Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунзул/

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4-р баг, Дундсайханы 6-27 тоотод оршин суух Боржгон овгийн Уламбаярын Баттогтох /РД:КВ92042719 /

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4-р баг, Дундсайханы 6-27 тоотод оршин суух Бат-Очир овгийн Отгончимэгийн Гэрэлмаа /РД:КК91121706/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,162,282.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У.Баттогтох хамтран зээлдэгч О.Гэрэлмаа нар нь Төрийн банктай 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр №58 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 6.199.590 /Зургаан сая нэг зуун ерэн есөн мянга таван зуун ер/ төгрөгийг жилийн 19,2 хувийн, сарын 1,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлэн авсан Зээлдэгч У.Батгогтох О.Гэрэлмаа нар нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой зээлдэгчтэй уулзаж, холбоо барьж байсан хэдий ч зээлийн төлбөрийг төлөлгүй банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 2.567.878,30 /Хоёр сая таван зуун жаран долоон мянга найман зуун далан найман төгрөг гучин мөнгө/ төгрөг, үндсэн хүү 551.544,93 /Таван зуун тавин нэгэн мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42.859,02 /Дөчин хоёр мянга найман зуун тавин есөн төгрөг хоёр мөнгө/ төгрөг, нийт 3.162.282,25 / Гурван сая нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун наян хоёр төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч У.Баттогтох, О.Гэрэлмаа нар нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй нийт 367 хоног хугацаа хэтрүүлж, Зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5-т заасан үүргээ биелүүлэхгүй банкийг хохироосоор байна. Иймд төлөгдөөгүй байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 3.162.282,25 /Гурван сая нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун наян хоёр төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Баттогтох, О.Гэрэлмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Одоо банкинд төлөх 731,000 төгрөг үлдсэн. Хариуцагч У.Баттогтох, О.Гэрэлмаа бид үлдэгдэл 731,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунзул шүүхэд гаргасан тайлбартаа: “2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банкны Өмнөговь салбараас зээлдэгч У.Баттогтох, О.Гэрэлмаа нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тус зээлдэгч нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үндсэн зээлээс 2,567,878.30 төгрөгийг төлсөн ба өнөөдрийн байдлаар хуримтлагдсан хүү 665,009.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,126.07 төгрөг нийт 730,136,.05 төгрөгийн үлдэгдэлтэй байна.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч У.Баттогтох, О.Гэрэлмаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,162,282.25 төгрөгийг гаргуулахыг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 2,567,878.30 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн ба үлдэгдэл 730,136.05 төгрөг болсон байна.

Одоо үлдэгдэл 730,136.05 төгрөгийг хариуцагч У.Баттогтох, О.Гэрэлмаа нар хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч У.Баттогтох, О.Гэрэлмаа нар нь нэхэмжлэгч Төрийн банк ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунзул/-ийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3,162,282.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, үлдэгдэл 730,136.05 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,546 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Баттогтох, О.Гэрэлмаа нараас 32,773 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 32,773 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн банк ХХК-д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР