Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00224/И

 

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багт оршин суух, иргэн Тагтаа овогт Гунгаагийн Хуяг /РД:СМ57060215/-ийн нэхэмжлэлтэй

          Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Хуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Хуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Г.Хуяг миний бие 1957 онд төрсөн, 60 настай. 1972 оны 01 дүгээр сараас эхлэн 1976 оны 05 дугаар сарыг дуустал мөн 1982 оны 07 дугаар сараас эхлэн 1991 оныг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Миний хөдөлмөрийн дэвтэр баталгаагүй ба архиваас баримт гарсан боловч ажилласан жил хүрэхгүй байна. Иймд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

            Нэхэмжлэгч Г.Хуяг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Баян-Эрдэнэ бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар, мөн 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн 1976 оны 06 дугаар сарын 30-нд цэргийн алба хаахаар явж, 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Батлан хамгаалахын  яамны сайдын тушаалаар халагдсан гэжээ.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Тагтаа овогт Гунгаагийн Хуяг нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Баян-Эрдэнэ бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Г.Хуяг нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Тагтаа овогт Гунгаагийн Хуяг нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Баян-Эрдэнэ бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 14-15х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 4х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 5х/, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 84 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9х/, гэрч Н.Гомбосүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч Ш.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 20х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

 

           Түүнчлэн нэхэмжлэгч Г.Хуяг нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 15-ний өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 166 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №000004825 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа /хх-ийн 7х/ болон нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тагтаа овогт Гунгаагийн Хуяг /РД:СМ57060215/-ийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Баян-Эрдэнэ бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

          2. Нэхэмжлэгч Г.Хуяг нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 15-ний өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 166 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг тогтоосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Хуягаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 

 4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР