| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0157/и |
| Дугаар | 192 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч: “Жи-Мобайл” ХХК,
Хариуцагч: Өмнөговь аймаг Мандал-Овоо сум, 1 дүгээр баг Өтгөнд оршин суух, Тайж нар овогт Ёндонжамцын Долгормаа /регистрийн дугаар: КД79082600/
52.972 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.Долгормаа нь “Жи-Мобайл” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” байгуулан 98118169 дугаарын хэрэглэгч болсон. Ё.Долгормаа нь одоогийн байдлаар манай компанид 2014 оны 08 дугаар сарын ярианы төлбөр 53.195,06 төгрөг, 2014 оны 09 пүгээр сарын ярианы төлбөр 25.820 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын ярианы төлбөр 300 төгрөг, нийт 85.315 төгрөгний хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө барагдуулагүй болон. Иймд Ё.Долгормаагийн ярианы төлбөр 85.315 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 50.000 төгрөгийг хасч тооцон 35.315 төгрөг, алданги 17.657 төгрөг, нийт 52.972 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тайвансайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ёндонжамцын Долгормаа нь нэхэмжлэлийн үүргээ биелүүлэн төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР