| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0580/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/575 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 20.17.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/575
2020 06 17 2020/ШЦТ/575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Н.Ц түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ц эрүүгийн 2009 00000 0661 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-н өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 4 дүгээр хэсэг гудамж, 63-1977 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Н Ц, /РД:**********/,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
1. Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14б байрны 84 тоотод үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж тайлбарлах зүйл байхгүй...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний үйлчлүүлэгч нь өөрийн үйлдсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн учир 5.400.000 төгрөгийн торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин уг торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү ...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:
Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“... Ц нь 3 хоногийн өмнө автомат мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг байсныг нь мэдсэн. Гаднаас мөрийтэй тоглох гээд ирсэн хүмүүс нь Н.Ц данс руу мөнгө хийгээд мөнгөнд нь тааруулж, автомат тоглоомд суусан ширээнд чимээр 20.000 төгрөгийн оноо өгдөг. Уг оноог авсан хүн нь автомат тоглоомон дээр загас буудаж тоглодог...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/-р тал,
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би Ц автомат тоглоомоор тоглож мөрийнд алдсан мөнгөө Даваа гэх залуугийн Хаан банкны данс руу өөрийн ********** дугаарын данснаас 200.000, 300.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/-р тал,
Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Энэ тоглоомын газар нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Тэр үед би орж тоглодог байж байгаад сүүлдээ буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 02, 04-ний өдрүүдэд хүмүүс орж ирэхээр нь мөнгийг нь аваад сууж байгаад суудлых нь оноог хийж өгдөг байсан. Тухайн тоглоом нь 1000 төгрөг өгвөл 1000 оноо, 10.000 төгрөг өгвөл 10.000 оноогоор цэнэглэж өгдөг. Би ажилласан өдөр бүртээ 50.000 төгрөгөөр Ц цалинждаг байсан. Намайг ажиллах хугацаанд 2-3 хүн орж ирж 700.000 төгрөгөөр, 400.000 төгрөгөөр, 1.100.000 төгрөгийн орлого орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-56, 57-58/-р тал
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55/-р тал,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13/-р тал,
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14, 16, 20 21/-р тал,
Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 26/-р тал,
Шүүгдэгч Н.Ц үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гагцхүү хуульд захирагдан хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэрэгт тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шударга ёсны зарчмыг баримталсан болно.
НЭГ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14б байрны 84 тоотод үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Ц нь өөртөө ашиг олохын төлөө мөрийтэй тоглоомыг хуулиар хориотойг мэдсээр байж зохион байгуулсан, энэ нь тухайн шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлийг хууль бус болохыг ухамсарлан ойлгож, нийгэмд учирч болох хор уршгийг урьдчилан мэдэх боломжтой байсан болох нь харагдаж байна.
Түүнчлэн хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ц нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ бүхий нотлох баримт авагдаагүйн дээр шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүй, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргаахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.Ц үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн гэмт хэргийн улмаас бусдад аливаа нэг бодит хохирол учраагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчийн тухайд улсын яллагчтай хуульд заасан төрөл хэмжээний дотор ял тохирч, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц прокурорын саналын хүрээнд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц оногдуулсан торгуулийн ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
ГУРАВ. Бусад асуудлаар.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан
- АЕ2054677 AG0340252, AG5412436, AG6191141, AG7734328, AZ9079622, AG0086495, AG9515440, AG8921111, AD0478557, AG4867313, AZ6616042, AD4908201, AZ5842449, AF6519361, AC5147446, AG3629626, AD3162821, AZ1372612, AG1512689, AE2259282, AG1314646, AD4272356, AG5038520 тус тус дугаартай 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд,
-АН5881217, AD2913301, PS0529216, AK9652594, AH3208994, NZ7583971, AJ7627281, AH4015510, AH4992989, АН5240937 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.000 төгрөг нийт 100.000 /нэг зуу/-н мянган төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулахаар Монгол банканд шилжүүлж, Шинэ матар гэсэн бичигтэй цагаан өнгийн удирдлага 1 ширхэг, 88112715 гэсэн бичигтэй хар өнгийн удирдлага 1 ширхэг, к3 гэсэн цэнхэр өнгийн жижиг 1 ширхэг чип, улаан өнгийн чиптэй цагаан түлхүүр 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2 ширхэг мөрийтэй тоглоомын ширээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н Ц үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц шүүхээс оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан
- АЕ2054677 AG0340252, AG5412436, AG6191141, AG7734328, AZ9079622, AG0086495, AG9515440, AG8921111, AD0478557, AG4867313, AZ6616042, AD4908201, AZ5842449, AF6519361, AC5147446, AG3629626, AD3162821, AZ1372612, AG1512689, AE2259282, AG1314646, AD4272356, AG5038520 тус тус дугаартай 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд нийт 480.000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөг,
-АН5881217, AD2913301, PS0529216, AK9652594, AH3208994, NZ7583971, AJ7627281, AH4015510, AH4992989, АН5240937 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд нийт 100.000 /нэг зуу/-н мянган төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулахаар Монгол банканд шилжүүлж, шинэ матар гэсэн бичигтэй цагаан өнгийн удирдлага 1 ширхэг, 88112715 гэсэн бичигтэй хар өнгийн удирдлага 1 ширхэг, к3 гэсэн цэнхэр өнгийн жижиг 1 ширхэг чип, улаан өнгийн чиптэй цагаан түлхүүр 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2 ширхэг мөрийтэй тоглоомын ширээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Н.Ц нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР