Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/992

 

 

 

 

 

2020          12        08                                     2020/ШЦТ/992   

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ж.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж Я холбогдох эрүүгийн 2009 00000 0993 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-7, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 34-430 тоотод оршин суух хаягтай, Урьд

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаатай хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Т овогт Ж Я /РД:**********/,

Хоёр. Холбогдсон хэргийн товч агуулга.

Шүүгдэгч Ж.Я нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14В байрны 02 тоотод 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Х.Б бичиг баримтаа хаячихсан байна, данс руу чинь мөнгө хийж авах гэсэн юм гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч картыг нь авч улмаар картаас нь 40.000 төгрөгийг авч залилсан,

Мөн шүүгдэгч Ж.Я нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 02 дугаар байрны 00 тоотод хохирогч Ц.У утсаар чинь яриад өгье, 40.000 төгрөг байна уу танд би ээжийгээ ирэхээр нь аваад өгье хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Хаан банкны карт Хуавей маркийн гар утсыг тус тус залилан авч улмаар картыг нь ашиглан бэлэн мөнгөний машинаас 80.000 төгрөг авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Ж.Я шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Б мэдүүлэг /хх-ийн 07-09, 10/-р тал,

Гэрч Ж.Я мэдүүлэг /хх-ийн 11/-р тал,

Хохирогч Ц.У мэдүүлэг /хх-ийн 26-28, 30/-р тал,

Дамно ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн СБ1-20-765 дугаартай “Хуавэй 6” загварын гар утасны зах зээлийн үнэ 311600 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35/-р тал зэрэг болно.

 

Нэг.  Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ж.Я нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14В байрны 02 тоотод 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Х.Б бичиг баримтаа хаячихсан байна, данс руу чинь мөнгө хийж авах гэсэн юм гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч картыг нь авч улмаар картаас нь 40.000 төгрөгийг авч залилсан,

Мөн шүүгдэгч Ж.Я нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 02 дугаар байрны 00 тоотод хохирогч Ц.У утсаар чинь яриад өгье, 40.000 төгрөг байна уу танд би ээжийгээ ирэхээр нь аваад өгье хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Хаан банкны карт Хуавей маркийн гар утсыг тус тус залилан авч улмаар картыг нь ашиглан бэлэн мөнгөний машинаас 80.000 төгрөг авч залилсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Я нь өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед маргаангүйн дээр шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэрэгт үндэслэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нөгөөтээгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуулийн хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн, тухайн баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Я тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр прокуророос шүүгдэгч Ж.Я үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд, шүүгдэгч Ж.Я үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Х.Б, Ц.У нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүгдэгч Ж.Я зүгээс хохирогч нарт учирсан бодит хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Ж.Я нийт 431.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Б 40.000 төгрөгийг, хохирогч Ц.У 391.600 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаатай хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх....” саналыг,

Шүүгдэгч Ж.Я зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ж.Я эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ж.Я нь энэ хэргийн учир нийт 31 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сд-1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Т овогт Ж Я үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Я 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Я оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Я урьдчилан цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Я нийт 431.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Б овогт Х Б /РД:**********/-д 40.000 төгрөгийг, хохирогч М овогт Ц У /РД:**********/-т 391.600 төгрөгийг тус тус олгосугай.  

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сд-1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Я авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Я авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР