| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0158/и |
| Дугаар | 208 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б
Улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******г 1972 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багт малчнаар, 1979 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын УНТҮйлдвэрт ачигч няраваар, 1984 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Хонгорын гол хоршоололд Барилгын бригадын даргаар, 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сэврэй сумын АХТУФ-ийн 029-р цэгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөгөөс 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР