Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/710

 

 

 

 

2020        07         28                                        2020/ШЦТ/710

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбат,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д Г холбогдох 2003 00000 0207 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Дорнод Монгол ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 47-07 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлтэй:

  •  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
  •  Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 539 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар,
  •  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай, М овгийн Д Г, /РД:********/

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-ын Сансар худалдааны төвийн баруун замд “Тоёота приус” маркийн 32-63 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:” а/ “тухай ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа. . хэрэглэсэн .. үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбат мэдүүлэхдээ “... Хохирогчийн биеийн байдал муу босож чадахгүй байгаа хэдий ч гарсан бүх зардлаа нэхэмжлээгүй. Тэрээр ердөө 1.900.520 төгрөгийг нэхэмжилж байх тул шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-ын Сансар худалдааны төвийн баруун замд “Тоёота приус” маркийн 32-63 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:” а/ “тухай ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа. . хэрэглэсэн .. үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

        -2020 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан Тоёота приус-11 маркийн 32-63 УБЧ улсын дугаартай тээврийч хэрэгслийг жолоодон замын хөдөлгөвнд оролцож явсан Д овогтой Г драйгер багаж ашиглан шалгахад 3.73 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруупах ундаа хэрэглэсэн болох нь тоггоогдлоо” гэх тэмдэглэл, /хх-ийн 12/-р тал,

 -Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Хохирогч Н.Б: “2020 оны 05 дугаао сарын 10-ны өдөр 15 цаг, 20 минутын орчим 32-ын Сансар худалдааны төв ороод хүнсээ бариад замын эсрэг талын автобус.ны буудлаас автобусанд суухаар уг замын зүүн талаас баруун талруу явган хүний гарцтай хэсгээр гарахаар алхаад явж байтал ертөнцийн зүгээр урдаа хойшоо чиглэлтэй 1 дүгээр эгнзэгээр явж байсан лриус маркийн 32-63 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлээд зам дээр унасан. ... би хүнсний зүйлүүдээ цуглуупаад байж байхад жолооч гэх эрэгтэй бууж ирээд чи гарцаар гараач” гэж хэлсэн. Тэгээд хажууд байсан хүн гүйж ирээд тэр жолоочид би чи юу яриад байгаа юм бэ “би гарцаараа гарч ээйна шүү дээ гэж хэлэхэд тэр жолооч машинаа хөдөлгөөд явах гэтэ.п тэнд байс.ан нэг хүн жолооч дээр очоод “чи явахгүй шүү, чи бэс архи уусан байна” гэж хэлээд тэр жопоочыг явуулаагүй барьж байсан. Тэр хүн нилээн согтуу байсан. Гомдолтой байна хохирлын баримтаа цуглуулж байгаад өгөх болно...” гэсэн мэдүүпэг. /хх-ийн 19/-р тал,

-Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “...Эрх хасагдсан гэх жолоочийн лавлагаа...” мэдээлэл /хх-ийн 23/-р тал,

-Хүний биед хийсэн шуүх эмнэлгийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №5677 дугаартай “...Н.Б биед баруун шаант ясны гадны ёрвонгийн шахагдсан хугарал, баруун өздөг зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлиин зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/-р тал,

-Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 888062 дугаартай “...Тоёота приус" маркийн 32-63 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.6кН, баруун талдаа 1.8кН, зөрүү нь 11.1% /стандарт 20%/ хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа О.Окн, баруун талдаа 0.8кН, зөрүү нь 0.0% /стандарт 30%/ зүүн хойд талын тоормос зогсоогүй, автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Г тухайд хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Д.Г нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц үйл баримт тогтоогдоогүйн дээр шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 1.900.520 төгрөгийг хохирол учирч шүүгдэгч Д.Г нь нөхөн төлсөн болох хавтас хэрэгт авагдсан “Гүйлгээ хийсэн тухай баримт”-р нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч Н.Б нь өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн дүгнэлтэдээ “... Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Тусгайлан гаргах саналгүй...” гэх саналыг,

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Би хохирогчоос уучлалт гуйж хохирлыг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж  өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Гурав. Бусад асуудлаар.

 

          Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. М овогт Д Г “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Г “...Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэсүгэй.          

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь “...Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг...” тус тус сануулсугай.

6. Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хохирогч Н.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Г жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР