| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/1007/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1011 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1011
2020 12 10 2020/ШЦТ/1011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Ш.Э түүний өмгөөлөгч М.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ш Э холбогдох эрүүгийн 2002 00432 0307 дугаартай 1 хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэн хотхоны 103-49 тоотод оршин суух хаягтай, Урьд
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 01 жил, 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, О овогт Ш Э \РД:********\,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Э нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой гэх газарт бусдын, өмчлөл, эзэмшилд бүртгэгдээгүй байгааг мэдэж, тус газрыг бусдад зарж борлуулах санаа зорилгоор 2020 оны 02 дугаар сард өөрийн нутгийн дүү болох И.Э зарж борлуулан хувь авах санал тавьсан,
И.Э нь Ж.М болон О.Э нарт тус газрыг зарж борлуулан хувь авах талаар хэлсний дагуу О.Э эхнэр Ц.Х фэйсбүүк цахим хуудсыг ашигладаг Ц.Х гэх хаягнаас Зуслангийн газар авна, зарна, солино гэх группэд байршуулсан,
Тус газрын дагуу Д.Э нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой гэх газрыг 14.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт материал өгснийг хүлээн авсан,
Д.Э нь газар худалдан авахаар тохирсон 14.000.000 төгрөгийн урьдчилгааг өөрийн хаан банкны 507504**** дугаарын данснаас 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Зээл” гэсэн утгатайгаар О.Э эзэмшлийн хаан банкны 502877**** дугаарын дансруу 7.000.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Зээл” гэсэн утгатайгаар 1.000.000 төгрөг буюу нийт 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн,
О.Э нь дээрх 8.000.000 төгрөгөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны 502877**** дугаарын данснаас 4.500.000 төгрөгийг И.Э эзэмшлийн Хаан банкны 501807**** дугаарын дансруу “Дүү” гэсэн утгатайгаар шилжүүлснийг И.Э нь мөн өдөр “Эмний мөнгө” гэсэн утгатайгаар Ш.Э Хаан банкны 567545**** дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлснийг хүлээн авч өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосны улмаас Д.Э худалдаж авсан гэх Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойд байрлах нэгж талбарын 1462205658 дугаар бүхий 699в0 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/123 дугаартай “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” захирамжийн хавсралтад Д.Э нэр дээр оруулан, улмаар бүртгэлийн 000086941 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ..” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч нь гэм буруу дээр маргадаггүй, улсын яллагчтай ял тохиролцсон тул нэмж хэлэх тайлбаргүй...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:
Шүүгдэгч Ш.Э нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой гэх газарт бусдын, өмчлөл, эзэмшилд бүртгэгдээгүй байгааг мэдэж, тус газрыг бусдад зарж борлуулах санаа зорилгоор 2020 оны 02 дугаар сард өөрийн нутгийн дүү болох И.Э зарж борлуулан хувь авах санал тавьсан,
И.Э нь Ж.М болон О.Э нарт тус газрыг зарж борлуулан хувь авах талаар хэлсний дагуу О.Э эхнэр Ц.Х фэйсбүүк цахим хуудсыг ашигладаг Ц.Х гэх хаягнаас Зуслангийн газар авна, зарна, солино гэх группэд байршуулсан,
Тус газрын дагуу Д.Э нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой гэх газрыг 14.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт материал өгснийг хүлээн авсан,
Д.Э нь газар худалдан авахаар тохирсон 14.000.000 төгрөгийн урьдчилгааг өөрийн хаан банкны 507504****дугаарын данснаас 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Зээл” гэсэн утгатайгаар О.Э эзэмшлийн хаан банкны 502877**** дугаарын дансруу 7.000.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Зээл” гэсэн утгатайгаар 1.000.000 төгрөг буюу нийт 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн,
О.Э нь дээрх 8.000.000 төгрөгөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны 502877**** дугаарын данснаас 4.500.000 төгрөгийг И.Э эзэмшлийн Хаан банкны 501807**** дугаарын дансруу “Дүү” гэсэн утгатайгаар шилжүүлснийг И.Э нь мөн өдөр “Эмний мөнгө” гэсэн утгатайгаар Ш.Э Хаан банкны 567545**** дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлснийг хүлээн авч өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосны улмаас Д.Э худалдаж авсан гэх Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойд байрлах нэгж талбарын 1462205658 дугаар бүхий 699в0 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/123 дугаартай “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” захирамжийн хавсралтад Д.Э нэр дээр оруулан, улмаар бүртгэлийн 000086941 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Ц өгсөн “... Хуучнаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайт гэдэг газарт миний бие болоод үр хүүхдүүд нийлсэн зуслангийн зориулалттай тус бүр 1000 м.кв 8 айлын газартай байж байгаад тэрийгээ 700 м.кв болгоод багасгаад тус тусад нь хүүхдүүдийнхээ нэр дээр болгосон юм. 2012 оноос Сүхбаатар дүүргийн 15 хороо Хандгайт гэх газрын нэр өөрчлөгдөөд 19 хороо Майхан толгой гэдэг газар гэсэн нэршилтэй болсон юм. Дээрх газрыг миний гэр бүл 1998 оноос хойш хугацаанд зуслангийн зориулалтаар ашиглаж байгаа юм. 2012 онд дээрх газруудыг тус бүр 700 м.кв болгон хувааж 11 хүний нэр дээр гэрчилгээ гаргуулан өгсөн юм. Тодруулж хэлбэл охин Ц.Г, дүү Д.Ба нарын 1000, 1000 м.кв газрыг тус бүр 700 м.кв болгоод үлдсэн 600 м.кв дээр хүргэн хүү Р.Б нэр дээр 2011 оны 10 сарын 10-ны өдөр кадастрын зураг хийлгүүлсэн юм. Тэгээд ар гэрийн гачигдал зовлон гарсан ба Б ээж нь харваад олон жил хэвтэрт байж байгаад нас барсан, мөн миний хань харвалт өгч сүүлийн 10 жил хэвтэрт байж байгаад нас барсан юм. Мөн миний хүү Ц.Х нь зуурдаар нас барсан юм. Тэгээд Р.Б нь дээрх газар дээр өргөдөл өгч гэрчилгээ авалгүй өөр дээрээ байлгаж байгаад энэ оны 03 дугаар сарын дундуур 22-24-ны хооронд лагерийн газар дээрээ очоод байж байтал цагаан машинтай хүн шууд манай хашаанд ороод ирсэн ба тэгээд яагаад хашаанд ороод ирэв гэхэд зүүн урд талын газрыг авсан хүн байна тэгээд газраа үзэж явна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь энэ газар чинь миний газар шүүдээ эзэн нь би байна гэж хэлсэн чи хэн гэдэг хүнээс энэ газрыг авсан юм бэ? гэхэд тэр хүнийхээ нэрийг хэлэхгүй байсан. Улмаар би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн газрын албан дээр очиж Майхан толгой хариуцсан газар зохион байгуулагч Ш.Э гэх хүнтэй уулзаж хуучнаар Хандгайт буюу Майхан толгойд зуслангийн газартай юм би гэрчилгээ бичүүлмээр байна гэхэд танд өгөхгүй, та яасан олон газартай юм бэ? ард чинь дахиад газар байна тэрийгээ гэрчилгээ гаргуулж ав гэж хэлсэн юм. Тэр газар дээр нь зээ охин Б дээр гэрчилгээ гаргуулахаар өргөдөл өгсөн байгаа юм. Тэгээд Ш.Э уулзсанаас хойш 2 хоногийн дараа эргэж очоод дахин дээрх газарт Р.Б нэр дээр газар авахаар хүсэлтээ өгсөн юм. Тэгээд манай өргөдлийг аваад нэлээд их удсан юм, тэгэхээр нь би 4 сар гаргаад юу болсон талаар тодруулж яваад очиход Ш.Э нь би таны өргөдлийг судалж үзнэ гээд таг болчихсон юм. Тэгэхээр нь дахиад очиж уулзсан ба тэгэхдээ хүргэн хүү Р.Б дагуулж очсон юм. Тэгэхэд Р.Б урдаас ямар нэгэн зүйл хэлээгүй ба тэр үед канондсон хувиа надад өгөөд эх хувиа өөрсдөө ав гээд буцааж өгсөн ба дахиад 1 сар гаруй хугацаа өнгөрсөн ба сүүлийн 20 гаруй хоног нь өвчтэй гээд ажилдаа ирэхээ больчихсон юм. Тэгээд л дахиад сар гаруй хугацаа өнгөрөөд 2020 оны 05 сарын 15-ны өдөр очиход надад өргөдөл хүлээн авсан талаар тодорхойлолт өгсөн юм. Тухайн үед бүртгэлийн 2420 дугаарт бүртгэгдсэн талаар тодорхойлолт өгсөн ба мөн зээ охин Б баримт бичгийг хамтад нь өгч бүртгүүлсэн юм. Тухайн үед Ш.Э нь надтай уулзаад манай дарга нэг айлын газар олоод өгөөч гэсэн юм энийгээ надад өгчих би танд газар олоод өгье гэж хэлсэн тэгэхээр нь үгүй гэж хэлсэн юм. Ингээд 2020.06.19-ний өдрийн 10 цаг 54 минутад 99118352 дугаараас залгаад Майхан толгойн урд талын газрыг надад өгсөн, би 17.000.000 төгрөгөөр худалдаж аваад Ш.Э захирамж гаргуулан авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ газар чинь миний нэр дээр манай хүүгийн нэр дээр байдаг газар шүүдээ бид хашаа бариад олон жил эзэмшиж байна гэж хэлсэн. Тэр үед Э чинь хойд талын газрыг зээ охинд чинь өгнө урд талын газрыг надад өгнө гэж тохирсон байсан гэхээр нь үгүй шүү гэж хэлсэн. Тэр үед өөрийгөө Халдварт билүү нэг эмнэлэгт ажилладаг гэж хэлж байсан. Тэгээд энэ үйл явдал өрнөж байх үед Э нь ажлаа хаяад явчихсан байсан ба Н гэдэг хүн ажлыг нь орлож байсан тэр хүнээс энэ талаар тодруулж асуухад таны яриад байгаа газар дээр захирамж гарч өөр хүнд олгосон байна гэж Ингээд хүргэн хүү Р.Б нэр дээр кадастрын зураг хийлгүүлсэн байсан батлуулахаар өгсөн өргөдлийг одоо болтол шийдвэрлэхгүй улмаар өөр хүний нэр дээр захирамж гаргаж гэрчилгээ олгосон байна. Тийм учраас хуулийн дагуу явж өөрийн газрыг авч Р.Б дээр газрын гэрчилгээ гаргуулна. Сүүлд 2012 онд тус бүрийн газрыг 700 м.кв болгож кадастр хийлгэж гэрчилгээ гаргуулан авсан ба дээрх хугацаанд Р.Б нь дээрх асуудлуудын улмаас гэрчилгээ гаргуулж авч чадаагүй хоцорчихсон юм. Р.Б нь 2012 оноос хойш хугацаанд 2020 оны 03, 04, 05 дугаар сард нийт 3 удаа очиж хандсан юм. Ингээд олон жилийн дараа очих болсон шалтгаан нь ар гэрийн гачигдлын улмаас очиж чадахгүй байсан юм. Э гэх хүнээс худалдаж авсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, \1-р хх-ийн 30-31/-р тал,
Гэрч Г.Ц /2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дахин мэдүүлэг/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.М өгсөн “... Миний бие 2018-2019 онд Ашигт малтмал газрын тосны газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтнээр шилжин ирээд 2020 оны 02 дугаар сарын сүүлээр албаны даргаар дэвшин томилогдон ажиллаж байна. Ш.Э Сүхбаатар дүүргийн Газар, зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчаар 2019 оны 08 билүү 09 дүгээр сараас хойш ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сарын эхээр ажилдаа ирэхгүй алга болсон одоогоор халагдсан тушаал, шийдвэрийг би гар дээрээ аваагүй байна. Ш.Э нь Сүхбаатар дүүргийн 16, 19, 20 дугаар хороог хариуцан ажилладаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Б өгсөн “... Төрийн албан хаагч ажил албан тушаалаа урвуулан ашигласан учраас гомдол гаргасан юм. Учир нь юу вэ гэхээр хуучнаар Хандгайт одоогоор Майхан толгой гэх газарт 595 мкв талбай бүхий газар авах гээд Улсын бүртгэлд бүртгүүлээд газраа авах гээд байж байсан. Яагаад гэхээр тэр газар нь хоёр айлын дундаас гарсан газар байсан юм. Би дундаас нь гарсан газрыг л авах гэж байсан юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын сүүлээр хадам аав Г.Ц хамт Сүхбаатар дүүргийн газрын албан дээр очсон юм. Тухайн үедээ дээрх яригдаад байгаа газар дээр гэрчилгээ гаргуулахаар хүсэлтээ өгсөн юм. Тухайн үед газрын албаны Э гэх залуу хүсэлтийг хүлээн авч судлахаар болсон юм. Тэгээд хэд хэдэн удаа уулзахад дээрх газрыг өгөхгүй гэж хэлж байсан, газрын албаны даргатай нь хүртэл уулзсан юм. Тухайн үед яагаад дээрх газрыг өгөхгүй байна вэ юу нь болохгүй байна вэ гээд учир байдлаа хэлсэн юм. Тэгээд за байж бай гэж хэлээд алга болчихсон. Миний өргөдлийг бүртгэж авахгүй байсаар байгаад сүүлд мэдэхэд Э гэх хүн дээр газар бүртгэгдсэн байсан. Сүхбаатар дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Э болж бидэнд хохирол үүсч байна. Манай газрын эзэмшигчээр бүртгэгдсэн Э гэх хүн эмнэлэгт ажилладаг гэсэн тэгээд 17 саяар газар авсан гэж манай хадам аавд хэлсэн байсан. Газар зохион байгуулагч Ш.Э нь ажил албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байна. Төрийн албан хаагч хүн төрийн эзэмшлийн газрыг бусдад зарж болохгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. 9911-тэй дугаараас өргөдөлд дугаарыг бичсэн байгаа юм, бодвол Э гэдэг хүн байх гэж бодож байна тэр хүн 17,0 сая төгрөгөөр газар авсан талаар манай аавд утсаар хэлсэн байсан тийм болохоор Э нь дээрх газрыг 17.000.000 сая төгрөгөөр зарж борлуулсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Э өгсөн “... “...Манай Мгээд нэг байранд амьдарч байсан хуурай ах маань байдаг юм, найз нөхдийн холбоотой бүр багаасаа таньдаг юм. М ах 2020 оны 02 дугаар сарын сүүлээр надтай уулзахдаа -Хандгайтад нэг зуслангийн газар байна, ахын дүү зарж өгөөд зарж өгсөн гээд хөлсөндөө хэдэн төгрөг авахгүй юм уу гэсэн тэгэхээр нь би -тэгье л дээ, би газрыг чинь үзье, зарагдахаар гоё газар байвал зар тавиад зараад өгье гэж хэлсэн. Түүний дараа 2-3 хоногийн дараа М ах бид хоёр уулзаад Хандгайт руу Ундраа зуслан руу эргэхийн наад талдаа нэг айлын 0,7 га хэмжээтэй газрыг М ах зааж өгөөд би тэр газрынх нь зургийг авсан. Тэгээд би Мх ахаас -энэ хэний газар юм бэ, хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж асуусан. Тэгэхэд М ах -манай найз Э бид хоёрын газар байгаа юм, Э бид хоёр 10 сая төгрөгөөр зарна гэж тохирсон гэж хэлсэн. Мөнхбадрах ах бид хоёр ярилцаж байгаад 15 сая төгрөгөөр тэр газрыг заръя гээд зар тавья тэгээд бууруулбал буурна биз гэж бодсон. Тэгээд би эхнэр Х руу яриад -өөрийнхөө фейсбүүкээр энэ зургийг тавиад зарна гээд миний дугаарыг бичээд зар тавьчих гэж хэлээд манай эхнэр фэйсбүүкэд зар тавьсан. Зар тавьснаас хойш миний утас руу хүмүүс асууж эхэлсэн ба Э гэдэг хүн миний дугаар луу залгаж газар сонирхоод надаар заалгуулаад газраа үзсэн. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байх Э гэдэг хүн надруу залгаад -хоёулаа уулзъя гэсэн би тухайн үед М ахтай хамт явж байсан бөгөөд Алтай хотхоны урд талд нэг ресторанд Э уулзсан тэгэхэд М ах ороогүй би ганцаараа орж Э уулзсан. Ороход Э -за ах нь чиний зарах гэж байгаа газрыг авъя 14 сая төгрөгт шууд авъя гэсэн тэгэхээр нь би гарч М ахаас асуухад -тэг тэг гээд зарахаар болж би буцаж орж Э 14 сая төгрөгөөр уг газрыг зарахаар болсон. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сүхбаатар дүүргийн тамгын газрын байрны үүдэнд Э, М бид гурав уулзсан. Тэгээд М ах, Э нар Сүхбаатар дүүргийн газрын алба руу орсон. Удалгүй тэр хоёр гарч ирээд М ах -чамд данс байгаа юу, миний данс шүүхийн шийдвэр дээр асуудалтай байгаа, миний данс руу хийлгэж болохгүй, чи данс руугаа мөнгийг нь авчих гээд би дансаа Э хэлж Э миний 502877**** дугаарын данс руу яг тэнд байхдаа гар утсаараа 7 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Э яваад өгсөн, тэгэхээр нь би М ахаас -яасан юм бэ болчихсон юм уу гэсэн чинь -бид хоёр сая газраа шилжүүлж өгөх бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, нэг өргөдөл хүлээж авсан хуудас өгч байна, 1 сарын дараа газар нь шилждэг гэж байна, гэрчилгээ гарахаар үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж байна гэсэн. Тэгснээ Э ахынхаа данс руу 4,500,000 төгрөгийг шилжүүлчих гээд би данс руу нь шууд тэнд байхдаа гар утсаараа шилжүүлсэн. Тэгээд би эхнэрийн данс руу үлдсэн 2,480,000 төгрөгийг нь шилжүүлээд манай эхнэр мөнгө хэрэгтэй байна гээд байсан юм тэгээд шилжүүлсэн. Тэгээд М бид хоёр салж яваад тэр орой нь уулзсан. Уулзаад нөгөө мөнгөнөөс М ахын машины бензин хийгээд, хоолонд ороод тамхи аваад М ах руу 2,200,000 төгрөгийг шилжүүлээд үлдсэн мөнгө нь надад үлдсэн. Энэ явдлаас хойш 1 сарын дараа буюу 2020 оны 04 дүгээр сарын дундуур байх М ах -гэрчилгээ нь гарах гэсэн чинь Э гарын үсэг хэрэгтэй байна гээд би Э дуудаад бид гурав Сүхбаатар дүүргийн тамгын газрын үүдэнд уулзсан. Тэгээд Э, М хоёр хамтдаа газрын алба руу орсон. Тэгчхээд тэр хоёр гараад ирэхээр нь тухайн үед би эхнэрийнхээ гар утсыг ломбардад тавьчихсан мөнгө хэрэгтэй байсан учраас М ахад мөнгө хэрэгтэй байгаа талаар Э хэлүүлээд Э надруу гар утсаараа 1 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд Э яваад би М ахаас -юу болсон бэ, 1 сар гэчхээд удлаа шүү дээ гэхэд - одоо удахгүй гарна, газрын албанд таньдаг Э гэдэг ах байгаа, удахгүй гаргана гэж хэлсэн. Тэгээд би 90,000 төгрөгийг нь М ах руу явуулаад үлдсэн мөнгөөр нь эхнэрийнхээ гар утсыг ломбардаас авсан. Тэгээд энэнээс хойш Э надаас асуухад би М асуудаг тэгэхэд -гэрчилгээ нь гарах гэж байна, гарын үсэг зурагдах гэж байна, ийм тийм юм болохгүй байна, одоо удахгүй байна гэх зэргээр надад шалтаг хэлдэг, түүнийг нь би Э хэлдэг. Энэ байдлаар явсаар байгаад 2020 оны 07 дугаар сар болсон, тэр үеэс эхлэн Э уурлаад мөнгөө авъя, больё гэдэг болсон. 2020 оны 08 дугаар сард М ах надад -батламж, гэрчилгээ нь Э ахын нэр дээр гарчихсан гэсэн ба газрын албаных нь дарга гарын үсгээ зурж, тамгаа дарж өгөхгүй байна, нэг өвгөн хэл ам хийгээд яваад байна гээд дарга нь тамгаа дарахгүй байна гээд байсан. Саяхан 2020 оны 09 сард байхаа Э цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд цагдаагийн байгууллагаас биднийг дуудаж мэдүүлэг авсан ба би авсан 1 сая төгрөгөө буцаагаад Э өгсөн. Э ах, М ах нар 3 сая төгрөгийг буцаагаад өгсөн гэсэн одоо үлдэгдэл 4 сая төгрөгийг нь өнөө, маргаашгүй буцаагаад өгнө гэсэн. М ах надад хэлэхдээ манай найз Э бид хоёрын газар байгаа юм гээд надад ногоон өнгөтэй газрын гэрчилгээ харуулсан. Тэгэхдээ тэр газрын гэрчилгээ нь хэний нэр дээр байсныг хараагүй, газар зарна гэдэг бол гэрчилгээгээ худалдан авч байгаа хүний нэр лүү нь шилжүүлж өгнө гэсэн үг шүү дээ. Би бол уг гэрчилгээгээ худалдан авч байгаа хүний нэр лүү шилжүүлж өгнө л гэж ойлгосон. Би тэр бичиг баримтын асуудлыг мэдээгүй, М, Э нар уулзаад газрын алба руу шууд хоёулаа хамтдаа явж орсон. Тэгээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө гээд гарч ирсэн. Нотариат бол ороогүй. Гэрээ хийгээгүй. Энхтүвшин над руу мөнгө шилжүүлээд би иргэнийхээ үнэмлэхийн хуулбарын ард талд “газар зараад мөнгө хүлээн авсан нь үнэн” гэсэн бичиг хийж өгсөн. Би тэрийг нь мэдэхгүй байна. Бичиг баримтын асуудал мөнгөний асуудлыг М бүгдийг нь Э ярьсан. Өмнө нь зүгээр харж байсан. Зүс мэднэ. Би бол өгөөгүй, би тэр мөнгөнөөс Эрхээ ах руу, М ах руу хэлсэн дүнгээр нь шилжүүлсэн. Надад газрын албаны хүнд мөнгө өгсөн талаар огт юм хэлээгүй, тийм болохоор би мэдэхгүй байна. 2020 оны 06, 07 дугаар сард нэг удаа Э ахтай уулзсан. Тэгэхэд Э ах -одоо удахгүй гарна л гэж хэлсэн тэрнээс өөр зүйлийн талаар яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Х өгсөн “... Манай нөхөр Э 2020 оны 02 байна уу 03 сард байх У гэж дууддаг М гэдэг байрныхаа ахтай уулзчихаад гэртээ орж ирээд -У буюу М ах Хандгайтад газар байна, тэрийг зараад өгвөл зарсан мөнгөнөөсөө тодорхой хэмжээний шагнал өгнө гэж байна гэж хэлсэн. Тэгээд тэр газрынх нь зургийг манай нөхөр надруу фейсбүүкээр явуулсан бөгөөд би зараад өгчихвөл мөнгө авах юм чинь гэж бодоод фейсбүүкийн газар зарна гэсэн зарын групп-д орох хүсэлт явуулж ороод Хандгайтад газар зарна гэсэн утгатай газрынх нь зургийг оруулсан зар оруулаад нөхрийнхөө 88014721 гэсэн дугаарыг тавьсан. Зар тавьснаас хойш манай нөхөр лүү залгаж асуудаг байсан, хажууд байхад яриад л байдаг байсан. Тэрнээс хойш яг хэзээ гэдгийг нь санахгүй байна манай нөхөр - гэмтэлд мэс заслын эмч хийдэг, 9911-тэй дугаар барьдаг ах нөгөө газрыг худалдаж авахаар болсон гэж хэлсэн тэгэхээр нь би -ашгүй дээ гэсэн. Тэгээд манай нөхрийн данс руу 7 билүү 8 сая төгрөг орж ирсэн гэсэн, М ахынх нь найз гээд Эрхээ гэдэг хүн рүү мөнгө шилжүүлсэн гэсэн үлдсэн мөнгөнөөс 2 билүү 3 сая төгрөгийг нь М ахад өгсөн гэж хэлээд дансандаа 100,000 төгрөгтэй ирсэн. Тэгэхээр нь би -газрыг нь зараад өгч байхад 100,000 төгрөг өгч байгаа юм уу гэж асуухад - эхлээд мөнгөнийх нь 50 хувийг нь өгөөд гэрчилгээ гарсных нь дараа үлдэгдэл мөнгөө өгөөд дуусгана, тэгэхээрээ бид хоёрт мөнгө өгнө гэсэн гэж хэлсэн. Гэрчилгээ нь байгаа, тэгээд гэрчилгээг нь шилжүүлээд өгнө гэж манай нөхөр надад хэлсэн. Би яг нарийн зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.Э өгсөн “... Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хүүхэд бөгөөд манай нутгийн ах болох Э нь Сүхбаатарын сумын газрын албанд ажиллаж байгаад ажилгүй хэсэг байж байгаад энэ жилээс Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд ажиллаж эхэлсэн байсан энэ талаар энэ оны 01 дүгээр сард тааралдаад мэдсэн юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сард санагдаж байна Э ах надтай холбогдоод Хандгайт руу явж газар үзэж, хэмжилт хиймээр байна гэж байсан тэгэхээр нь ажил дээр нь очоод Э ахтай хамт Хандгайтад очсон юм. Тэндээ очоод надад нэг газар зааж өгсөн тэр газрыг хүн аваагүй хоосон газар байна чи авах юм уу гэхээр нь яаж авах юм бэ? гэхэд надад ганц, хоёр сая төгрөг өгөөд авахгүй юу гэж хэлсэн, тэр үед онцын зүйл яриагүй явсан. Э ах өөрөө албан ажпаар явахдаа унаагаар тус болоод өгөөч гэж дагуулж явсан юм байна лээ. Дахиад хэд хоногийн дараа би өөрийн найз М /У/ Э ах хэлсэн газрын талаар хэлсэн юм. Гэтэл М энэ талаар сонирхоод байхаар нь хамт дагуулж яваад Хандгайтад очиж Э зааж өгсөн газрыг үзүүлсэн юм. Тэгээд л буцаж ирээд М бид хоёр салаад бүүр сүүлд цагаан сар дуусаад сар гаруй хугацааны дараа М “чиний үзүүлээд байсан газрыг манай нэг найз сонирхоод байна 7 сая төгрөгөөр авъя гээд байна, яахын гээд" надаас асуусан тэгэхээр нь би Э ахтай уулзаад “таны үзүүлээд байсан хоосон гээд байгаа газрыг манай найз М найз 7 сая төгрөгөөр авъя гээд байна шдээ, М хүнээ өөрөө олсон болохоор 2,0 сая төгрөгийг өөрөө авна, 5,0 сая төгрөгөөс та надад мөнгө өгөх юм уу яахын” гэж асуусан тэгэхэд чи 2,0 сая төгрөгийг нь авчих ах нь 3,0 сая төгрөгийг нь авъя гэж хэлсэн. Тэгээд материалыг нь бүрдүүлээд аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Э холбогдох материалыг бүрдүүлээд М нь Э ахад оруулж өгсөн юм. Тэгээд М хамт явж байсан Э данс руу Э 7,0 сая- төгрөгийг шилжүүлснээс миний данс руу 4,5 сая төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс Э ах руу 2,0 сая төгрөгийг шилжүүлээд 2,5 сая төгрөгийг нь өөртөө авсан юм. Тэгээд 1 сарын дараа гэрчилгээ гарна гээд тамгатай хуудас зэрэг баримт өгсөн байсан. Тэгээд сарын дараа захирамж гарсан талаар Э ах надад хэлж байсан тэгэхээр нь ашгүй, нөгөө хүнд нь өгөөд явуулахгүй ах гэж ярилцаад хэсэг чимээгүй болчихсон юм. Тэгээд М найзын гэрчилгээ зэрэг нь бэлэн болсон уу гэж асуусан ба гэтэл нэг өвгөн гэнэт гарч ирээд манай газар гээд хэл ам хийсэн, энэ хавиар бөөн хэл ам хийгээд байна, би өвгөний учрыг олох хэрэгтэй байна түр хүлээлгэж бай гэж хэлсэн юм. Тэгээд хэсэг таг болчхоод сүүлдээ ажилдаа ирэхээ больчихсон байсан, хайгаад олж уулзаж чадахгүй байсан. Тэгсэн удалгүй ажпаасаа халагдсан байсан. Би Д.Э бол харж байгаагүй таньж мэдэхгүй, О.Э бол М хуурай дүү гэдгээр нь мэднэ дотно бол биш байгаа юм харин М бид хоёр найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Тухайн үед надад үзүүлсэн газар нь юу ч байхгүй хов хоосон газар л байсан. Би энэ талаар бол мэдэхгүй байна. М л тийм зар тавиулсан байх. Э гээд байгаа нөхрийг манай найз л гэж хэлж байса...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.Э дахин өгсөн “... Ш.Э та 2-ын дунд өр авлагын асуудал байгаа юу...” гэх асуултанд “...Өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй...” гэх хариулт /1-р хх-ийн 43/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.Э дахин өгсөн “... Д.Э авсан мөнгөнөөс 4,0 сая төгрөгийг буцаан төлсөн. Ж.М, Э нар тус бүр 1,0 сая төгрөгийг, би 2,0 сая төгрөгийг өгсөн. Үлдсэн 4,0 сая төгрөгийг М бид хоёр хувааж өгөхөөр ярилцаж байсан. Уг нь Э 2,0 сая төгрөгийг өгөх ёстой юм. Нөгөө эмний мөнгө гэж тайлбарлаад байгаа 2,0 сая төгрөгийг Э өгөх ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Э өгсөн “... Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөв ярьсан нэмж хэлэх зүйл байхгүй. Би одоо хэнээс нь нэхэмжлэхээ бол мэдэхгүй байна. Ямар ч байсан анх 8,0 сая төгрөгийг өгсөн түүнээс 4,0 сая төгрөгийг буцаан авсан байгаа. Одоо үлдэгдэл 4,0 сая төгрөгийг авбал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Э өгсөн “... Би 2020 оны 03, 04 дүгээр сарын үеэр зуслангийн зориулалттай газар худалдаж авахаар фейсбүүкийн нэг группээр орж сонирхож байгаад нэг зарын дагуу одоо нэрийг нь санахгүй байна нэг хүнтэй зар дээр тавьсан дугаарын дагуу холбогдож газар сонирхохоор болсон. Тухайн үед Хандгайтад 700 мкв зуслангийн зориулалттай хоосон газрын талаар мэдээлэл өгсөн, тэгэхээр нь би тухайн газрыг очиж үзсэн тэгээд надад таалагдсан учир худалдаж авахаар болоод үнэ ханшаа тохиролцоход 14,0 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн тэгээд би тухайн газрыг худалдаж авахаар болоод тэр хүний өгсөн данс руу 7,0 сая төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлсэн дараа нь нэмж 1,0 сая төгрөг шилжүүлсэн юм. Гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж тооцоолсон байсан. Би тухайн үед 8,0 сая төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр “зээл” гэж бичсэн юм. Зээл гэж бичих болсон учир нь би тухайн хүнээс газар худалдан авсан гэрээ хэлцэл байхгүй учраас дараа мөнгө төгрөгийн асуудал гарахад эргээд цагдаа юм уу аль нэг байгууллагад хандахад эргэж авах боломжтой гэж тооцоолж мөнгийг шилжүүлсэн юм. Тэгээд Сүхбаатар дүүргийн газрын албан дээр анх утсаар холбогдоод газрыг үзүүлээд, үнэ ханш тохироод байгаа хүнээ дагуулаад очсон юм. Тэр үед газрын гэрчилгээ гаргаж өгнө гээд хүсэлт, маягт зэргийг бөглөөд өгсөн юм. Тэгээд удахгүй газрын гэрчилгээ чинь гарна гэж байсан энэ хүсэлт зэргийг өгсний дараа мөнгөө шилжүүлсэн санагдаж байна. Тэрнээс хойш хугацаанд одоогоор газрын гэрчилгээ зэргээ аваагүй байна. Ерөнхийдөө цагдаагийн байгууллагад хандахаар болоод байж байсан юм. Гомдол гаргасан Ц гэдэг хүнийг яаж мэдсэн бэ гэхээр тухайн газрын хойд талд газрын манаач байсан юм би кадастр хийлгээд цэг тавиулж байхад тэр Ц гээд өвгөн явдаг юм гэхээр нь энэ гарууд миний мөнгийг авчхаад дахин өөр хүнд бас газар зараад хүн хулхитаад явах вий гэж бодоод Ц гэж хүний дугаарыг манаачаас нь аваад ярихад миний газар гээд байсан тэгэхээр нь миний гэрчилгээ гарахгүй байгаа юм чинь залилуулсан байна даа гэж хардалт төрсөн. Тухайн үедээ ч тэр Ц газрыг худалдаж авсан талаар хэлсэн юм. Одоо ингээд надаас мөнгө авсан нөхрийг л би цагдаад өгч шалгуулах гээд байгаа юм. Би өөрөө Д Э гэх хаягаар фейсбүүк ашигладаг ба зуслангийн газар авна, зарна гэсэн олон л групп байсан тэрний нэгээс л мэдээллийг авсан. Одоогоор би мэдэхгүй байна. Миний гар утсан дээр утасны дугаар нь тэмдэглэгдсэн байгаа юм‘. Овог, нэр зэргийг нь мэдэхгүй байна. Тэр газарт нэлээн том төмөр хашаа барьсан байсан. Тэр хашаан доторх газрын зүүн урд талын булангийн газар гэж үзүүлсэн. Харин ямар нэгэн объект баригдаагүй байсан. Надад зарах гэж байгаа газар л гэж хэлсэн түүнээс ямар нэгэн хүний эзэмшил өмчлөл гэж танилцуулаагүй. Тухайн үед надад нэг газрын гэрчилгээ үзүүлээд байсан юм. Тэгээд л хашаа зэрэг барьчихсан болохоор нь итгэсэн юм. Би өөрийн хаан банкны 507504**** дугаарын данснаас хаан банкны данс руу мөнгийг нь шилжүүлсэн одоо дансны дугаарыг нь санахгүй байна. Үгүй танихгүй юм байна. Надад газрын албанд таньдаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Э дахин өгсөн “... Э дээрх мөнгийг зээл хэлбэрээр өгөөгүй. Яагаад зээл гэж бичсэн гэхээр газрын гэрчилгээ байхгүй, нотариат зэргээр ороогүй учраас эргээд хуулийн байгууллагад хандах асуудал үүсэх вий гэсэн үүднээс зээл гэж бичсэн юм. Би муу санаалаад л тэгээд гүйлгээний утга биччихсэн юм. Урьд бас ганц нэг удаа залилуулж байсан болохоор болгоомжлоод эргээд мөнгө төгрөг авахаар бол иргэний журмаар хандах боломжтой гэдэг утгаар л бичсэн юм. Э болон түүнтэй хамт явж байсан үл таних нэг залуу байсан тэр хоёрын хэлсний дагуу л хүсэлт бичсэн юм. Шан харамж өгч авах байсан бол би зар дээрээс газар хайх ямар ч үндэслэл байхгүй юм. Хамгийн гол нь би зарын дагуу холбогдсон, тэгээд надад фейсбүүкээр нэг газрын гэрчилгээ харуулсан юм. Тэгээд уулзаад авахаар тохиролцсон бөгөөд зуучилсан Э гээд залуу байгаа юм тэр бол надтай уулзахдаа нэг ахыгаа дагуулж ирээд л хүсэлт гаргуулсан ба нотариат орохоор хүндрэлтэй байна энэ нь амар байна гэдэг тайлбар өгч тэр хоёрын хэлсэн үгний дагуу хүсэлт дээрээ дурдаж бичсэн юм. Миний газрын гэрчилгээ гарахгүй байсан тул яагаад ямар асуудал болсон талаар Энхбаатартай холбогдсон тэгэхэд газрын гэрчилгээ бас гаргуулж авах гээд байгаа нэг өвгөн хэл ам хийгээд яваад байгаа талаар хэлж байсан тэгээд тэр Ц гээд байгаа хүний утсыг тухайн газар дээр очиж манаач гээд нэг хүнээс утасны дугаарыг нь аваад холбогдож газрын талаар тодруулж байсан удаа байдаг юм. Би яг хэдний өдөр түүнтэй холбогдсон талаараа санахгүй байна. Тэр хүнтэй холбогдоод давхар хүний газар зараад намайг хулхитаад яваад байгаа юм байна гэдгийг ойлгосон юм. Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 хэлтэст залилуулсан гэсэн утгатай гомдол гаргаад шалгуулсан энэ хугацаанд нийт 4,0 сая төгрөгийг буцаан авсан байгаа юм. Үлдэгдэл төлбөрт утасны дугаар бодож авахаар ярилцаж байсан одоо чимээгүй байна. Энэ дугаарыг мэднэ Э гээд байгаа залуу намайг энэ дугаарын эзэмшигч болох залуутай газрын эзэн гэж танилцуулж байсан. Тэр анх хүсэлт өгч 7.000.000 сая төгрөг өгсөн өдөр л танилцсан. Э нь тэр залуутай хамт явж байсан. Э бид гурав хамт байсан. Бид гурав хамт зогсож байгаад л нэг цонхонд өгсөн тэгээд бүртгэлийн хуудас бүхий цаас авсан юм. Ер нь бол таньж мэдэхгүй юм байна. Сүүлд газрын гэрчилгээ гарахгүй хэл ам болоод явсан үеэр Э гэдэг хүн дээр миний хүсэлт байгаа талаар би мэдсэн юм. Би шан харамж өгөөгүй би энэ талаар мэдээгүй юм. Би зарын дагуу л газар худалдаж авч байна гэсэн ойлголттой явж байсан. Тухайн газрыг 14,0 сая төгрөгөөр худалдаж авахаар Э тохиролцсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.М өгсөн “... Миний бие 2009 оноос хойш хугацаанд Да хүрээ худалдааны төв дээр хувиараа автомашин зарж борлуулдаг ажил эрхэлж байна. Дээрх дугаар миний нэр дээр бүртгэлтэй бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд ашиглаж байна. Э бид хоёр Сүхбаатар дүүргийн 44 дүгээр байранд хамт амьдардаг байсан манай байрны дүү байгаа юм, 2007, 2008 оноос хойш л таньж мэддэг болсон. Э танилцаад 4-5 жил болж байна найз нөхдийн хамааралтай юм. Э гэх ах хүүг саяхан 4, 5 дугаар сарын үеэр л таньж мэддэг болсон Э дамжуулан танилцаж байсан Э нутгийнх нь ах гэж хэлж байсан. Түүнээс сайн таньж мэдэхгүй. Д.Э таньж мэдэхгүй юм. Би одоо өдрийг нь мартсан байна 2020 оны эхээр л санагдаж байна. Тэр үед Э нь Э гээд газрын албанд ажилладаг ах хүү байна нэг хоосон газар байгаад байна машин тэргээр солиод ч юм уу зараад ганц ганц сая төгрөг олчихмоор байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь тэгье хаана байрладаг газар вэ Э хамт очиж үзэхэд Хандгайтад байрлалтай нэг том хашаатай тэгснээ айл байхгүй хоосон газар байсан тэрний зургийг нь авсан. Тухайн үед Э хамт явж байсан тэгээд Э фэйсбүүк дээр зар байршуулъя гээд явсан тэгээд Э эхнэр нь Х өөрийнхөө хаягаар орж зар байршуулсан юм байна лээ. Уг газрын дагуу Э гээд яригдаад байгаа хүн холбогдсон байсан. Э бол Э холбогдож уулзсан. Тухайн үед дээрх газрыг 14,0 сая төгрөгөөр зарж борлуулахаар тохиролцоод зар байршуулсан юм. Э Э дээрх газрыг харуулсан юм тэгээд Э нь таалагдаад авъя гэж хэлсэн юм. Тухайн үед Э нь Э гээд ах хүү Газрын албанд байгаа та нар хүсэлт зэргээ бичээд шууд Э ахад оруулаад өгчхөөрэй гэж хэлж байсан. Тэгээд тэрнийх нь дагуу Э хүсэлт бичүүлээд шууд Э гээд газрын албаны байцаагчид өгсөн юм. Тухайн үед материалаа өгөөд бүртгэлийн цагаан цаас авсан юм. Тэгээд тэр цагаан цаасаа авчхаад урьдчилгаа 7,0 сая төгрөгийг Э данс руу шилжүүлээд иргэний үнэмлэхийн лавлагаан дээр түүнд мөнгө авсан талаараа бичиг үйлдэж өгсөн юм. Э нь дээрх 7,0 сая төгрөгөөс 4,5 сая төгрөгийг Э данс руу, миний данс руу 2,3 сая төгрөгийг шилжүүлсэн 200,000 төгрөгийг Э авсан юм. Би авсан 2,3 сая төгрөгөөс Э 1,3 сая төгрөгийн өрийг нь өөр нэг хүнд өгч барагдуулаад өөртөө 1,0 сая төгрөгийг авсан юм. Тухайн үед газрыг зарчихвал би 1.000.000 сая төгрөг авъя гэж тохиролцсон байснаараа л мөнгөө авсан. Тэгээд Э нь Э сарын дараа гэрчилгээ нь гарчих байх гэж 0 хэлсэн ба нэлээн хугацаа өнгөрөөд сүүлдээ Энхтүвшин нь уурлаад эхэлсэн юм. Тухайн үед захирамж зэрэг нь гарчихсан асуудалгүй гэж хэлж байсан. Тэгээд Э байнга байнга л яриад байсан тэгэхдээ Э, Э хоёртой биш надтай л холбогдож байсан юм. Анхнаасаа л Э бид хоёр холбогдсон болохоор бид хоёртой холбогдоод байсан юм. Тэгээд гэрчилгээ зэрэг нь гарахгүй өдийг хүрч байна. Нүүрэн талдаа хашаатай бөгөөд яваад орохоор бас хашаатай, хажуудаа нэг контейнэр байршуулсан харагдаж байсан. Тэгэхдээ хоосон л хашаа байсан. Үгүй сүүлдээ гэрчилгээ нь гарахгүй удаад Э уурлаад байхаар нь би найз нөхөд таньж мэддэг гээд худлаа хэлчихсэн юм. Тэгвэл хурдан гаргаад өгчих байх л гэж бодсон юм. Э анх хэлэхдээ гэрчилгээтэй нэр шилжүүлэхэд болно гэж хэлж байсан санагдаад байна. Нийт 14.000.000 сая төгрөгөөр зарж борлуулахаар тохиролцсон. Э бид хоёр зуучилж өгснөөрөө тус бүр 1,0 сая төгрөгийг авахаар тохиролцсон. Э эхлээд 7,0 сая төгрөгийг сүүлд 1,0 сая төгрөгийг Э авсан байсан. Бид гурав нийлээд 4,0 сая төгрөгийг өгсөн байгаа юм. Э бид хоёр тус бүр 1,0 сая төгрөгийг, Э 2,0 сая төгрөгийг өгсөн. Нөгөө газар зохион байгуулагч Э авсан мөнгөө өгөөгүй байгаа юм. Тухайн үед Э нь эхнэрийнхээ данс руу шилжүүлээд тэндээс нь би эгчийнхээ дансаар дамжуулж мөнгийг гаргуулж авсан. Миний хаан банкны данс хаагдчихсан байгаа болохоор гүйлгээ хийж болохгүй байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Г өгсөн “... Миний эзэмшилд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой гэх газарт 1000 мкв талбайтай зуслангийн зориулалттай газар бүртгэлтэй байсан. Тэгээд газрын гэрчилгээ зэргээ авчхаад газрын төлбөр зэргийг тушааж байсан юм. Миний эзэмшлийн газрын залгаа манай хамаатны залуу Б эзэмшилд бүртгэлтэй байсан 1000 мкв талбай бүхий газрыг мөн адил 700 мкв болгон хувааж дунд нь 600 мкв талбай бүхий газар гарсан байсан юм. Тэр газрыг нь манай нөхөр Р.Б авахаар кадастрын зураг зэргээ хийлгэчихсэн байсан юм.Тэгээд гэрчилгээ зэргээ авах гээд бичиг баримтыг бүрдүүлээд Газрын албан дээр очсон байсан. Дээрх газарт 2012 онд кадастрын зураг зэргийг хийлгэчихсэн байсан ба энэ хугацаанд бидний амьдралд хүнд үйл явдлууд тохиож, газрын гэрчилгээ зэргийг гаргуулах байтугай л завгүй явж байсан юм. Тэгээд манай аав Ц нь 2020.03.24-ний өдөр газрын албан дээр очиж дээрх газрыг авахаар хүсэлт гаргасан байсан боловч шийдвэрлээгүй явсаар байгаад 05 дугаар сард сард нэг бүртгэлд оруулсан байсан. Тэр болтол настай хүний нааш цааш явуулаад л байсан байна лээ тэр газрын албаны ажилтан Э гэж хүн байсан гэсэн. Тэр хүн бол зориуд өргөдөл гомдлыг хүлээн авахгүй байсаар байгаад дээрх газрыг зарж борлуулсан гэж үзэж байгаа юм. Б нь манай нөхөр байгаа юм. Тэгээд энэ асуудлыг шалгуулахаар манай аав Ц гомдол гаргасан юм. Би одоо нэгж талбарын дугаар зэргийг цээжээр хэлж мэдэхгүй байна. Энэ талаар манай аав Ц дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Үнэндээ бол газрын албаны мэргэжилтэн буруутай боловч бид нар дээрх газраа өөрсдийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Тэгээд үүнийг холбогдох газарт хандаж шийдвэрлүүлж өгүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Т өгсөн “... Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн хувьд 2006 оны 09 дүгээр сараас өнөөг хүртэл архивлан хадгалагдаж байгаа юм. Энэ цаг хугацаанаас хойш албан бичигт нэр дурдагдсан иргэдийн газар эзэмшиж байсан эсэхийг регистрийн дугаараар 2006 оноос хойш хугацаанд хайлт хийж үзэхэд Г.Ц хувьд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 19 нэгж талбар бүхий газар бүртгэлтэй байсан. Одоо ч гэсэн дээрх газар бүртгэлтэй хэвээр байсан. Мөн Г.Ц нэр дээр өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй БГД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 м.кв бүхий газар бүртгэлтэй байсан. Ингээд харахад Г.Ц нэр дээр 20 газар бүртгэлтэй байсан. Ц.Г хувьд 2012 оны 07 дугаар сарын архивын зурган мэдээлэл дээр түүний нэр дээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүртгэгдсэн байсан. Одоогоор өөрчлөлт ороогүй. Г.Б мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүртгэлтэй байсан. Ц.Г газраас нэг гудамжны урд талд байрлаж байсан. Одоог хүртэл өөрчлөлт ороогүй байсан. Д.Э нэр дээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь өмнө дээрх хүмүүсийн эзэмшилд байсан газартай давхацсан, эсвэл өмнө өөр хүний эзэмшилд бүртгэлтэй байсан эсэхийг шалгаж үзээгүй давхацсан болон өмнө нь бүртгэлтэй байсан бол түүх нь хадгалагдаад үлддэг юм. Тэгэхээр үүнийг дахин тодруулаад эргээд мэдээлэл өгмөөр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73/-р тал,
Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 75-76/-р тал,
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01-04/4223 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд/1-р хх-ийн 99-124/-р тал,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14/3311 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /1-р хх-ийн 126-131/-р тал,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 14/3309 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /1хх-153-154/-р тал,
Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 103-49 тоот Ш.Э гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл /2-хх-ийн 7-8/-р тал,
Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 9-10/-р тал,
Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, холбогдох баримтууд /2-р хх-ийн 11-17/-р тал,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27ка1/7612 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /2-р хх-ийн 20-29/-р тал,
Мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Д.Э, О.Э, И.Э, Ш.Э нарын Хаан банкны ашигладаг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /З-р хх-ийн 2-5/-р тал зэргээр шүүгдэгч Ш.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ш.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, нөгөөтэйгүүр шүүгдэгч Ш.Э тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц бичгийн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүйн дээр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөх замаар шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Ш.Э гэм буруутай дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Түүнчлэн шүүгдэгч Ш.Э нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хуульд заасан төрөл хэмжээний дотор ял тохиролцсон болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Иймд, шүүгдэгч Ш.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэх нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүхээс шүүгдэгч Ш.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Э нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулбал зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...шүүгдэгч Ш.Э оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг...” дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 000086941 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/123 дугаартай “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” захирамж, захирамжийн хавсралтын хуулбар зэргийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарлал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Ш Э “Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э Нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э оногдуулсан “...Нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах...” нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 000086941 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/123 дугаартай “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” захирамж, захирамжийн хавсралтын хуулбар зэргийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР