Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 209

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: ******* ХХК 

Хариуцагч: У.Б

Хариуцагч: О.Г

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,162,282.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч У.*******, О.******* нар нь нэхэмжлэгч ******* ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******/-ийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3,162,282.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, үлдэгдэл 730,136.05 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,546 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******, О.******* нараас 32,773 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 32,773 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР