| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00321/и |
| Дугаар | 138/ШШ2017/00564 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2017/00564
Хариуцагч зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, “******* *******” гэх газарт оршин суух, ЖБ7806*******277 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ад холбогдох,
“Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5802424 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 20*******7 оны 03 сарын *******5-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын иргэн Э.******* нь 20*******3 онд сум хөгжүүлэх сангаас хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилгоор 5000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, 3 жилийн хугацаатай зээлж авсан. Одоо зээлийн гэрээний хугацаа дууссан ч үндсэн төлөлт болон хүүгийн төлөлт дутуу байна. Зээлдэгч Э.*******ад удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлийн төлөлт хийхгүй байгаа тул зээлийн гэрээ ёсоор үндсэн зээл 5000000 төгрөгөөс үлдэгдэл 5753628 төгрөг, алданги 48796 төгрөг, нийт 5802424 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч *******ын ******* /утас: 89*******6*******828/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 20*******3 онд ******* сумын сум хөгжүүлэх сангаас хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилгоор 5000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжлэлийн шаардлага 5802424 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Уг төлбөрийг 20*******7 онд багтаан төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Э.*******ад холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5802424 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 20*******3 онд сум хөгжүүлэх сангаас хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилгоор 5000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, 3 жилийн хугацаатай зээлж авсан боловч одоо хүртэл зээлийн гэрээний үүргийн биелэлт 5802424 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн биелэлт 5802424 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 5802424 төгрөгийг төлөхийг хариуцагч ******* овогт *******ын ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид *******07789 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 53895 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
5. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА