Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/646 

 

 

 

 

 

 

 

2020         07         06                                   2020/ШЦТ/646     

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Энхжин

улсын яллагч: Б.Батсайхан, П.Ганбаатар,

шүүгдэгч Ж.Э,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Т.Золбоо,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж Э, Б О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Г, Д Т, С М нарт холбогдох эрүүгийн 1902 0069 80256 дугаартай 15 хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Улсын Их хурлын гишүүн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг гудамжны 10 дугаар байрны 6 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ дөл хотхоны 99а-301 тоотод оршин суух хаягтай, одоогоор Хан-Уул дүүргийн15 дугаар хороо, Эх Тэнгэрийн ам, 24а-2 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ж Э, регистрийн дугаар /********/.

2. Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 19а дугаар байрны 24 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхоны 17 дугаар байрны 156 оршин суух хаягтай гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Б О, регистрийн дугаар /********/.

3. Монгол улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Тэмүүлэх ундрага” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын амины орон сууцны 2 дугаар байранд оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхоны С-1-703 оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Д Г, регистрийн дугаар /********/.

4. Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, техникч геологич мэргэжилтэй, “Альтеруголд” ХХК, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг гэрэлт хотхоны Зайсан гудамж АОС 19 байрны 7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Д Т, регистрийн дугаар /********/.

5. Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Орика Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын 21 дүгээр байрны 30 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны 23 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт С М, регистрийн дугаар /********/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1. Яллагдагч Ж.Э нь Улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, Хуулийн хэлтсийн дарга С.М, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т, Б.О  нартай бүлэглэн:

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №256 дугаартай тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйл 2 дахь хэсэгт “... шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг,

мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэснийг,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг,

Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх зарчмыг тус тус зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөцийн газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй Улсын Их хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан” “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтайсум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт, нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас Д.Т, Б.О нарын үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал бий болгон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

-мөн Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Улаан сайр2” гэх нэртэй талбайг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах” тухай 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан газрын давхцалтай буюу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №256 дугаартай тогтоолын дагуу “Элбэг орд” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дугаартай шийдвэрээр ХV-020922 дугаар бүхий газрыг  2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн дүү Ж.Э хамт үүсгэн байгуулж, өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-иар дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авч өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Э давуу байдал бий болгож, өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон.

 

2. Яллагдагч Б.О нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.М “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т нарын хамтран оролцож:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №90 дүгээр тогтоолоор:

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг,

-Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг,

Монгол Улсын Их хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор:

-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруун гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан” “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулан албан тушаалаа урвуулан ашиглаж, Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га ,Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га,Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайн  8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас “Азаргын гол чонот” ХХК-д эдийн засгийн илт давуу байдал бий болгож, шударга байх, хууль ёсны байх, адил тэгш боломжоор хангах гэсэн төрийн чиг үүргийг тэгш бусаар хэрэгжүүлэхэд нь бэлтгэн, төлөвлөж зохион байгуулагчаар хамтран оролцсон.

3. Яллагдагч Д.Г нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.М, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т, уг компанийн үүсгэн байгуулагч Б.О нарын хамтран оролцож:

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг,

- Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг,

Монгол Улсын Их хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор:

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруун гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан” “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд,

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/110 дугаартай тушаалаар байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөцийн газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосонтой холбогдуулан тус газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуй нэгжүүдэд нөхөн олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйл 2 дахь хэсэгт “...тэгш байдал, хууль дээдлэх  нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг,

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэснийг,

-13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэснийг,

-13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэснийг, 

Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх зарчмыг тус тус  зөрчиж,

Ажлын хэсгийн тайланд “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, улмаар “Азаргын гол чонот” ХХК-д Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га,Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га,Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайг олгуулах”-аар тусгаснаас гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/98 дугаартай тушаалаар 2017 он 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд газар дээр нь танилцаж ажиллах”-ыг үүрэг болгосоор байхад энэ чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр, “Азаргын гол чонот” ХХК-ийн талбай дээр очиж танилцалгүй “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговор олгуулахаар ажлын хэсгийн тайланд тусган дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон.

 

4. Яллагдагч Д.Т нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж,   Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.М “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О нарын хамтран оролцсон:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №90 дүгээр тогтоолоор:

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг,

-Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг,

Монгол Улсын Их хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор:

- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруун гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан” “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулан албан тушаалаа урвуулан ашиглаж, Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га ,Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га,Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайн  8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас “Азаргын гол чонот” ХХК-д эдийн засгийн илт давуу байдал бий болгож, шударга байх, хууль ёсны байх, адил тэгш боломжоор хангах гэсэн төрийн чиг үүргийг тэгш бусаар хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон.

5. Яллагдагч С.М нь Уул Уурхай Хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээд Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Т, уг компанийн үүсгэн байгуулагч Б.О нарын хамтран оролцсон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр №90 дүгээр тогтоолоор:

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг,

-Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг,

Монгол Улсын Их хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор:

-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагт хамааралгүй Улсын Их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруун гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай нь бүхэлдээ багтсан” “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд,

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйл 2 дахь хэсэгт “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх  нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэснийг,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,

-13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”,

-13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэснийг,

Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх зарчмыг тус тус зөрчиж:  

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/110 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт 2017 оны 08 дугаар сарын 25–ны өдөр ажлын хэсгийн дарга Д.Г “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговор олгох асуудлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/110 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд судалж үзэх, газар дээр нь очиж танилцан Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн яаралтай оруулах нь зүйтэй” гэсэн дотоод албан бичгийг хүргүүлэн дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Улсын яллагч Б.Б нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулж,  яллах байр сууринаас оролцож хавтаст хэргээс “...Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн 256 дугаартай тогтоолын төслийн хуулбар, холбогдох баримт /1-р хх-ийн 163-166, 167-169/, Хууль зүй дотоод хэргийн яамнаас тогтоолын төсөлд хариу өгөхдөө тогтоолд тусгагдаагүй тусгай зөвшөөрөл байгааг дурдсан талаарх албан тоот /1-р хх-ийн 171/, яллагдагчаар С.М дэмжлэг үзүүлэх зорилгоор Д.Г хүргүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 16-17/, гэрч Г /2-р хх-ийн 90-92/, гэрч Б /2-р хх-ийн 113-116/, гэрч А.А /2-р хх-ийн 166-168/, гэрч Н.Э /3-р хх-ийн 2-4/, гэрч С /4-р хх-ийн 146-149/, гэрч Ж.Э /5-р хх-ийн 156-157/, гэрч Б.Б /4-р хх-ийн 159-160/, гэрч Х.Б /4-р хх-ийн 162/, гэрч О.Б /4-р хх-ийн 172/, “Азаргын гол чонот” компанитай холбоотой хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 114/, гэрч Г.Б /5-р хх-ийн 142-145/, гэрч С.Б /5-р хх-ийн 146-150/, “Азаргын гол чонот” компаний олборлолт явуулсан талбай дээр очиж ажилласан шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 223-225/, хэрэг бүртгэлтийн 19410033 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 226/, гэрч Д.М /7-р хх-ийн 180-182, 182-186/, гэрч М.Б /7хх-ийн 187-188, 189-192/, гэрч Э /7хх-ийн 194-196, 211-213/, гэрч Б /7-р хх-ийн 214-217, 215-218/, гэрч Т.З /7-р хх-ийн 219-221/, сайд асан Ц.Д нас барсны лавлагаа /7-р хх-ийн 235/, Хууль зүйн дотоодын хэргийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/3367 дугаартай албан бичиг /7-р хх-ийн 249/, гэрч Б.Б /8-р хх-ийн 3-6, гэрч Б.Ц/8-р хх-ийн 25-26/, гэрч У /8-р хх-ийн 60-62, 63-64/, гэрч С.С /8-р хх-ийн 65-66/, яллагдагчаар Д.Т өгсөн мэдүүлэг /8-р хх-ийн 170-177/, Д.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /8-р хх-ийн 236/, сэжигтнээр Б.О өгсөн мэдүүлэг /9-р хх-ийн 17-18/, яллагдагчаар Б.О дахин өгсөн мэдүүлэг /9-р хх-ийн 32-33, 37-40/, яллагдагчаар С.М өгсөн мэдүүлэг /10-р  хх-ийн 94-99/, гэрч Э /10-р хх-ийн 166-168/, Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл /11-р хх-ийн 24-27/, яллагдагчаар Д.Г дахин өгсөн мэдүүлэг /13-р хх-ийн 210-212/, мөрдөн шалгах нууц ажиллагааны А06, А31, А59 дугаартай магадлагаа, Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаартай тогтоол /1-р хх-ийн 26-27/, Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай тогтоол /1-р хх-ийн 27-28/, Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай тогтоолын хуулбар /1-р хх-ийн 29-38/, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын хуулбар /1-р хх-ийн 39-43/, Засгийн газрын 91 дүгээр тогтоолын хуулбар /1-р хх-ийн 44-53/, Уул уурхайн сайдын А/115 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн тушаал, түүнтэй холбоотой баримтууд /1-р хх-ийн 54-56/, Уул уурхайн сайдын А/116 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн хурлын 010203 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар /1-р хх-ийн 57-71/, А/110 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн хуулбар /1-р хх-ийн 76-83/, албан томилолтын удирдамж /1-р хх-ийн 73/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 114-142/, шинжээчийн мэдүүлэг /5-р хх-ийн 227/, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Б 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11/3367 дугаартай дүгнэлт /7-р хх-ийн 249/, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай 90 дугаартай тогтоол /1-р хх-ийн 39-43/, тогтоолын хавсралт, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 91 дугаартай тогтоол /1-р хх-ийн 44/, тогтоолын хавсралт /1хх-ийн 45/, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаартай тушаал /1-р хх-ийн 58/, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 61-71/, албан томилолт /1-р хх-ийн 73/, А/432 дугаартай мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя...” шинжлэн судлана гэв.

Улсын яллагч П.Г нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулж, яллах талын байр суурьнаас оролцож хавтас хэргээс “...М мэдүүлэг /2-р хх-ийн 90-92/, гэрч Б мэдүүлэг /2-р хх-ийн 113-116/, гэрч А мэдүүлэг /2-р хх-ийн 166-168/, гэрч Э мэдүүлэг /3-р хх-ийн 2-4/, гэрч С мэдүүлэг /4-р хх-ийн 146-149/, гэрч Ж.Э мэдүүлэг /5-р хх-ийн 156/, гэрч Б мэдүүлэг, гэрч Х.Б мэдүүлэг /4-р хх-ийн 162/, гэрч Б мэдүүлэг /4-р хх-ийн 172 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя...” гэв.

Шүүгдэгч Ж.Э хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, хавтаст хэрэгтэй танилцаагүй тул судлуулах зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч Т.З хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, хавтаст хэргээс “...Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл /1-р хх-ийн 163-166/, гэрч Г мэдүүлэг /2-р хх-ийн 90-92/, гэрч Б мэдүүлэг /2-р хх-ийн 113-116/, гэрч А мэдүүлэг /2-р хх-ийн 166-168/, гэрч Э мэдүүлэг /3-р хх-ийн 2-4/, гэрч С мэдүүлэг /4-р хх-ийн 146-149/, гэрч Э мэдүүлэг /5-р хх-ийн 156-157/, гэрч Б мэдүүлэг /4-р хх-ийн 159-160/, гэрч Б мэдүүлэг /4-р хх-ийн 162-167/, гэрч Б мэдүүлэг /4-р хх-инй 172/, гэрч Б мэдүүлэг /5-р хх-ийн 143-145/, гэрч Б мэдүүлэг /5-р хх-ийн 146-150/, сэжигтэн Б.О мэдүүлэг /9-р хх-ийн 15-16/, яллагдагч Б.О мэдүүлэг /9-р хх-ийн 33-36/, яллагдагч Д.Т мэдүүлэг /8-р хх-ийн 170-177/, яллагдагч С.М мэдүүлэг /10-р хх-ийн 94-99/, Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 24/...” зэрэг нотлох баримтуудыг шинжлэн” шинжлэн судлана гэв.

Шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч Д.Намсрайжаваас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, хавтаст хэргээс “...Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 65-67/, Уул уурхайн хүнд, үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “томилолтоор ажиллуулах тухай” тушаал /1-р хх-ийн 72-75/, ажлын хэсгийн дүгнэлт тайлан /1-р хх-ийн 76-80/, ажлын хэсгийн тайлан /1-р хх-ийн 83/, ажлын хэсгийн тайлан /1-р хх-ийн 28/, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай Улсын Их Хурлын /1-р хх-ийн 170/, /1-р хх-ийн 186-193/,  Уул уурхайн яамны хуулийн хэлтсийн Геологийн бодлогын дарга танаа гэх албан бичиг /2-р хх-ийн 16/, Геологийн бодлогын газрын албан бичиг /2-р хх-ийн 17/, ажлын хэсэгт ирүүлсэн 3 дугаар боть /2-р хх-ийн 35/, Азаргын гол чонот компанийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт /4-р хх-ийн 178/, Ашигт малтмал газрын тосны газраас Азаргын гол чонот компанид явуулсан хариу албан бичиг /4-р хх-ийн 180/, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг /4-р хх-ийн 281/, 5350 дугаартай албан бичиг /4-р хх-ийн 282/, гэрч Э мэдүүлэг /7-р хх-ийн 212/, гэрч Б мэдүүлэг /7-р хх-ийн 213/, гэрч Б мэдүүлэг /7-р хх-ийн 215/, /8-р хх-ийн 202, 207/, Д.Г мэдүүлэг /8-р хх-ийн 219/, С.М мэдүүлэг /8-р хх-ийн 213/, Д.М мэдүүлэг /7-р хх-ийн 182/ зэрэг нотлох баримтыг...” шинжлэн судлана гэв.

Шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч Б.М хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, хавтаст хэргээс “/1-р хх-ийн 27, 28, 29, 47, 35/, ажлын хэсгийн тайлан /1-р хх-ийн 119, 170/, 160-169/, Засгийн газрын тогтоолууд /1-р хх-ийн 196-225/, талбайны солболцол баталсан баримт /1-р хх-ийн 226-233/, тусгай зөвшөөрөл цуцлах, шинээр олгох төслийн танилцуулга /1-р хх-ийн 238-250/, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай хүсэлт /4-р хх-ийн 178/, Ашигт малтмал газрын тосны газрын хариу /4-р хх-ийн 180/, /4-р хх-ийн 181/, Ашигт малтмалын газарт гаргасан хүсэлт /4-р хх-ийн 182-185/, /4-р хх-ийн 210/, Ашигт малтмалын газраас Азаргын гол чонот компанид хүргүүлсэн мэдэгдэл /4-р хх-ийн 220/, зардлын баримтууд /4-р хх-ийн 244-245/, хэлцэл /4-р хх-ийн 221-224/, Азаргын гол чонот компанийн гаргасан хүсэлт /5-р хх-ийн 61/, үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 114/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 117/, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 153/, Нуман алтай компанийн гэрчилгээ /5-р хх-ийн 216/, /7-р хх-ийн 75-77/, Д.М мэдүүлэгт /7-р хх-ийн 181-182/, Б.Б мэдүүлэг /7-р хх-ийн 5-6/... зэрэг баримтыг ” шинжлэн судлана гэв.

Шүүгдэгч С.М болон түүний өмгөөлөгч Б.Л, Б.Г нараас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, хавтаст хэргээс “Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайдын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг    /1-р хх-ийн 58/, ажлын хэсгийн анхдугаар хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 61-64/, ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 65-67/, ажлын хэсгийн дүгнэлт /1-р хх-ийн 72/, Д.Г явуулсан дотоод албан бичиг /2-р хх-ийн 16/, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын хэлтэст явуулсан дотоод албан бичиг /2-р хх-ийн 17,18/, шууд шилжүүлсэн баримт бичгийн бүртгэл /4-р хх-ийн 177/, 1732 тоот Азаргын гол чонот компанид гаргасан хүсэлт /4-р хх-ийн 178/, гэрч М мэдүүлэг /7-р хх-ийн 184-185/, гэрч Э мэдүүлэг  /7-р хх-ийн 194/, гэрч Э дахин өгсөн мэдүүлэг /7-р хх-ийн 211-212/, гэрч Д.Б мэдүүлэг /7-р хх-ийн 218/, гэрч Ж.У мэдүүлэг      /8-р хх-ийн 83-84/, гэрч Ж.У дахин өгсөн мэдүүлэг /8-р хх-ийн 64/, гэрч С мэдүүлэг /8-р хх-ийн 69/, хохирогч Д.Л мэдүүлэг /8-р хх-ийн 90/, Д.Г гэрчээр авсан мэдүүлэг /8-р хх-ийн 208-210/, гэрч М.Б мэдүүлэг /9-р хх-ийн 237-240/, гэрч Д.Б мэдүүлэг /10-р хх-ийн 23-26/, гэрч М мэдүүлэг /10-р хх-ийн 53/, Э яллагдагчаар авсан мэдүүлэг /10-р хх-ийн 73/, Уул уурхайн яамны төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ажлын байр, албан тушаалтын /10-р хх-ийн 116-118/, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал /10-р хх-ийн 121/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч М нотлох баримт хүргүүлэх тухай С.М гаргасан хүсэлт /14-р хх-ийн 142-157/, “Азаргын гол чонот” компанийн хүсэлт /4-р хх-ийн 172, 180-183, 210, 180-183, 211, 222/, /7-р хх-ийн 182, 237, 245, 249, 250, /8-р хх-ийн 2, 7, 24, 27, 35, 39, 53/ зэрэг нотлох баримтыг...” шинжлэн судлана гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ: “... Прокурорууд намайг огт танихгүй хүмүүстэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тэгэхэд намайг ерөнхий сайд байсан болохоор уг хэргийг үйлдсэн байж магадгүй гэж магадлалын онолоор хүнийг яллаж болдог юм уу. Уул уурхайн сайд нь бурхан болсон болохоор лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр ерөнхий сайдад наах гээд байгаа юм уу гайхаж байна. Яллагдагчаар татсан тогтоолыг хуульч нарт үзүүлэхэд гайхаж, зорилготой зүйл болоод байна, аргаа барахдаа ийм зүйл хийсэн юм биш үү гэж олон хуульч нар хэлж байна. Ингээд надад өмгөөлөгч олдохгүй байна. Хавтаст хэргийн материалд Э гэдэг хүнийг бусад шүүгдэгч нартай хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон ямар нотлох баримт байна вэ. Би Уул уурхайн яамны ажлын хэсгийн нэг ч хүнтэй уулзаагүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нэг ч хүнд үүрэг даалгавар өгөөгүй. Өгсөн бол би хоёрын хооронд ингэхгүй, хэргээ хүлээгээд явна. Өгөөгүй учир би нүүр бардам ярьж байна. Монгол Улсын Засгын газрын тогтоолыг гаргахдаа эхлээд мэргэжлийн яаманд ажлын хэсгээ байгуулж боловсруулж мэргэжлийн яамаар хянуулдаг. Дараа нь мэргэжлийн яам бүх яамаар хянуулдаг. Тухайлбал 2007 оны стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан энэ тогтоолыг ярьж байна. Уг тогтоолд Элбэг орд компанитай хамааралтай тухайн газар нь стратегийн орд газарт хамаарч байсан бол Байгаль орчны яам хэзээ ч зөвшөөрөл олгохгүй. Үүний нэгдүгээр хавсралтад Нарийн сухайт нүүрс Өмнөговь Гурвантэс сум, тайлбарт Монгол улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэдгээр компанийн эзэмшлийн газрыг хэлсэн байна. Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан Монгол Улс Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс молибдений орд, Монгол Улсын Засгийн газраас бусад хөрөнгө оруулагч нартай байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа Төмөртийн овооны цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний орд, Брогийн алтны үндсэн ордыг одоогийн ашиглалтыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй гэж заасан. Гэтэл үүнийг байгаа гэдгийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн энэ бичгээр байгаа гээд прокурорт өгсөн. Учир нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаар тогтоолооор Засгийн газар хилийн заагийг тогтоож өгснөөр улсын нөөцөд орсон гэсэн үг. Ингээд уг тогтоолын 2 дахь заалтад “энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрдэнэтийн зэс молибдений ордны талбайн хил заагийг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай” гэх хүчингүй болгосон заалт орж ирсэн. 256 дугаартай тогтоол гарах үед бусад нь хилийн зааггүй байсан учир стратегийн орд газар биш. Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг гаргахдаа бүх яамнаас саналаа авсаны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүх референтүүд хянадаг. Үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх хуулийн хэлтсээр дахин хянуулж байж Засгийн газар руу ордог. Ерөнхий сайд бол үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тогтоолыг гаргалаа гэдэг дээр Ерөнхий сайд баталгаажуулж гарын үсгээ зурдаг. Тогтоол болгоны доод талд тухайн асуудлыг оруулсан сайд гарын үсэг зурна. Тухайлбал 256 дугаар тогтоол дээр Ж.Э, Ц.Д нарын гарын үсэг зурагдсан. Уг тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж бүх сайд нар зөвшөөрсөн учир хамтын шийдвэр болж тогтоол гардаг. Гэтэл 256 дугаартай тогтоолыг зөвхөн Э би гаргасан мэтээр буруутгаж байгааг ойлгохгүй байна. Уг тогтоолыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг байгаа. Учир нь дундуур нь оруулж хэлэлцээгүй. Хуралдааны төлөвлөгөөнд тусгагдаж хурал орох дарааллын дагуу гарсан тогтоол юм. Яллах дүгнэлт уншихад нэгний мэдүүлэгт дарга нар хүчээр оруулдаг байсан гэж байна. Гэтэл би Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ нэмэлтээр асуудал оруулахад үнэхээр дургүй ханддаг байсан. Ингэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Солонгогоос хуралдаанаар оруулахад танайд ямар нэгэн татгалзал байна уу гэхэд татгалзал байхгүй гэвэл би оруулдаг, татгалзана гэвэл шууд оруулахгүй гэх зэргээр асуудаг байсан. Биднийг ажил авахад эдийн засгийн байдал үнэхээр хүнд байсан учир нөхөх олговор олгох хүмүүст мөнгө олгох ямар ч боломжгүй. Гэхдээ аж ахуйн нэгжүүдээ хохироогоод байвал хэцүү. Учир нь бидний цалинг тэдгээрийн татвараар өгдөг. Би эдийн засагч хүн учир эдийн засагч талаасаа ярина. Уг аж ахуйн нэгжүүдийг цаашид ажиллаасай гэсэндээ гаргасан манай Засгийн газрын шийдвэр. Та бүхэн намайг мэдэх байх. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноёнхайрханы өвөрт өссөн хүн. Ноён уулыг ухаж байна гэхээр нь улсын тусгай хэрэгцээнд авсан. Дараа нь Тост, тосон бумбын нурууны талаар олон хүмүүс яриад байсан учир авахтай ёстой юм байна гээд мөн улсын хамгаалалтад авсан. Ингэхдээ тэнд лиценз эзэмшиж байсан компаниудын лицензүүдийг хүчингүй болгосны төлөө нөхөн төлбөр төлөөгүй тохиолдолд улсын тусгай хэрэгцээнд авсан газарт тооцогддоггүй. Учир нь биднээс нөхөн төлбөрөө нэхэх гаргахаас өөр замгүй нөхцөл байдалтай байсан. Энэ талаар тухайн үед Д сайдад үүрэг өгөгдсөн байх. Хэрэв Азаргын гол чонот гэх компани нь 2011 оны тогтоолоор дархан цаазат ангиллаар авсан бол тухайн газраа авахаас өөр аргагүй. Харин яагаад 2011 онд гарсан зүйлийг 2017 онд авсан эсэхийг мэдэхгүй байна. Засгийн газрын 256 дугаар тогтоол нь зөвхөн 90, 91 дугаартай тогтоолд зориулагдаагүй, бүх аж ахуйн нэгжид зориулагдаж гарах боломжтой тогтоол. Улсын яллагч нар 256 дугаартай тогтоол зөвхөн 90, 91 дугаартай тогтоолд зориулагдсан гэж худал хэлж байна. Аливаа төрийн үйл ажиллагаа залгамж чанартай байдаг учир залгамж холбоог үргэлжлүүлээд явсан. Жишээ нь С Ерөнхий сайд байхдаа Японы Засгийн газарт 50.000 долларын буцалтгүй тусламж өгнө гэчихээд өгөөгүй, Япон элчин сайд над дээр орж ирээд “уучлаарай танай улсын нэр хүндийг бодоод чамд хэлье гээд чи 50.000 долларыг төлчих” гэхэд төлсөн. Энэ чинь төрийн үйл ажиллагааны залгамж чанар юм. Надад уул уурхайн талаар ямар ч мэдэгдэхүйн байхгүй. Би аймгийн санхүү хэлтсийн дарга, аймгийн засаг дарга, Улсын их хурлын гишүүнээр 8 жил, Сангийн сайдаар 1 жил ажилласан. Хэрэв энэ хугацаанд би өөртөө лицензтэй болъё, уул уурхайн бизнес эрхлэх сонирхолтой байсан бол аль ч тохиолдолд авчих боломж байсан хэдий ч би аваагүй, би уул уурхайг ойлгодоггүй, мэддэггүй. Би яагаад Тост, тосон бумбын нуруу гэх газартай холбогдсон бэ гэхээр манай дүү “нэг тийм газар байна, ахаа яах вэ” гээд ирэхэд би мэдэх юм уу гэхэд мэдэхгүй гэсэн учир найзаасаа асуухад хайгуул хийгээд үзье гэж хэлсэн. Тухайн үед манай дүү олдохгүй хөдөө ажлаар явахад Б надад уурлаад “чи үзээдэх гэчихээд дүү чинь алга болчихлоо” гэхэд би дүүдээ уурлахад залуу хүн амьдралтай нааш цааш явах ажил байна гэхээр нь наад лицензээ Б шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн уг газрыг өмнө нь Эс Жи Эс гэх компани эзэмшиж хайгуул хийж үзэхэд юмгүй байхаар нь улсад буцааж өгсөн юм байна лээ. Мөн манай дүүд зарсан хүмүүс тухайн газарт урьдчилсан хайгуул хийж үзээд юмгүй байхаар нь зарсан байсан. Гэхдээ тухайн хүмүүс хайгуул хийхэд юмгүй, булан тохойг нь сайн нэгжээд үз гэж хэлсний дагуу булан тохойг нь нэгжүүлэх санаатай авсан. Ингээд Алтай констракшны Б хайгуул хийхэд бас юу ч гарч ирээгүй. Тэгээд улсад буцааж өгөх талаар ярьсан. Үүнийг яагаад страгтегийн орд газарт хамруулсан бэ гэхээр тухайн үед Уул уурхайн яаманд ажлын хэсэг хуралдаж яг одоо Нарийн сухайтын ордыг хэрхэн ашиглах талаар хуралдсан. Лицензтэй талбай байна үүнийг яах вэ гэх асуудал яригдахад тухайн компани буцааж өгнө гэдгээ хэлсэн байдаг. Тэгээд уг талбай дээгүүр төмөр зам, цахилгааны шугам явах болсон учир стратегийн орд газарт авахгүй бол болохгүй байна гэж хуралдаанд ярьсан. Миний аав амьд сэрүүн байхдаа “чи уул уурхайгаар хэзээ ч битгий оролдоорой, алт гэдэг чинь дэлхийн судас нь юм гэнэ лээ, нойтон мод битгий огтолж байгаарай дэлхийн уушиг нь юм байна лээ” гэх захиасыг би өнөөдөр болтол биелүүлж ирсэн. Та нар миний түүхийг судлаад үзвэл би ерөөсөө хүнд худал хэлж чаддаггүй. Би өөр газар биш юм аа гэхэд Сэлэнгэ аймагтаа лиценз авах боломжтой байсан хэдий ч сонирхоогүй. Мөн би Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд уул уурхайн бизнесийг сонирхлоо гэж бодъё, өөртөө лиценз авах сонирхолтой байсан гэж бодвол хоосон газрыг авах тэнэг хүн би биш. Монгол Улсын Ерөнхий сайд эрдэс баялагийн мэдээллийг алган дээрээ тавьсан юм шиг хараад байж байдаг. Тэгээд тэнэг хүн шиг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байх компаний нэр дээр авна гэж байхгүй шүү дээ. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүний дор орохгүй ажлаа явуулах, нэр төрөө хугалахгүй байх, эдийн засгийн хүндрэлээс гаргах, улсаа дампуурлаас аврах сэтгэлийн үзүүрт манай Засгийн газрын ажилчид нойр хоолгүй ажилласны хүчинд эдийн засгийн хүндрэлээс авч гарч чадсан. Тэгээд эцэст нь санамсаргүй зүйлээс болоод ийм хэрэгт холбогдон явж байгаадаа харамсмаар, өөртөө гутармаар, гомдмоор ч юм шиг санагдаж байна. Эхлээд Тост, тосон бумбын нурууны лицензтэй холбоотой асуудлаар хэрэг үүсгэж, үүнд намайг тайлбар хийсний дараа яллагдагчаар татсан тогтоолыг өөрчилж миний огт танихгүй, мэдэхгүй хүмүүстэй бүлэглэж үйлдсэн болгоод явж байгааг гайхаж байна...” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “... Бид энэхүү хэргийг яаж зохион байгуулж, нэгдэж үйлдсэн гэдгээ одоо болтол ойлгохгүй байна. Тухайн үед 2011 онд Азаргын гол чонот компани Хонконгийн бирж дээр бие дааж гарч ирсэн компани байсан. Үүнд дан гадны компаниуд ирж ажилласан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан. Ийм компанийг улс дархан цаазтай болгож хурааж авч хохироосон. Би хохирлоо авах гээд хөөцөлдөж байсан боловч улс өгөх мөнгөгүй гээд байлгаад байсан. Сүүлдээ Т хэлэхдээ нөхөх олговроор газар олгоё, нөхөх олговроор газар авсан тохиолдолд дахин нөхөх олговор нэхэхгүй шүү гэж хэлж байж гэрээ хийсэн байдаг. Тэгээд тэнд давуу байдал олгож ашиг олсон зүйлгүй. Түүнээс хойш 3 жил гаруй хугацаанд лицензийн төлбөр гээд 300.000.000 төгрөгийг төлөөд явж байгаа байх. Урьд өмнө хайгуул хийгдээд орхигдсон хоосон газрууд байна. Улс юм өгч байгаа гэдэг нэрийдлээр хохирлыг барагдуулахдаа хурааж авсан газраа буцааж өгсөн асуудал байна. Үүнийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж хэрхэн бүлэглэн зохион байгуулсан талаар надад хэлээд өгөөч гэж олон удаа байцаагч, прокурор нарт хэлсэн. Би 10 дугаар сараас эхлэн цагдан хоригдож эрүүл мэндээрээ хохирч хорт хавдартай болж эмчилгээгүй болсон. Сая 103 түргэн ирэхэд өвчин намдаах тариа хийлгээд шүүх хуралдаанд сууж байгаа байдалтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “... Би Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байх хугацаанд 2017 оны 05 дугаар сард нөхөх олговрын асуудлыг санал гаргах сайдын тушаалаар ажлын хэсгийг ахлаж ажилласан. Ажлын хэсэгт холбогдох хүмүүсийг оруулж 90, 91 дүгээр тогтоолтой холбоотой хүчин төгөлдөр лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх явцад Азаргын гол чонот компани 06 дугаар сард хүсэлт гаргасан. Ингээд 08 дугаар сард уг компаниас манай хүсэлтийг шийдвэрлэхгүй бол шүүхийн байгууллагад хандан. Бид 2011 оноос хойш ингэж явж байна гэж хэлсэн. Сайдын зүгээс хүсэлт гаргасан компаниудыг өөрийн ажлын хүрээнд судлах үүрэг даалгавар өгсөн. Ингээд хуулийн хүрээнд тэдгээр компаниудад олгох болох эсэхийг нарийвчилж үзсэн. Тухайн компанид лиценз нь хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус байна уу, ямар асуудлаар авсан гэдгийг шалгасан. Урт нэртэй хуулинд орсон Мейн фаундейшн /мain foundation/ компани хүсэлт гаргахад 2013 онд лиценз нь цуцлагдсан учир олгох боломжгүй гэж үзсэн. Мөн Ноён-Уултай холбоотой Өгөөмөр Трейд компани хүсэлт гаргахад 2013 онд төлбөр төлөөгүй гэдгээр цуцлагдсан учир лиценз олгох боломжгүй болсон. Азаргын гол чонот компанийг Улсын Их Хурлаас улсын тусгай хэрэгцээнд авахдаа тусгай хэрэгцээний газрын хамгийн дээд ангилал болох дархан цаазтай газрын ангиллаар авсан. Тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Үүнийг үндэслэж 2012 онд кадастрын албаны даргын шийдвэрээр түдгэлзүүлсэн. Лицензийг хүчингүй болгох асуудал нь нөхөн төлбөрийг өгсний дараа цуцлах хуулийн заалттай байдаг. Ингээд бид Өгөөмөр трейд, Азаргын гол чонот гэх компанийн асуудлаар хуулийн хэлтсээс зөвөлгөө авч ажилласан. Мөн ажлын хэсэгт оролцсон Ашигт малтмал газрын тосны газрын холбогдох кадастрын хэлтэс, геологийн хэлтэс, Татварын ерөнхий газраас орсон хүмүүсээс өгсөн материалыг шалгуулж энэ компани үнэхээр зардал гаргасан, дархан цаазат газрын ангилалд орсон газарт багтсан талбайд оржээ гэсэн бүгдийг үндэслээд олгох боломжтой гэх саналыг гаргасан. Мөн 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд төрийн нарийн бичгийн даргын ажлын хэсэг очиж үзэх байхад очиж үзээгүй гэдэг асуудал бол төрийн нарийн бичгийн даргын тушаал, удирдамжид байгаа. Үүнд Тост, тосон бумбын нуруу, Ноён-Уулын асуудлын хүрээнд тэнд судалж байсан 10 компанийн асуудлаар очиж судалж үзсэн. Азаргын гол чонот компанийн асуудлыг очиж үзэх тал дээр Тд 2-3 удаа хэлж байсан. Тухайн үед бороотой зуны улиралд явж үзэх боломжгүй учир тийшээ очиход маш их хүндрэлтэй гэх асуудал яригдаж байсан. Иймд бид 09 дүгээр сард бороо татарсан үед очиж үзэх боломжтой юм байна гээд хойшлуулсан. Гэрч М намайг очиж үзсэн гэж мэдүүлсэн байна. Би ажлын хэсгийн тайлан болон сайдад танилцуулахдаа энэ компанид очиж үзээгүй байгаа гэдгээ бичсэн. Мөн 08 дугаар сарын 24-ний өдрийн ажлын хэсгийн хурал дээр Азаргын гол чонот компанийн асуудлыг очиж үзэх талаар дөнгөж яригдаж байсан. Эдийн засгийн илт давуу байдал олгосон гэж байна. Хайгуулын талбай гэдэг эрсдэл байдаг. Зөвхөн төлбөрт 300.000.000 төгрөгийг өгсөн нь улсын төсөвт орсон. Мөн жил болгон хайгуулын зардлын доод хэмжээний зардлыг тэнд гаргасан байх ёстой. Уг 2 асуудлыг хийгээгүй бол лиценз нь цуцлагддаг. Гадны зарим улс болох Норвеги, Канад, Австрали зэрэг уул уурхай хөгжсөн орнуудад хайгуулын зардалд гаргасан зардлын хэмжээгээр татвараас чөлөөлдөг. Гэтэл манай улсад нөхөн төлбөр өгөхийн оронд эрсдэл зардал гаргасан. Эдгээр хүмүүсийг ашиг олсон гэдэгт эргэлзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэдгийг тодорхойлохдоо үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэж заасан. Өмнө нь лицензтэй байсан байж болно. Хэрэв лицензтэй байгаад хүчингүй болвол сонгон шалгаруулалтын талбайд эрдэсийн хуримтлалтай нөхөн олговрын талбайд авч болох талбай руу шууд автоматаар бүртгэж авдаг хуулийн зохицуулалттай. Энэ үүднээс сонгон шалгаруулалтын талбайд Улаан сайр гэх талбай орсон байх гэж бодож байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “... Улсын яллагч Б ярихдаа урт нэртэй хуулинд орсон гэж буруу хэлээд байна. Азаргын гол чонот компани Засгийн газрын 18 дугаар тогтоолоор дархан газрын ангилалд хураагдсан болохоос урт нэртэй хуулиар хураагдаагүй. Азаргын гол чонот компанийн талбайг 1800 онд Хятадууд ухсан. Дайны дараа 1950 онд Оросууд ирж ухсан газар байдаг. Мөн манайхыг бүхэлд нь нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг зүйл дурдагдаж байна. Нөөц оруулсан материалд эрүүл талбай, өмнө нь ашигласан талбай гэж хэсэгчлэн нөөц оруулж ирсэн. Мөн 4-ийг 8 болгосон гэж байна. Бид хураагдсан талбайны хэмжээгээр Уул уурхайн яамнаас сонгоны талбайгаас талбай сонгож авна гэж гэрээ хийсэн. Азаргын гол чонот компанийн цуцлагдсан талбайн хэмжээ 43.000 га байсан. Ингээд 43.000 га талбайд хүрээгүй. Тэгснээс прокурор ойлгоогүй тоон үзүүлэлт ярьж байна. Энэ байдлаар яллах дүгнэлт үйлдсэн байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “... Намайг дотоод албан бичгээс болж гэмт хэрэг үйлдсэн гэж өнөөдрийг хүртэл явсан учир үүнийг дэлгэрэнгүйгээр тайлбарлах нь зүйтэй байна. Миний бие С.М нь Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г “дотоод албан бичиг”-ээр зөвлөгөө өгсөн нь надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл болсон гэж Нийслэлийн прокурорын газрын прокурор үзсэн байна. Энэ асуудлаар миний бие дараах тайлбар мэдүүлгийг гаргаж байна. Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Дараа нь яллагдагчийн хувьд 2020 оны 02 дугаар сарын 01, 04, 21-ний өдрүүдэд буюу 3 удаа мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгийг нэмж тодотгох зайлшгүй шаардлага байна. Энэ мэдүүлэг нь өмнө өгсөн мэдүүлгүүдтэй зөрөхгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие прокурорт 5 удаа, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид нэг удаа хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хүсэлт, гомдол гаргасан. Харин прокуророос хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж байна гэдгээр хариу өгдөггүй. Нэг бол яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан, үүнтэй та танилцаагүй байна гэдгээр хариу өгөхгүй явсаар байгаад эцэстээ “хэргийг шүүхэд шилжүүлсэн тул таны хүсэл, гомдлыг шүүхэд шилжүүлсэн болно” гэсэн хариу өгч хэргийг хэрэгсэхгүй болгох талаар миний гаргасан үндэслэл бүхий тайлбартай гомдол, хүсэлтэд хариу өгөөгүй болно. Миний бие энэхүү “дотоод албан бичиг” буюу зөвлөгөөг өгөхдөө хууль тогтоомжид заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийн хүрээнд бие даан, хэнээс ч хараат бусаар гаргасан. Ингэхдээ дараах хоёр зүйлд үндэслэсэн. Нэгдүгээрт, миний ажлын байрны тодорхойлолтод “яамны нэгж болон харъяа байгууллагын үйл ажиллагаанд эрх зүйн зөвлөгөө өгөх” эрхтэй, үүрэгтэй. Үүний дагуу би зөвлөгөө өгсөн. Хоёрдугаарт, төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.14 дахь хэсэгт “удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”-аар хуульчилсан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг хүлээсэн. Үүний хүрээнд би бие дааж дотоод албан бичгийг боловсруулах, эцэслэн гаргахад аливаа нэг этгээд, тэр дундаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ц.Д, тус яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Г болон аливаа бусад этгээд нөлөөлөөгүй. Миний бие энэ хэрэгт холбогдож буй Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Э болон Б.О, Д.Т нарыг танихгүй бөгөөд эдгээр хүмүүс надад энэхүү дотоод албан бичгийг боловсруулан гаргахад өөрсдөө болон аливаа бусад өөр хүнээр дамжуулан нөлөөлөөгүй юм. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын мэргэжилтэн Д.Б 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эрх зүйн зөвлөгөө хүссэн. Геологийн бодлогын газрын дарга Д.Г гарын үсэг бүхий 19 хуудас материалыг миний өрөөнд оруулж надад өгч хариуг 08 дугаар сарын 28-ны өдрийн дотор өгөхийг хүссэн. Миний бие бичгийг хүлээн авч нарийн төвөгтэй асуудал байсан тул өөрөө судлан үзсэн. Ингээд 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хавсаргагдсан албан бичгүүд болон холбогдох хууль тогтоомжийг судлан үзсэний үндсэн дээр эрх зүйн зөвлөгөөг ажил үүргийнхээ дагуу дотоод албан бичгээр 08 дугаар сарын 25-ны өдөр Геологийн бодлогын газарт бичгээр өгсөн. Энэхүү албан бичгийг 2 өдрийн боловсруулж хариу өгөхөд яамны аливаа ажилтан, албан тушаалтан, эсхүл өөр бусад аливаа этгээд надад нөлөөлөөгүй бөгөөд миний бие өөрийн дотоод итгэл үнэмшил, хуульчийн мэдлэг, туршлага, чадварт тулгуурлан бичсэн болно. Миний бие 08 дугаар сарын 24, 25-ны өдөр, эсхүл түүнээс өмнө Д.Г ажлын хэсэг, эсхүл сайд Ц.Д, эсхүл өөр аливаа бусад этгээдэд надаас дотоод албан бичгээр асуусан асуудлаар амаар болон бичгээр ямар нээгн амлалт, үзэл бодлоо илэрхийлж байгаагүй. Ингээд дотоод албан бичигт заасан 10 өгүүлбэрийг нэг бүрчлэн дараах байдлаар тайлбарлах нь зүйтэй байна. Нэгдүгээр өгүүлбэрт, “Азаргын гол чонот” компаниас тус яаманд ирүүлсэн албан бичиг болон холбогдох бусад баримт бичгийг судлан үзлээ гэж бичсэн. Энэ нь 4 дүгээр хавтаст хэргийн 178-179, 212-213 хуудсанд авагдсан. Тухайлбал Азаргын гол чонот компаниас Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд 2017 онд 06, 08 дугаар сард хандсан албан тоотууд, Ашигт малтмалын газраас Азаргын гол чонот компанид 2012 оны 05 дугаар сард тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн талаар мэдэгдэл, 06 дугаар сард нөхөх олговор олгох асуудлыг Эрдэс баялаг эрчим хүчний яам, Сангийн яаманд хандах талаар, 2014 оны 04 дүгээр сард 01-нд нөхөх олговор жилийн дотор олгоогүй тохиолдолд үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой талаар, 2017 оны 05 дугаар сард Азаргын гол чонот компанид талбай дүйцүүлэн авах хүсэлтээ Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хандах талаар өгсөн албан тоотууд, мөн Азаргын гол чонот компанийн хүсэлт, гомдлын дагуу тус компанид нөхөх олговор олгох асуудлаар Азаргын гол чонот компаниас Эрдэс баялаг эрчим хүчний яамны байнгын ажлын хэсэгт 2012 оны 05 дугаар сард уламжилсан албан бичиг зэрэг болно. Иймд нэгдүгээр өгүүлбэрээр ямар нэгэн гуйвуулсан, хэн нэгэнд давуу байдал олгосон, албан тушаалаа урвуулан бичсэн зүйлгүй. Хоёрдугаар өгүүлбэрт, Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэй гэх өгүүлбэр бичсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг заасан. Мөн хуулийн 9.1 дэх хэсэгт Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.1 дэх хэсэгт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах гэж заасан. Иймд би хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зүйл заалтыг бичсэн нь хууль зөрчсөн зүйлгүй байна. Гуравдугаар өгүүлбэрт, Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбай нь Дархан цаазат газарт хамааруулсан тул тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, тус компанид Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу нөхөх олговор олгох үндэслэл бүрдсэн байна. Дөрөвдүгээр хавтаст хэргийн 220 дугаар хуудсанд Авлигатай тэмцэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга М.Э 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6-2841 албан тоотод Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай хуулийн 18 дугаар тогтоолын дагуу Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 294 дугаар шийдвэрээр улсын тусгай хамгаалалттай газартай бүхэлдээ давхцалтай тул тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлснийг мэдэгдье. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад заасан эрхийг мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэх нь нээлттэй байна гэж дурдсан. Уг өгүүлбэр нь дархан цаазат газарт хамарсан учир цуцлах үндэслэл нь бүрдэж нөхөх олговор олгох үндэслэл бүрдсэн гэх бичиг нь 2012 оны 05 дугаар сард өгсөн албан бичгээр нотлогдож байгаа. Тэгэхээр үүнд ямар нэгэн байдлаар хуульд заасан зүйлийг өөр хэлбэрээр бичсэн зүйлгүй байна. Дөрөвдүгээр өгүүлбэрт, тусгай зөвшөөрөл эзэмшигч 2012 онд нөхөх олговор авах талаарх хүсэлтээ холбогдох байгууллагад удаа дараа мэдэгдэж байжээ гэж бичсэн. Дөрөвдүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд Азаргын гол чонот компаниас 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/22 Ашигт малтмалын газрын Уул уурхайн судалгааны хэлтэст хариу өгсөн бичиг, 4 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр хуудсанд авагдсан баримт бичгүүд байна. Тэгэхээр уг өгүүлбэрт мөн хууль зөрчсөн зүйлгүй байна. Тавдугаар өгүүлбэрт, гэсэн хэдий ч нөхөх олговор олгогдоогүй тул 2014 онд Ашигт малтмалын тухай хуулийн 14.6 дахь хэсэгт “нөхөх олговрыг энэ хуулийн 14.5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” талаар Ашигт малтмалын газраас мэдэгдэж байсан байна гэж бичсэн. Дөрөвдүгээр хавтаст хэргийн 222 дугаар хуудсанд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Ч Азаргын гол чонот компанид явуулсан 6-2615 дугаартай албан бичиг авагдсан. Үүнд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх ба 14.6 дахь хэсэгт нөхөх олговрыг энэ хуулийн 14.5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэйг үндэслэн холбогдох байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн байна. Уг албан бичгийг хуулийн заалттай нь ишлэж бичсэн байх тул би өөрөө зохиож бичсэн, хуульд заасныг гуйвуулж бичсэн зүйлгүй. Зургаадугаар өгүүлбэрт, мөн түүнчлэн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь хэсэгт “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3 дахь хэсэгт заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасан бөгөөд гэж бичсэн нь хуулийн заалтыг бичсэн байна. Дараагийн өгүүлбэр өнөөдрийг хүртэл нөхөх олговор олгоогүй байгаа нь тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр бус болох үндэслэлийг бүрдүүлсэн байна гэж бичсэн. Энэ нь 4 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 05 дугаар сарын 18-нд Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Б Азаргын гол чонот компанид хандан албан бичиг явуулсан. Үүнд ...нөхөн төлбөр авах асуудал шийдвэрлэгдээгүй тул 42882.2 га талбайн хэмжээтэй дүйцэхүйц боломжит талбайг шинээр авах хүсэлт ирүүлсэн байна, ...танай хүсэлтэд дурдсан асуудал нь Ашигт малтмал газрын тосны газрын бүрэн эрхэд хамааралгүй тул Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хандаж шийдвэрлүүлэхийг хүсье гэсэн байна. Асуудал эрхэлсэн байгууллагын асуудлыг яамаар шийдвэрлүүл гээд явуулсан байна. Иймд уг өгүүлбэрт зохиож бичээгүйг харуулж байна. Долоодугаар өгүүлбэрт, нөхөх олговор олгогдоогүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 14.5 дахь хэсэгт зааснаар ашигт малтмал олборлох, хайх үйл ажиллагаа үргэлжлүүлэх эрх үүссэн гэж бичсэн. Энэ нь мөн хуульд нэг жилийн дотор үйлчилгээ аваагүй бол төлж болно гэх заалт байсан. Мөн өгүүлбэрт ...нөхөх олговор бүрэн төлөгдөөгүй тул тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй болсон байна гэж бичсэн. 4 дүгээр хавтаст хэргийн 220 дугаар хуудсанд авагдсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга М.Э 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6-2841 дугаартай албан тоотод “2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 294 дугаар шийдвэрээр улсын тусгай хамгаалалттай газартай бүхэлдээ давхцалтай тул тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлснийг мэдэгдье” гэсэн нь үндэслэлгүй байна. Наймдугаар өгүүлбэрт, өөрөөр хэлбэл, Улсын их хурлын 2011 оны 18 дугаар тогтоолын хэрэгжилт хангагдахгүй, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлгүй болоход хүрээд байна гэж бичсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан Улсын их хурлын 2011 оны 18 дугаар тогтоол авагдсан. Уг тогтоолд зорилгоо тодорхой бичсэн. Үүнд...байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхд ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай гэх зорилго хэрэгжихгүй байдал үүсээд байна. Мөн өгүүлбэрт, ...нөгөө талаар, шүүхэд тус компани явсан тохиолдолд Засгийн газар ялагдаж тусгай зөвшөөрөл сэргээгдэх нь тодорхой байна гэж бичсэн. Энэхүү мэдүүлгийн эхэнд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд гарч болох шийдвэрийн талаар урьдчилан дээд албан тушаалтан, байгууллагад сануулах үүрэгтэй. Үүний дагуу урьдчилан сануулсан. Би шүүхэд төрийг төлөөлж байсны хувьд үүсч болох үр дагаврын талаар урьдчилан анхааруулж, зөвхөн төрийн ашиг сонирхол захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллахаар заасны дагуу ажилласан. Азаргын гол чонот компани нь албан бичигтээ “компани нь эдгээр талбайнууд дээр 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хайгуулын зардал гаргасан” гэж бичсэн байна. Хэрэв энэ бичиг нь үнэн бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу нөхөх олговрыг тусгай зөвшөөрөлтэй этгээдэд бүрэн төлөх ёстой байсан. Иймд шийдвэр гаргах яамны хүмүүсд урьдчилан сануулсан. Энэ компани шүүхээр явбал 2.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах нь байна шүү гэдгийг урьдчилан сануулж зөвлөгөө өгсөн байна. Есдүгээр өгүүлбэрт, цаашид нөхөх олговрыг бэлэн мөнгөөр олгоход улсын төсөвт суугдаагүй, суулгах магадлал бага гэж бичсэн. Учир нь 2017 онд төсөвт тодотгол хийгээгүй бөгөөд яамдууд 2018 оны төсвийн саналаа 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгсөн байдаг. Шинэ хуулиар бэлэн мөнгөөр бус талбайгаар дүйцүүлж олгох хууль эрх зүйн орчин үүссэн тул Засгийн газраас бэлэн мөнгө өгөхгүй гэх зарчмын бодлого баримталж байсан. Уг өгүүлбэрийн үргэлжлэлд ...нөгөө талаар 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр орсон 9.1.13 дахь заалтын хүрээнд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ сонгон шалгаруулалтын талбайгаас олгох байдлаар Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх боломжтой гэж бичсэн. Нэгдүгээр хавтаст хэргийн 177 дугаар хуудсанд ийм кейс байна. Засгийн газрын тогтоолоор 2015 онд Монголросцветмет компанийн тусгай зөвшөөрөл нь тусгай хэрэгцээнд авагдаж хүчингүй болж хоёр талд өгсөн шийдвэр байна. Ийм шийдвэр гарч байсан хууль зүйн үндэслэлтэй байна. Аравдугаар өгүүлбэрт Иймд энэхүү асуудлыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/110 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд судлан үзэж, газар дээр нь очиж танилцан гэж бичсэн. Уг өгүүлбэрийг прокурор мушгин гуйвуулж, бусад шүүгдэгч нар буруу ойлгосон байх тул дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй. “Иймд энэхүү асуудлыг” гэж Улсын их хурлын 2011 оны 18 дугаар тогтоолын хэрэгжилт хангагдахгүй байсан. Дархан цаазат авсан гэх боловч дархан цаазад авсан талбайны хэсгийг компани би нөхөх олговор авна гэдэг. Төрийн байгууллага нь болно гэх маягтай бичиг цаас солилцож жилийн дотор олгоогүй бол олборлож болно гэх албан бичиг бичээд байхаар байгалиа хамгаалах гэх шийдвэр хэрэгжихгүй болчихоод байна. Тэгтэл үүнийг прокурор яллах дүгнэлт болон тогтоолдоо Азаргын гол чонот компанид нөхөх олговор олгох асуудлыг гэж тайлбарлаж бичээд байна. Гэтэл миний бичсэн 10 өгүүлбэрт Азаргын гол чонот компани гэх нэр ганц ч байхгүй. Үүнийг яагаад мушиган гуйвуулсныг ойлгохгүй байна. Энэ нь илт хууль бус үндэслэлгүй зүйл юм. Мөн дараа нь өмнөх 9 өгүүлбэрт тодорхой хэлж бичсэн. Төрийн байгууллагын албан бичгийн үгийг тэр чигээр нь бичсэн. Хуульд байх зүйл заалтыг тэр чигээр нь бичсэн. Тэгэхэд нөхөх олговор олгох боломжтой гээд бичсэн юм шиг хэлээд байх юм. Өөрөөр хэлбэл цаас дээрх Улсын их хурлын тогтоол хэрэгжих боломжгүй болох гээд байх тул үүнийг сайн судалж үз гэсэн өгсөн байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зэд-Хантай-Бүтээлийн нуруу Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа зэргээс мэдээлэл авах, Улсын их хурлын 2011 оны 18 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл олж авах мэтээр энэ асуудлыг сайн судалж үз гэдгийг хэлээд байна. Газар дээр нь очиж бодит нөхцөл байдал ямар байгааг мэргэжлийн хүмүүсийн хувьд үзэж танилц гэж зөвлөсөн байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 80-81 дугаар хуудсанд ажлын хэсгийн тайлан байна. Тайлангийн 9-10 дугаар хуудсанд “...нөөц бүртгүүлээгүй ашиглалт явуулсан байдал, 2011 оны ажлын хэсгээс гаргасан байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ зэргээс үндэслэн нөхөх олговор олгоход боломжгүй гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийн зүгээс гаргаж компанийн төлөөлөлд танилцуулсан болно” гэж зааснаар Л компанид нөхөх олговор өгөөгүй байх тул газар дээр нь очиж үз гэж зөвлөсөн. Үнэхээр 2.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан уу, хэдэн өрөм тавьсан эсэх, нөхөн сэргээлт хийсэн эсэх, санхүүгийн тайланд байгаа эсэх, татвараа төлсөн эсэхийг сайн үз, газар дээр нь оч гэж зөвлөсөн. Мөн Сэл мандал компанийн ажлын хэсгийн тайлан байна. Үүнээс үзэхэд 2007-2015 оны хооронд тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлыг тодорхой хэмжээнд явуулсан боловч зарим нэг уулын ажил хийсэн гэдэг нь батлагдахгүй байна гэж ажлын хэсэг үзсэн болно. Ажлын хэсэг нөхөх олговрын хэмжээнд авч үзэх зардлын нэгтгэлд Ашигт малтмал газрын тосны газраас гаргаж өгсөн геологи хайгуулын ажилд зарцуулсан гэх 105.3 сая төгрөгийн ажил нь хээрийн шалгалтын явцад зарим ажил хийгдээгүй болох нь тогтоогдсон гэж бичсэн байна. Ажлын хэсэг гэж ажилласан бол геологийн бодлогын газар үүнийг сайн үз. Улсын их хурлын тогтоол нь 6 жил өнгөрсөн байхад тайлан монитаринг хийсэн байдлыг сайн үз гэж зөвлөсөн. “Улсын Их Хуррлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар санал боловсруулан” гэж би бичээгүй. Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн гэж байна. Засгийн газар Улсын их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй тул Улсын их хурлын тогтоолын хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах, тогтоолтой холбоотой өөр ямар асуудлууд байгаа, өөр ямар компани, иргэдийн асуудлууд байгаа эсэхийг цогсоор нь нэгтгэн оруулаарай гэсэн болохоос Азаргын гол чонот компани, Элбэг орд гэж гэж бичээгүй байна. “Яаралтай оруулах нь зүйтэй” гэж байна. Үүнийг доогуур хэн зураас зурсныг мэдэхгүй. Төрийн эрх барих дээд байгууллага Улсын их хурлын шийдвэр нь хүчин төгөлдөр болмогц хэлбэрэлтгүй нэг мөр хэрэгждэг байх ёстой. Гэтэл 6 жил болсон байхад хэрэгжихгүй байх нөхцөл бүрдээд байгаа тул асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх ёстой гэсэн байна. Дээрх байдлаар дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Дотоод албан бичгийн эрх зүйн статусын тухайд, нэгдүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан “ажлын хэсгийн тайлан”-д ...Азаргын гол чонот компани хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг судлахад тухайн газар нутгийг тусгай хамгаалалтад авах үед буюу 2011 оны дээрх тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр байсан тул нөхөх олговор олгох боломжтой хэмээн Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтсээс дүгнэлт гаргасан тул нөхөх олговрын асуудлыг ажлын хэсгийн хүрээнд судлан шийдвэрлүүлэхээр дүгнэлт гарган ажиллалаа гэсэн байна. Миний бичигт нөхөх олговор олгох боломжтой гэсэн үг байхгүй байна. Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчийн хувьд өгсөн мэдүүлэгтээ энэ талаар хэлсэн. Нэгдүгээр хавтас хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан миний мэдүүлэгт “миний явуулсан албан бичиг нь ямар ч дүгнэлт биш, хуулийн хүрээнд санал хүргүүлж байгаа хэлбэр юм. Миний явуулсан бичиг чиглэл дүгнэлт өгч байгаа асуудал биш, миний явуулсан бичгийг хүлээн авч хуулийн хүрээнд зөв хэрэглэх зөвлөгөө, санал гэж ойлгож болно. Дээрх  албан бичиг бол Гаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд  ажлын байрны тодорхойлолт, ажлын туршлагын хүрээнд хуулийг хэрхэн шийдвэрлэж болох талаар өгсөн санал зөвөлгөө гэж ойлгож болно гэж хавтаст хэрэгтэй танилцаагүй байхдаа ийм мэдүүлэг өгсөн байна. Мөн Г хуулийн хэлтсийн зөвлөгөө өгсөн гэж хэлсэн. Мөн Геологийн бодлогын газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулж үзвэл тодорхой харагдана. Прокурор яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолдоо ажлын хэсэгт 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлын хэсгийн дарга Д.Г ийм бичиг өгсөн гэж байна. Гэтэл би дотоод албан бичгийг явуулахдаа Геологийн бодлогын газрын дарга Д.Г танаа гэж бичсэн байхад яагаад ажлын хэсэгт гээд байгааг ойлгохгүй байна. Мөн би нөхөх олговрын талаар зөвлөгөө, хүсэлт өгөөгүй. Харин 18 дугаартай тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө хүссэний дагуу зөвөлгөө өгсөн. Би ажлын хэсэгт дотоод албан бичиг явуулаагүй. Би ажлын байрны тодоройлолтод зааснаар зөвлөгөө өгсөн. Мөн би газар дээр нь очиж ажиллаарай, судалж үзэж байж миний зөвлөгөөг авах эсэх, холбогдох шийдвэрийг өөрийн эрх хэмжээний дотор шийдэж эрх бүхий байгуулагад уламжлаарай гэх зүйл бичсэн. Иймд дотоод албан бичгээ дэлгэрэнгүйгээр тайлбарлалаа. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэл буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэлээ.

 

С.М нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г дотоод албан бичгээр “Азаргын гол чонот” ХХК-иас тус яаманд ирүүлсэн албан бичиг болон бусад холбогдох бусад баримт бичгийг судлан үзлээ. Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэй. УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбай нь Дархан цаазат газарт хамааруулсан тул тусгай зөвшөөрлүүд цуцлагдаж, тус компанид Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу нөхөх олговор олгох үндэслэл бүрдсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 2012 онд нөхөх олговор авах талаарх хүсэлтээ холбогдох байгууллагад удаа дараа мэдэгдэж байжээ. Гэсэн хэдий ч нөхөх олговор олгогдоогүй тул 2014 онд Ашигт малтмалын тухай хуулийн 14.6 дахь хэсэгт “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэжлүүлэн явуулах эрхтэй” талаар Ашигт малтмалын газраас мэдэгдэж байсан байна. Мөн түүнчлэн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл нөхөх олговор олгоогүй байгаа нь тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр бус болох үндэслэлийг бүрдүүлсэн байна. Нөхөх олговор олгогдоогүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 14.5-д зааснаар ашигт малтмал олборлох, хайх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх үүссэн, нөхөх олговор бүрэн төлөөгүй тул тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолын хэрэгжилт хангагдахгүй, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлгүй болоход хүрээд байна. Нөгөө талаар шүүхээр тус компани явсан тохиолдолд Засгийн газар ялагдаж тусгай зөвшөөрөл сэргээгдэх нь тодорхой байна. Цаашид нөхөх олговрыг бэлэн мөнгөөр олгоход улсын төсөвт суугдаагүй, суулгах магадлал бага, нөгөө талаар 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр орсон 9.1.13 дахь заалтын хүрээнд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ сонгон шалгаруулалтын талбайгаас олгох байдлаар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх боломжтой. Иймд энэхүү асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/110 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд судлан үзэж, газар дээр нь очиж танилцан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд бусад асуудлын хамт нэгтгэн яаралтай оруулах нь зүйтэй.” гэсэн албан бичгийг боловсруулж, хүргүүлж байжээ.

 

Дээрх албан бичгийн үндэслэл нь нөхөх олговороор тусгай зөвшөөрөл олгох асуудлыг УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд судалж, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн байх бөгөөд тусгай зөвшөөрөл хууль бусаар олгох зорилго бүхий Ж.Эын үйл ажиллагаанд санаатай нэгдэх, хүсэл зориг байгаагүй гэдгийг нотолж байна.

 

Мөн аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амласан байхыг шаарддаг бөгөөд мөрдөн байцаалтын явцад С.М уг хууль бус үйлдлийн зохион байгуулагч, гүйцэтгэгч, бусад оролцогчидтой урьдчилан тохиролцож, амлалт өгсөн нөхцөл байдал нотлогдсонгүй.

 

С.М холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн “санаатай” хэлбэрээр, “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэдэг”  шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

С.М үйлдэлд хууль бус шинжтэй үйлдэл хийхийг хүссэн, санаатай гэм буруугийн үндсэн шинж тогтоогдоогүй нь гэмт хэргийн шинж бүрдээгүй, нотлогдоогүй гэж үзэх үндэслэл болж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин “Улс төрд нөлөө бүхий этгээд” /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлд заасан аутентик тайлбараар/ буюу Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Э, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д/2019.01.28-ны өдөр өдөр солонгос улсад өвчний улмаас нас барсан лавлагаа 7-р хх-235 хуудас/, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Г, “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.О, захирал Д.Т нар нь бүлэглэн:

Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөцийн газрын хилийн заагт,

Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагт,

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт тус тус хамааралгүй Улсын Их хурлын 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт “Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу гэх газарт байрлах ашигт малтмал хайх 42.882.88 га, ашиглах 407.55 га, нийт 43.290.43 га талбай” нь бүхэлдээ багтсан газар, нутаг, талбайд “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж,

Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтайсум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт, нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбицлыг баталж, Д.Т, Б.О нарын үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал бий болгосон,

 

мөн Ж.Э нь Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Улаан сайр2” гэх нэртэй талбайг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах” тухай 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №256 дугаартай тогтоолын дагуу “Элбэг орд” ХХК-д олгож, улмаар 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн дүү Ж.Э хамт үүсгэн байгуулж,/хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа 3-р хавтаст хэргийн 132-р хуудас/ өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-иараа дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авч өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Э давуу байдал бий болгохдоо өөрт олгогдсон шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь:

 

“Монгол Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоол “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” /1-р хх-27/, “Монгол Улсын Их Хурлын 2016 ны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоол, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” /1-р хх-28/, “Монгол Улсын Их Хурлын 2011 ны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоол “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” /1-р хх-29-38/, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө дараалал, хуралдааны үед хийсэн соронзон аудио бичлэг, хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүдийн ирц нөхөх тухай 256 дугаартай тогтоолын төслийг хэлэлцэх үед байлцсан хүмүүсийн нэрсийг гаргуулан авах талаар /1-р хх-163-166/, Засгийн газрын архивын №256 дугаартай тогтоолын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-170-178/, сольбицол батлах тухай /1-р хх-179-186/, яамдуудаас өгсөн саналын товьёог /1-р хх-196-203, 2-р хх-4-15/, Хууль зүйн дотоод хэргийн яамнаас тогтоолын төсөлд хариу өгөхдөө тогтоолд тусгагдаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгааг дурдсан талаарх албан тоот, XV-020922 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн танилцуулга /1-р хх-7/, 2017 оны 09 дүгээр сарын 256 дугаар тогтоолын хуулбар /1-р хх-8/, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдринй А/110 дугаар тушаалын хуулбар, /1-р хх-58/, ажлын хэсгийн тэмдэглэл /1-р хх-61-71/, эд зүйл баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-167-169/, дүйцүүлэн олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт “...Элбэг орд ХХК-д 2, Азаргын гол чонот ХХК-д 8” /2-р хх-33-34/, туcгай зөвшөөрөлтэй холбоотой баримтууд /2-р хх-38-102/,

яллагдагч С.М дэмжлэг үзүүлэх зорилгоор Д.Г хүргүүлсэн дотоод албан бичиг /2-р хх-16-17/,

гэрч Г.Г “...Ч.Э нь 2008 онд “Эф Эм Ай” ХХК-ийг ашигт малтмал хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан байдаг. Энэ компани 100 хувь захирлын эзэмшилд байдаг. Хувьцаа эзэмшигч байхгүй, энэ компанийн эзэмшилд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр Тос Тосон бумбын нуруунд Дэлийн хяр нэртэй ХҮ-012472 дугаартай 754 га талбайтай хайгуулын тусгай зөвшөөрлийг “Дорнын чулуулаг” ХХК-иас 2008 онд шилжүүлэн авсан. Манай компани энэ хайгуулын талбайд эрлийн ажил хийж байсан бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. 2016 оны Улсын их хурлын тогтоол, Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост тосон бумбын нуруу орчмын газрын байгалийн нөөц гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахад манай энэ талбай тусгай хамгаалалтын бүсэд бүхэлдээ давхцалтай байсан болохоор цуцлагдах болсон, нөхөн олговор олгох асуудлаар 30 хоногийн дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хандана уу гэсэн утгатай 7/3533 дугаартай албан бичиг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирсэн. ...Ажлын хэсгийн албан хаагч нар манай цуцлагдаж байгаа талбайд гарсан зардлыг 33 сая төгрөгөөр тооцож гаргасан. ...ингээд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор манай компанид нөхөх олговор олгохоор шийдвэрлэж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмал газрын тосын газрын кадастрын хэлтсээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Дэлийн хяр гэх газарт 588,87 га хайгуулын талбай олгосон ХҮ-020937 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-90-92/,

гэрч В.Б “...Ингээд би 2015 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөнхийн далай ХХК, Намуун тод ХХК нь Өмнөговь аймгийн  Гурван тэс суманд Тос тосон бумбын нуруунд нүүрсний хайгуулын ХҮ-013107, ХҮ-013108, ХҮ-013109 гэсэн тусгай зөвшөөрөлтэй байсан. Энэ 2 компанийг намайг гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээс өмнө худалдаж авсан байсан болохоор яг ямар хүнээс хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар мэдэхгүй. ...Намуун тод ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан Дэрс толгой нэртэй ХҮ-013107, Тост-1 нэртэй ХҮ-013108 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалттай газарт авах шийдвэр гарч байгаа талаар Ашигт малтмалын газрын тосны газраас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 7/3536, мөн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06/1277 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдсэн. ...Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нөхөн олговорт 2 талбай авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-113-116/,

гэрч А.А “...2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлалтай ХҮ-012614 дугаартай 1900 орчим га талбайтай хайгуулын тусгай зөвшөөрлийг Элээт нэртэй компанийн нэр дээр ах Э хамт авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-166-168/,

гэрч Н.Э “...Би “Билүт Эрдэс” ХХК-ийн 2015 онд үүсгэн байгуулсан талаар дээр хэлсэн. Энэ компанийн нэр дээр дээрх тусгай зөвшөөрлийг 2015 онд бүртгүүлсэн. ...Манай цуцлагдсан талбайд хийсэн ажлын зардлыг анх байгуулагдсан ажлын хэсэг маш багаар үнэлж 25.000.000 төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байсан. 2017 онд байгуулагдсан ажлын хэсэг 113.763.960 төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо гаргаж баталгаажуулж өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-2-4/,

гэрч С.С “...Ли Ченнин ч миний хэлсэн санааг дэмжиж               “Элбэг-Орд” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 14145 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг миний нэр дээр 2017 оны 08 дугаар сарын орчим 100 хувь шилжүүлж авсан. Гэхдээ би Л 10.000.000 төгрөг өгсөн. ...Тос тосон бумбын орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан авах үед “Элбэг-Орд” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 14145 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл давхацсан байсан. Яг ямар байдлаар давхацсан талаар мэдэхгүй байна. Ашигт малтмалын газраас лавлах юм бол тодорхой болно. Энэ тусгай зөвшөөрөл цуцлагдаж тухайн хайгуулын талбайд гаргасан хайгуулын зардлыг нь улс мөнгөөр өгөх боломжгүй, оронд нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 2 талбай өгөхөөр нь болсон. Ингээд “Улаан сайр-1”, “Улаан сайр-2” гэсэн 2 газрыг сонгож тусгай зөвшөөрөл гаргаж авсан. ...Би энэ тусгай зөвшөөрлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ж.Эрдэнэтөгс гэх хүнд зарахаар болж гэрээ байгуулан 5 сая төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /4-р хх-146-149/,

гэрч Ж.Э “... “Хэрх илч” ХХК-ийн 2005 онд үүсгэн байгуулсан. Үүний дараа миний төрсөн ах Ж Э уг компаний гишүүнээр нэмэгдэж бүртгэгдсэн./хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа “Ж Э 68.49 хувь, Ж Э 31.51 хувь” 3-р хавтаст хэргийн 132-р хуудас/ ...Энэ лицензийг авсны дараа би Э ахтай уулзаад ийм лиценз авчихлаа, би уул уурхайн талаар мэдлэг байхгүй одоо яах уу гэж ахаас зөвлөгөө авсан чинь Э ах би энэ талаар мэдэхгүй чи Алтай констракшны Б очоод уулзчих гэхээр нь би Б ахтай 2018 оны хавар уулзсан. Б ах нэг залууг надтай уулзуулаад энэ хүнтэй яриад шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Би Б ахын надтай уулзуулсан залуугийн нэрийг санахгүй байна. Тухайн үед Бест ленд майнинг гэж нэртэй компани руу би Өмнөговь аймгийн Гурван тэс сум дахь хайгуулын лицензийг шилжүүлсэн. Лицензтэй газар нь “Улаан сайр-2” гэж нэртэй байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-156-157/,

гэрч Б.Б “...Уг лицензийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр судалж үзсэний үндсэн дээр үүсгэн байгуулагч Х.Б шийдвэрээр “Хэрх элч” ХХК-иас худалдан авахаар тохиролцож улмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах- худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг манай талаас компанийн үүсгэн байгуулагч болох Х.Б захирал нөгөө талыг төлөөлж Ж.Э нар хоорондоо гэрээ байгуулж гэрээнд зааснаар 1 сая төгрөгөөр худалдан авч Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг                 /4-р хх-159-160/, 

гэрч Х.Б “...Он сар, өдрийг нь санахгүй байна, 2018 оны 09 дүгээр сард л байх Ж Э захиралтай “Хэрх элч” ХХК-иас 1 сая төгрөгийн төлбөртэйгөөр шилжүүлж авсан байдаг. Ерөнхийдөө бол Э нь Монгол Улсын Ерөнхий сайд асан надтай 20 гаруй жил найзалж байгаа гэр бүлийн найз Ж Э төрсөн дүү нь байгаа юм. Болсон үйл явдлын тухайд Ж.Э над руу яриад манай дүү Э чам руу явуулчихъя наад нөхөр чинь Өмнөговь аймагт нэг лицензтэй болсон юм байна чамтай очиж уулзахаар нь би заавар, зөвлөгөө өгөөч гэж хэлж байсан. Тэгтэл удалгүй Э над дээр ирж уулзаад Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаан сайр-2” нэртэй 1463,82 гектар талбайтай болсон юм...” гэх мэдүүлэг /4-р хх-162/,

гэрч О.Б “...Би 2016 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаар сонгогдсон юм. Намайг ажиллаж байх энэ хугацаанд Улаан сайр-2 нэртэй ХҮ-020922 дугаартай талбайд ямар нэгэн хайгуулын өрмийн ажил хийгдээгүй юм...” гэх мэдүүлэг /4-р хх-172/,

“Азаргын гол чонот” ХХК-тай холбоотой эрүүгийн 194100033, 190200026 дугаартай хэргийн  материалд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-114/,

гэрч Г.Б “...Би 2008 онд 4 дүгээр заставд шилжиж ирсэн. Тэгэхэд энэ компани 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж байсан. Тэгээд 2012 оны 6-7 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад больсон. Тэрнээс хойш үйл ажиллагаагаа явуулаагүй болно...” гэх мэдүүлэг /5-р хх-143-145/,

гэрч С.Б “...2010 оны 06-07 сарын үед би хилийн манаанд явж байгаад уурхай дээр очиж байсан юм. Тэр үед О гээд захирал гэх хүн хариуцан ажиллуулж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-146-150/,

“Азаргын гол чонот” ХХК-ийн олборлолт явуулсан талбай дээр очиж ажилласан шинжээч А.Ц “...Тухайн компанийн ашиглалтын МҮ-13327 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 42,67 га-д уурхайн олборлолт явуулж эвдрэлд орсон байна. Олборлолт явуулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа огт хийгдээгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-223-225/,

Хэрэг бүртгэлтийн 194100033 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-226/,

гэрч Д.М “...Тус ажлын хэсэгт манай байгууллага буюу миний зүгээс геологийн хайгуулын ажилд хийгдсэн зардал, кадастрын зураг гаргах гэх мэт чиг үүрэгтэй байсан. Хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүд бол хүсэлтдээ сонгосон  талбайгаас ямар хэмжээтэй хаана авахаа тусгаж ирүүлсэн. Нийт 13 лицензийг аж ахуйн нэгжүүдэд олгосноос “Азаргын гол чонот” ХХК нь 4 лицензтэй байснаас 8 лиценз болгож авсан. Тус 8 лиценз нь бүгд хайгуулын лиценз байсан. Тус компани нь яг хаана ямар газар, хэчнээн хэмжээний талбайг авах хүсэлт ирүүлсэн байсныг би санахгүй байна. “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэмшлийн газрууд нь тусгай хамгаалалтад хамаарахгүй. Тус компанийн эзэмшиж байсан 4 лиценз урт нэртэй хуульд орсон 3 бүсэд хамаарагдаж байснаас Засгийн газрын гарсан тогтоолоор тусгай хамгаалалт болон улсын нөөцөд авсан газруудын жагсаалтад “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэмшлийн газар хамаарагдахгүй байсан боловч хамруулан 8 лиценз олгосон...” гэх мэдүүлэг /7-р хх-180-182/,

гэрч Д.М “...Засгийн газрын 9 дүгээр тогтоол Ноён уул орчмын газрыг, 91 дүгээр тогтоол бол Өмнөговь аймгийн Тост тосон бумбын нуруу орчмын газрыг тусгай хамгаалалтад авч нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байсан. “Азаргын гол чонот” ХХК-ийн цуцлагдсан тусгай зөвшөөрөл нь Булган аймгийн нутаг дэвсгэрт байсан. Тийм болохоор огт хамаарахгүй байсан. ... “Азаргын гол чонот” ХХК-ийн талбайд очиж ажилласан гэж ажлын хэсгийн дарга Г хэлсэн...” дахин мэдүүлэг /7-р хх-183-186/,

гэрч М.Б “...Би тухайн үеийн Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа орж ажилласан. Миний хувьд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн геологи хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг хянах /жил бүрийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэл, хэрвээ нөөц батлуулсан бол нөөцийн тайланг хянах,/ геологитой холбоотой ажлыг хянаж ажилласан. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа талбай дээр нь очиж ажилласан. Би Ноён уулын чиглэлд ажилласан ажлын хэсгийн гишүүд болох нарийн бичгийн дарга Болортуяа, мөн манай хэлтсийн мэргэжилтэн Т нарын хамт газар нь очиж ажилласан. Тайланд тусгасан ажлын хэмжээг яг газар дээрээ байгаа эсэхийг олж тогтоох хийсэн эсэхийг шалгах зорилготой ажилласан юм. Улсын тусгай хамгаалалтад авч тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө сонгон шалгаруулалтын талбайгаас сонгож талбай авч байсан байх. Миний хувьд геологийн ажил талаас нь шалгаж буюу дээр дурдсан нөхөх олговор авах тухайн аж ахуйн нэгжийн хайгуулын ажлын гүйцэтгэлийг нь хянаж ажилласан...”  гэх мэдүүлэг /7-р хх-187-188/,

гэрч М.Б “...Ингээд ажлын хэсгийн дарга ажлын хэсгийн тушаал танилцуулж, засгийн газрын 90, 91 дүгээр тогтоол танилцуулж байсан. Энэ тогтоолын үйлчлэлд хамаарах аж ахуйн нэгжийн талаарх тооцоо зардлыг гаргах, нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж ярьсан. Миний санаж байгаагаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуй нэгжийн нэрс байсан санагдаж байна. Яг хаанаас гаргаж ирүүлсэн талаар мэдэхгүй байна. Ажлын хэмжээг харахад Өмнөговь аймгийн Тост тосон бумба, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай Ноён уулын орчим 10 орчим аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн талбай хийгдсэн ажил, тооцоо, зардлыг гаргаж ажил байсан санагдаж байна. Би одоо яг ямар ямар нэртэй аж ахуй нэгж байсан талаар санахгүй байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд байгаа байх. Энэ ажлын хэсэг Засгийн газрын 90 болон 91 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газарт ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгох асуудлыг судлах санал оруулах зорилгоор байгуулагдсан. Энэ ажлын хүрээнд ажиллаж байсан. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б нь энэ аж ахуй нэгжийн материалын судалж үзэх хэрэгтэй байна. Танд ажлын хэсгийн дарга Г өгч байна гэж хэлж өгсөн. Ингээд би материалыг нь үзэхэд Азаргын гол чонот ХХК-ийн материал байсан. Энэ ямар учиртай аж ахуй нэгж болох энэ аж ахуй нэгжийн нэр дээр бүртгэлтэй байсан ашиглалтын болон хайгуулын 3-4 орчим тусгай зөвшөөрөл байсан. Би энэ талбайд хийгдсэн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг нь харж байгаад гаргаж өгч байсан. Яг тооцоо нь хэд гарч байсан талаар санахгүй байна. Би яг ямар аж ахуй нэгжид хамаарч байсан талаар тухайн үед сайн анзаараагүй. Ажлын хэсгийн дарга аж ахуйн нэгжийн материал ирүүлэхээр нь тоог нь  гаргаж өгөөд л явуулж байсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан. ...Миний очиж ажилласан 4 аж ахуйн нэгж бол Лучеро, Гацуурт, Сэл мандал, Билүт Эрдэс гэх нэртэй компаниудын талбай байсан. ...Азаргын гол чонот ХХК-ийн талбай дээр нь очиж ажилласан талаар бол мэдэхгүй. Миний хувьд энэ компани талбай дээр ажиллаагүй. Ажлын хэсгийн дарга ажлын хэсгийн гишүүдийг хаашаа явуулахаа шийдэж төлөвлөгөө удирдамжид дагуу ажиллуулж байсан. ....Сайд Д, Ерөнхий сайд Ж.Э нартай ажлын хэсгийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзаж байгаагүй. Ажлын хэсгийн дарга уулзаж байсан байх...” дахин мэдүүлэг /7-р хх-189-192/,

гэрч Н.Э “...Ажлын хэсгийн чиг үүрэг бол Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолын дагуу Улсын тусгай хамгаалалтад авсан Тос тосон бумба, Ноён уулын орчимд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа зарим зардлын дүнг санхүүгийн тайлан болон хайгуулын тайланд үндэслэж тулган шалгах шаардлагатай байна гэж ажлын хэсгийн зүгээс надад хэлсэн. Ашигт малтмалын газар болон Уул уурхайн яамны мэргэжилтнүүд энэ тогтоолд хамрагдсан аж ахуй нэгжийн жагсаалтыг надад өгсөн. ...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/751 дугаартай албан бичгээр Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яамны геологийн бодлогын газарт хүргүүлсэн албан бичигт “Элбэг орд” ХХК, “Азаргын гол чонот” ХХК-ийн санхүү болон татварын мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн. Гэхдээ энэ хоёр компани нэрийг нэмэлтээр өгсөн шиг санагдаж байна, яагаад гэвэл эхний 7 аж ахуй нэгжид ороогүй байгаа юм...” гэх мэдүүлэг /7-р хх-193-194/,

гэрч Н.Э “...Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоол бол ямар нэг хавсралтгүй, аж ахуйн нэгжийн нэрсгүй ирсэн санагдаж байна. Тусгай хамгаалалтад авсан газрын солбицлын цэгийг ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хуралдаан дээр ажлыг хэсгийн ахлагч Д.Г ямар ямар аж ахуйн нэгж тусгай хамгаалалтад авсан хилийн заагт хамаарч байгааг гаргаж өгөхийг Ашигт малтмалын газраас оролцож байгаа төлөөлөлд хариуцуулсан. Ашигт малтмалын газрын тосны кадастрын хэлтсийн Д.М, М.Б нарт үүрэг өгсөн. Үүний дагуу Кадастрын хэлтсээс нэр бүхий 7 аж ахуй нэгжийн нэрийг 2017 оны 07 дугаар сард ирүүлсэн. 7 аж ахуйн нэгжид Сэлмандал, Билүүт Эрдэс, Лучеро, Эф эм, ай, Намуун тод, Өгөөмөр тариа, Мөнхийн номхон далай гэсэн компаниуд хамрагдсан байсан. Миний хувьд эхний ирсэн 7 аж ахуйн нэгжийн материалыг үзэж тооцоог нь гаргаж байхад эхний 7 аж ахуйн мэдээллээс нэлээн сүүлд бараг 1 сар гарангын дараа Азаргын гол чонот болон Элбэг орд ХХК-ийн мэдээллийг Ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн...” гэх мэдүүлэг /7-р хх-211-213/,

гэрч Д.Б “...Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоол гарсантай холбогдуулж сайдын тушаалаар 2017 оны 05 дугаар сараас ажлын хэсэг гарч ажилласан...” гэх мэдүүлэг /7-р хх-213-214/,

гэрч Д.Б “...Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс хамаарах аж ахуй нэгжийн нэрсийг гаргаж ирүүлэх ёстой байсан. Тус газрын кадастрын хэлтсээс тухайн тогтоолын үйлчлэлд хамаарах 10 аж ахуйн нэгжийн мэдээлэл ирүүлсэн байсан. ...Би ажлын хэсгийн хэсэгт ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 12-ноос 26-ны өдрүүдэд албан томилолтоор гадаад улсад яваад ирэхэд Азаргын гол чонот компани нөхөх олговор авах хүсэлт өгсөн байсан. Тухайн асуудлыг шийдвэрлэх нөхөх олговор олгож болох асуудлыг хуулийн хэлтсээс тодруулахаар ажиллаж байгаа гэж Г дарга хэлж байсан. Засгийн газрын хуралдаанд оруулах байсан болохоор газар дээр нь очиж үзэж шалгаагүй. ...нөхөн олговор олгохдоо цуцлагдаж байгаа талбайн оронд 2 талбай өгөхийг Г дарга хэлж танилцуулсан...” гэх мэдүүлэг /7-р хх-215-218/,

гэрч Т.З “...Уул уурхайн хүнд үйлдвэрийн багцыг хариуцаж байхад нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх ямар ч санал орж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /7-р хх-219-221/,

Сайд асан Ц.Д нь 2019.01.28-ны өдөр Солонгос улсад өвчний улмаас нас барсан лавлагаа /7-р хх-235/,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017.09.05-ны өдрийн 1-1/3367 дугаартай албан бичигт “...Тогтоолын төслийн нэгдүгээр хавсралтад хилийн заагт багтсан, цуцлах тусгай зөвшөөрлийн жагсаалтад нөхөх олговор олгогдохгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд орсон байна...”/7-р хх-249/,

гэрч Б.Б “...Хэрэв “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн олговор олгосон бол байж болохгүй асуудал...” гэх мэдүүлэг /8-р хх-3-6/,

гэрч Б.Ц “...Өөрөөр хэлбэл өгч байгаа газрын баялгийн нөөц талбайн хэмжээ, байршил зэрэг нь тодорхойгүй байсан учраас тодорхой болгож нэмж тусгах саналыг гаргасан...” гэх мэдүүлэг /8-р хх-25-26/,

гэрч Ж.У “...Хариуцсан яамнаас хуралдаанаар хэлэлцүүлэхээр асуудал оруулж ирэх тохиолдолд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын удирдлагаас надад цохогдож ирсний дагуу материал хүлээн авдаг. Материалыг хүлээн авч судлан ямар асуудал оруулж ирж байгаагаас хамаарч заавал санал авсан байх ёстой яамны санал байгаа эсэхийг тодруулж мөн бусад яамдаас санал авсан эсэхийг судална. Мөн хэлэлцэх асуудал хуульд нийцэж байгаа эсэхийг судалдаг. Хуульд нийцэж байгаа эсэхийг судлахдаа Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал мөн эсэх гэдэг талаас нь судалдаг. Судалж үзээд материал бүрдэл хангагдсан, хуралдаанаар хэлэлцүүлэх нь хуульд нийцэж байвал хэлэлцүүлэхээр оруулдаг. Хэрвээ хуульд нийцэхгүй байх, мөн материал бүрдэл хангагдаагүй байвал буцаадаг гэхдээ заримдаа бидний саналыг хүлээн авалгүй Засгийн газрын хуралдаанд шууд оруулах тохиолдол гардаг. Гэхдээ энэ тохиолдолд хуралдаанаар дэмжигдэхгүй голдуу унадаг /бидний саналыг аваагүй тохиолдолд заримдаа хуралдаанаар шийдвэрлэгдэх тохиолдол ч байдаг. Өөрөөр хэлбэл хариуцсан референтийн саналыг үл харгалзан дэмжигдэх, дэмжигдэхгүй байх тохиолдол гардаг гэсэн үг юм. ...Энэ албан бичиг нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай байгаа боловч Засгийн газрын хуралдаан болохын өмнөхөн ирсэн байж магадгүй. Миний санаж байгаагаар тухайн үеийн Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Дашдорж уг асуудлыг оруулмаар байна гэж надтай ярьж байсан шиг санагдаж байна. Зарим тохиолдолд хариуцсан сайд нь өөрсдөө ЗГХЭГ-ын дарга, МУ-ын сайдтай шууд яриад оруул гэдэг даалгавар өгсөн гээд хуралдаанд оруулах тохиолдол байдаг. Энэ асуудалд миний тавьсан асуудлыг эргэж тодруулах боломж олголгүй хуралдаанд оруулж байсан шиг санагдаж байна. Би баттай хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ асуудлыг хуралдаанд оруулах үүргийг дээрээс өгч байсан шиг санагдаж байна. /Хуралдаан зохион байгуулалтын газрын дарга Г/ яагаад гэвэл энэхүү хэлэлцүүлэх асуудал тийм хурдан хуралдаанд орох боломжгүй нэлээн сайн судлагдах ёстой байтал зарим санал  ирээгүй, тооцоо судалгааг ирж тайлбарлаагүй /утсаар болон амаар холбогдох хүн нь тайлбарлаж байсан/ байхад хуралдаанд оруулсан байдаг...” гэх мэдүүлэг /8-р хх-60-62/,

гэрч Ж.У “...Ирцийн бүртгэлийг харахад түүнд бичигдсэн Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яамны геологийн бодлогын газрын дарга Г гэдэг хүн дагаж орж ирсэн хүн мөн шиг байна. Яагаад Г гэж үзэж байна вэ гэвэл М хамт ирсэн хүн Төрийн ордон руу надаас нэр өгүүлж зөвшөөрөл авалгүй орж ирсэн байгаа нь ордонд нэвтрэх эрхтэй хүн байж таарах нь байна. Тухайн үеийн Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яамны газрын дарга нар нь тийм эрхтэй байсан...” гэх дахин мэдүүлэг /8-р хх-63-64/,

гэрч Ш.С “...Гэхдээ Засгийн газрын хуралдаан эхлэхэд гишүүдээс хэлэлцэх асуудал дээр асуудал нэмэхээр санал болгодог Ерөнхий сайд буюу хуралдаан даргалагч зөвшөөрсөн тохиолдолд нэмж оруулаад хэлэлцдэг...” гэх мэдүүлэг /8-р хх-65-66/,

яллагдагч Д.Т “...Би Д сайдтай уулзаж нөхөх олговор авах талаар хэлсний дараа ажлын хэсгийн дарга Г уулз гэж хэлсэн. Ингээд Г 2-3 уулзаж материалаа өгч байсан, дараа нь очиж нөхөх олговорт хайгуулын талбай авсан гэсэн гэрээ хийж байсан...” гэх мэдүүлэг /8-р хх-170-177/,

яллагдагч Д.Г “...Хүсэлтийг нь аваад яамныхаа хуулийн хэлтсээр оруулан нөхөх олговор олгох асуудлыг нь 90 болон 91 дүгээр тогтоолтой хамт нь шийдвэрлэж, нөхөх олговор олгож болох эсэх талаар албан бичгээр  хандаж асуухад хуулийн хэлтсээс боломжтой гэсэн хариу ирсэн болохоор судалж, нөхөх олговор олгуулах санал дүгнэлт гаргасан. Энэ компанийн материалыг судалж үзэх талаар тухайн үед манай яамны сайдаар ажиллаж байсан Ц.Д надад үүрэг өгсөн...” гэх дахин мэдүүлэг /8-р хх-232-236/, яллагдагч Д.Г “...Д.Б зүс таних залуу байсан. Тийм сайн танихгүй, Ц.Д Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад өрөөгөөр орж гараад явдаг залуу мөн байсан. Ц.Д өрөөнд Д.Б хэд хэдэн удаа таарч байсан...” гэх дахин мэдүүлэг /13-р хх-210-212/,

сэжигтэн Б.О “... “Азаргын гол чонот” ХХК-ийн ашиглалтын 1 хайгуулын 2 тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсний дараа нөхөх олговор гаргуулан авах асуудлын талаар хөөцөлдөж эхэлсэн боловч анх Улсын их хурлын тогтоолоор дархан цаазат газарт авахдаа манай компанид нөхөх олговор олгохоор зааж өгөөгүй байна гэсэн үндэслэлээр нөхөх олговор олгоогүй...” гэх мэдүүлэг /9-р хх-15-18/,

яллагдагчаар Б.О “...Гэвч манай тусгай зөвшөөрлийн талбайг Улсын их хурлын тогтоолоор цуцалсан бөгөөд нөхөх олговор олгох талаар тогтоолд дурдаагүй гэсэн шалтаг хэлээд нөхөх олговор өгөхгүй байсан...” гэх дахин мэдүүлэг /9-р хх-32-36/, яллагдагч Б.О “...Би Канад улсад Олон улсын уул уурхайн хуралд оролцохоор явж байхдаа Уул уурхай сайдаар ажиллаж байсан Ц.Д уулзсан...” гэх дахин мэдүүлэг /9-р хх-37-40/,

яллагдагч С.М “...Хуулийн заалт болон ашигт малтмалын бичгийг үндэслэж байгаад хуулийн хүрээнд шийдвэрлэж болох талаарх дотоод албан бичгийг Г даргад хүргүүлсэн. Миний Г даргад явуулсан албан бичиг бол гадагшаа чиглэсэн албан бичиг биш, бусад газарт болон хэлтэс, төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө хүргүүлдэг шиг л дотоод албан бичгээр явуулсан. ...Тэр ч утгаараа сайдын гарын үсэг зурагдсан материалыг хүргэж өгдөг байсан. Би Ж.У уулзаж байсан, уулзахдаа ажил хариуцсан Г даргатай хамт уулзсан...” гэх мэдүүлэг /10-р хх-94-99/,

гэрч Г.Э “...Одоо нэрийг нь сайн санахгүй байна, Алтай констракшн ХХК-ийн захирал Б ажилтан болох нэг ахын хөөцөлдөж бичиг баримтыг бүрдүүлсэн компанид хувь эзэмшигчээр бүртгүүлсэн юм. УИХ-ын гишүүн асан Д ах хувьцаа эзэмшигчээр бүртгүүл гэсний дагуу бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг /10-р хх-166-168/,

Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоол болон хэлэлцсэн тэмдэглэлийн хуулбар /11-р хх-24-27/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Ж.Э ганцаараа нэг, Ж.Э, Б.О, Д.Т, Д.Г нарын хамтарсан үйлдсэн үйлдлийн явцад гарсан Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №256 дугаартай тогтоол нь Улсын Их Хурлын тогтоол, түүний дагуу гарсан Засгийн газрын тогтоолыг зөрчин гарахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйл 2 дахь хэсэгт “... шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 

41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй”,

Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэрт бизнес эрхэлж буй хүн, хуулийн этгээдүүдэд төрөөс ижил боломж олгох, аль нэг хүн, хуулийн этгээдэд бизнесийн илүү таатай нөхцөл боломж, давуу талыг олгохгүй байж, төрийн үйлчилгээ хэнд боловч жигд, тэгш хүртээмжтэй байх тухай эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хууль тогтоох байгууллагаас хэм хэмжээ тогтоож, хуульчилсныг тус тус зөрчсөн байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Ж.Э нь төрийн өндөр албан тушаалтны, шийдвэр гаргах эрх мэдэлтэйн хувьд, “Азаргын гол чонот” ХХК-ны үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.О нь өөртөө давуу байдал олж авахын тулд дээрх тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд аль нэг зохион байгуулагчийн үйлдэл дутагдахад үйлдэл бүрэн зохин байгуулагдахааргүй, төгсөхөөргүй байгаа нь гэмт хэргийг хамтран зохион байгуулагч гэж үзэх үндэслэл боллоо.

 

Шүүгдэгч Б.О нь уг үйл явдлыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор бичиг баримт боловсруулах, төрийн холбогдох байгууллагад хандах асуудлыг өөрийн үүсгэн байгуулсан компаниа шилжүүлсэн гэх Д.Т оролцоо дэмжлэггүйгээр хийх бололцоогүй бөгөөд Д.Т нь Б.О урьдчилан тохиролцож, амлан дэмжлэг үзүүлэх байдлаар гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

 

шүүгдэгч Д.Г нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуй нэгжүүдэд нөхөн олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Ажлын хэсгийн тайланд “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, улмаар “Азаргын гол чонот” ХХК-д Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт 5929.95 га, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумуудын нутагт 7957.91 га, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумуудын нутагт 8981.96 га, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 14.034.94 га, Ховд аймгийн Алтай сумын нутагт 996.42 га,Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 880.8 га,Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2883.34 га, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт 7696.98 га талбайг олгуулах”-аар тусгаснаас гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/98 дугаартай тушаалаар 2017 он 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд газар дээр нь танилцаж ажиллах”-ыг үүрэг болгосоор байхад энэ чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр, “Азаргын гол чонот” ХХК-ийн талбай дээр очиж танилцалгүй “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговор олгуулахаар ажлын хэсгийн тайланд тусган дэмжлэг үзүүлж, Ж.Э, Б.О нарын зохион байгуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж шүүх дүгнэсэн болно.

 

Мөн Ж.Э нь өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Э давуу байдал бий болгохын тулд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах “Улаан сайр2” гэх нэртэй талбайг Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу  стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарсаар байхад Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №256 дугаартай тогтоолоор “Элбэг орд” ХХК-д ХV-020922 дугаар бүхий газрыг олгох шийдвэр гаргахад биеэр оролцож, улмаар уг газрын тусгай зөвшөөрлийг 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн дүү Ж.Э хамт үүсгэн байгуулж, өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх Илч” ХХК-иараа дамжуулан 5.000.000 төгрөгөөр худалдан авсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

 

Ж.Э, Д.Г, Б.О, Д.Т нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд зохион байгуулагч, хамжигчийн хэн нэгнийх нь гүйцэтгэсэн үүрэг дутагдсан тохиолдолд гэмт хэрэг туйлдаа хүрэхээргүй байгаа нь тэднийг нэг гэмт хэргийг хамтран үйлдсэнд тооцох агуулга, хууль зүйн үндэслэл болно.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн хэрэглээний үндэслэл.

 

Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн тохиолдолд тэдгээрийн санаа зорилго, гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг тогтоодог.

 

Ийнхүү тогтооход гэмт хэрэг үйлдэх санаа зорилго хэнийх вэ? гэдгийг тогтоосны эцэст тухайн санаа зорилгыг хэрэгжүүлэхэд оролцсон этгээдийн үүргээр эрэмбэлэн тогтоож, хамтран оролцогчийн хэлбэрийг тодорхойлдог.

 

Энэхүү хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд Ж.Э нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол Улсын Засгийн газрын ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж, тодорхой шийдвэрүүдийг хамтын зарчмаар шийдвэрлэхэд биечлэн оролцож, уг шийдвэр гаргах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, даргалах албан тушаалын эрхтэйн хувьд тусгай зөвшөөрлийг нөхөх олговорт олгох нь хилийн заагыг тогтоосон шийдвэр, хууль зүйн үндэслэлд хамаарахгүй, нөхөн олгоход хамааралгүй хуулийн этгээд гэдгийг мэдсээр байж холбогдох шийдвэрүүдийг зөрчихдөө Б.О хүсэл зоригтой нэгдэн Б.О үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” ХХК-д нөхөх олговорт 8 тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг зохион байгуулсан, мөн энэхүү шийдвэрээр өөрийн төрсөн дүү болон өөртөө ашигтай, давуу байдал бий болгохын тулд “Элбэг орд” ХХК-д 1 тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан нь тус тус Ж.Э, Б.О нарын санаа зорилгын дагуу зохион байгуулагдсан албаны эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгохын тулд урвуулан ашигласан гэмт хэргийн үндсэн шинж, хүндрүүлэх шинжийн аль алиныг хангасан, тэдний энэхүү үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий анги, тусгай ангийн тохирох хэсгүүдэд заасны дагуу зүйлчилж ирүүлсэн нь агуулга болон хууль зүйн хувьд үндэслэлтэй болжээ.

 

Дээрх гэмт хэрэгт Д.Т, Д.Г нар нь эхний санааг сэдэж, санаачлаагүй боловч Ж.Э, Б.О нарын зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюул, үйлдлийнх нь хууль бус болохыг мэдсээр байж өөрсдийн үйл ажиллагаагаараа дэмжлэг үзүүлж гэмт хэргийг төгс үйлдэгдэхэд хамжигчаар оролцсон нь эдгээр оролцогчдийн хэргийг нэг гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэл боллоо.

 

Өөрөөр хэлбэл Ж.Э, Б.О, Д.Т, Д.Г нарын гэмт үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авлига”-ын гэмт хэргийн бүлэгт багтах нэг төрлийн хэрэг бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх тухай Үндсэн хуулиар тогтоож, хамгаалсан хэм хэмжээ, үнэт зүйлсэд халдаж, улмаар эд хөрөнгө, газар зэрэг нийт иргэд болон тус улсын нийтлэг эрх ашгийг зөрчиж, хохирол учруулж байдгаараа давхар хамгаалагдсан обьекттой юм.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байлаа. Мөн шүүгдэгч, яллагдагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт маргадаг бөгөөд 15 хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулж, хамжигчаар хамтран оролцсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүх нотлох баримтанд тулгуурлан шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүүгдэгч нарын хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн санал, шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.О нарт тус бүр нийтийн албан томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ж.Э нь энэ хэргийн учир нийт 25 хоног, шүүгдэгч Б.О нь нийт 152 хоног цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Д.Г, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г, Д.Т нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж шүүгдэгч Ж.Э, Б.О, Д.Г, Д.Т нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэх тоолох, шүүгдэгч С.М авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүчингүй болгов. 

Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар ямар нэг нэхэмжлэл гараагүй байна.

 

Шүүх шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн үр дүнд хууль бусаар олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг эрүүгийн журмаар, энэхүү шүүх хуралдаанаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, зохих хууль тогтоомжийн хүрээнд энэхүү шийдвэрийн үндэслэлийг баримтлан, тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг эрх бүхий байгууллага шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тул шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт энэхүү асуудлын талаарх шийдвэр тусгагдаагүй болно.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар.

 

Шүүгдэгч Ж.Э нь хавтаст хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулж хууль зүйн туслалцаа авах боломжийг хязгаарласан, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактыг ноцтой зөрчсөн гэсэн гомдлыг гаргасан тул шүүх дээрх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолд Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хэрэглэхээр заасан тул шүүгдэгч Ж.Э нь дээр дурдсан олон улсын гэрээ конвенцид заасан эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар гомдол гаргах, саналаа илэрхийлэх эрхтэй, нөгөө талаас шүүх олон улсын эрх зүйн хэм хэмжээнд  нийцүүлэн тайлбар хийх боломжтой болно. Монгол улс олон улсын гэрээ конвенцид тусгагдсан нийтээр хүлээн зөвшөөрч хэрэглэж заншсан хэм хэмжээг мөн саадгүй хэрэглэх учиртай тул манай улс нэгдэн ороогүй зарим олон улсын эрх зүйн хэм хэмжээ энэ тогтоолд дурьдагдаж буйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Э, Б.О, Д.Г, Д.Т, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 04-ний хийж нэр бүхий 5 яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр товлон зарласан болно. Эрүүгийн хэрэг тус шүүхэд ирүүлснээс хойш шүүгдэгч Ж.Э нь нэг ч удаа шүүхэд ирээгүй, шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Үүний дараа гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 16, 22-ны өдрүүдэд зарласан боловч шүүгдэгч Ж.Э нь өмгөөлөгч нараасаа татгалзсан, сольсон гэх дан ганц шүүгдэгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хангах үндэслэлээр шүүх хуралдааныг нийт 3 удаа хойшлуулсан нь 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Арвандөрөвдүгээр зүйлийн 2(b) хэсэгт заасан шүүгдэгчийн “өмгөөлүүлэх эрхээр хангагдахад хүрэлцэхүйц хугацаа авах” мөн зүйлийн 3(с)-д заасан “зохистой хугацаанд шүүлгэх” эрхийг хангасан гэж шүүх дүгнэв.

Хэдийгээр шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжоор олгогдсон эрхээ шүүн таслах ажиллагаанд бүрэн эдлэх учиртай боловч энэ нь хэтэрч шүүн таслах ажиллагааны бусад оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болж хувирахаас сэргийлж оролцогчдын эрх, үүргийн тэнцвэртэй харьцааг хадгалж аль нэг оролцогчид давуу эрх олгохгүй байхыг “хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх зарчим” шүүхэд үүрэг болгодог.

Энэ хэргийн шүүгдэгч Ж.Э нь өөрийн эрхийн зарим хэсгийг шүүн таслах ажиллагааг саатуулах, мухардалд оруулах зорилгоор урвуулан ашиглаж буй тухайн тохиолдолд олон улсын гэрээ, конвенци, нийтээр хэрэглэж заншсан олон улсын эрх зүйн хэмж хэмжээ, зарчимд тусгалаа олсон шүүгдэгчийн шүүн таслах ажиллагаанд эдлэх наад захын эрхийг ханган нэг талаас шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд тусгалаа олсон нийтийн эрх ашиг, сонирхлын тэнцвэртэй байдлыг хангаж “шүүн таслах ажиллагааны эрх ашигт” нийцүүлэн шүүгч шүүгдэгчийн шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Шүүх Олон улсын гэрээ, конвенци, заншсан эрх зүйн хэм хэмжээ, зарчим, үндэсний Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид тусгалаа олсон шүүгдэгчийн шүүн таслах ажиллагаанд эдлэх наад захын эрхийг хангасан талаар:

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14(2)(d), Хүний эрхийн тухай Европын Конвенцийн 6(1), 6(3)(c), Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 63(1), Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан эрхийг хангаж шүүх хуралдааныг явуулсан.

Нөгөө талаар олон улсын эрх зүйн хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөгдсөн субъектив эрх /үүнд өмгөөлүүлэх эрх, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрх гэх мэт хамаарна/ нь эрх зүйн ерөнхий онолын зарчмын үүднээс ямар ч тохиолдолд хязгаарлагдаж болохгүй туйлын шинжтэй байдаггүй бөгөөд хэмжээ хязгаартайгаар хэрэгжих зарчим үйлчилдэг.

Тиймээс ч хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэж зааж өгчээ.

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрх нь шүүгдэгчид Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ, конвенци, дотоодын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон шүүх хуралдааны үеэр хууль зүйн туслалцааг мэргэжлийн түвшинд авах боломж байхад удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах өмгөөлөгчөөс татгалзах, өөр өмгөөлөгч солих, шүүх хурал хийлгэхгүй байх гол арга хэрэгсэл болгон ашиглаж энэ эрхээ бодитой хэрэгжүүлэхээс татгалзаж буй тохиолдолд шүүх уг эрхийг шүүгдэгчид албадан эдлүүлэх боломжгүй юм. Үүнээс гадна шүүгдэгч Ж.Э холбогдох хэрэгт өмгөөлөгчийг заавал оролцуулах хуулийн нөхцөлд хамаарахгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан шүүн таслах ажиллагааны ашиг сонирхолд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх боломж олгон шүүх хуралдааныг явуулахаар тогтсон болно.

-Хэргийн материалтай танилцах хүсэлтийн тухайд шүүгдэгч Ж.Э нарт холбогдох хэрэг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш урьдчилсан хэлэлцүүлгийн хурал, 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан өдөр хүртэл нийт 26 хоног болоход ирж хэргийн материалтай танилцаагүй нь өөрт олгогдсон эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд эрх бол сонголт, үүнээс шүүгдэгч сонголтоо хийсэн гэж үзэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Шүүхээс үл хамаарах дээрх нөхцөл байдлын улмаас шүүгдэгч болон өмгөөлөгч хэргийн материалтай бүрэн танилцаагүйг харгалзан шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааг талуудыг цагаар үл хязгаарлан хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай бөгөөд хүрэлцээтэй хэмжээнд явуулсан болно.

 

Мөн шүүгдэгч Ж.Э Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч байхад нь цагдан хорихдоо Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон гэх болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалтай байхад цагдан хорьсон гэх гомдлын талаар шүүх үндэслэл бүхий тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзлээ.

2019 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно: 35.2.1. эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих; 35.2.2. орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх” гэж заажээ.

Хэдийгээр дээрх эрх зүйн хэм хэмжээ нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн кампанит ажлын баталгааг хангах, нэр дэвшигчийн сонгогчидтой уулзах, сонгуулийн сурталчилгааг саадгүй явуулах боломжийг хангах зорилготой боловч нэгэнт эрх бүхий байгууллагаас үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас нэр дэвшигчийг хамгаалах зорилго бүхий заалт биш байна. Тодруулбал, нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд аливаа таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шүүх хэн нэг этгээдээс зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй болно.

Мөн дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг нь тус хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хугацаанаас хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш үйлчлэх цаг хугацааны үйлчлэлтэй бөгөөд нэр дэвшигчийн статусыг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор авахаас өмнөх хугацаанд нэр дэвшигч этгээдтэй холбоотойгоор нэгэнт үүсгэсэн эрүүгийн хэрэгт хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл, нэгэнт үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй гэж ойлгох нь хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмын үүднээс зүйд нийцнэ. 

 

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалтай байхад цагдан хорьсон гэх гомдлын талаар:

Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гээд 2006 оны Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэг, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2020 оны Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэж заажээ.

Эрх зүйн онол, зарчмын үүднээс авч үзвэл парламент, түүний гишүүний халдашгүй байдал нь эрх зүйн ойлголт болохын хувьд хувь парламентын гишүүний эрхийг хамгаалдаггүй, харин парламентын үйл ажиллагааны чадамжийг хамгаалдаг эрх зүйн хамгаалалтын хэлбэр хэмээн үздэг. Тиймээс парламентын халдашгүй байдлыг хувь гишүүний эрх биш, харин парламентын давуу эрх (привилеги) гэж ойлгодог нь дэлхий нийтэд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн ойлголт болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эхлэл, өрнөл, төгсгөл бүхий эрх зүйн процедураар хэлбэржсэн ажиллагаанд зөвхөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг баримтлах тухай зарчмыг тодорхой хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа бусад материаллаг хуулиар тогтоосон журам үйлчлэхгүй гэж ойлгоно.

Түүнчлэн, тус хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлуудыг хуульчлан тогтоосон байх бөгөөд тэдгээр тохиолдлуудад УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй этгээдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар заагаагүй, тийм бүрэн эрхтэй этгээдэд холбогдуулан шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль тогтоох байгууллагаас зөвшөөрөл авах, эсхүл мэдэгдэх талаар хуулийн аливаа зохицуулалт байхгүй болно.

Мөн хууль тогтоогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим”-ыг тогтоож өгсөн байх бөгөөд тус зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно” хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадуур аливаа процедур агуулсан журам гаргаж болохгүйг заажээ. Тодруулбал, шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль хэрэглэгч болохын хувьд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлбэрэлтгүй баримтлан ажиллах үүрэгтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна, мөн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авах эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд тус заалтуудаас үзэхэд шүүх нь аливаа яллагдагчийг /эрх зүйн байдал хамаарахгүйгээр/ цагдан хорих шийдвэр гаргахдаа өөр байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авах шаардлагагүй буюу энэ нь гагцхүү шүүхэд олгосон хэнтэй ч хуваалцахгүй хэрэгжүүлэх шүүхийн эрх хэмжээний асуудал болно.

Түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, байгууллага, албан тушаалтан хэн бүхэн тэгш эрхтэй байх зарчим хэрэгжих бөгөөд энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан болно. Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан тэгш эрхийн баталгааг хангасан төдийгүй тэгш эрхийн зарчмыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлбэрэлтгүй сахин мөрдөх үүргийг шүүгчид мөн адил хүлээлгэснээс гадна энэ тохиолдолд тэгш эрхийн зарчмыг эрх зүйн бусад зарчим, үнэт зүйлстэй харьцуулахад тэргүүн зэрэгт хамгаалах шаардлагатай зарчим хэмээн үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Нийслэлийн прокурорын газраас Ө овогт С М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийг хэргийг түүний хувьд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б овогт Ж Э “Улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон” гэм буруутайд,

-М овогт Б О “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон” гэм буруутайд,

-Г овогт Д Г “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон” гэм буруутайд,

-Н овогт Д Т “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, шүүгдэгч Б.О нарт тус бүр нийтийн албан томилогдох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 06 /зургаа/ жилийн хугацаатай хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. нийтийн албан томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасч, 05 /тав/ жилийн хугацаатай хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нийтийн албан томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Ж.О, Д.Т, Д.Г нарт тус тус оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 25 хоногийг, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай.

6. Шүүгдэгч Д.Т, Д.Г, С.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй бөгөөд Д.Т, Д.Г нарт урд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Ж.Э, Б.О, Д.Т, Д.Г нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч С.М авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, Ж.О, Д.Т, Д.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                               

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ИДЭР