| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0683/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/703 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/703
2020 07 23 2020/ШЦТ/703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Г.Баярмаа,
Шүүгдэгч Н.Б, А.С, Н.Н тэдгээрийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С овогт Н Б, С овогт Н Н, Ц овогт А С нарт холбогдох эрүүгийн 2009 00000 0708 дугаартай 1 хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжны 465 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Н Б /РД:********/,
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Янмал ХХК-д чанар шалгагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжны 465 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Н Н /РД:*********/,
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн 2 дугаар баг, Эрдэнэмандал 13 дугаар гудамж 15 тоотод оршин суух бүртгэлтэй боловч /одоо Сүхбаатар дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт захад оршин суудаг/
-Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан Ц овогт А С /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б нь хохирогч М.Б зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн хаан банкны картыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-д уншуулж 2020 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг 45 минутад 500.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 10 цаг 56 минутад 200.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 17 цаг 33 минутад 1.000.000 төгрөг тус тус хулгайлан авч нийт 1.700.0000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Н нь хохирогч М.Б зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн ХААН банкны картыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-д уншуулж 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 18 цаг 59 минутад 800.000 төгрөг, мөн өдөр 19 цаг 01 минутад 500.000 төгрөгийг тус тус хулгайлан авч нийт 1.300.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч А.С нь хохирогч М.Б зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн ХААН банкны картыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-д уншуулж 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 08 цаг 26 минутад 500.000 төгрөгийг хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Намжилцэрэн мэдүүлэхдээ “...Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэснээ хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байгаа. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 25, 79-81/-р тал, гэрч Н.Б, А.С нарын мэдүүлэг /хх-ийн 28-35/-р тал, яллагдагч нарын мэдүүлэг /хх-ийн 3-4, 7-8, 11-12, 96-101/-р тал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 47-75/-р тал, хохирогч М.Б хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 15-18/-р тал, шүүгдэгч А.С, Н.Б, Н.Н нараас хохирогч М.Б хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 76-78/-р тал, хохирогч М.Б хэргийн материал танилцаад гаргасан тайлбар /хх-ийн 89-90/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгч нарыг гэрч, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөвд тооцсон болно.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч М.Б зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн хаан банкны картыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-д уншуулж 2020 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг 45 минутад 500.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 10 цаг 56 минутад 200.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 17 цаг 33 минутад 1.000.000 төгрөг тус тус хулгайлан авч нийт 1.700.0000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Н нь хохирогч М.Б зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн ХААН банкны картыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-д уншуулж 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 18 цаг 59 минутад 800.000 төгрөг, мөн өдөр 19 цаг 01 минутад 500.000 төгрөгийг тус тус хулгайлан авч нийт 1.300.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч А.С нь хохирогч М.Б зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн ХААН банкны картыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-д уншуулж 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 08 цаг 26 минутад 500.000 төгрөгийг хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Б, А.С, Н.Н нар нь өөрсдийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүй, нөгөөтэйгүүр шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Б, А.С, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нийт 3.500.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б 1.700.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Н 1.300.000 төгрөгийг, шүүгдэгч А.С 500.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч М.Б зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад тайлбар гаргасан /хх-ийн 91/-р тал байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтэдээ “... Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...”,
Шүүгдэгч А.С “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...”,
Шүүгдэгч Н.Н “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээллттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Намжилцэрэн эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол нөхөн төлөгдсөн байдлыг нь харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогчдийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Н.Б нарт тус бүр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгч А.С, Н.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь “...Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг...”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “... Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол...”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “... Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг...” тус тус анхааруулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Н.Б, А.С, Н.Н нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.С өмнө нь “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан...” гэж алдаатай бичсэн байх бөгөөд “...хавтас хэргийн 97-129 дүгээр талд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоол...” авагдсан байгааг зөвтгөн тэмдэглэж байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Н Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-С овогт Н Н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Ц овогт А С бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүрэг /аймаг, нийслэл/-н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Н “...Оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь “...Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг...”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “... Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол...”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “... Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг...” анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, А.С нарт тус бүр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Н.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
8. Н.Б, А.С, Н.Н нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, А.С, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, А.С, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР