоод байсан. Би түүнийг хамгийн анх цохиход урагш өвдөглөөд суусан бөгөөд намайг суусан байхад дээрээс хөлөөрөө өшиглөж, гараараа цохиод зодоод байсан. Тэгээд байж байтал манай саахалтын Д.Б мотоциклтой давхиад ирсэн. Тэр ирээд Ут хандаж нэг нутаг усны хүмүүс байж нэгнийгээ адуу малыг яах гэж хөөж байдаг юм гэхэд У намайг чамайг ална гэж хэлээд дахиад 2-3 удаа толгой, нүүрний хэсэг, чих рүү цохисон. Тэгээд би түүнд баахан зодуулчихаад ам хамраас цус гоожоод байхаар нь босоод чамайг хэлдэг газар нь хэлнэ, хүний урамд чамд би гар хүрээгүй шүү гэж хэлчихээд явсан. Би Бд хандаж энэ хүн намайг зодлоо чи надад гэрч болоорой гэж хэлчихээд хөдлөөд гэртээ харьсан. Харьчихаад машинаа унаад Чойрт ирж цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
1.4. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Намайг очиход тэр хоёр мэндийн зөрүүгүй хоорондоо барилцаж аваад У нь Э-ыг зодож байсан. Эхлээд бие биеэ заамдалцаж байгаад У нь Э-ын нүүрэнд баруун гараараа 2-3 цохиод авсан. Тэгэхэд түүнд болиоч муу пиздаа минь гэхэд тэр шууд үргэлжлүүлээд баруун хөлийнхөө өвдгөөр элгэнд 3-4 өвдөглөсөн. Бөөр рүү нь гараараа хэд хэдэн удаа зодоод цохиод байсан. Мөн газар ойчсон байхад нь цээж, хавирга руу нь хэд хэдэн удаа өшиглөөд байсан. Яг аль хөлөөрөө хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Тэр бакалтай байсан. Тэр хоёр хоорондоо адуу хөөсөн, бэлчээрээ харамласны үндсэн дээрээс маргалдаж муудсан юм байна лээ. Э нь Утай чи муу яахаараа адуу хөөдөг юм бэ? гээд уурлаад байсан. Нөгөөх нь болохоор чи намайг алдаг хэн бэ? гээд л шууд дайраад байсан. Э-ын хувьд бол У-ыг зодож цохисон зүйл байхгүй. Анх заамдалцаж байгаад л зодуулчихсан. Нөгөөх нь залуу хүн болохоор Э-ыг шууд зодчихож байгаа харагдсан. Би Ут хандаж нэг нутаг усны хүмүүс байж нэгнийхээ адуу малыг яах гэж хөөж байдаг юм гэхэд У миний өөдөөс юм дугараагүй. Тэр хоёр хоёулаа эрүүл, архи дарс уугаагүй байсан. Э нь Ут зодуулчихаад ам хамраас цус гоожоод байсан. Э надад ахын дүү энэ намайг зодлоо, чи харлаа шүү гэрч болоорой гэж хэлчихээд давхиад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
1.5. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтэд:
- А.Э-ын биед баруун талын ар 2-р хавирга, зүүн талын урд 3-р хавирганы хугарал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн хацарт, зүүн чихний урд хэсэгт зулгаралт, цээжний зүүн талаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Баруун талын 2-р хавирга, зүүн талын 3-р хавирганы хугарал гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн хацар, зүүн чихний урд хэсгийн зулгаралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
1.6. Шүүгдэгч *******-ын гаргасан хохирол төлсөн баримт /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч *******, хохирогч А.Э нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
...******* нь надад 176 114 төгрөгийг төлж барагдуулж, уучлалт гуйсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг У-аас нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/,
2.3. Хохирлын төлбөр хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 56 дугаар хуудас/,
2.4. Говьсүмбэр аймгийн прокурорын газар гаргасан хүсэлт /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-н У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ