Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1001

 

 

 

 

 

2020            12        08                                   2020/ШЦТ/1001   

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч Н.Э түүний өмгөөлөгч А.Энхбуурь,

шүүгдэгч Э.М түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э М, Х овогт Н Э нарт холбогдох эрүүгийн 1709 00326 0449 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

1. Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 8-118 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Э М /РД:**********/,

2. Монгол Улсын иргэн 1999 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9-373 тоотод оршин суудаг гэх, Урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгуулийн ялаар,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Х овогт Н Э /РД:**********/,

Хоёр. Холбогдсон хэргийн товч агуулга.

Шүүгдэгч Н.Э, Э.М нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах Жой зочид буудалд хохирогч А.М унтсан хойгуур нь түрийвчийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар Голомт банкны виза картаар нь зарлагын гүйлгээ хийж 2 сая төгрөгийг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүгдэгч Э.М өмгөөлөгч Б.Эрдэнэболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэжээ.  

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй ....” гэжээ.

Шүүгдэгч Э..Э өмгөөлөгч А.Энхбуурь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул гэм буруу дээр маргах зүйлгүй....” гэжээ.

Нэг.  Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Н.Э, Э.М нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах Жой зочид буудалд хохирогч А.М унтсан хойгуур нь түрийвчийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар Голомт банкны виза картаар нь зарлагын гүйлгээ хийж 2 сая төгрөгийг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.М, Н.Э нарын зүгээс өөрсдийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед маргаангүйн дээр шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэрэгт үндэслэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нөгөөтээгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуулийн хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн, тухайн баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Э, Э.М нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд, шүүгдэгч Э.М, Н.Э нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч А.М нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан, цаашид гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаар тус шүүхэд хандан өргөдөл гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Н.Эд мөн хуульд зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх....” саналыг,

Шүүгдэгч Э.М зүгээс “...Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч Э.М өмгөөлөгч Б.Эрдэнэболорын зүгээс “...Шүүгдэгч нь гэм буруу дээр маргадаггүй хохирол төлбөр төлж барагдуулсан эдгээр байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг,  

Шүүгдэгч Н.Э зүгээс “...Надад хуульд заасан хамгийн бага хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч Н.Э өмгөөлөгч А.Энхбуурийн зүгээс “... Энэ хэрэг 2017 онд үйлдэгдсэн шүүгдэгч нь 18 насанд хүрч байсан. Шүүгдэгч нь 2 хэргийг нэмж нэгтгүүлээгүй улмаас эрх зүйн байдал дордсон нөхцөл байдал үүсэж байна. Улсын яллагчийн зүгээс санал болгож байгаа 2 жилийн хорих ял шүүгдэгчийн хувьд хүнд тусаж байгаа Э нь бага насны хүүхэдтэй гэмт хэрэг үйлдэх үедээ өөртөө дүгнэлт хийж чадаагүй байсан. Одоогоор бол өөртөө үнэлэлт дүгнэлт хийж хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байгаа эдгээр байдлыг харгалзан үзээд ялын хамгийн доод хэмжээг болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “...Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах...”, 2.5 дахь хэсэгт зааснаар “...Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 25 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил 03 сар, 25 хоногийн хугацаагаар тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Н.Э нь энэ хэргийн учир 99 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Э.М нь энэ хэргийн учир 41 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Б овогт Э М, Х овогт Н Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

.           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М “...Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах...”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар “...Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

            4. Шүүгдэгч Э.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 25 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Э нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жил 03 сар, 25 хоногийн хугацаагаар тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э оногдуулсан 01 жил, 03 сар, 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э урьдчилан цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Э.М нь энэ хэргийн учир 41 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

            9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Э эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР