| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00409/И |
| Дугаар | 138/ШШ2017/00555 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2017/00555
| 2017 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 138/ШШ2017/00555 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын харъяат, Хэрлэн сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ажилгүй, ЖЕ850922*******3 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын Номинт багт оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, овогт ы т холбогдох,
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2011 оны 05 сард нэг төгсөлтийн Э.тай үерхэж нөхөрлөн явсаар ойр дотно харьцаатай болсон. Би удалгүй жирэмсэн болж 2012 оны 07 сарын 28-ны өдөр охин Энэрэл төрж гэрлэлтээ батлуулсан. Дараа нь 2015 оны 07 сарын 04-ний өдөр хүү Төгстөгөлдөрийг төрүүлсэн. Хүүхдүүд маань 1,9-5 настай, хүүхдүүдээ би өөрөө харж хандаж байдаг. Нөхөр бид хоёр хоёулаа ажилгүй, эцэг, эхийн тэтгэврийн хэдэн төгрөгөөр амьжиргаагаа залгуулж байна. Нөхөр нь гэр бүл болоход л архи бага зэргээр хэрэглэж байсан боловч 2013 оноос архи уух нь ихсэж уулгахгүй, гэрээс гадагш гаргахгүй гэхээр уурлаж намайг тархи толгой руу цохиж зодож гэр орондоо агсан согтуу тавьж хаалга үүдээ эвдэж аяга, тавга хагалж хашгирч бахирч байнга хараалын үг хэлж үр хүүхдүүдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон. Миний бие хоёр хүүхдээ бодоод тэвчиж ирсэн бөгөөд хөдөө мал маллаж байгаад намайг жирэмсэн байхад ганцааранг маань хаяж яваад бүтэн жил гаран болоод ирсэн боловч дээрх гэр бүлийн хүчирхийлэл даамжирч бид таарч нийлэхгүй болж намайг хавдар хүрч үх гэж хэлж ус хүртэл цацсан. Би энэ бүх гэр бүлийн хүчирхийлэлийг цаашид тэвчиж чадахгүй болсон. Намайг тай гэр бүл болоход манай эцэг, эх 300-аад тооны мал өгсөн нь өсөөд 400 тооны хонь ямаа, үхэр болсон мөн мотоцикл байгаа. Эдгээр эд хөрөнгөө би өөрөө авсан. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. нь гэр оронгүй, ажил төрөлгүй болсон учир том охиндоо тэтгэлэг авна. Бага хүүхэддээ тэтгэлэг гаргуулахгүй. Бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцсон гэв.
Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр гэр бүл болж хоёр хүүхдийн эцэг, эх болсон. Бид хоёрыг гэр бүл болоход *******гийн эцэг, эх нь 170 гаруй тооны мал өгсөн. Тэр өсөөд 300 гаруй тооны малтай болсон. Мөн гэр, пин, мотоциклтой болсон. Эдгээр эд хөрөнгөө эхнэр, хүүхдүүддээ өгнө. Миний хувьд хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хамгийн гол нь би одоо бүх юм ноолиос эхэлж байгаа учир нэг хүүхдийн тэтгэлэг төлье. Хэрэв би гайгүй болвол бага хүүдээ тэтгэлэг төлөх болно. Одоо гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд өгнө. Хүүхдийн тэтгэлэг төлнө. *******гаас хүсэхэд хүүхдүүдтэй маань хааяа уулзуулж байгаарай гэж хүсэх байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч Э., нэхэмжлэгч Д.******* нар нь 2011 онд гэр бүл болж, 2012 оны 10 сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд энэ хугацаанд буюу 2012 оны 07 сарын 28-ны өдөр охин Э.Энэрэл, 2015 оны 07 сарын 05-ны өдөр хүү Э.Төгстөгөлдөр нарыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар зэрэг баримт бичгээр батлагдаж байна.
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э. нар нь таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа бөгөөд 2017 оны 02 сарын 08-ны өдөр тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандан зуучлагчийн тусламжтайгаар эвлэрэх ажиллагаа явуулж эвлэрсэн боловч хамт амьдрах хугацаандаа өмнөх байдал дахин давтагдаж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон байх тул Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болсон байна.
Зохигчид эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд хүүхдийн тэтгэлэг гаргуулах, асрамж тогтоолгох шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгдөхийг хүссэн хүсэлтийн дагуу чөлөөлөгдсөн бөгөөд гэрлэлт цуцлах шаардлагад нэхэмжлэгч Д.******* нь 70200 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн дансанд хэвээр үлдээж, мөн хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1.5-д заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 28411 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, мөн хариуцагч Э.аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь 2015 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.Төгстөгөлдөрт хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 132 дугаар зүйлийн 132.******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар ******* овогт *******ын *******, овогт ы нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн охин Э.Энэрэл, 2015 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.Төгстөгөлдөр нарыг эх Д.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Э.Энэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-1******* нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Э.аас тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, хариуцагч Э.аас 28411 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЙГАЛМАА